Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366





Нүгэл хэмээн маяглаж
Нүдээ таглахгүйгээр
Нүцгэн биеийн гоо үзэсгэлэнг магтъя
Шалиг завхай шунаг тачаалыг цааш нь түлхэж
Шалдан биеийн тэнгэрлэг сайхныг алдаршуулъя

Янаг минь чи хувцсаа тайл!
Ялгаа байхгүй өмдөө ч бас тайл.
Ядам хуруун дахь бөгжөө ч бүү үлдээ
Яг л урд минь чи бүрмөсөн нүцгэл!
Алдарт зураачийн зурсан
Адам Ева хоёр шиг
Ариухан хүйснийхээ ялгааг навчаар бүү хаа
Рафаэлийн бийрээр амилсан
Амирлангуй нэгэн дүр
Алган дээрээ нар мандуулсан хүүгээ өргө
Үүрийн гэгээг нэвт гийсэн дагина шиг
Үзсэн харсан бүгдийн алаг нүдийг булаа
Яргуй дэлгэрч ятга уянгалтал инээд алдан
Янаг минь чи хувцсаа бушуухан тайл
Ялдам хорвоотой анх ингээд мэндэлсэн
Яг л урд минь чи бүрмөсөн нүцгэл
Газрын холоос цанган анган тэмүүлсээр
Гал халуун нулимсаа хаян мансуурдаг
Гар хүрвэл хиртчихээр ариухан
Гантиг чулуун цээжийг чинь бахадъя
Залуу насны чадал дуудсан оргил шиг
Замба тивийн тахилга нь болгон шүтмээр
Гангар шаазан шилдүүлэн хөмөрсөн шиг
Ганган товчлуурт мээмийг чинь бахадъя
Занабазарын урласан Дарь эх шиг
Заяасан биеийн гоо үзэсгэлэнг бахадъя
Бүхэл зуунаар шагших найрагчийн
Бүжин хар нүднээс албаар доошлон
Бүлээн халуун эсээр цангаа тайлан
Бүсгүй хүний нүцгэн биеийг алдаршуулъя
Тансаг дээд нейлон капроныг
Таар шуудай эсгийнээс би илүүтгэхгүй
Нүдэнд минь тээр болсон хувцсыг мулталж
Нүцгэн биеийг чинь онцгойлон магтъя
Нүцгэн бие мандтугай!
Нөмөрсөн хувцас нүд далд хаана
Нүцгэн бие нүглээ нуудаггүй
Нүцгэн бие нүцгэн биенээс тасарна
Нүгэлтэй юм хаана байна?
Гүйлсийн өнгөт сайхан биеийг чинь
Гүйцэд харах хүсэл надад байна
Усны цээлд жараахай шиг булгилан
Уяханаар туялзах бэлхүүсийг чинь магтъя
Жавартай шөнө зүрх халууртал энхрийлж
Жавхаалаг биеийн чинь илчийг хүртэн хайрлаж
Хуурын хялгас шиг уян зөөлөн
Хун цагаан гарыг чинь магтъя
Сар хүртэл сүүтэгнэн чичигнэх
Сайхан цагаан хаcыг чинь алдаршуулъя
Уруул хацрыг улам доошлуулж
Уудам хорвоотой учран золгохоор
Хайлан уйлан тэмүүлж гарсан
Хамгийн анхны хаалгаа алдаршуулъя
Хүн бүхэн энэ хаалгаар дуулалдан цуварч
Хүж дэлхийн зоонд анх удаа мэндэлсэн
Хүн бүхний яс цусанд шингэсэн
Хүндтэй ариухан энэ хаалгаа алдаршуулъя
Ертөнцөд урьд хэдийд ч гэсэн тэр
Эр хүн эр хүнээс төрөөгүй
Эгэл бие нь бүсгүй хүнээс тасарсныг
Эрхгүй мөнхөд хичээнгүйлэн дурсаж
Эр хүний итгэл хайранд ижилдэн дассан
Эмэгтэй хүний шидэт цогцсыг магтъя
Энэ орчлонд анх нүцгэн биеийг алдаршуулж
Юм бүхнээс онцгойлон хайрлаж шүтэн
Ертөнцийн эх болсон бүсгүй хүнийг алдаршуулъя

Нүд булаам ургасан зуны гоо цэцэг ши
Нүгэлгүй ариухан нүцгэн биеийг чинь алдаршуулъя!



 

 

Ингээд өөрийн амьдрал тэр тусмаа хос 2-ын амьдралыг аз жаргалтай байхад нөлөөлдөг чухал зүйлийн талаар өөрийн мэддэг өчүүхэн зүйлсээс хуваалцая гэж бодлоо.

Би 28 настай,нөхөртэй болоод 2 жил болж байна, миний нөхөр жирийн сайхан монгол залуу би үргэлж нөхрийхөө сайн талыг харж дутагдалтай талыг нь бага харахыг хичээдэг. Энэ нь надад амар байдаг, энэ хүнийг би сайн хүн гэж сонгож суусан болохоор өчүүхэн жижиг алдааг нь шүүмжилж өө хайж амьдрах ямар ч утгагүй. Ийм байх тусам нөхөр минь намайг улам хайрлаж намайг хүндэлж бүр илүү сайн байх гэж хичээдэг юм, түүнийг нь би мэдэрдэг.

Бид 2 өглөө гарах бүртээ бие биенээ үнсэж өдрийн ажилд нь амжилт хүсэж, орой уулзахдаа үнсэн угтаж өдрийн ажлаа уралдан ярьж жижигхэн амжилт гаргах бүрт бие биедээ урам өгч бахархаж байгаагаа илэрхийлдэг. Энэ нь улам их амжилт гаргахад хэн хэнд нь түлхэц болдог гэж боддог.

Бас миний бодлоор гэр бүлийн аз жаргалд эмэгтэй хүний үүрэг маш их гэдгийг ухаарсан. Эмэгтэй хүн нөхөртөө үнэнч найз нь байж, хамгийн хэцүү үед ч сонсож хүлээж авч чаддаг нөхөр нь, хайрлан энхрийлэгч байх их чухал шүү гэж хэлмээр байна. Нөхөр маань надад эрхлэх дуртай яг жаахан хүүхэд шиг нүдэн дээрээ үнсүүлээд, нуруугаа илүүлээд, сайхан үг сонсоод хэвтэх дуртай би ч хэзээ ч үүнд татгалздаггүй. Татгалздаггүй болохоор намайг ч бас эрхлүүлж хайрладаг. Битгий нөхрөөсөө хайраа халамжаа харамлаарай, эргээд чамд маш их хайр халамж ирнэ.

Мөн хамгийн чухал зүйл бол хос 2-ын нандин зүйл болох сексийн талаар бичихгүй өнгөрч болохгүй байх. Энэ хамгийн чухал шүү, эмэгтэй хүн өөртөө арчаатай цэвэрч цэмцгэр бас эмэгтэйлэг санаачлагатай байх хэрэгтэй. Сайхан хувцасладаг, нөхөртөө үнэнч ханддаг, нөхрийнхөө жинхэнэ амраг байж чаддаг эмэгтэйг эр нөхөр нь хайрладаг, харамладаг бас эргээд үнэнч байдаг юм шүү.

Орондоо ороод нөхрөө санаачлахыг хүлээлгүй өөрөө эхэлж энхрийлэхэд миний нөхөр маш дуртай, заримдаа зөөлөн үнсэж бүх бие эрхтэнд зөөлөн хандахад маргааш нь яг галзуу эм арслан шиг дураараа омголон байхад бас л дуртай. Мөн эр хүний бахархал болсон эрхтэнг нь эргэлзэлгүйгээр таалж сураарай. Бид 2 хамтдаа Камасутра уншдаг эндээс өөрсдийн мэдэхгүй зүйлийг их сурсан. Энэ бүхнээс би эмэгтэйчүүд та бүхэндээ хэлэхэд чи өөрөө амьдралд, эр нөхөртөө яаж хандана чиний амьдрал аз жаргалтай байх эсэх нь хамаардаг юм шүү. Нэгэнт хүний сайхан хүүгийн гэргий болсон бол эмэгтэй хүний сайхан чанар, чадварыг өөртөө цогцлоож жинхэнэ бахархал нь байгаарай. Тэр цагт чамайг нөхөр чинь хуурч бусад эмэгтэйчүүд элэг доог хийхгүй.

Бид 2 эд хөрөнгө мөнгөөр баян биш гэхдээ бид 2 бие биенээ хүндлэх хүндлэлээр баян, хайраар баян залуу хосууд байж чадаж байгаадаа би сэтгэл дүүрэн байдаг.

Миний бичлэгийг унших хүмүүст аз жаргалыг хүсэж цоглог сайхан амьдраарай гэж ерөөе

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2659945/0a2/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.01.15 23:40:48
*.232.191.254

Өнгөрсөн жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл олгогдож байсан хүүхдийн мөнгө, шинээр гэр бүл бологсдын 500 мянга төгрөг, шинэ төрсөн хүүхдийн 100 мянган төгрөгийг энэ оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн олгохыг зогсоож, хууль нь хүчингүй болсон билээ. Гэнэтийн энэ шийдвэрээс болоод мөнгөө авч чадаагүй хүмүүс олон үлдсэн. Гэтэл шинэ он гараад дээрх мөнгүүдийг авч чадаагүй хүмүүс нь нөхөн олгож магадгүй болоод байна. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Халамж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнгээс лавлалаа.

 

-Хүүхдийн мөнгө, шинээр гэр бүл бологсдын мөнгө, шинэ төрсөн хүүхдийн мөнгүүдийг нөхөж олгохоор болж байгаа юм уу?

-Одоохондоо тэгж шийдсэн зүйл алга. Гэхдээ бид мөнгөө аваагүй хүмүүсийн судалгааг гаргаж байна. Өөрөөр хэлбэл нэрсийг нь гаргаж байна.

-Нэрсийг нь гаргана гэхээр мөнгийг нь нөхөн олгоно гэсэн үг үү? Хэзээнээс олгож эхлэх талаар яригдсан зүйл байгаа юу?

-Аймгуудаас нэрсийг нь гаргуулан авч байна. Нэрсийг нь нэгтгэж гаргасны дараа бид Засгийн газарт хүргүүлнэ. Шийдвэр хэрхэн гарахыг мэдэхгүй байна.

-Тэгэхээр өгөх өгөхгүйг Засгийн газар шийднэ гэсэн үг байх нь ээ. Ойролцоогоор шийдвэр нь хэдийд гарах бол?

-Хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан бид нэрсээ гаргаад Засгийн газарт танилцуулна.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210469
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365902
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523350
32151 yaraltai kargooo?????????? [1] j and s 2010-01-15 1627
32150 Hyye ene Elgemsuu ymar aimar yum be. [11] Zulaida 2010-01-15 2234
32149 er hund itgeheer erhii huruundaa itge gej unen l ug baidag uym bna daa huuhnuudee [12] shivagundan 2010-01-15 7960
32148 Залуужих 25 зєвлємж tuul_0724 2010-01-15 1663
32147 HI5 - г болгоомжтой ашигла. [4] tuul_0724 2010-01-15 2256
32146 Huuhnuudee [2] mymik 2010-01-15 2151
32145 helj ogooch [2] saikhnaa7374 2010-01-15 1999
32144 ҮНЭН ЯЛДАГ ГЭДГИЙГ ......... [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-15 1701
32143 LIRIKOS VERIRTE goo saihani baraa. chachabo 2010-01-15 1267
32142 munkhuush-d [2] Tiny_hk 2010-01-15 1762
32141 visa naidvartai [2] Cash 2010-01-15 1761
» ИЙМ БАЙХ ЯМАР ГОЁ ГЭЭЧ БҮСГҮЙЧҮҮДЭЭ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-15 2097
32139 Хүүхдийн нэмэгдэл хоол бэлдэх заавар 1 [1] munkhuush 2010-01-15 2513
32138 ТУСЛААРАЙ ХҮҮХЭД МААНЬ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-15 2189
32137 Хүүхдийн нэмэгдэл хоол бэлдэх заавар 2 [2] munkhuush 2010-01-15 4865
32136 ЭЛГЭМСҮҮ ТУСЛААЧ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-16 1862
32135 hi huuhenuudee kiril usguun pond baival uguuch [1] cdkeycrack 2010-01-16 2302
32134 Uushignii sn emneleg baival xeleed ogooch [1] mgl2010 2010-01-16 3865
32133 yaraltai asuuh yum bnaa [1] Мишээл 2010-01-16 1790
32132 "ИСИР" САЛОН МОНГОЛЧУУДДАА "50%-ын ХЯМДРАЛТАЙ "БАРИА ЗАСАЛ" БОЛОН БҮХ ТӨРЛИЙН "ГОО САЙХНЫ" ҮЙЛЧИЛГЭЭГ ХИЙЖ БАЙНА 이슬.Исир(Салон) 2010-01-16 1428
32131 yaraltai asuuya. [1] mishil 2010-01-16 1937
32130 busguichuudee hariulj tus bolooch yaraltai [4] shvarts 2010-01-16 1923
32129 tolgoi uvduj uhlee yahuu?? [6] gtmr 2010-01-16 5174
32128 MGL -RUU SHUUDANGAAR ILGEEMJ [4] erdene az jargal 2010-01-16 2376
32127 asuuya [2] chbr 2010-01-16 1829
32126 Australid helnii course bolon busad mergejliin coursed suraltsuulna. [2] Aussie 2010-01-16 2169
32125 iveel mahnii delguuriin utas? [2] manuka 2010-01-16 1844
32124 Галбиржуулах дотуур хувцас [4] batsy1 2010-01-16 2662
32123 АСУУДАЛ ШИЙДЭХЭД ХЭЦҮҮ БИШЭЭ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-16 2121
32122 elchingiin utasiig heleed uguuch [2] tentuya 2010-01-16 1859
32121 goe hymd [5] Cain-Canaa 2010-01-16 2024
32120 Машинаар үйлчлэнэ. Унаагаар үйлчлэнэ. 2010-01-16 1580
32119 yaraltai asyylt bna [4] kis 2010-01-16 2436
32118 seould eh huuhdiin himd nirain asargaanii gazar bval helj ugch tuslaach [2] goodidea 2010-01-16 2674
32117 Minii haird bayarlalaa . [1] Маралгоо 2010-01-16 2067
32116 yaraltai zuvluuchee [3] aisui666 2010-01-16 2205
32115 Бүсэлхийд зооиулсан дасгал [1] Маралгоо 2010-01-16 3196
32114 unetei zuvluguu ugsund bayarlaa bas [9] gtmr 2010-01-16 2686
32113 sain bna uu bas l asuuh yum bna duut messej [1] 하늘 2010-01-16 2598
32112 Solongos hel zaana teach 2010-01-16 1886
32111 ..БИ ЭНЭ ХҮНД ДАРАМТЛУУЛААД [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-16 2430
32110 БИ СОЛОНГОСТ ИНГЭЖ АМЬДАРДАГ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-16 2845
32109 LIRIKOS VERIRTE goo saihani baraa. chachabo 2010-01-16 1806
32108 manuka bolon goodidea aisui666 2010-01-16 1587
32107 .ЭЛГЭМСҮҮ ТУСЛААЧ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-16 2562
배너신청
자생병원

배너신청