Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

jaahan ineehuu

Уншсан 8553 vote 0 2010.01.14 21:16:27

Нэг хүү найз охинтой болоод нэг сайн найз дээрээ очоод найз нь найз охинтой болсон шдээ гэхэд хэн гэдгийн юм гэхэд:- Зулаа,
- Аан янхан Зулаа юу гэжээ ихэд уурлаад өөр нэг найз дээрээ очоод найз нь найз охинтой болсон шдээ гэжээ хэн гэдэг юм: Зулаа,
- Аан янхан Зулаа юу гэхэд бас л уурлаад өөр нэг найз дээрээ очоод найзынхаан найз охиныг хүмүүс янхан гээд байх юм гэжээ тэгтэл нөгөө дэх нь аан Зулаа юу гэжээ.

Анка олон улсын тэмцээнээс мєнгєн медальтай ирэв. Василий Иванович Петка хоёр асууна:
- За яагаад алт авч чадсангvй вэ?
- Би франц хvvхэнтэй финалд vлддэг юм байна. Тэр босоогоор, хэвтээгээр хажуугаараа, араас єврєєсєє, би дагаад л хийгээд байсан. Тэгсэн нь нєгєєх чинь амаараа vмхээд авдаг байна ш дээ. Тэрийг нь би чаддаггvй. Тэгээд хоёрт орчихлоо. Василий Иванович, Петька хоёр Анкаг дасгалжуулав. Дараагийн сарын тэмцээнээс Анка алтан медальтай, vзэгчдийн хvндэт шагналтай ирэв! Василий Иванович, Петька хоёр;
- Баяр хvргье. За яриад байгаарай. Анка:
- Бас л нєгєє франц хvvхэнтэй финалд vлдсэн. Тэр босоогоор, хэвтээгээр хажуугаараа, араас єврєєсєє, би дагаад л хийгээд байсан. Тэгсэн нь нєгєєх чинь партнерынхаа нєгєєхийг vмхээд авдаг байна ш дээ. Тэгэхээр нь би та хоёроор заалгасан юм чинь, хоёрыг зэрэг vмхээд авсан
-Vзэгчдийн шагналыг яаж авсан юм?
- Хоёрыг vмхэж байхдаа шvгэлдсэн юм.

1.Оны ТОП дизайнер
Хамгийн олон өрсөлдөгчтэй энэ номинацид дээрэнгүй дуут, дэрсэн толгойт Соёлмааг түрүүлсэн боджийнуу. Үгүй шүү, сумогийн татамигаас парламентын танхим руу шидэгтлээ “цупаридуулсан” шинэхэн амрагтаа зориулж сар шинийн хувцас урласан дуучин Баясгалан дурайтал шалгарчаад байна наана чинь. Хөвчийн баавгай шиг гоёлдоо түүртээд хөлс нь баахан бурзайсан байсан ч мань Хөхөө-шиг-заан “Манай Баясаа миний хувцасны дизайнераар ажилласын... аанхаа” хэмээн тайван өгүүлж хэвлэлийнхэнд тэвчээрийн хатаа гайхуулав.



2. Оны ТОП гутал

Буш руу шидсэн ирак сэтгүүлчийн гутал биш шүү та минь ээ, тэр чинь өнгөрсөн оны явдал. Энэ жил тэр сэтгүүлч нь өөрөө гутал шидүүлж, өөдөө хаясан чулуу өөрийнх нь толгой дээр буусан нь бүр x сонин биш, ямар манай оронд болсон биш. Ямхын чинээ хүзүүтэй ч яруу уран хоолойтой Элбэгээ ерөнхийлөгчийнхээ гутлыг хэлэх гээд байна би. Мань эр сонгуулийн үеэр халз мэтгэлцээнд орохдоо өрсөлдөгчөөсөө тохой намхан байсан атлаа тамгаа гардаад тангарагаа өргөх үеэр бараг л бараадаад ирсэн нь хэдхэн хоногт суга өссөнийх биш, Итали руу захисан дотроо өндөрлөвчтэй гутлынх нь гавьяа гэсэн. Ёслолын дээлнийхээ даавуунаас хэмнэсэн мөнгөөр өвөл зуны өсгийтэй гутал захиалсныг учир мэдэх хүмүүс өөр хоорондоо ярьж явна лээ. Ингээд “Элбэгээ дарга аа элдэв амлалт тань гутлын өсгийд чинь орчоогүй биз?” гэж асууя даа, яаж зүгээр байхав.

3. Оны ТОП сэлэлт

Улирч буй оны зун улаанбаатарчууд шавхайтай усанд шавайгаа ханатал сэлснээ мартаагүй байх гэж найдъя. Арваад хүний амь авч одсон үерийн гамшигт газрын зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдөөс гадна далан дагаж баригдсан байшин барилгууд илүүтэй нэрвэгдсэн нь дан ганц иргэдийн буруу биш, албан тушаалтнуудын авлига шүтсэн хариуцлагагүй үйлдлийн нотолгоо болов. Баар олдож, бассейн цөөдсөн гэлээ ч баастай усандаа дахиж сэлмээргүй л байна шүү, хотын дарга нар аа.

4. Оны ТОП инээмсэглэл

Энэхүү гэгээлэг сайхан номинацид Эрүүл мэндийн хоёр сайд эн тэнцүү өрсөлдөөд бүдүүн сайд нь аргагүй л зангарагаараа түрүүллээ. “ДОХ-ын 52 дахь тохиолдол илэрлээ” хэмээн торомгор нүдээрээ талимааран инээвхийлж суусан дэд сайд Цолмон, “Ерөнхий сайдын бие зөөв зүгээр, маргааш гэхэд л инээгээд ороод ирнэ цаад чинь“ гэх буюу “Сүйдтэй юм алгөө, жаахан ханиад гараа л биз, үсрээл хэдэн хүн үхнэ л биз, сүртэй шд” гэж телевиз дүүрэн инээж байсан Ламбаа сайд хоёрыг харсан хэн хүний цээж уужирч сэтгэл цэлмэсэн нь лавтай. Гахайн ханиад хил давах тэр мөчид хөдөө зугаалж, лааны гэрэлд ламбада бүжиж явсан Ламбаа сайддаа ирэх ондоо санаа нь улам саруулсаж, шанаа нь улам төвийхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье ээ.

5. Оны ТОП хэмжигч

Зиа энэ номинацид экс Ерөнхий сайд С.Баяр тодорч байгаа юм аа. Мань эр эрүүл мэндийн шалтгаанаар албаа өгөхдөө “яг энэ суудлаас тэр индэр хүртэл таван шат байдаг юм байна, буцаад алхахад таван алхам болдог юм байна, за зайгаар хэлбэл таван метр л юм дөө” хэмээн дугуй танхимын хойморийг яс тас тооцоолсноороо гайгүй сайн газар хэмжигч болохоо харууллаа. Таван жил дуншсан Оюутолгойг батлуулчихаад, таван төгөлдөршилөө дутуу үлдээгээд явсан Ерөнхий сайддаа “Биеэ сайн эмчлүүлээд буцаад ирээрэй, тэр хүртлээ Геодизи зурагзүйн газар ажиллаж байна биз” гэсэн чин сэтгэлийн зөвлөгөө өгье өө.

6. Оны ТОП драм

Асуух юу байхав, Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурах ёслолын сценариас өөр юу орхов энд. Төрийн ордондоо бөөн үзэгч оруулж суулгаад, бүх дарга нараа индэрт ирийлгэчихээд дэлхийд данстай ордоо хэдэн канадад шалихгүй нөхцлөөр өгч байхдаа мэхийн ёсолж “Баярын жавхаа” хангинуулдаг сэтгэлийн тэнхээтэй улс манайхаас өөр хаана байхав. Оюутолгойн араас Тавантолгойгоо тавьж туучихаад, Алагтолгойгоо авч үлдэх дүүрчихсэн толгойнууд Монголоор дүүрэн байна даа. Тэр цагт оюунлаг толгой үгүйлэгдэж, 100 сая ам.долларын чек хөөрцөглөн гардаж байсан сайд нар өөртөө “Гашуудлын хөгжим” захиалах вий. Өмнийн говийн үүц өгөөжийн үүдийг нээгээсэй гээд цаг хугацаанд бүгдийг даатгаж үлдээе.

7. Оны ТОП томуу

Дээр хальт дурдагдсан гахайн томуу ч биш, мэр сэр сонсогдож байгаа ямаан томуу ч биш, энэ бол банкны томуу байлаа. Хямралын сураг сонсов уу үгүй юу монголын төр иргэдийн хадгаламжинд яаран сандран баталгаа гаргасан ч хоёрын хоёр банк дуу дуугаа авалцан дампуурч орхив. Аавын хүүг алагчлах дургүй монголчууд харин “Анод”-ын дампуурлыг дор нь зарлаж дарга нарыг нь хорьчихсон мөртлөө “Зоос”-ыг болохоор тойглож төрийн мэдэлд авсан учрыг төдий л сайн ойлголгүй үлдэв. Банк дампууруулсан эзэн өнөө хэр тодорхойгүй байгаа ч магнат Мянгааг гэх яриа хэсэг тархаад намжив. Нэгэн үе залуухан бүсгүйчүүдэд ДОХ тараасан цууны эзэн болж явсан мань эр томууны гол үүсгэгч мөн эсэхийг тогтоодог газар нь тогтооно биз. Юутай ч, бар жилийн босгон дээр банкны барцад арилсан гэж найдъя.

8. Оны ТОП бөөндөлт

Уул нь энэ шалгаруулалтад геометр прогрессоор үржиж байгаа бөө удганууд түрүүлэх байсан ч ардчиллын ойгоор аадар шиг асгарсан одон медалийн сүрэнд дарагдаад юмгүй хоцров. “Орос манай хоёрт л байдаг олон янзын одонг цөөлж, төрийн шагналын нэр хүндийг тэнгэрт өргөнө” хэмээн бөөлж... бишээ амлаж байсан манай Ерөнхийлөгч одонгийн нөөц дуусч, медаль хийх материалгүй болтол шагнал бөөндлөө. Зөвхөн энэ сард л гэхэд гавьяат, алтангадас, хөдөлмөрийн хүндэт медальтан 1200-аар нэмэгдэж, 30 мянган ардчиллын одон эздийнхээ энгэрт гялалзсанаар манай улс нэг хүнд ногдох одон медалийн тоогоор дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрсэн сайхан амжилтаар шинэ оноо угтаж байна.

9. Оны ТОП даруу зан

Ганцхан шөний дотор 76 тэрбумтан төрснөөс харахад Монгол Улс яах аргагүй үсрэнгүй хөгжлийн гоьдрилдоо эргэлт буцалтгүй оржээ. Иргэн баяр бол улс баян гэдэг. Бусад оронд хүмүүс нь гүрийтлээ зүтгэж байж ганц нэгээрээ тэрбумтан болдог бол манайд шууд нэг дор хэдэн арваараа, цөцгийн өнгөтэй байшиндаа нэг шөнө нойргүй хуралдаад л төржийншд. Хамгийн бахархууштай нь мөнгө хүнийг эвддэг гэдэг үг шал худлаа болохыг манай түшээд жинхэнэ утгаар нь харуулав. Тэрбумтан болсны маргаашнаасаа л “Өө энэ чинь миний мэдлийн юм биш ээ, тэхх... ард түмэн та нарын л мөнгө шүү дээ” хэмээн төв хоолойгоор төлөвхөн өгүүлэх нь эрдэмтэй хүн дөлгөөн, эдтэй хүн даруу байдгийн тод жишээ болж байна.

10.Оны ТОП реалити шоу

Хорио цээр гээд үзвэр үйлчилгээ багасаж, үзэж харах юм нь цөөдсөн үү яасан, манай төрийн түшээд ард түмнээрээ даажигнаж, амьд хошин шог үзсэн шигээ оны эцэст ганц сайхан кайф авав. Уйдахаараа л сенсааци дэгдээж, сюрприз барих дуртай манай хэд “Хүүхдийн мөнгөө оноос өмнө аваарай, авахгүй бол хохь нь, дахиж өгөхгүй шүү” хэмээн гэнэтхэн зарлаж, эцэг эхчүүдийг сандаргав. Түргэн авсан хүмүүс хөхөө өвлийн хүйтэнд хөх, ягаан дэвтэр барин харьяа дүүрэг, салбар банкиндаа оочерлон, орилолдон чарлалдаж, олзлолдон тэмцэлдэж түшээддээ жинхэнэ реалити шоугаар хариу барьсан нь картын бараанд алалцаж асан тэртээх өдрүүдийг эрхгүй санагдуулав.


 

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2654445/3d3/trackback

profile

chelsa

2010.01.15 13:52:31
*.122.8.229

kkkkkk ineej bna bi kkkkk
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210460
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
42006 hi oroin mend [5] maral_maa 2008-08-04 2494
42005 busguichuddee oroin mend hurgeye. [2] syys 2008-08-04 2268
42004 medex xvn xariulaach [3] bondogor 2008-08-04 2146
42003 helj ogch tuslaach [2] chin_setgel 2008-08-05 3196
42002 eejuudee zovlogoo ogooch [5] miigaadash 2008-08-05 3266
42001 svvliin veiin zagbariin sait baival helj ogch tuslan uu [2] zaluya 2008-08-05 2606
42000 eejuudee asuuh yum bn aa [2] u-busgui 2008-08-05 2209
41999 eejuudees zuvulguu avay [8] uuhigus 2008-08-06 3057
41998 yaraltai helj uguuch [2] 102010 2008-08-06 3283
41997 nadad tuslaach humuusee [5] uksus 2008-08-06 2908
41996 BAYRLALAA [2] uksus 2008-08-06 2592
41995 MASH YARALTAI HELEED OGOOCH [3] 012345 2008-08-06 3328
41994 asuuy....???? [6] narao 2008-08-06 2220
41993 yaana aa yum irdeggui [2] woori 2008-08-06 2079
41992 mglclubiinhen saak boljee [2] Free976 2008-08-06 2041
41991 asuuh ym bna [4] nomin_erdene1999 2008-08-06 3009
41990 ААВДАА БИ ХАЙРТАЙ [2] ***Энxзaяa*** 2008-08-06 8445
41989 Eejvvdee meddegee huwaaltsaach. file [8] soko2006 2008-08-06 5478
41988 HOHNII SAALTUUR AVNA [4] sevjee 2008-08-06 2739
41987 viz [1] ganbatj 2008-08-07 2703
41986 mgl surguuliin talaar asuuy [2] ERHIIHEN 2008-08-07 2602
41985 Хэт халуун өрөөнд унтвал арьс хөгширнө file [1] ***Энxзaяa*** 2008-08-07 8284
41984 heleed uguuch eejuudee [1] uuhigus 2008-08-07 2345
41983 МОНГОЛ ЦЭЦЭРЛЭГ [1] ABAP 2008-08-07 4572
41982 elgemsuu !! xariulaad ogooch ....yaraltai [8] narao 2008-08-07 2528
41981 eejuudee hiihdiin hereglel-g enternetees yu gej haih ve [3] hiall 2008-08-08 3032
41980 yaraltai ....babygee mgl ywyylsan eejuudee [3] belka 2008-08-08 2298
41979 bvsgvichvvd eejvvdee asuuya? [3] Freet 2008-08-08 2373
41978 BUSGUI TANII GOO SAIHAND... navchaa_j 2008-08-08 3042
41977 Солонгос хэлний сургалт [2] erdemtugs 2008-08-08 4160
41976 HERA & ISAKNOX [2] kanhi 2008-08-08 2490
41975 elgemsuu asuuya [2] ooooops 2008-08-08 2494
41974 elgemsuu asuuya [2] ooooops 2008-08-08 2442
41973 Монгол цэцэрлэг [2] erdemtugs 2008-08-08 5147
41972 Ямар ч ухаалаг бүсгүй эр нөхрөө сонгохдоо алдаа гаргадаг [1] ☆☆☆ 2008-08-08 8771
41971 Хүүхдийн эмнэлгийн талаар санал асуулга. [4] chikaa 2008-08-08 2446
41970 hi [2] 0123 2008-08-08 3424
41969 huuhdiin tejeel [6] POLICE_4460 2008-08-08 3688
41968 gar utas zasbar yilchilgee . kartnii utas hudaldaa [4] dj girl 2008-08-08 6508
41967 nyalh huuhed hardag gazar????? [6] hiall 2008-08-08 2544
41966 ALI NI DEER BOL [8] 양&나 2008-08-08 2759
41965 ELGEMSUUD [9] 양&나 2008-08-08 2244
41964 EEJUUDEE ASUUYA? [8] hyyhen 2008-08-08 43638
41963 ** file [6] ***Энxзaяa*** 2008-08-09 6331
41962 YARALTAI.................. [2] anargya 2008-08-09 3402
배너신청
자생병원

배너신청