Moderator: mgl_300
Гэр бүл болоход тохиромжтой нас гэж заавал байх ёстой гэж үү. Үүнийг зүрх, сэтгэл шийдэх учиртай.
Зарим залус сургуулиа дүүргээд, ажил хйиж, гэрлэнэ гэсэн төлөвлөгөө байдаг. Гэвч амьдрал өөрөө баялаг болохоор байдал яаж ч эргэж болно.
Хөгжингүй оронд залуус орой гэрлэдэг тухай яриа түгээмэл байдаг. гэхдээ тэд энэ хугацаанд орь ганцаар явдаггүй, бусадтай үерхэнэ, сонголт хийнэ. Гэр бүл болно гэдэг хариуцлагтай алхам. Насан туршийн ханиа сонгох анхны харцаар дурлахтай адилгүй. Үерхэж, нөхөрлөх явцад хүний мөс чанар, зан аашийн онцлог илүү танигддаг.
“Жаахан зугаалж байгаад”, “Амьдралаа авч явахын дайтай болоод”, “өөрийн гэсэн сайхан орон байртай болоод” гэрлэнэ гэсэн бодол өнөөгийн залууст байгаа. Боддог л бодол. Гэвч энэ хугацаанд найз бүсгүйтэй байж, эсрэг хүйстэнтэйгээ харилцах талаар туршлага ур чадвар, эзэмшихгүй бол ханиа олох гэж нэлээн зовно, бас алдаж ч магадгүй. Сургуулиа дүүргээгүй оюутан байж гэрлэх гэлээ гэж залуусыг зэмлэдэг.
Үнэн л үг. Гэхдээ хүндрэл амьдралын бэрхшээл залуу хосуудын үерхлийг улам бататгадаг. Аливааг туулж байж амьдралын амтыг мэдэрдэг ёс бас бий. Тиймээс би тэдэн насандаа гэрлэнэ гэж хатуу болзол, зааг тавилгүйгээр эсрэг хүйстэнтэйгээ харилцаж бай. Хүн бүрийн хүсэн хүлээдэг амьдралын тэр сайхан мөчийг хойшлуулсаар байтал хайртай хүн чинь цөхөрч холдоно шүү.
Зарим залус сургуулиа дүүргээд, ажил хйиж, гэрлэнэ гэсэн төлөвлөгөө байдаг. Гэвч амьдрал өөрөө баялаг болохоор байдал яаж ч эргэж болно.
Дурлуулсан хүнд сонголт байхаас дурласан хүнд сонголт гэж байдаггүй
Эрдэнэтийн Хүүхэд залуучуудын театр өвлийн цагийн нээлтээ сэтгүүлч Сэрээнэнгийн Сосорын зохиол “Өршөө эгч минь”
жүжгээр хийсэн юм. Жүжгийг тус театрын Ерөнхий найруулагч Е.Баярмагнай найруулж, зураачаар нь С.Ариунболд ажилласан байна. Жүжгийн нээлтийн үеэр “Өршөө эгч минь” жүжгийн зохиолч, сэтгүүлч С.Сосортой уулзаж ярилцлаа.
-Жүжгийн нээлт их сайхан боллоо, баяр хүргэе.
-За баярлалаа.
-Хоёулаа яриагаа таны жүжгийн зохиолын нэрнээс эхлэх үү? Эгчээс хэн, яагаад өршөөл эрэх болов?
-Эгч нь хэн юм бэ, хэний эгч юм бэ гээд л үү?
-Тийм ээ.
-Эгч бол жирийн нэг эмэгтэй. Өнөөдөр манай нийгэмд, бидний дунд зүгээр л өөрийнхөөрөө амьдарч яваа над шиг, чам шиг л эмэгтэй. Бас жирийн нэг ээжийн охин. Жирийн нэг эмэгтэйн эгч нь бас өөр нэг охины нагац нь. Тэд бүгд өөр өөрийн гэсэн үзэл бодолтой, сэтгэл зүрхтэй, бусадтай л адил хайрлаж дурлаж, уйлж дуулж, гуниж ганцаардаж, баярлаж хөөрч, хүсч шунадаг. Эндээс миний жүжгийн санаа ойлгогдож байна уу?
-За байзаарай, эгч, ээж, охин дүү, нагац. Дандаа эмэгтэйчүүд юм уу?
-Тийм ээ. Нэг гэрт амьдарч байгаа тэдгээр дөрөв таван эмэгтэй бол өнөөдөр байдаг л дүр төрх, тийм үү. Чи бод доо. Их сайхан тансаг байранд ч бай, эсвэл ганц умгар өрөөнд, бүр дөрвөн ханатай гэрт ч байсан хамаагүй, дандаа хүүхнүүд амьдардаг бол ямар вэ. Эмэгтэй хүн гэдэг цаанаа л зөөлөн, уяхан, уярамтгай, нугарамтгай хүмүүс шүү дээ. Муугаар бодоход хааяа хэрэлдэнэ, за үсрээд үсдэлцэнэ л биз. Гэхдээ л айдас түгшүүргүй, зөөлөн дулаан, амар амгалан амьдрал. Гэтэл тийм биш юм аа. Нэг ийм үг байдаг даа. Далай боловч давсаар дутна. Дагина боловч эрээр дутна гэж. Ааштай авиртай, архи уудаг, авгай эргүүлдэг арчаагүй дорой ч гэсэн нэг эр хүн байвал тэр айл, айл болдог юм байна.
Тэр айл бүтэн болдог юм байна. Харамлах юмтай хүнийг баян гэдэг гээ биз дээ. Тэгвэл авгай эргүүлээд алга болсон эрийнхээ хойноос хөөцөлдөөд гүйж байгаа тэр хүүхэн баян юм байна. Юмтай хүн юмныхаа араас хөөцөлдөхгүй яах юм бэ. Эр хүн үгүй бол гэрийн минь тооныг хэн өргөж, баганыг хэн тулах юм бэ гэдэг биз дээ. Гэтэл өнөөдөр амьдрал ихэнхдээ эсрэгээрээ байх юм. Хүүхнүүдийнх нь сонирхол ч өөр болчихсон, эрчүүд нь ч өөр болчихсон. Зарим талаараа эрчүүдийн маань байр суурь, үнэ хүнд буурчихсан.
-Тэр ч үнэн шүү. Өнөөдөр эрчүүд маань гайгүй нь гадаадад гарч, гайтай нь архинд ороод байна шүү, дийлэнх нь. Тэгэхээр эрчүүдийн толгойн орой руу нэлээд “тоншсон ” юм аа даа?
-Үгүй үгүй. Зүгээр л хайр. Царайлаг, царай муутай, баян, ядуу, боловсролтой боловсролгүй ер нь тэр хүн хэн байх нь хамаагүй хүн бүхэнд хайр ирдэг. Эрт орой нь ч бас хамаагүй. Хайрыг бүгд л мэдэрдэг болохоор одоо би хайр ийм тийм гоё гэж хэлэлтэй нь биш дээ. Харин дурлуулсан хүнд сонголт байна уу гэхээс дурласан хүнд сонголт байхгүй шүү дээ.
Хайр өөрөө зүрхнээс гардаг болохоор тархинд захирагдаж, за би ч нэг иймэрхүү царай зүстэй хүн дээ, энэ л надад тохирох юм шиг байна, энэ л наддаа таарсан таар шуудай байна ерөөсөө дурлачихъя гэж сонгодоггүй биз дээ.
Тэгэхээрээ хайр их хэцүү. Та бид хэн ч бай хүнийг нь чаддаггүй юм аа гэхэд хайрыг нь хүндэлж чаддаг байгаасай, хайрын жудагтай байгаасай л гэсэн юм. Хүн хүнээ байж, ёс жудгаа алдаж байгаа энэ үед биднийг хайр л аварна.
-Зохиол тань жүжиг болж тавигдлаа. Найруулагчийн шийдэл хэр санагдав?
-Нэгэнт миний гараас гараад найруулагчийн гарт шилжсэн болохоор тэрийг яаж хүнд хүргэх нь тэр хүний ажил. Эротик, модерн хэлбэрээр тавьсан байна лээ. Анхныхаа юмыг хүнд хүргэнэ гэдэг бас гоё байдаг юм байна. Их урам авсан.
-Тэгвэл бичээд байж дээ. Дараагийнх нь хэзээ вэ?
-Он гарч байж хүрэх байх. Дараа оны бүр сүүлээр ч байж магадгүй. Одоохондоо найруулагчтайгаа зохиол дээрээ л ажиллаж байна.
Дурлуулсан хүнд сонголт байхаас дурласан хүнд сонголт гэж байдаггүй |

“Торго” шоуны зочид
Монголын загварын хүрээний чанар чансааг тодорхойлох ордон гэж болох “Торго” салоны 10 жилийн ой өчигдөр тохиож, загварынхан төдийгүй улс төр, урлаг соёлынхон “Мишээл экспо”-д десант буулгав. Хэвлэл мэдээллийнхэнд “Зурагчин оруулахгүй” гэсэн “тушаал” буулгасан “Торго”-ын шоунд олны танил эрхмүүд ёстой нэг шил шилээ даран зочилж байлаа. Мисс эхнэртэй “Макс”-ын Д.Ганбаатар Д.Уянгалянхуагаа дагуулан, торго дурдан гоёлоор нүд хужирласан шиг суусан бол хөгжмийн зохиолч Балхжав эхнэр Ариунаагийн хамт энэ үдшийн эрхэмсэг зочдын тоог нэмжээ. Эрхэм гишүүн З.Алтай, Л.Гантөмөр нар ч эхнэрүүдийнхээ хамт загварын шоунд зочилсон нь олны нүд хужирлаж байв. За тэгээд хийлч Дээгий, мисс Ч.Содтуяа гээд урлаг, соёлынхон бараг бүгдээрээ Улс тунхагласны баярын үдшийг “Мишээл Экспо”-д болсон торгоны шоун дээр өнгөрөөлөө.