Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



Эмэгтэй хүний зовлон их шүү дээ. Би 2 хүүхэдтэй бага маань нэг настай. Надад ч бас нөхөртөйгөө ойртох ямар ч хүсэл байдаггүй. Өдөржин гэр орноо цэвэрлэж хоол ундаа хийж хүүхдээ асарч ганцаараа гүрийсээр байгаад үнэхээр их ядардаг. Том хүүхэд маань их дураараа сахилгагүй болохоор бүр хэцүү. Орой толгой дэр нийлэв үү үгүй юу нам унтчихсан байдаг. Өглөө сэрэхдээ би ер нь унтсан уу гэж бодоод сэрдэг. Тэгээд л дахиад л нөгөө гэр орон үр хүүхэд гээд. Нөхөр маань их оройтдог. Тэрэнд би уурладаг л даа. Ууж идээд явахаараа бүр ирнэ ээ гэж байхгүй. Хэлэхээр чи ч бас ингээд л явна ш дээ. Одоохондоо хүүхдээ сайн хар гэдэг. Тэгээд л хэрүүл маргаан ямар мундах биш муудна. Сүүлдээ манай нөхөр ч надад гар хүрдэг боллоо. Үнэхээр их ядрана, дээрээс нь гарынх нь чилээг гаргана. Ингэхээр чинь яаж тэр хүнтэй сайхан байж секс энэ тэр бодох юм бэ.

Хааяа нэг өрөвдөөд хавьтахаар хэлсэн ярьсан гар далайсан энэ тэр нь нүдэнд харагдаад ямар ч хүсэл төрдөггүй. Уг нь хүсээд байгаа ч норж өгөхгүй тэгээд нөхөр маань хүчээр чихэж хамаг юм ураад маргааш нь бие засахад ч хэцүү хорсож өвдөөд. Их л хэцүү байна даа. Нөхөр маань ойлгож байна ойлгож байна гэдэг ч тэр юугаа ойлгох вэ дээ. Гэртээ ч ховор цухуйдаг хүн. Тэгээд л хувцас гараар угаасангүй, ийм хоол хийсэнгүй, гэр нураасан байна. Нохойн хороо шиг гээд л энэ бүгдээс и болоод би ч нөхртөө үнэхээр дүргүй хүрч байна. Хааяа найзтайгаа уулзахаар гарахаар араас нэг ч утасдахгүй миний амьд эсэх түүнд ер нь хамаатай юм уу гэж гайхдаг. Хамаагүй юм байх гэж бодохоор оройтлоо гээд уурлаад доодхыг чинь шалгана шүү ч гэх шиг. Тэгчээд өглөө болохоор чамайг хүсээд байна гээд хүн оролдоод. Шөнө нь тийм үг сонсчоод би тэгээд тэрний дор ороод хэвтэж байх уу. Хадмууд ч дээ. Хөгийн муухай хүмүүс. Надад нэг ч туслахгүй. Нөхрийн маань төрсөн өдөр боллоо. Хадам авгай нөхөрт маань төрсөн өдрөө сайхан тэмдэглээрэй гээд үнссэнээ намайг төрсөн өдрийг нь сайхан тэмдэглүүлээрэй дээ гээж үнсэж байгаа юм даа. Түлхээд унагачмаар л санагдсан. Тэр хэлж байгаа үгээр нь бол нөхөр маань төрсөн өдрөө тэмдэглээд сайхан явахад нь би саад бололгүй чимээгүй байх ёстой болж байгаа биз.

Би саяхан ажлынхантайгаа шинэ жилээ тэмдэглэлээ. Хүүхэд харуулах гэж хадам авгайгийнд байдаг охиныг гэртээ авчирсан чинь хадам авгай утасдаад энд хийх юм их байхад юу хийгээд байгаа юм. Эрт явуул гэж надруу утасдаад, нөгөө охиныг ч бас загнаад. Хэзээ хийсэн үйлийн үр гэхээрээ ийм хүмүүстэй таардаг байна аа гэж өөрийгөө зүхэх юм. Надад салах бодол байхгүй ээ. Салаад яах юм. Хүүхдээ тэрэнд үлдээж салах уу тэгж 2 хүүхдийнхээ замыг алдуулж тэр муухай хүмүүст орхиж зовоохгүй. Гэхдээ өөрөө авч явж ганцаараа өсгөх гэж зовох ч хүсэл алга. Өөр хүнтэй суулаа гэхэд бас л адилхан уудаг иддэг байдаг л нэг монгол залуу байгаа шүү дээ. Аягүй бол өөрийнх нтр биш гээд хүүхэд ялгаварлана.

Ингээд бодохоор нөхрөөсөө салалгүй өөр хүнтэй болоод мэдэгдэлгүй явмаар ч юм шиг. Тэгсэн хэрнээ яг цаг нь тулахаар чадахгүй юм. Би ажил дээрээ хөөрхөн сайхан хүүхний тоонд орно л доо. Гэхдээ багаас өссөн хүмүүжил гэж айхтар юмнаас болоод юу ч хийж чадахгүй юм. Ээж маань их ааштай хүн байсан болохоор би багаасаа л их аймхай хүүхэд байсан. Одоо ч аймхай. Нэг бодлын энэ амьдралдаа дасаад дөжирчихөж дээ. Бага хүүхдээ гараас гарахаар нь…

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4000967/310/trackback

snoockdumplink

2010.12.23 05:14:20
*.255.189.73

hi utsaa vldeecheech hangaj ogj chadna shvv

snoockdumplink

2010.12.23 05:48:13
*.255.189.73

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210477
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238698
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365903
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523354
배너신청
자생병원

배너신청