Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

golden-vill.jpgМанай улсад хєл толгой гэж ер нь байна уу. Хэн дуртай нь л байшин барьж, алт ухаж, дураараа авирлаж байна. Байшин барьсан ч Хятад, Солонгосын компанийнх байх жишээтэй. Сvvлийн vед орчин vеийн жишиг хотхонуудбаригдаж, хотын тєвд єнгє нэмж байгаа.
Тvvний нэг "Golden vill" гэх гоё нэртэй хотхон юм. Хэн ч харсан хорхой хvрмээр энэ хотхонд дулаан граж, спорт цогцолбор, супермаркет гээд хvний хэрэгцээг хангах бvхий л зvйл байгаа. Гэсэн хэдий ч энэ хотхонтой холбоотой элдэв маргаан гарсаар удаж байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ хотхоны айлууд байрнаасаа хєєгдєхдєє тулаад байгаа гэсэн. Хотхоныг барьсан "M&G" компани иргэдийг мэхэлж, олон сая тєгрєгєєр нь хохироож байгаа. Тэр бvv дээрх хотхоны айлуудыг байрнаас нь гаргах Дээд шvvхийн шийдвэр гарсан гэсэн. Энэ талаар бодит мэдээлэл олж авахаар манай сурвалжлах хэсэг єчигдєр "Golden vill" хотхоныг зорьсон юм. Америкийн Элчин сайдын яамны зvvн талд байрлах тус хотхон vvднээсээ эхлээд л дээд зэрэглэлийнх болох нь мэдэгдэж байлаа. Зарим тєрийн байгууллагын vvдэнд байдаг харуулын байр энд байна.

Хотхоны хаалгаар орсон даруйдаа машиндаа сууж байсан оршин суугчаас хэдэн асуулт асуулаа. Харамсалтай нь энэ талаар огт мэдэхгvй гэж байна. Дахиад ч хэдэн хvнээс асуусан боловч дорвитой мэдээлэл єгєх хvн олдсонгvй. Нэг бол vнэхээр мэдэхгvй байгаа, эсвэл мэдсэн ч ярихаас дургvйцсэн байх. Тэгээд ч байрнуудын гадуур хvн тун цєєн байсан юм. Ажлын єдєр, тэгээд vд дунд болохоор тэр биз. Тиймээс хотхоны дунд байрлах Супермаркет руу орж, оршин суугчид дэлгvvрт орж ирэхээр нь мэдээлэл авахаар бага зэрэг хvлээв.

Тэр зуураа дэлгvvрийн худалдагчтай жаахан яриа єрнvvллээ. Худалдагчийн ярьж буйгаар бол асуудал нэлээд ширvvсч байгаа юм байх. Дэлгvvрт нь орж ирсэн хотхоны оршин суугчид шvvхэд хандах, бvгдээрээ нэгдэх талаар сvvлийн vед багагvй ярьж байгаа гэнэ. Мєн оршин суугчдын зєвлєгєєн, хурал ч болсон аж.
Ийн ярилцах зуур хэд хэдэн оршин суугч орж ирсэн ч бас л ямар асуудал босч ирээд байгааг мэдэхгvй гэж байлаа. Бvр бидэнд мэдээлэл єгєх биш асуух шинжтэй байсан шvv. Тиймээс илvv бодит мэдээлэл авахын тул айлуудын хаалгыг тогшихоос єєр арга байсангvй.

Эхлээд 103-р байрны I орц руу орж, дєрвєн давхрын 401 тоотын хонхыг дарлаа. Хижээлдvv насны эмэгтэй хаалга тайлж єгєхєєр нь учраа хэлэв. Тэрбээр асуудлыг огт мэдэхгvй ч нарийн учрыг нь тодорхой хэлж чадахгvй байсан. Тvvний хэлж буйгаар Солонгосын "Хана" гэх банк уг хотхоныг барьсан "M&G" группээс олон тэрбум тєгрєг нэхэмжилж байгаа аж. Учир нь "M&G" компани тус банкнаас барилга барих мєнгєє зээлсэн юм байна. Тvvнийгээ єдий хvртэл тєлєхгvй байгаа учраас ийнхvv асуудал хvндрэхдээ тулсан аж.

Асуудлын учиг ийм аж. Гэхдээ нарийн учир нь юу болохыг мэдэхийн тулд дахин нэлээд олон айлын хонх дарсан ч vр дvнд хvрсэнгvй. Харин 10-р давхрын 1001 тоотын оршин суугч бvсгvй илvv нарийн мэдээлэл єгсєн. Тэрбээр "Энэ хотхоныг барьсан "M&G" компанийнхны оршин суугчдад єгсєн тайлбараар бол тэд байраа барихын тулд Солонгосын "Хана" банкнаас зээл авсан гэсэн. Зээлийнхээ оронд хотхоноо барьцаалсан. Гэхдээ тэд оршин суугчдаасаа тєлбєрєє авсан хэрнээ "Хана" банкинд тєлбєрєє тєлєєгvй байгаа. Тvvнээс болж бєєн асуудал мандсан. "M&G" компани Солонгос эзэнтэй болохоор "Хана" банктай зээлийн гэрээ байгуулахдаа ямар нэг асуудал vvсвэл єєрийн улсын шvvхээр шийдvvлнэ гэж тохирсон юм билээ. Гэтэл одоо манай улсын шvvхээр хэргээ шийдvvлээд байж байна. Саяхан Дээд шvvхийн шийдвэр гарсан. Гарах гарахдаа Солонгосын "Хана" банкны талд гарсан байгаа. Єєрєєр хэлбэл, оршин суугчдыг байраа суллаж єг гэсэн шийдвэр гарсан. Миний бодлоор Солонгосчууд єєрийнхєє шvvхээр шийдуулэхээр ямар ч ашиг байхгvй болоод манай шvvхээр шийдvvлсэн байх. Манай шvvх яах вэ дээ, хэдэн тєгрєг єгєхєєр нь л тэдний хvссэнээр шийдвэр гаргаа биз. Тvvнээс биш гэрээгээрээ энэ байрыг єгєх ёс байхгvй л юм билээ. Солонгос улсын шvvх шийдэх ёстой асуудлыг манай шvvх дундуур нь орж шийдээд байх ямар хэрэг байна аа. Энэ чинь хэдэн хvний хийж байгаа мєнгє олох ажил байгаа нь харагдаж л байна. Оршин суугчид одоо болтол ордероо аваагvй байгаа. Захирлууд нь эхэндээ єгнє гэдэг байсан ч сураггvй байна. Сvvлийн vед манай шvvхийн байгууллагууд янз бvрийн юм ярьж байгаа. 10-20 сая тєгрєг єгвєл байрны чинь ордерыг гаргуулж єгье гэх ч хvн байгаа гэсэн. Энэ шvvхийнхэн мєнгє олохын тулд юу ч хамаагvй хийж байгаа шvv дээ. Гэхдээ Дээд шvvх шийдвэр гаргалаа гээд тєлбєрєє тєлсєн бид байрнаасаа гарна гэж юу байх вэ дээ" гэсэн юм.

Ямар ч байсан Солонгосын компаниуд манайхны зарим нэг увайгvй нєхдvvдтэй нийлж иргэдийг их хэмжээгээр хохироох гэж улайрч байгааг дээрх ярианаас мэдэж болохоор байна. Солонгосчууд бараг л санасандаа хvрч, Дээд шvvхээр хvртэл ашигтай шийдвэр гаргуулаад амжсан бололтой.

Бид тэндээс гарч нэлээд олон хvнтэй уулзсан боловч бvгд тєлбєрєє тєлсєн болохоор байрнаасаа гарна гэж байхгvй гэдгээ илэрхийлсэн юм. Харин 103 байрны II орцны 702 тоотын иргэн энэ хэргийн талаар бvр дэлгэрэнгvй мэдээлэл єглєє. Тvvний хэлж буйгаар "Солонгосын хоёр компани манай улсын нутаг дээр шvvхдэлцээд байгаа юм. Гэхдээ байдал тийм ч муу биш байна. Тєлбєрєє бvрэн тєлсєн айлуудад ордероо авах боломж нээлттэй байгаа. Бусад айлуудын хувьд тєлбєрєє тєлбєл ордероо авах боломж нь нээгдэнэ. Энэ бол маш нарийн асуудал. Олон талаас нь судлах хэрэгтэй. Уг нь бол Солонгосын хоёр компани манай нутагт шvvхдэлцээд Дээд шvvх 100 гаруй хvний эрх ашгийг зєрчсєн шийдвэр гаргана гэдэг утгагvй. Гэтэл "M&G" компанийн 10 хувийг эзэмшдэг монгол талын захирал асуудал vvсээд ирэхээр зугтсан. Тэгэхээр цэвэр луйврын шинжтэй vйл ажиллагаа. Солонгосын жижиг бизнесмэнvvд манайд орж ирээд, том харагдаж байгаад иргэдийг залилчихаад л явчихаж байгаа юм.

Vндсэндээ бид луйврын золиос болсон. Гэтэл оршин суугчид огт тэвдэхгvй байгаа. Энд амьдарч байгаа хvмvvс мєнгєтэй болохоор томорцгоогоод байгаа байхгvй юу. Хэн биднийг хєєж гаргадаг юм гээд л байгаа. Бодит байдал дээр Дээд шvvхийн шийдвэр гарсан гээд ШШГЕГ биднийг хєєвєл яах ч аргагvй болно. Гэхдээ нєгєє талд мєнгєє тєлсєн айлууд гарахгvй. Ингэхээр багахан хэмжээний дайн болно" гэсэн юм.

Оршин суугчид иймэрхvv мэдээлэл єгч байна. Мєн эх сурвалжийн хэлснээр байрны тєлбєрєє бvтнээр єгєєд, гэрээ байгуулсан хvмvvст байрандаа vлдэх боломж байгаа аж. Гэтэл тєлбєрєє бартер маягаар буюу барилга барихад материал нийлvvлж байр авсан хvмvvс ч байгаа гэнэ. Эдгээр иргэд ямар ч гэрээ хийгээгvй болохоор хєєгдєхєд гайхаад байх юмгvй аж. Байдал ийм ноцтой байдалд хvрчээ. Тэр ч бvv хэл "Намхунг" гэгч Солонгосын компани "Єдрийн сонин"-ы 2009 оны 10-р сарын 16-ны єдрийн дугаар дээр "M&G Констракшн" компанид хандаж мэдэгдэл гаргасан байгаа юм. Тус мэдэгдэлд, "Golden vill" орон сууцыг "M&G Констракшн" компани нь Солонгосын хєрєнгє оруулагчдаас мєнгє зээлэн бариулсан. "M&G Констракшн" компани нь хєрєнгє оруулагчдаас мєнгє зээлснээр "Golden vill" орон сууцыг бvхэлд нь хєрєнгє оруулагчдад барьцаалсан. Хєрєнгє оруулагч нар нь Улсын бvртгэлийн газар "Golden vill" орон сууцыг бvхэлд нь барьцаанд тавиулсан бєгєєд "M&G Констракшн" компани хєрєнгє оруулагчаас зээлсэн мєнгєє бvрэн тєлж дуусах хvртэл хєрєнгє оруулагчийн зєвшєєрєлгvй "Golden vill" орон сууцны цогцолборыг борлуулах боломжгvй. "M&G Констракшн" компани "Golden vill" орон сууцийг худалдсан боруулалтын мєнгєєр зээлсэн мєнгєє тєлєх ёстой учраас "M&G Констракшн", "Зоос" банк, "Намхунг Констракшн" компани, худалдан авагчийн гарын vсэгтэй хууль ёсны худалдах, худалдан авах гэрээний дагуу "Зоос" банкин дахь борлуулалтын орлогын данс /дансны дугаар 2400214708/-нд орох ёстой байсан. Гэтэл борлуулалтын мєнгийг тухайн дансанд хийлгvй хууль бус vйлдэл гаргасан.

Тиймээс зээлээ тєлж барагдуулах ёстой 2010 оны 8 сарын 10-ны єдєр буюу хугацаандаа барагдуулаагvй. Тиймээс хєрєнгє оруулагч болох "Хана" банк Баянзvрх дvvргийн шvvхэд хандаж "M&G Констракшн" компани яаралтай єрєє барагдуул. Vгvй бол барьцаанд байгаа орон сууцыг дуудлага худалдаагаар зарж єрийг барагдуулах хvсэлтэй байна. Одоогоор гэрээний vvргээ биелvvлээгvй, хууль бусаар орон сууц худалдсан "M&G Констракшн" компанийн хувьцаа эзэмшигч нарыг Солонгосын тал байцааж байгаа. Бид хохирогч гаргахгvйн тулд ийм мэдэгдэл гаргаж байна" гэсэн утга бvхий мэдэгдэл гарсан байгаа юм.

Энэ мэдэгдлээс харахад Солонгосчууд хэрхэн луйвар vйлдсэн нь харагдаж байна. Мєн дээрх сонины 2009 оны 12-р сарын 04-ний дугаарг "Golden vill" хотхонд оршин сууж байгаа болон байр худалдаж авахаар зэхэж буй хvмvvст зориулан мэдэгдэл гаргаж, заналхийлсэн. Ийнхvv бид энэ хэргийг яагаад Монгол Улсын дээд шvvх хэлэлцэж, иргэдэд хохиролтой шийдвэр гаргасныг холбогдох хvмvvсээс нь тодруулсан юм. Тэдний хэлж буйгаар "Энэ хэргийг Солонгос улсын шvvх шийдвэрлэх ёстой. Харин Vндсэн нэхэмжэллийг Монгол Улсын шvvхээр шийдвэрлэх ёстой юм. Тиймээс Солонгос улсын шvvх хэргийг тvдгэлзvvлсэн. Гэхдээ нэхэмжчэгч тал буюу "Хана" банк єєрсдийн ашиг сонирхолд нийцvvлэхийн тулд мєн БНСУ-д болох шvvх хурал єєрсдєд нь ашиггvй болохыг мэдмэгцээ єєр улсын шvvхийг сонгосон.

Олон улсын шинжтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харъяаллыг талуудын хооронд байгуулсан гэрээ болон олон улсын гэрээгээр мєн Монгол Улсын холбогдох хуулийн зєрчилдєєний хэм хэмжээгээр тодорхойлох учиртай. Гэтэл "Хана" банк Монгол Улсын Иргэний хэрэг шvvхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ерєнхий ангид заасан хэргийн нутаг дэвсгэрийн харъяалал тогтоосон заалтуудаас нэгийг нь vндэслэл болгосон нь эрх зvйн хувьд vндэслэлгvй байсан.

Тиймээс хэргийг шийдвэрлэх болон хэрэглэх хуулийн асуудлыг ялгамжтай vзэх учиртай. Гэтэл vvнийг харгалзаагvй. Энэ хэргийг Нийслэлийн анхан шатны шvvх "Шийдвэр хууль ёсны бєгєєд vндэслэл бvхий байна" гэсэн шаардлагыг хангаагvй хэмээн хэдэнтээ буцаасан. Гэвч асуудал "Хана" банкны талд шийдвэрлэсэн. Ингэснээр хариуцагч тал Дээд шvvхэд хандсан боловч Нийслэлийн шvvхийн шийдвэрийг хэвээр vлдээсэн" гэсэн юм.

Гадныхан манай улсад ингэж дураараа авирлаж, томоохон луйвар хийж байхад шvvх, цагдаагийнхан мєнгєнд нvдээ таглуулаад л дуусч байна. Хэрвээ цаашад энэ хэрэг Солонгосчуудын хvслээр болбол 100 гаруй айлын хєрєнгє мєнгє тэндний тоглоом болж дуусах нь ээ

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3990439/529/trackback

misheel18

2010.12.17 19:40:01
*.107.2.169

шаал хэрэггүй юм бичиж байхын

 

misheel18

2010.12.17 19:41:36
*.107.2.169

бид нар ямар хамаа байнаа

 

haliungo

2010.12.18 09:48:57
*.142.217.240

элгэмсүү чи энд худлаа хуцаж байхаар очоод хөөгөөд гаргаач чаддаг юм бол яг цагаа тулахаар аяггүй бол алт ухдаг со компанид ажилд орох гээд шүлэнгэтээд зогсоно доо ккк

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210463
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
22206 БҮХ БҮСГҮЙЧҮҮД ИЙМ АСУУДАЛ ХЭРВЭЭ ТУЛГАРВАЛ ИХ ХЭЦҮҮ АНХААР !!!!!!!!!!!!!!!!!!!!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-18 1306
22205 EEJUUDEES asuuya [6] Bi Eej 2010-12-18 814
22204 ЯДАРГААНААС ЯАЖ ГАРАХ ВЭ? [5] ээж минь 2010-12-18 2664
22203 eejuudee asuuh uym bn [2] hawar-mgl 2010-12-18 664
22202 БАРИА ЗАСАЛЫН ТҮРГЭВЧИЛСЭН ДАМЖАА HOLISTIC 2010-12-18 499
22201 ХЯРАМ ХҮНИЙ ТАРХИНД [2] ээж минь 2010-12-18 1156
22200 heeed ugchihooch egch naraa [2] bumbailai 2010-12-18 733
22199 PPC TARIAG [3] bbbss 2010-12-18 1041
22198 asuult bna??? [2] j and s 2010-12-18 1598
22197 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү [1] ӨДРИЙН МЭНД 2010-12-18 523
22196 ГАДААД ЗАЛУУТАЙ ........... ҮНЭНДЭЭ ЗОВЛОН ЮМАА ЯАНААА !!!!!!!!!!! [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-18 1719
22195 hi eejuudes asuuyaa, yaraltai [7] sarnai007 2010-12-18 1525
22194 tolgoinii daraltiig yu gedeg ve [2] hongoroooo 2010-12-18 924
22193 NADAD TUSLAACH [1] tuulain bujin 2010-12-18 930
22192 orood yz dee~~ inter_shop 2010-12-18 645
22191 eejuudee yum asuuy [3] omdj 2010-12-18 818
22190 toroh emneleg asuuya?? [2] LLC 2010-12-18 790
22189 ЭНД ГЭР БҮЛ БОЛХОД [4] eej mini 2010-12-18 767
22188 hi bvsgvichvvdee ? [2] shine_xvn 2010-12-18 992
22187 hi ? boljmorxon 2010-12-18 516
22186 HERA & AMORE ГИЙН ГОО САЙХНЫ БАРАА БОЛОН ВИТАМИНЫГ БАЙНГА ХУДАЛДААЛЖ БАЙНА. darling 2010-12-18 734
22185 helj uguuch bumbailai 2010-12-18 505
22184 orchuulj uguuch [1] e.huu 2010-12-18 1000
22183 ЗӨВХӨН БҮСГҮЙЧҮҮД ҮҮНИЙГ АНХААРААРАЙ !!!!!!!!!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-17 1005
22182 bair holsluulne amiinaa_m 2010-12-17 559
22181 busguichuude? ? ? [3] Mputo 2010-12-17 1177
22180 Хvvхдээ хэрхэн хайрлах вэ? boljmorxon 2010-12-17 784
22179 Нярайн эрүүл мэндийн талаар эмч ярьж байна boljmorxon 2010-12-17 5658
22178 Шингэн алдалт: шалтгаан ба эмчилгээ [1] boljmorxon 2010-12-17 6225
22177 Хүүхэд өвдсөн үед яах вэ? boljmorxon 2010-12-17 990
22176 Хүүхдийн гулигалт boljmorxon 2010-12-17 5861
22175 Нярай хvvхдийн ой сэтгэхvй хөдөлгөөний хөгжилт boljmorxon 2010-12-17 2578
22174 Хүүхдийн хоол boljmorxon 2010-12-17 773
22173 huuhnuudees assuy [7] 성은 2010-12-17 1142
22172 Hi eejvvdee Dvitamin mgloos zahisan chin usan Dvitamin bna [4] sky_2 2010-12-17 1169
22171 *** ШИНЭ ЖИЛ 50%SALE *** СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ ЭМНЭЛГИЙН ОРЧУУЛГА *** ЭМЧ*** 2010-12-17 651
22170 hi asuult [1] vree 2010-12-17 685
22169 bvsgvichvvdee xeleed uguuch? daxiad asuuh yum bn [1] abvgd 2010-12-17 1238
22168 asuuy ? bvsgvichvvdee [5] abvgd 2010-12-17 1094
22167 tarhini daralttai huuhed [2] mgl 247 2010-12-17 1941
» АНХААР МУУХАЙ СОЛОНГОСУУД ҮНЭНДЭЭ ДАВАРЧ БАЙНА !!ОРООД ХАР !! [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-17 1328
22165 Huuhed maana holorood bnaa yahuu [2] 하기스 2010-12-17 1432
22164 ШИНЭ ЖИЛИЙН** SUPER SALE ** ,,СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ**орчуулга үнэгүй 010-7566-7074 zax-zeel 2010-12-17 459
22163 budaatai dertei eejuudees asuuy [8] АНТОЛКАА 2010-12-17 1438
22162 Ээжтэй хүн болгон үзээрэй, үзээд үнэхээр л сэтгэл минь хөдөлж байна [6] МАРАЛГОО 2010-12-17 1250
배너신청
자생병원

배너신청