Тэрнийг үзэн ядаж тэрнээс охиноо аваад зугтсан юм одоо би хотоос гадна нэг аймагт хамаатныдаа байгаа. Гэтэл нөхөр маань бүгдийг ухаарсан ганц л удаа боломж олгооч гээд байхын. Охин маань ч гэсэн аавыгаа санаад байгаа юм шиг санагдаад их хэцүү юмаа. Манай хадмууд их аймаар, ядаргаатай хүмүүс. Намайг өглөө хэдэн цагт босох хэдэд унтах, тэрч бүү хэл өөрсдийгөө орж ирэхэд буруу хараад унтаж байна ингэж биднийг доромжилж байна гэж нөхөрт хэлсэн байсан тэгээд нөхөр маань архи уучаад надад агсам тавьсан манайханыг хүндэлсэнгүй гэж… Би тэдний гэхийнхнээс хол амьдрахыг гуйсанч энэ жилдээ ямарч байсан нүүхгүй гэсэн. би тэрний ээж эгч 2-г хамгийн ихээр үзэн ядаж байна намайг зодож байхад эгч нь боль гэхгүй зүгээр л хараад зогсож байсан. Дэндүү гомдмоор. Энэ байгаа амьдралдаа дэндүү гутарч зүгээр л үхмээр юм шиг санагдаж байвч охиныхоо төлөө амьдрах ёстой гэж боддог. Зарим үед охин минь л дэндүү өрөвдөлтэй санагдаж өөрийн эрхгүй уйлмаар үхтэлээ хашгирч орилмоор санагддаг юм. Дэндүү их гуниглаж ганцаардах үедээ дэргэдээ сэтгэлийн зовлонгоо хуваалцах нэг ч хүнгүй даанч ихээр ганцаардахын зовлонг мэддэг хүн хэр олон байдгийн бол, дэндүү гомдолтой байна
БАС ЮУ ЗОХИОГООД ТАВЬЧИХАВ АА ХАЙМАРТАЙ АВГАЙ