Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Эцэг эхчүүд үгээр болон үйл хөдлөлөөрөө үр хүүхдээ хайрладаг. Эх хүүхэд хоёрын хооронд тийм гэхийн аргагүй нарийн холбоо байдаг. Эх хүн үрээ хэвлийдээ тээж, төрүүлэн өсгөж хүмүүжүүлдэг. Хүүхэд эхийнхээ хайр энэрлээр дүүрэн харцан дор халуун сэтгэлтэн болж төлөвшдөг гэдэг.
Харин аавууд хүүхдээ өөрийн гэсэн үзэл бодолтой байж, нэр алдарт хүрэн, хүндэтгэл хүлээсэн хүн болоход нь нөлөөлдөг байна. Хүний амьдралын зорилго бол , гэр бүлтэй болж, үр удмаа үлдээх билээ.
Гэр бүл бол амьдралын туршид үргэлжлэх сэтгэл ханамжийг бий болгодог хайр, аз жаргал, зовлон гуниг, баяр хөөрөөр дүүрэн ертөнц юм. Хэрэв хосууд мөнгө, эрх мэдэл, дур тачаал, тансаг орчин зэрэг материаллаг зүйл рүү хэт тэмүүлж эхэлвэл тэдний бие биенээ гэх сонирхол буурдаг. Ийм гэр бүлийн гишүүд хувь хувийн баяр цэнгэлийн мөр хөөдөг.
Хайр дурлал амьдралын зорилго биш, харин үндэс суурь нь билээ.
Жинхэнэ хайр
Цаг хугацааны үүднээс авч үзэхэд өнгөрсөн одоо ирээдүйн суурь нь гэр бүлд гурван үеэр дамжин илэрч байдаг. Нэгэн дээвэр дор, нэг эцэг эхийн хайраас төрсөн, ахан дүүс хамтдаа өсч, эрийн цээнд хүрдэг. Улмаар тэд ч бас өөрсдийн гэр бүлтэй болно. Аав ээжээсээ өвлөн авсан хайр үр хүүхдүүдэд удам дамжин өвлөгдөнө. Бидний өвөг дээдэс амьдралын ухаан, туршлагын эх уурхай байдаг. Гэр бүлд амьдралын дадлага, туршлагыг их хуримтлуулсан өвөө эмээ нь жинхэнэ хайрын үндэс болдог байхад сайн үр удам нь жинхэнэ хайрын биелэл болсон аав ээжийнхээ их бие, салаа мөчир, үр жимс болдог. Онолын үүднээс хайр нь гурван хэмжээстэй. Өөрөөр хэлбэл, эр хүний хариуцлага нь өөрийн болон хадам аав ээж, эхнэр, хүүхдээ хайрлах явдал. Бүсгүй хүний хүлээх хариуцлага нь өөрийн эцэг эх, хадам аав ээж, нөхөр, хүүхдүүдээ хайрлах явдал юм. Өвөө эмээ, аав ээж, ач зээ нар хайрын гурван холбоо бөгөөд тэдний бие биенээ хайрлах хайр жинхэнэ хайр юм. Харин хайраар дүүрэн гэр бүл жинхэнэ гэр бүлийг нийгэмд бий болгодог аж.

Гэр бүл зуучлалын “Арга билэг” клуб