Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Монгол Улс - Газрын зураг дээр



Дэлхийн газрын зураг дээр Монгол улсыг Хятадтай нийлүүлсэн зураг мэр сэр интернэт сайт дээр үзэгддэг. Ийм зургийг албан ёсоор Тайваньд хэвлэж гаргадаг байсан бөгөөд үүний шалтгаан нь түүхийн нэлээд урт, ээдрээт учир холбогдолтой. Тиймээс аль болох товч өгүүлэхийг хичээе.

ХХ зууны эхэнд Манж Чин улс мөхөж Монгол улс 1911 оны 12 дугаар сард тусгаар тогтнолоо тунхаглахад, мөн дараахан нь Дундад иргэн улс 1912 онд байгуулагдсан байдаг. Түүхэнд аливаа эзэнт гүрэн уруудаж доройтоход хүчээр нэгтгэсэн вассалууд нь бие даан тусгаар тогтнож, эзэнт гүрнийг нэг мөсөн задлан бутаргадагийн адилаар Чин гүрэн мөхөхөд Монгол улс ч, Дундад иргэн улс ч тус тус бие даан, тусгаар тогтнолоо тунхагласан билээ. Гэвч Дундад иргэн улс нь өөрийгөө Чин гүрний залгамжлагч гэж үздэг тул харъяанд нь байсан нутаг дэвсгэрийг ч мөн адил залгамжлан авна хэмээж, энэ үүднээс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй өөрийн нэг хэсэг хэмээн үзэж байлаа.

ДИУ-ын энэ байр суурь олон улсын тавцанд Монголын асуудал шийдэгдэх хүртэл буюу 1945 он хүртэл үргэлжилсэн байна. Дэлхийн II дайны төгсгөлд Холбоотнууд Ялтад хуралдсан хэлэлцээрээр Монголын хувь заяа хэрхэн шийдэгдсэн түүхийг хүмүүс мэдэх билээ.
Ялтын хурлын дараа Орос Хятад хоёр 1945 оны 8 дугаар сарын 14-нд “ЗХУ, ДИУ-ын хэлэлцээр”-ийг байгуулж, “Японыг бут цохисны дараа, хэрвээ Монголын ард тvмэн бvх нийтийн санал асуулгаар БНМАУ-ыг тусгаарлах нь зvйтэй гэж нотолбол Хятадын Засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоо байгаа хил хязгаараар нь хvлээн зєвшєєрнє” гэж мэдэгдсэн байна. Ийнхүү 1945 оны 10 дугаар сарын 20-нд Монголд бүх нийтийн санал хураалт явуулснаар бидний өвөө эмээгийн өгсөн саналын дагуу Монгол Улсын тусгаар тогтнол баталгаажсан билээ.

ДИУ Монголын тусгаар тогтнолыг ийн хүлээн зөвшөөрсөндөө наашаа харж инээж, цаашаа харж уйлж байх тэр үеэр Хятадын дотоодод олон жил сунжирч үргэлжилсэн дайн ширүүсэж, Мао Зөдуны тэргүүлсэн Коммунист нам ялсанаар одоогийн БНХАУ 1949 оны 10 дугаар сарын 1-нд байгуулагдаж, харин мөнөөх ДИУ-ын Засгийн газар Тайвань арал уруу дутаан тэндээ төвхнөсөн байдаг. Тухайн үед хэдий Тайваний жижиг арал дээр орших ч ДИУ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн хэвээр байсан бөгөөд энэ эрхээ 1971 он хүртэл хадгалж, НҮБ-д Хятадыг төлөөлж байлаа.

Дундад иргэн улс НҮБ-ын гишүүний бүрэн эрхээ ашиглаж дээр дурдсан “ЗХУ, ДИУ-ын хэлэлцээр”-ээ хүчингүй болгуулах саналыг 1952 онд НҮБ-д өргөн барьжээ. Шалтаг нь Японыг бууж өгсөний дараа ЗХУ амлалтаа биелүүлээгүй гэж, харин шалтгаан нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө гэсэн өөрийн амлалтаас няцах зорилготой ажээ. Уг саналыг нь НҮБ хүлээн авсанаар ДИУ 1952 оноос газрын зурагтаа Монголыг дахин нийлүүлэн гаргах болсон түүхтэй.
Гэвч түүх хоржоонтой, Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй гүрийж байсан ДИУ өөрөө тусгаар тогтнолоо алдсан юм. Олон улсын хамтын нийгэмлэг 1971 оноос эх газар дахь БНХАУ-ыг хүлээн зөвшөөрөх болж, энэ үеэс ДИУ нь Тайвань муж нэрээр Хятадын нэг хэсэг болсон билээ.

Гэлээ ч Тайвань газрын зурагтаа Монголыг нийлүүлэн зурсаар байлаа. Учир нь Тайвань өөрсдийгөө Хятадад нэгдээгүй гэж үздэг тул өөрсдийн төрийн далбаа, газрын зургаа хэрглэсээр иржээ. Гэвч шинэ зуун гарч даяаршлын эрин ирэхэд ардчилсан нийгэм, өндөр хөгжилтэй болсон Тайвань нь Монголын талаарх байр сууриа эргэн харах нь зүйтэй гэж үзээд, дэлхийн 100 гаруй улстай дипломат харилцаатай НҮБ-ын бүрэн эрхт гишүүн Монгол Улсыг хүлээн зөвшөөрөхгүй байх нь Тайваний хувьд олон улсын хамтын нийгэмлэгтэй хөл нийлүүлээгүй хэрэг болох тул 2002 онд албан ёсоор Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, “Дундад Иргэн улс”-ын газрын зургаас “Гадаад Монгол”-ыг хасаж, монголчуудыг “Эх газрын иргэн” гэсэн ойлголтоос халсан байдаг.

Ийм учир шалтгаанаар 2002 оноос өмнө Тайваньд үйлдвэрлэсэн дэлхийн газрын зураг дээр Монгол байдаггүй бол түүнээс хойшх одоогийн газрын зураг дээр бий болсон байна. Үүнийг миний бие саяхан Тайваньд байхдаа зориуд анзаарч явсан бөгөөд үнэхээр 90-ээд оны зарим газрын зураг, саяхны зураг хоёр ялгаатай болж, үүнийг дагаад Монголын талаар ялангуяа залуу үе нь шинэ ойлголттой болсоныг сонсоход таатай байлаа.

Дашрамд сонирхуулахад Манжийн үеэс Монголын асуудлыг эрхэлж байсан Монгол Журган хэмээх байгууллага ДИУ-ын үед буюу 1940-өөд оны дундаас Монгол Төвдийн хороо болон өргөжиж, Засгийн газрын харъяа яамны статустайгаар “Гадаад Монголын” хэргийг хариуцаж иржээ. Монгол Төвдийн хороо хэмээх байгууллага одоо хүртэл Тайваньд байдаг агаад Монгол Улсыг Хятадын харъяаны Төвдийн өөртөө засах оронтой зэрэгцүүлэн хариуцаж байгаа нь тусгаар тогтносон Монголын хувьд ойлгомжгүй зүйл билээ. Харин цаг үеэ өнгөрөөсөн уг байгууллага удахгүй татан буугдах гэж байгаа юм. Тодруулбал энэ жил буюу 2010 оны 1 сард Тайваньд шинээр батлагдсан “Засгийн газрын бүтцийн тухай хууль”-аар Монгол Төвдийн хороог татан буулгахаар тогтсон байна. 2012 оны 1 сарын 1-нээс шинэ бүтцээр ажиллаж эхлэх Засгийн газрын бүтцэд Монгол Төвдийн хороо байхгүй болж, Монгол Улстай холбоотой алив асуудлыг Гадаад яам нь хариуцахаар болжээ.

Жич: Монгол Улс нь 1949 онд БНХАУ-ыг байгуулагдсан даруйд нь хүлээн зөвшөөрч 16 хоногийн дараа дипломат харилцаа тогтоосон юм. Монгол Улсын Засгийн газар Тайвань дахь Дундад иргэн улсыг хүлээн зөвшөөрч байгаагүй бөгөөд эдүгээ албан ёсоор Тайванийг БНХАУ-ын нэг хэсэг мөн хэмээх байр суурь баримтладаг.

Гэхдээ Монгол Улс улс төрөөс бусад салбарт Тайваньтай идэвхтэй харилцдаг бөгөөд 2002 онд Улаанбаатарт, 2003 онд Тайбэйд тус тусын Худалдааны төлөөлөгчийн газрыг нээж, хоёр талын харилцааны асуудлыг уг байгууллагуудаар дамжуулан зохицуулж байгаа билээ.
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3932697/a02/trackback

minjeeeee

2010.12.02 09:44:35
*.171.233.144

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
21531 taunii 4 davhart bdag hamag mgl .oos bolgoomjil!!! [7] manuka 2010-12-02 991
21530 БҮСГҮЙЧҮҮДИЙН АНХААРАЛД .. **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-02 591
21529 hi bvsgvichvvdee chaatandaa orj irj baildaa jaahan zaw garahaaraa aan? [1] 수정_0220 2010-12-02 473
21528 DUUNET.COM HEREGLEGCHEE HOHIROOSOOR! ENE SAITIIG USTGAWAL TAARNA [1] 수정_0220 2010-12-02 3899
21527 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-12-02 491
21526 ОФФИССЫН АЖИЛД ХҮН ШАЛГАРУУЛЖ АВНА. KOREALRICH. 2010-12-02 605
21525 СОЛОНГОС ЭРЧҮҮД ЗАЛУУСААС МЕТРОНД БОЛГООМЖЛООРОЙ НЭГЭН БҮСГҮЙГ.................!!!!!!!!!! [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-02 1120
21524 mgl elchin asuuy [5] boloree 2010-12-02 774
21523 shine jiliin hyamdraltai,,,mgltaun604toot ,,010-9821-3721..belegtei,,, mgltaun604 2010-12-02 502
21522 holnii havdar yaj hurdan buulgah ve? [1] uga_bubu 2010-12-01 3401
21521 ** БҮХ МОНГОЛЧУУДДАА СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮД ** HI***KOREA 2010-12-01 454
21520 i pod touch nii nuuts dugaariig yaj gargah uu medeh hun bnuu wowca 2010-12-01 516
21519 surguuliin talaar asuuyaa???????? [4] tjak 2010-12-01 771
21518 hi meddeg eejvvd ni heleed ogooch [6] 귀염토끼 2010-12-01 1877
21517 AMORE~~HERA фирмийн гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна file ssamii 2010-12-01 511
21516 hi monetiig yaj..... [1] siahan 2010-12-01 720
21515 *** ШИНЭ ЖИЛ 50%SALE *** СOЛOНГOС ШИЛДЭГ ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ *** БҮСГҮЙ*** 2010-12-01 555
21514 eejvvdee ???????// [4] ebaxan11 2010-12-01 800
21513 7sartai jiremsen yumaa haniad hvrchiheed vneheer hetsvv bna yu hereglehvv [6] bolorgoo 2010-12-01 1297
21512 HERA SALON никтэй хүнд [3] jhjhkjgytrredh 2010-12-01 826
21511 ӨНӨӨДРИЙН СОЛОНГОС ХЭЛ kwon 2010-12-01 538
21510 ТҮҮНДЭЭ ҮНЭНЧ БАЙЖ ЧАДААГҮЙДЭЭ ХАРАМСААД Ч БАРШГҮЙ [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-01 1087
21509 <<<<<<<<<БҮСГҮЙЧҮҮДИЙН АНХААРАЛД ..>>>>>>> [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-01 1040
21508 НЭГЭН БҮСГҮЙ НҮЦГЭНЭЭР ...ЮУ БОЛООД ӨНГӨРӨВӨӨ !!!!!!!!!!!! [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-01 1188
21507 *ШИНЭ ЖИЛИЙН 55% SALE***ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ ( орчуулга үнэгүй )** 010-7566-7074 HI***KOREA 2010-12-01 493
21506 ОНЛАЙН ГОО САЙХНЫ БАРААНЫ ДЭЛГҮҮР XaCMnG 2010-12-01 751
21505 COLOSTRUM GOLD Гэж юу вэ? Хүүхдийн тань дархлаанд тун хэрэгтэй!! nnn2008nnn 2010-12-01 586
21504 ОФФИССЫН АЖИЛД ХҮН ШАЛГАРУУЛЖ АВНА. monbiz_11 2010-12-01 728
21503 SKEDA BRAND-ИЙН ЭРЭГТЭЙ АРЬС ЭМЧИЛГЭЭНИЙ SET nnn2008nnn 2010-12-01 481
21502 asuuya huuhnuudee [1] 963963 2010-12-01 505
21501 *** SEOUL ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ *** ЭМНЭЛГИЙН ОРЧУУЛГА *** ЭМЧ*** 2010-12-01 534
21500 asuuya** [1] angella2010 2010-12-01 582
21499 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gcall1 2010-12-01 547
21498 vitamin??? [1] LOTUS 2010-12-01 658
21497 Asuuya bvsgvichvvdee [2] Энхрийхэн 2010-12-01 684
21496 $ mgld hedeer awch bas hedeer zarj btga bol [1] enkheelee omboloi 2010-12-01 776
21495 Baby Herosiin 처네 (포대기겸 아기띠) hymd zarna (택포) file [1] ind 2010-12-01 863
21494 asuult bn? [4] LOTUS 2010-12-01 888
21493 medical ba akulah id tai hunees asuuh ym bn??? girls_mgl 2010-12-01 572
21492 elgemsvvd nogoo xvsnegtee oruulaad ogooch [2] 999ok999 2010-12-01 739
21491 Шинэ жилийн хямдрал 55% ,,СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ**орчуулга үнэгүй 010-7566-7074 KOSMOSOO 2010-12-01 551
21490 УИХ-ын гишүүдийн хэнийх нь эхнэр хөөрхөн бэ? [1] Энхрийхэн 2010-12-01 1260
» Монгол Улс - Газрын зураг дээр [1] Энхрийхэн 2010-12-01 1852
21488 ohin maani oroi untaj ogohgui uilganaad bhiin yah be [1] namuunka 2010-12-01 1037
21487 town 604 toot :МОНГОЛЧУУДАА ...АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ....^^ Уншсан маш сайн чанартай [1] ENGLAND7 2010-12-01 676
배너신청
자생병원

배너신청