Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Нярай хүүхдийн стрессийг тайлахад сонгодог хөгжим тустай Словакийн зүүн хэсгийн Косика-Сака эмнэлэгт анх удаа төрөөд хоёр хонож буй хүүхдүүдэд Моцартын сонгодог хөгжим сонсгох болсон байна. Эмч нарын мэдээлж байгаагаар энэ нь нярай хүүхдүүдийг тайвшруулахад ач холбогдолтой аж. Мөн сэтгэл санааны болон бие бялдрын чухал өгөөжтэй байдаг гэнэ. “Анх ертөнцтэй танилцаж буй хүүхдүүд маш их стресстэй байдаг. Тэдний стрессийг тайлахад хөгжим чухал үүрэгтэй. Ер нь хүүхдүүдийг эхийн хэвлийд байхад нь хөгжим сонсговол илүү үр дүнтэй” хэмээн хүүхдийн тасгийн эрхлэгч Славка Вирагова мэдэгджээ. Эмч нар хүүхдүүдэд 10 минутын турш өдөрт 5-6 удаа хөгжим сонсгож байгаа гэнэ. Одоогийн байдлаар 30 гаруй хүүхдэд хөгжим сонсгож байгаа бөгөөд тэдний амьсгал нь жигдэрч, зүрхний цохилт нь удааширдаг байна. Мөн хүүхдүүд тайван удаан хугацаагаар унтдаг аж. Нярай хүүхдүүдэд хөгжим сонсгож эхэлснээс хойш тус эмнэлэгт төрөхийг хүссэн эцэг, эхчүүд олон болжээ. |