Moderator: mgl_300
Хvvхдийг хєхєєр хооллохын зэрэгцээ нэмэгдлээр єгч байгаа хоолыг нэмэгдэл хоол гэнэ. Хvvхдийг эхийн хєхний сvvгээр хооллох явдал нь чухал ач холбогдолтой. Учир нь эхийн сvv нь хамгийн чухал шимт бодис болох уураг, єєх тос, нvvрс усыг хvvхдийн биед хамгийн зохистой харьцаа, хамгийн шингэцтэй хэлбэрээр агуулдаг. Эхийн сvv 200 гаруй амин дэм, эрдэс бодис агуулсан байдаг. Тиймээс эхийн сvvг юугаар ч орлуулж чадахгvй гэдгийг эрдэмтдийн судалгаа нотолжээ. Тэр нь хvvхдийн хоол тэжээлийн хэрэгцээг хангаад зогсохгvй хvvхдийн єсєлт, тєв мэдрэлийн систем, харааны хєгжлийг сайжруулдаг. Сvvлийн vед оюуны чадамжийн /IQ/ талаар их бичих болсон байна. Хєхєєр хооллосон хvvхдийн оюуны чадамж тэжээвэр хvvхдийг бодвол 8-10 vзvvлэлтээр илvv болохыг судлаачид тогтоожээ