Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Би нөхөрөө өөрийн болоод гэр бүлийнхээ зүгээс учруулсан дарамт, гаргасан эвгүй авирынхаа талаар бичиж байна. Тэгээд яавал нөхрөө буцааж өөрийн болгох тухай та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юмаа. Анх би нөхөртөө сайн болоод, яг сайн болсон эсэхээ одоо ч хэлж мэдэхгүй байнаа, хамт ажилладаг хүүхнүүд нөхөрт маань бас муугүй байсан болохоор ягаад ч юм тэдэнд алдмааргүй санагдаад, хамаг арга залиа гаргаж, би өөрөө гэрлэе гэж гуйж байгаад гэрлэлээ. За тэгээд яахав, гэрлэсний дараа миний болоод, манай гэр бүлийн ааш авир гарч эхэллээ дээ.

Тэр үед гадагшаа сургуульд явахаар бэлтгэж, нууцаар хөөцөлдөж байснаа нөхөртөө ч хэлсэнгүй, явахаасаа 7 хоногийн өмнө хэллээ.

Би явлаа, очоод хагас жилийн дараа гэр бүлийн визээр нөхрөө татлаа, нөхөр маань ажлаа хаяад намайг гээд ирлээ. Энэ үед бас дүүгээ татах гэж байсныгаа ч хэлсэнгүй. Удалгүй нөхөр ирсэнээс хойс 2 сарын дараа дүү охин ирлээ. Нөхөр монголоос авч ирсэн мөнгөөр байр түрсээслэлээ. Байрны гэрээ хийхдээ би өөрийн нэр дээр хийсэн байсан болохоор уур хүрсэн үедээ дүүтэйгээ нийлээд нөхрийгөө хөөж эхэллээ. Хөөрхий минь тэр үед хичнээн хэцүү байсныг одоо л ойлгож байна, гайхаад л, гомдоод явдаг байж  билээ. Тэгсэн хирнээ сар бүрийн байрны таван зуун мянга орчим төгрөгийг төлнө. Тухайн үед дүү эвгүй авир гаргаж, элдэв бусаар нөхрийг минь доромжилно, монголоос ээж утасдаж элдэвэр доромжилно, тэрнийг нөхөр надад хэлнэ, би нөхөртөө биш гэрийнхэндээ итгэнэ.

Сүүлдээ дүү маань нөхрийн хувцас хунар, аяга таваг руу шээдэг боллоо. Ээж маань аавд минь хэрхэн эвгүй ханддаг байсныгаа ч ярьдаг байж. Дүү нөхрийн аяга, таваг, хувцас хунар руу шээхэд нь би за юун сүртэй юм чи, угаагаад хэрэглэхгүй юу гэх мэтээр хэлнэ, тэгээд бүүр чамаас сална гэж айлгах гэж оролддог боллоо. Гэсэн ч тэр айх нь бүү хэл харин ч баярлаж байсан байх.

Тэгээд сүүлдээ бидний авирыг тэвчилгүй, нэг л өдөр яваад өглөө. Уучлаач гэж зөндөө эмайл бичлээ, надтай дахиад холбоо барих гэж оролдсоны хэрэггүй гэсэн эмайлууд ирсээр. Тухайн үедээ эхлээд дахиад хэдэн сар байрны төлбөрөө төлүүлээд авах санаа байсан ч сүүлдээ надад нөхөртэйгөө байх нь илүү санагдаад бүүр олон эмайл бичлээ, тэгээд ч нэмэр болсонгүй.

Гэр бүлийнхээ, бас дуу охиныхоо үгэнд хэт итгэснээс ийм болчихлоо. Сүүлдээ гэрийнхэн маань миний нөхрийг дүү нартай нь хардаж эхэллээ, би ч тэрэнд нь итгэлээ. Үр дүн нь ийм болчихоод сууж байна. Тэр минь надаас 5 жилийн өмнө явад өгсөн, одоо эмайл бичдэг ч хариу байхгүй, утсаар ярих гэхээр дугаараа солиод, ярих аргагүй болсон.

Сүүлдээ дүү минь нөхрийг усанд орж байх үед цүнхнээс нь мөнгө хулгайлдаг боллоо, утсаар нь монгол руу ярина. Тэр үед мэдээж би нөхрөө энэ бүхнийг хэлэхэд нь нөхөртөө итгэсэнгүй, сарын эцэст хаашаа залгасныг нь утасны компанаас баримт авч ирэхэд нь харсан ч гэсэн, дүүгээ өмөөрөөд өнгөрч байлаа.

Мөн хамгийн ичгүүртэй нь дүүгээ ирээд удаагүй байх үеэс бид 2 нөхрөөс тусдаа хоол хийж иддэг боллоо. Тэр минь гайхахын ихээр гайхсан байх. Ийм зүйл байдаг гэж сонсож байсан ч надад тохиолдоно гэж бодсонгүй гэдэг байж билээ.

Мөн би хажууд нь урьд өмнөх эрчүүдийнхээ тухай эрээ цээргүй ярьдаг боллоо. Тэр гайхаад чамайг ийм хүн гэж бодсонгүй гэдэг байж билээ. Тэгэхэд нь яагаад болохгүй гэж хэлнэ. Тэр үед тэр минь тэвчээрт хязгаар байдаг юм шүү гэнэ. Тэгэхээс тэгэх гэсэн шиг надад цэцэг, идэх юм өгдөг гадаад найз залуу бий шүү гэж цаашлуулна.

Заримдаа бүүр өөрөөсөө зиндаа доогуур залуутай гэрлэчихлээ гэж хажууд нь хэлдэг боллоо. Үнэндээ тэр минь удам судар,  ажил төрөл, нийгэмд эзлэх байр сууриараа надаас, манай гэр бүлээс, эрхэлж байсан ажил төрлөөрөө биднээс мэдээж илүү байсан. Намайг гээд японд ирэхэд нь даанч хайрыг нь даасангүй. Дүү минь л надад гай боллоо. Бүүр дүүг Японы сургуульд орох гээд материалаа явуулах мөнгөгүй байхад нь шуудангийн зардал төлж, материалаа бүрдүүлэх, боловсруулахад нь зөндөө тусалсан. Тэгсэн ч гэсэн тухайн үед сургуульд элсэх материал гэдгийг нуугаад хэлээгүй байсан болохоор, муу санаагүй хүн учир гадарлаагүй байх.

Японд ирсэнээс хойш хагас жил орчимын дараа нөхрийн минь авчирсан мөнгө ч дуусах шиг боллоо, тэр үед нь надад итгээд надаас хэдэн төгрөг зээлцээч гэхэд нь ч татгалзлаа. Нөхөр минь үгийн шартай, дайчин хүн юм болохоор дахиад асуусангүй, уул нь би тэр үед хэд хэд гуйлгах санаатай байсан юм.

Энэ бүхний эцэст тэр минь залхаад яваад өглөө, бүүр сүүлдээ хэт залхаад эмайл бичихээ боль гэж шаарддаг боллоо. Тэгээд эцэст нь Монголд эргэж ирээд ч зугатаасан хэвээр, гэрлэлтээ цуцлууллаа.

Ягаад ч юм ядуу, тарчиг өссөн зан минь энэ бүхэнд нөлөөлсөн юм шиг санагдаад байх юм. Биднийг ядарч явахад ах дүү нар маань тусалдаггүй байлаа. Тэгээд бид хэд, манай гэр бүл шүү дээ, хүнд итгэхээ больсон шиг.

Нөхөр маань гадаадаас найз нөхөд нь ирэхэд манай байрыг түрээслүүлж, тэр үедээ бидний гар дээрээ барьж үзээгүй мөнгийг атгуулдаг байлаа.

Даанч бид хайрыг нь даасангүй. Одоо яавал нөхрийгөө буцааж авч болох тухай хүмүүс минь надад зөвлөөч. Бид гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн эргээд нөхөртэйгээ нэг удаа ч болов уулзмаар байна.

Ганцхан жилийн дотор бид хэд хүнээс гарахааргүй авир гаргаж, нөхрөө доромжилсон гэдгээ сайн мэдэж байна, тэр минь ч тэвчихийн дээдээр тэвчсэн. Тэгээд яг нэг жилийн дараа бүх зүйлд цэг тавьлаа гээд Монгол руу ниссэн.

Манай гэр бүлд аав, ах, эрэгтэй дүү гэж байхгүй болохоор бид эр хүнийг хайрлаж сураагүй юм шиг байна. Одоо ингээд бодоход ээж минь ч аавыг минь элдвээр хардаж зовоодог байж. Тэрнийг нь сонссоор байгаад эр хүн бүр ийм гэж боддог болсон бололтой. Одоо бид 4-с нөхөртэй хүн нэг ч байхгүй. Бүгд их сургууль төгссөн ч гайгүйхэн ажил хийж байгаа хүн ч байхгүй.

Ингэхээр яавал нөхрөөсөө уучлал гуйж чадах, яавал нөхрөө буцааж авч болох тухай зөвлөгөө өгч туслаарай хүмүүс минь. Намайг элдвээр доромжилсон ч болноо. Би сайхан үг сонсохгүй гэдгээ ч мэдэж байна.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3971596/ad6/trackback

profile

Хацаргоо

2010.12.12 13:12:19
*.172.6.10

iim duursen teneg huuhen bas bdgaa duugee nuhriinhuu ayga bolon huvtsasruu sheej bhad umuurch l bdag bugsiig ni delbe ushigluud huuguud gargadag gazar bhad mun Elgemsuu minee ene www.cekc.com deer bsan bichleg bna shdee iim demii zuil oruulj bhaar busad busguichuuddee stress bolohoorgui heregtei zuil oruulaachee amitan hunii tulga toirson heruul bugs buurnii asuudliig end chirj oruulj l bdag

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2010.12.12 13:14:22
*.189.255.121

БУСДАД СУРГАМЖ БОЛОГ..САЙН МУУ АЛЬ АЛЬ НЬ ХОСОЛДОГ ХОРВООГ ЯАЛТАЙ  ЗААВАЛ ТААЛАСГДАХ АЛБА БИШ

bolor2

2010.12.12 14:09:10
*.128.207.190

Бусдад таалагдах эсэх нь өөр хэрэг. Интернэтэд байдаг, хэвлэлд нийтлэгддэг сөрөг мэдээлэл хүмүүст маш муу энерги авч ирж нэрвтүүлж байдаг юм шиг санагддаг юм. Ийм мэдээлэл хүнд хэрэггүй ээ. Нэг эмэгтэйг нөгөө эмэгтэйгээр нь хараалгасан л бичлэг болно шүү дээ.  

smile123

2010.12.12 15:25:49
*.201.20.5

Eo yasan muuhai huhen be?iim emegtei hun bdg umuu?hudalaa baihaa bi bur gaihaj bna.Amiddaa bie bienee hairlayaa humuuseee

haliungo

2010.12.12 17:25:23
*.142.217.240

хэнд ч хэрэггүй мэдээлэл байна элгэмсүүд л сонин байх

худлаа

profile

ind

2010.12.12 17:37:24
*.101.33.249

1 nastai huuhed bishdee end tend sheegeed bhadaa yahavdee kk. nuhriiin huvid butsaj ireh ch ulger boloo bailgui

bananas

2010.12.12 20:43:36
*.235.5.124

ene zugeer neg hiih yumaa olj yadsan shar soninii setguulchiin eeljit hudal bichleg baihaa

sarnaixasaraa

2010.12.12 21:50:53
*.1.56.124

elgemsvv emee uugaachee xi xi xi

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210466
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
21936 11 ОРНЫ ХЭЛТЭЙ СУПЕР ТАРХИ ЗАРНА ЗАЯА 2010-12-12 521
» МАНАЙ ГЭР БҮЛ СОЛОНГОСТ ИЙМЭРХҮҮ Л АМЬДАРЧ БАЙНА ДАГ ........ [8] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-12 1568
21934 ZUWLUUCH [2] mgl 247 2010-12-12 993
21933 telmuunee id-tai hvnees asuuya [3] Энхрийхэн 2010-12-12 644
21932 AMORE- HERA фирмийн гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна file ssamii 2010-12-12 625
21931 Solongosiin irgentei ger bul bolhod [5] eej mini 2010-12-12 993
21930 hi uuniig medeh hun bval helj uguuch [3] girls_mgl 2010-12-12 997
21929 ANSAN KEB bank 1$-2000$ xurtel 5000wonoor shiljuulne ! ! ! file money$$$ 2010-12-12 495
21928 BILET??? [2] joons 2010-12-12 754
21927 Үүний талаар ойлголт өгнө үү? [5] jiji 2010-12-12 8061
21926 busguichuudees asuuya [1] eruulenkh 2010-12-12 660
21925 shine jiliin mend hyrgie hymyysee,,mgl taun604toot,,yschin,goosaihan,,, mgltaun604 2010-12-12 1133
21924 bolor2-s asuuy? [2] shine_xvn 2010-12-11 676
21923 БИ СОЛОНГОС ХҮНТЭЙ ....ЯАНАА ИЙМ ЮМАА ХОЙШИД ХЭЦҮҮДЭХНЭЭ !!!! [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-11 3641
21922 ГЭР БҮЛ ҮҮНЭЭС Л БОЛЖ САЛДАГ ЮМ БҮГД УНШ ДОТРОО ТУНГАА !!!!!!!!!!! [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-11 1186
21921 МИНИЙ МОНГОЛ ХҮН СОЛОНГОСТ ИЙМ ОДТОЙ БАЙНА АНХААР !!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-11 874
21920 kkkk file sekv_boy 2010-12-11 458
21919 ӨНӨӨДРИЙН СОЛОНГОС ХЭЛ [2] kwon 2010-12-11 746
21918 busguichuudees asuuyaa [4] 성은 2010-12-11 1019
21917 bugded ni ene udriin mend hurgii [6] udes-ugsaa 2010-12-11 915
21916 Medex xun bval zuvluguu ugch tuslaach [1] puntaraanaa 2010-12-11 530
21915 BUH BIEIIN BARIA... [2] SU:M37 2010-12-11 1047
21914 Asuuya busguichuudee [2] hee 2010-12-11 1183
21913 xoxniii saasan svvg noxor n uuxaar yadag yum be ??boloxgvi gejvv ?? [14] Lizaa 2010-12-11 2464
21912 Гурван настай монгол хүү гадаадынхныг гайхшруулж байна [2] angella2010 2010-12-11 912
21911 тоглоомд хэр дуртай вэ? ws 2010-12-11 502
21910 asuuh wm bna eejuudee [6] 1985082119 2010-12-11 1288
21909 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-12-11 477
21908 Залхуу эрийг хүмүүжүүлэх арга [2] angella2010 2010-12-11 639
21907 DUSAL ASUUYA??? [1] joly 2010-12-11 583
21906 Алжаал тайлах агшин буюу ер бусын зурагнууд [1] angella2010 2010-12-11 1835
21905 ДАЛД ЧАДВАРЫН ЗУРХАЙ [1] angella2010 2010-12-11 1474
21904 ИЙМ БАЙДАЛД ОРСОН АЛДААГАА ӨӨРӨӨСӨӨ ЗӨВХӨН ХАЙ ЭХЛЭЭД........ **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-11 601
21903 СОЛОНГОСТ БАЙДАГ ОЮУТАН БҮСГҮЙЧҮҮДИЙН АМЬДРАЛ ИЙМЭРХҮҮ !!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-11 1025
21902 ХҮҮХЭДТЭЙ ГАНЦ БИЕ БҮСГҮЙЧҮҮД ҮҮНИЙГ АНХААРАЛТАЙ УНШ ҮНЭН Л ТЭР .>>> [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-11 958
21901 asuuy egch naraa???? [1] agi-erdene 2010-12-11 545
21900 shivees haana hiideg be hiideg huniih ni utasnii dugaariig olj ogch tuslaach [2] teach 2010-12-11 601
21899 odrin mend eejuudee jiremsen ued [5] shuudriin mongon dusal 2010-12-11 1377
21898 hi helj ogch tuslaach [2] 19800901 2010-12-11 735
21897 shine jiliin mend hyrgie hymyysee,,mgl taun604toot,,yschin,goosaihan,,, mgltaun604 2010-12-11 522
21896 СҮМД ЯВДАГ ШҮТДЭГ ХҮМҮҮСИЙГ БИ ОЙЛГОДОГГҮЙ [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-11 761
21895 Hi eejvvdee bebe maani hamariin tsaanaa nustai baina soruuldag yum muu geed bh yum [4] sky_2 2010-12-11 948
21894 eejuudee asuuyaa heleed ogooch mash yaaraltai [6] enkuush87 2010-12-10 1115
21893 asuuy meddegni heleed ogooch? [1] LOTUS 2010-12-10 737
21892 PS3 zarna tuulain bujin 2010-12-10 1262
배너신청
자생병원

배너신청