Өөрт тулгамдсан асуудлыг бусдын энерги “сорох” маягаар шийдвэрлэдэг хүн байдаг.Тийм хүнийг “энергийн вампир” хэмээн нэрлэх нь бий.
Хамт ажилладаг хүн, хөрш найз нөхдийн дунд ч “энергийн вампир” байдаг. Тэд харилцаанаас энергийн эрч хүчээ сэлбэдэг онцлогтой. Харин ийм хүнтэй харилцвал шалтгаангүй бие өвдөх, уур уцаартай болж ядрах, сульдах шинж тэмдэг мэдрэгддэг. Ийм үед хүний биеийг хамгаалж байдаг энергийн бүрхэвч гэмтэнэ.
Энергийн вампираас хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?
-Тэдэнтэй харилцахдаа нүд рүү нь бүү эгцэлж хар.
-Өөртөө шилэн аяга нөмрүүлж байна гэж төсөөл.
-Утасны харилцуур барьж байгаа бол комьпютерийн товчлуур дарах, эсвэл шагайгаа нийлүүл.
-Сэтгэлзүйн хамгаалалт алдагдахад хүн анхаарлаа төвлөрүүлж чадахаа байж, ажил төрлөө хийх сонирхолгүй болдог. Тиймээс энергийн хамгаалалтыг сэргээх шаардлагатай . Иймээс:
*Халуун, хүйтэн устай шүршүүрт ороорой
*Өрөөндөө халгай, нарс модны мөчир тавь
*Хоол хүнсэндээ улаан эсвэл хар перец хэрэглэ.
*Хар кофед бага зэрэг перец хийж уух гэх мэтчлэн арга хэмжээ аваарай.
*Өөрийн хүрээллийн хүмүүсээс энерги сордог байж болох магадлалтай хүнийг тодруулахыг хичээ. Түүнтэй харилцахдаа аль болох болгоомжлоход гэмгүй.