Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Би нөхөрөө өөрийн болоод гэр бүлийнхээ зүгээс учруулсан дарамт, гаргасан эвгүй авирынхаа талаар бичиж байна. Тэгээд яавал нөхрөө буцааж өөрийн болгох тухай та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юмаа. Анх би нөхөртөө сайн болоод, яг сайн болсон эсэхээ одоо ч хэлж мэдэхгүй байнаа, хамт ажилладаг хүүхнүүд нөхөрт маань бас муугүй байсан болохоор ягаад ч юм тэдэнд алдмааргүй санагдаад, хамаг арга залиа гаргаж, би өөрөө гэрлэе гэж гуйж байгаад гэрлэлээ. За тэгээд яахав, гэрлэсний дараа миний болоод, манай гэр бүлийн ааш авир гарч эхэллээ дээ.

Тэр үед гадагшаа сургуульд явахаар бэлтгэж, нууцаар хөөцөлдөж байснаа нөхөртөө ч хэлсэнгүй, явахаасаа 7 хоногийн өмнө хэллээ.

Би явлаа, очоод хагас жилийн дараа гэр бүлийн визээр нөхрөө татлаа, нөхөр маань ажлаа хаяад намайг гээд ирлээ. Энэ үед бас дүүгээ татах гэж байсныгаа ч хэлсэнгүй. Удалгүй нөхөр ирсэнээс хойс 2 сарын дараа дүү охин ирлээ. Нөхөр монголоос авч ирсэн мөнгөөр байр түрсээслэлээ. Байрны гэрээ хийхдээ би өөрийн нэр дээр хийсэн байсан болохоор уур хүрсэн үедээ дүүтэйгээ нийлээд нөхрийгөө хөөж эхэллээ. Хөөрхий минь тэр үед хичнээн хэцүү байсныг одоо л ойлгож байна, гайхаад л, гомдоод явдаг байж  билээ. Тэгсэн хирнээ сар бүрийн байрны таван зуун мянга орчим төгрөгийг төлнө. Тухайн үед дүү эвгүй авир гаргаж, элдэв бусаар нөхрийг минь доромжилно, монголоос ээж утасдаж элдэвэр доромжилно, тэрнийг нөхөр надад хэлнэ, би нөхөртөө биш гэрийнхэндээ итгэнэ.

Сүүлдээ дүү маань нөхрийн хувцас хунар, аяга таваг руу шээдэг боллоо. Ээж маань аавд минь хэрхэн эвгүй ханддаг байсныгаа ч ярьдаг байж. Дүү нөхрийн аяга, таваг, хувцас хунар руу шээхэд нь би за юун сүртэй юм чи, угаагаад хэрэглэхгүй юу гэх мэтээр хэлнэ, тэгээд бүүр чамаас сална гэж айлгах гэж оролддог боллоо. Гэсэн ч тэр айх нь бүү хэл харин ч баярлаж байсан байх.

Тэгээд сүүлдээ бидний авирыг тэвчилгүй, нэг л өдөр яваад өглөө. Уучлаач гэж зөндөө эмайл бичлээ, надтай дахиад холбоо барих гэж оролдсоны хэрэггүй гэсэн эмайлууд ирсээр. Тухайн үедээ эхлээд дахиад хэдэн сар байрны төлбөрөө төлүүлээд авах санаа байсан ч сүүлдээ надад нөхөртэйгөө байх нь илүү санагдаад бүүр олон эмайл бичлээ, тэгээд ч нэмэр болсонгүй.

Гэр бүлийнхээ, бас дуу охиныхоо үгэнд хэт итгэснээс ийм болчихлоо. Сүүлдээ гэрийнхэн маань миний нөхрийг дүү нартай нь хардаж эхэллээ, би ч тэрэнд нь итгэлээ. Үр дүн нь ийм болчихоод сууж байна. Тэр минь надаас 5 жилийн өмнө явад өгсөн, одоо эмайл бичдэг ч хариу байхгүй, утсаар ярих гэхээр дугаараа солиод, ярих аргагүй болсон.

Сүүлдээ дүү минь нөхрийг усанд орж байх үед цүнхнээс нь мөнгө хулгайлдаг боллоо, утсаар нь монгол руу ярина. Тэр үед мэдээж би нөхрөө энэ бүхнийг хэлэхэд нь нөхөртөө итгэсэнгүй, сарын эцэст хаашаа залгасныг нь утасны компанаас баримт авч ирэхэд нь харсан ч гэсэн, дүүгээ өмөөрөөд өнгөрч байлаа.

Мөн хамгийн ичгүүртэй нь дүүгээ ирээд удаагүй байх үеэс бид 2 нөхрөөс тусдаа хоол хийж иддэг боллоо. Тэр минь гайхахын ихээр гайхсан байх. Ийм зүйл байдаг гэж сонсож байсан ч надад тохиолдоно гэж бодсонгүй гэдэг байж билээ.

Мөн би хажууд нь урьд өмнөх эрчүүдийнхээ тухай эрээ цээргүй ярьдаг боллоо. Тэр гайхаад чамайг ийм хүн гэж бодсонгүй гэдэг байж билээ. Тэгэхэд нь яагаад болохгүй гэж хэлнэ. Тэр үед тэр минь тэвчээрт хязгаар байдаг юм шүү гэнэ. Тэгэхээс тэгэх гэсэн шиг надад цэцэг, идэх юм өгдөг гадаад найз залуу бий шүү гэж цаашлуулна.

Заримдаа бүүр өөрөөсөө зиндаа доогуур залуутай гэрлэчихлээ гэж хажууд нь хэлдэг боллоо. Үнэндээ тэр минь удам судар,  ажил төрөл, нийгэмд эзлэх байр сууриараа надаас, манай гэр бүлээс, эрхэлж байсан ажил төрлөөрөө биднээс мэдээж илүү байсан. Намайг гээд японд ирэхэд нь даанч хайрыг нь даасангүй. Дүү минь л надад гай боллоо. Бүүр дүүг Японы сургуульд орох гээд материалаа явуулах мөнгөгүй байхад нь шуудангийн зардал төлж, материалаа бүрдүүлэх, боловсруулахад нь зөндөө тусалсан. Тэгсэн ч гэсэн тухайн үед сургуульд элсэх материал гэдгийг нуугаад хэлээгүй байсан болохоор, муу санаагүй хүн учир гадарлаагүй байх.

Японд ирсэнээс хойш хагас жил орчимын дараа нөхрийн минь авчирсан мөнгө ч дуусах шиг боллоо, тэр үед нь надад итгээд надаас хэдэн төгрөг зээлцээч гэхэд нь ч татгалзлаа. Нөхөр минь үгийн шартай, дайчин хүн юм болохоор дахиад асуусангүй, уул нь би тэр үед хэд хэд гуйлгах санаатай байсан юм.

Энэ бүхний эцэст тэр минь залхаад яваад өглөө, бүүр сүүлдээ хэт залхаад эмайл бичихээ боль гэж шаарддаг боллоо. Тэгээд эцэст нь Монголд эргэж ирээд ч зугатаасан хэвээр, гэрлэлтээ цуцлууллаа.

Ягаад ч юм ядуу, тарчиг өссөн зан минь энэ бүхэнд нөлөөлсөн юм шиг санагдаад байх юм. Биднийг ядарч явахад ах дүү нар маань тусалдаггүй байлаа. Тэгээд бид хэд, манай гэр бүл шүү дээ, хүнд итгэхээ больсон шиг.

Нөхөр маань гадаадаас найз нөхөд нь ирэхэд манай байрыг түрээслүүлж, тэр үедээ бидний гар дээрээ барьж үзээгүй мөнгийг атгуулдаг байлаа.

Даанч бид хайрыг нь даасангүй. Одоо яавал нөхрийгөө буцааж авч болох тухай хүмүүс минь надад зөвлөөч. Бид гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн эргээд нөхөртэйгээ нэг удаа ч болов уулзмаар байна.

Ганцхан жилийн дотор бид хэд хүнээс гарахааргүй авир гаргаж, нөхрөө доромжилсон гэдгээ сайн мэдэж байна, тэр минь ч тэвчихийн дээдээр тэвчсэн. Тэгээд яг нэг жилийн дараа бүх зүйлд цэг тавьлаа гээд Монгол руу ниссэн.

Манай гэр бүлд аав, ах, эрэгтэй дүү гэж байхгүй болохоор бид эр хүнийг хайрлаж сураагүй юм шиг байна. Одоо ингээд бодоход ээж минь ч аавыг минь элдвээр хардаж зовоодог байж. Тэрнийг нь сонссоор байгаад эр хүн бүр ийм гэж боддог болсон бололтой. Одоо бид 4-с нөхөртэй хүн нэг ч байхгүй. Бүгд их сургууль төгссөн ч гайгүйхэн ажил хийж байгаа хүн ч байхгүй.

Ингэхээр яавал нөхрөөсөө уучлал гуйж чадах, яавал нөхрөө буцааж авч болох тухай зөвлөгөө өгч туслаарай хүмүүс минь. Намайг элдвээр доромжилсон ч болноо. Би сайхан үг сонсохгүй гэдгээ ч мэдэж байна.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3971596/998/trackback

profile

Хацаргоо

2010.12.12 13:12:19
*.172.6.10

iim duursen teneg huuhen bas bdgaa duugee nuhriinhuu ayga bolon huvtsasruu sheej bhad umuurch l bdag bugsiig ni delbe ushigluud huuguud gargadag gazar bhad mun Elgemsuu minee ene www.cekc.com deer bsan bichleg bna shdee iim demii zuil oruulj bhaar busad busguichuuddee stress bolohoorgui heregtei zuil oruulaachee amitan hunii tulga toirson heruul bugs buurnii asuudliig end chirj oruulj l bdag

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2010.12.12 13:14:22
*.189.255.121

БУСДАД СУРГАМЖ БОЛОГ..САЙН МУУ АЛЬ АЛЬ НЬ ХОСОЛДОГ ХОРВООГ ЯАЛТАЙ  ЗААВАЛ ТААЛАСГДАХ АЛБА БИШ

bolor2

2010.12.12 14:09:10
*.128.207.190

Бусдад таалагдах эсэх нь өөр хэрэг. Интернэтэд байдаг, хэвлэлд нийтлэгддэг сөрөг мэдээлэл хүмүүст маш муу энерги авч ирж нэрвтүүлж байдаг юм шиг санагддаг юм. Ийм мэдээлэл хүнд хэрэггүй ээ. Нэг эмэгтэйг нөгөө эмэгтэйгээр нь хараалгасан л бичлэг болно шүү дээ.  

smile123

2010.12.12 15:25:49
*.201.20.5

Eo yasan muuhai huhen be?iim emegtei hun bdg umuu?hudalaa baihaa bi bur gaihaj bna.Amiddaa bie bienee hairlayaa humuuseee

haliungo

2010.12.12 17:25:23
*.142.217.240

хэнд ч хэрэггүй мэдээлэл байна элгэмсүүд л сонин байх

худлаа

profile

ind

2010.12.12 17:37:24
*.101.33.249

1 nastai huuhed bishdee end tend sheegeed bhadaa yahavdee kk. nuhriiin huvid butsaj ireh ch ulger boloo bailgui

bananas

2010.12.12 20:43:36
*.235.5.124

ene zugeer neg hiih yumaa olj yadsan shar soninii setguulchiin eeljit hudal bichleg baihaa

sarnaixasaraa

2010.12.12 21:50:53
*.1.56.124

elgemsvv emee uugaachee xi xi xi

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210478
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238698
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365903
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523354
21936 ЭР ХҮНИЙ ХИЙМОРИЙГ ГУТААСАН БҮСГҮЙ ХҮН ӨӨДӨЛДӨГГҮЙ ЮМ ... [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-05 1226
21935 ЦААД НАРИЙНДАА ҮҮНИЙГ САЙХАН ЮМ ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ ?? [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-05 809
21934 ХҮМҮҮСЭЭ ЗӨВХӨН МЭДДЭГ НЬ ------MR ESUDER [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-05 717
21933 egch naraa ahiad neg asuuchihuu??? [2] agi-erdene 2010-11-05 1006
21932 НУУХ ЮУН САЙН ТУУЛАЙ ЖИЛД ЗААВАЛ ТӨРНӨ ШҮҮ ... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-05 870
21931 hi egch naraa ilsan d shalgalt her bgaa bolson gaigvi bnuu ali esgvi bol ..... [2] 5959 2010-11-05 759
21930 СЭКС ИХ Л ХИЙВЭЛ ..СОНИРХООД ҮЗ Л ДЭЭ [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-05 2120
21929 УУЧЛААРАЙ БИ МУУХАЙ СОЛОНГОС ХҮНТЭЙ ГЭРЛЭХГҮЙ .... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-05 747
21928 so sain xuntei taniltsay [19] anuu1023 2010-11-05 1855
21927 CESCO- n talaar meddeg hun bna u? [1] АНТОЛКАА 2010-11-05 699
21926 shud enkriimaa 2010-11-06 477
21925 asuuh zuil bna [2] halh gol 2010-11-06 706
21924 Энэ эмээ Элгэмсүү аниатай адилхан ч юм шиг, нөгөө охин нь Халиунгоотой төстэй ч юм шиг [4] ~Haliunaa~ 2010-11-06 998
21923 СОЛОНГОСТ УНАХ MATIZ, SONATA 3, NEW MUSSO, LEGANZA, AVANTE ЗАРНА DEVSHILT-CAR 2010-11-06 605
21922 ЭЛГЭМСҮҮ ХЭРЭЛДЭХ НЬ БИТГИЙ ХЭЛ ХҮНИЙГ МУУХАЙ( ХАРЖ ҮЗЭЭГҮЙ [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-06 1007
21921 ЭЛГЭМСҮҮ [9] haliungo 2010-11-06 1101
21920 iishee orj STRESS-ee tail....... file [1] ~ELLY~ 2010-11-06 569
21919 Зорилготой байхын ач тус ~ELLY~ 2010-11-06 754
21918 asuuya eejvvdee [1] gal23 2010-11-06 899
21917 eejuudees asuuy? [3] rainismmm 2010-11-06 770
21916 ELGEMSUU BOLON BUSGUICHUUDEES ASUUYA.. [6] montaem 2010-11-06 891
21915 Эрч, хүч сорогч хүнийг таних арга [5] .Sarnai. 2010-11-06 1535
21914 3n sartai xvvxed? [6] dulgn 2010-11-06 1583
21913 СОЛОНГОСЫН ЗАГВАРГҮЙ МАРЗАН ТҮРИЙТЭЙ ЭСГИЙ ГУТАЛ ӨМСӨХГҮЙ ХАРИН... [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-06 1933
21912 асуулт [1] mbmmbm 2010-11-06 628
21911 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-11-06 728
21910 shud eruul bol bie eruul enkriimaa 2010-11-06 600
21909 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч open1 2010-11-06 504
21908 eejuudee koor buyu ulaanburhan ovchiniig yaj emchileh ve [1] pleomax 2010-11-06 1581
21907 xeleed uguuch [2] lilu 2010-11-06 1513
21906 ХӨМСӨГ ,КОНТУР ,УРУУЛ ШИВЭЭС / **САРНАЙ** salon 010-3169-6932 / *** БҮСГҮЙ*** 2010-11-06 736
21905 МАРГААШ 9-13 ЦАГ ХҮРТЭЛ **** SEOUL ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ**** *** БҮСГҮЙ*** 2010-11-06 718
21904 ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ ***ОРЧУУЛГА УНЭГҮЙ*** 010-3169-6932 " ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..." 2010-11-06 453
21903 asuuy? [2] kooko 2010-11-06 884
21902 anhaaruulag hamag mongol kargoogaar bitgii yavuul [1] cd.key.crack 2010-11-07 854
21901 HELEED UGUUCH [2] tomax 2010-11-07 720
21900 Ядуу явахад нөлөөлдөг муу зуршилууд [1] *** БҮСГҮЙ*** 2010-11-07 933
21899 СОЛОНГОСТ УНАХ MATIZ, SONATA 3, NEW MUSSO, LEGANZA, AVANTE ЗАРНА DEVSHILT-CAR 2010-11-07 572
21898 shud eruul bol bie eruul enkriimaa 2010-11-07 538
21897 안산 хотод оршин суугчдад , ANSAN money$$$ 2010-11-07 571
21896 helj uguuch [2] madahbadrah 2010-11-07 733
21895 gadaad ajilchdiin tow [1] bolorgoo 2010-11-07 634
21894 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2010-11-07 552
21893 asuuy [1] baayu 2010-11-07 738
21892 baitsaanii salat yaj xiix ve? [5] dulgn 2010-11-07 10980
배너신청
자생병원

배너신청