Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Төрөхийн өмнөх өрөө

Уншсан 2061 vote 0 2012.02.16 19:47:22
 

Төрөхийн өмнөх өрөө

Хотын нэгэн төрх эмнэлэг.
Цагаан будгаар харамгүй цонхыг нь будсан хоёр ор, төдий тооны сандалтай өрөө.
Энэ нь төрөхийн өмнөх өрөө аж.
Тэр өрөөнд төрөх нь дөхсөн нэгэн бүсгүй холхино.
Хажуу өрөөнд хүүхдийн уйлах дуу хадаж өөр хэн нэг бүсгүй орчлонд ээж болох нь сонсогдоно. Бүсгүйн өвдөлтийн зай нь улам л ойртосоор л байлаа.
Өвдөлтийн хугацаа улам ойртох өнөөх бүсгүйн тухай ээлжийн эмч нарын үзлэгийн дэвтэр дээрх бичилт:
/Дотуур үзлэг хийж үзлээ. Савны амсар 3 хуруу нээгдсэн байна. Өвдөлтийн хугацаа 10 минут. Хүүхдийн байрлал зөв. Ус нь гараагүй. Эхийн даралт хэвийн. Хавангүй. Шөнө 23 цагаас өвдөлт мэдрэгдэж эхлээд түргэнээр ирсэн. Их эмч С.Үнэнсайхан./
Бүсгүйд өвдөлт тэсэхийн аргагүй мэдрэгдэнэ.
Саяхан үзлэгийн өрөөнд хийсэн эмчийн үзлэг өөрийн эрхгүй дотор муухайр ч жигшмээр сэтгэгдэл төрүүлсэн нь хоолойн дээр тулах шиг санагдана.
Үзлэгийн никель төмөр ор, орны хашлаган дээрх бургуйн усны ч юм уу цусны толбо.
Дотор минь орох эмчийн резинэн бээлийтэй хүйтэн гар.   
Хэвлий дээр дарах даралт.
Бурхан минь…
Бүсгүй өвдөлтөндөө арай ядан алхасаар цонхны тавцан түшин зогсоно.
/ Энэ үед түүний толгойд ийм нэгэн бодол хөвөрлөө./
Бурхан минь…
Охин л битгий төрөөсэй.
Бүсгүй хүний зовлонг бүсгүй хүн ч ойлгодоггүй энэ орчлонд үйлийн үрийг минь давтах охин л битгий төрөөсэй билээ.
Хүүтэй л болгож хайрла бурхан минь…
Бурхан гэснээс…
Би чинь лам хүний ганц хүү. Хар багаасаа л би ном судар уншиж хэд хэдэн сайн тарнитай болоод авсан хүн. Би заяаны хань зам дээр гэсэн үгэнд огт итгэдэггүй. Яагаад гэвэл хувь тавилан зам дээр хөндөлдөөд хэвтэж байна гэсэнтэй ялгаагүй сонсогдож байгаа биз дээ. Би л лав хувь тавилан маань заяа төөрөгтэй маань шууд холбоотой гэж үздэг. Урд насандаа хийсэн буян болоод нүгэлтэй шууд холбоотой гэж үздэг. Болж л өгвөл энэ олдсон насандаа буян хураавал дараа төрөлдөө төдий хэмжээний сайн явна гэдэгт итгэсэн. Тэрний л төлөө амьдрах хэрэгтэй юм болов уу гэж бодно. Одоо чи минийх. Тэр ч утгаараа би чамайг анх хараад л энэ миний эрт орой хэзээ нэгэн цагт учрах ёстой байсан хувь тавилан гэж ойлгосон. Хайртай чамдаа…
Ийнхүү бүсгүйн тавилан минь эхэлсэнсэн. Тэр лам анхны минь эр хүн байсан.
/Бүсгүйн өвдөлт дуу алдахад хүргэнэ. Цонхоор гудамжинд алхах хүмүүс юунд ч юм яарангуй алхах нь үзэгдэнэ. Намар гуниглангуй. Намрын нүцгэн модод цонхоор эцэнхий эмгэн мэт өндөлзөнө. Цээжрүү нь өнгийх мэт.../
Намрын шаргал өдрүүдэд би дуртай. Шарласан навчиснууд шувуу юм. Энэ олон шар шувууд миний цээжинээс нисэж байга. Тэр шувууд бүгд чиний зүг нисдэг. Чи харин анзаарахгүй л байсан. Чиний нүгэлгүй алаг нүдэнд чинь тэд нүүдэлийн шувуу шиг чуулах гэж л чамруу нисдэг. Чи булбарайхан гараа зүрхэн тушаа минь тавиач. Тэнд хайр цохилж байгаа.
Би чамд хайртай.      
/Зүрхийг нь шархлуулсан найрагч залуу жинхэнэ ХАЙР минь байсан. Тэгээд тэр жинхэнэ хайр минь шаргал навчис шигээ нисээд одчихсон, ХООСОН ЦЭЭЖ ШИГ нь модод гуниглангуй. Хаа нэгтээ хүүхдээ тэврээд алхах хосыг цонхоор харах нь доромжлол лугаа санагдана./
Сувилагчийн дуу хонгилд хадна. Бадрал эмчийн захиасны бүсгүй хаана байна?
Танил эмчтэй ч байсан болоосой.
Тэр жил…
Ижийг эмнэлэгт хэвтдэг намар. Ээжийн үзэж байсан эмчийн нэр хэн билээ?
Ганц бие эхнэр хүүхэдгүй залуу гээд л  байсан эмчийн эхнэрт “гэр бүл үймүүлсэн” нэртэйгээр нүүрээ маажуулах дөхөж билээ. Би ижийгээ л бодож хүний аясаар л явсан болохоос гэр бүл үймүүлэх санаа толгойд минь орж ирээгүйсэн. Гэнэн явсны минь л алдаа байлгүй дээ.
/ Гадаа урьд шөнийнх шиг жихүүн байгаа бололтой. Бүх л хүмүүс хаа нэгтээ яаран догдлонгуй алхах нь дулаан гэр гэрлүүгээ яарсных биз. Энэ цонхон доогуур газар шиншлэх гөлөг бид хоёр л адилхан бололтой. Хэн нэгнийг хүлээж цөхөрсөн миний сэтгэлийг шиншлэх мэт. Сэтгэлийг минь…   /
Ижий хамар хашааны солир Лувсанг л хүний хань болох хүн гээд надад ярьдагсан.  Очиж очиж хорвоогийн залуус мундсан биш солир Лувсантай суух дээрээ тулаагүй гэж хариулдагсан. Ижийн хэлсэн үг одоо л толгойруу орох юмдаа. Хүн танинаа гэдэг яасан их ухаан байдаг юм  бэ дээ. Ээж минь...
Цагаан Excel – тэй залуу, Үлгэр жишээ үлээвэр хөгжмийн цэрэг, Баянхонгороос ирсэн их сургуулийн оюутан, Нэхийний ченж, Хувиараа бизнес хийгч нэртэй мөнгө муутай залуу түүний найз залуу, Баасанхүү багш, компьюторийн программист, нэрд төдийлөн гараагүй дуучин… ээ дээ хүн танина гэдэг яасан ч их ухаан юм бэ дээ.
Эдний дунд ээжийн хэлдэгчлэн хань болох хүн байсангүй гэж үү.

Бүсгүйд өвдөлт улам хүчтэйгээр мэдрэгдэж сувилагч дуудна.
Эмнэлэгийн хүйтэн цагаан хана тамир нь барагдсан бүсгүйн толгой эргэхэд хүргэнэ.
 Дахиад л нөгөө үзэн ядмаар дотуур үзлэг.
Цагаан халадтай эмч, үзлэгийн элдэв толбот ор, цуурсан тааз, таазны халцарсан шохой
Хэвлий дээр дарах даралт.
-    ЭЭЖЭЭ........
Эмчийн яриа чихэнд нэг ойртож нэг холдоно.
-    Өвдөлтийн хугацаа болоогүй байна. Тэснэ шүү. Даралт хэвийн байгаа юм чинь айх зүйлгүй. Миний охин. Болж өгвөл хоёулаа жамаараа  төрнө шүү. Айх зүйлгүй ээ. Миний охин чадах юм байна. Гэрийнхэнээс чинь хүмүүс ирсэн үү?
Бүсгүйн нүдэнд нулимс өөрийн эрхгүй дүүрнэ.
МИНИЙ ОХИН. Ижийгээс минь хойш намайг ингэж дуудсан хүн бий билүү.
МИНИЙ ОХИН...
Бүсгүйн хоолой зангираад ямар ч авиа гарсангүй.
Мөчийн өмнө өөрийг нь доромжлох мэт дотуур үзлэг хийсэн эмч…
Ижийгээсээ хойш сонсоогүй МИНИЙ ОХИН.
Энэ үгийг ямар их хүссэн юм бэ?
Бүсгүйн хацрыг дагаад бүлээн нулимс алгуурхан урсана.
/ Бүсгүйн хацрыг дагаад бүлээн нулимс алгуурхан урсаар л... Дутуу хаагдсан салхивчны завсраар намрын жихүүн салхи үе үесхэн исгэрэн төрөхийн өмнөх өрөөнд орж ирнэ. Тэсэхүйеэ бэрх өвдөлт одоо цаанаа л нэг өөр өвдөлт болсон санагдана. /
… Хотын нэгэн төрх эмнэлэг.
Төрөхийн өмнөх өрөө.
Арваад хоногийн дараа төрөх эмнэлгээс
гарсан залуу ээжийн яриа:
-    Хөөрхий нэг бүсгүй. Хүүтэй болсон гэнэ лээ. Харин тэр хоёрыг хэн ч эргэж ирээгүй гэсэн. Зайлуул ах дүү амраг садан ч үгүй юм байлгүй. Хэтэрхий эрт орсон саяны цаснаар хүүгээ тэврэсээр гудамж хөндлөн ганцаараа алхсан даа...


profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5812324/179/trackback

profile

эди хугда

2012.04.04 12:16:23
*.199.151.104

Хязгаар эцэсгүй урт зам биш дээ
Хаяанд байгаа энүүхэн амьдралын төгсгөл хүртэл
Хань болж гарыг чинь хөтлөн алхах гэсийм
Хайранд согтсон хатан байж үзэх гэсийм

Элгэнээс чинь алдуурахгүй аргамжих гэсийм өөрийгөө
Эргүүлээд зүрхээ чөдөрлөх гэсийм хайраар чинь
Эрхэлж чиний л амраг байх гэсийм
Эр биеийн чинь эзэн нь болох гэсийм

Харцандаа гуниг нууж биш жаргал гэрэлтүүлсэн
Хайрандаа "хар" тээж биш халамж нэмсэн
Ханийн түшиг, үрийн заяа элбэгдүүхэн эдэлсэн
Хамгийн жаргалтай эхнэр байх гэсийм

Наргүй бүрхэг жиндүү өдөр олоон
Нар болж сэтгэлийг чинь дулаацуулах гэсийм
Саргүй түнэр харанхуй шөнө тохиолдноо
Сар байж итгэлийн чинь гэрлийг асаах гэсийм

Санаа алдахдаа бусдаар биш чамаар л дүүрэх гэсийм
Санчиганд хяруу унасан ч чамаар л нөмөрлөх гэсийм би.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365902
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523350
7716 Энд солонгосын иргэнтэй гэр бүл болж байгаа хүнйи file Ээж минь 2012-02-15 767
7715 hi solongosiin AROMA brendiin busguichuudiin tos bna file az jargal khusie 2012-02-15 884
7714 viz [1] sxan_xvvxen5 2012-02-15 1221
7713 Oiriin Chongjud bdag emegteitei naiz boliyo [1] 55555555 2012-02-15 1008
7712 irgenshiliin shalgalt tsek1234 2012-02-15 1089
7711 irgenshiliin shalgalt tsek1234 2012-02-15 1394
7710 CEL-DERMA mask [3] saca^^ 2012-02-15 1482
7709 mongol huuhed avch yavna [1] uniabo 2012-02-15 1084
7708 uruwdult amitaniig.... [1] shineleg buxen 2012-02-15 1611
7707 bvsgvichvvdee zobloochee [2] role 2012-02-15 1429
7706 hi busguichuudee...helj ogooch michyoso 2012-02-15 1273
7705 oi ungurch baigaa huuhed tuslasch [3] yasli 2012-02-16 1239
7704 herbalife iin buteegdehuun hyamdraltai herb 2012-02-16 1033
7703 piltanii zabsariin zagaan zamasagiig yaaj tsagaan bolgoh be? [3] *jargalmaa* 2012-02-16 1413
7702 huuhdiin huis todorhoilj.... michyoso 2012-02-16 4027
7701 heviin boov asuuh gesen? [2] gal23 2012-02-16 2710
7700 IOPE / 주름개성 에센스-urchleenii esreg set) [1] saca^^ 2012-02-16 1573
7699 ni end amidardag solongos nehertei eejuudees asuuh zuil bna tuslaach [4] hanmon 2012-02-16 1757
7698 ЖИМОБАЙЛ УРАМШУУЛАЛ gnew2 2012-02-16 822
7697 LG~OHUI^^ 2-R SARIIN SHINE BARAANUUD BOLON BELEGT HUDDALDAA file zayaka99 2012-02-16 1508
7696 ENPRANI -Foundation saca^^ 2012-02-16 1530
» Төрөхийн өмнөх өрөө [1] Ээж минь 2012-02-16 2061
7694 Solongos ru 1 emegtei yarltai gargana ,mgl 2012-02-16 1432
7693 hi eejuudee huuhdiiin tereg away [2] enkuush87 2012-02-17 1736
7692 ЖИМОБАЙЛ УРАМШУУЛАЛ gnew2 2012-02-17 1050
7691 Mongol zaluug <Haalga haasangui> gej zodoj alsan baina!!!!! [2] women99 2012-02-17 2515
7690 eejuudees asuuya [1] nokiax6 2012-02-17 1595
7689 xariin xvn ukaad 2012-02-17 1682
7688 uy muchinii emneleg asuuy [6] To_Ok 2012-02-17 2907
7687 JIJIG GUANJUD OIR ER HARIIN AJIL ARBAIT HAIJ BN 3SARIIN VIZTEI BAIRGVI BAIJ BOLNO HEL DAVGVI MEDENE m.aagii 2012-02-17 1436
7686 Immigratsionii tuhai asuuya [4] Soniiuch1 2012-02-17 2047
7685 ugaalgiin mashin zarna juujaa 2012-02-17 1564
7684 Интернэтээр бараа захиалж өгнө saca^^ 2012-02-17 1475
7683 Бүгдэд танигдаж, итгэгдсэн БАНКны Баталгаа somi 2012-02-17 1412
7682 medeh hun baibal heleed ogooch please buuts 2012-02-18 1860
7681 helj ogch tuslaach tsetsengerel 2012-02-18 1835
7680 mongold Mobi-d taarah Galaxys2 avii 010-5878-2794 mongolulss 2012-02-18 1141
7679 olon zvvtei baktsin hiilgesen vumaa [3] tsondook 2012-02-18 1962
7678 hi eejuudee [2] onnana 2012-02-18 2361
7677 Mongol undesnii huvtsas zarna 소리 2012-02-18 5128
7676 bupeond bdag mongol shigdan??? [1] rexsa 2012-02-18 1493
7675 hi all yaraltai tus bolooch 010 8840 6583 [1] M.MunkhNar 2012-02-18 1666
7674 nadshig iim bodoltoi hun yanaa yamar hetsuu yum be [11] hohtul 2012-02-18 2761
7673 Eejuudees asuuya [2] dmx_247 2012-02-18 1468
7672 ASUUY EMLEG [3] hench heregte 2012-02-18 1707
배너신청
자생병원

배너신청