Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Нүд хоорондын зай болон уруул нүд хоёрын хоорондын зай хэдий ойр байхаас хамааруулан тухайн хүнийг аль хэр царайлаг болохыг тогтоож болно гэж судлаачид үзэж байна. Математик загварчлалаар тооцоо хийсэн судлаачид эхлээд компьютертээ итгэсэнгүй. Юу гэвэл нүүрний төрх нь дундаж статистик үзүүлэлттэй эмэгтэй хүнийг л хамгийн хөөрхөн гэж эрчүүд үздэг гэж гарч л дээ.
Өөрөөр хэлбэл нүүрнийх нь хэв загвар байгалиас заяасан тэр байдлаараа л байгаа бүсгүйчүүд хамгийн сайхан бүсгүйд тооцогддог ажээ. Үүнийг тогтоохын тулд зурган дээр байгаа эмэгтэй аль хэр таалагдаж буйгаа хэлэхийг судалгаанд хамрагдсан эрчүүдээс хүссэн байна. Харин тэдэнд нүд хоорондын зай болон нүднээс уруул хүртэлх зай нь өөр өөр нэг л эмэгтэйн зураг үзүүлжээ.
Ингээд үзтэл нүд хоорондын зай нь чих хоорондын зайн 46% байвал тухайн эмэгтэйн нүүр эрчүүдэд их таалагддаг нь харагдсан байна. Мөн нүднээс уруул хүртэлх зай нь үснээс эрүү хүртэлх нүүрний нийт уртын 36% болж байвал төгс харьцаатай царайтай эмэгтэйд тооцогдож байв.
Өөр нэг судалгаагаар эрчүүд туранхай бүсгүйчүүдийг бодвол мяраалагийг нь илүүд авч үздэг гэж гарсан нь бүр их шуугиан тарьжээ. Их урт хөлтэй бүсгүйчүүд бараг хоёр эр хүн бүрийн нэгд нь таалагддаггүй гэнэ шүү.
Дэлхийн алдартай бүсгүйчүүдээс хамгийн төгс хэлбэртэй царайтай нь Джессика Альба, Лиз Херли болон Шена Твен нар ажээ.
Джессика Альбагийн царай сонгодог харьцаатай
Шани Твейний төгс царай
|