Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Жирэмсэн эмэгтэйчvvд кофе уух нь муу ажээ. Яагаад гэвэл кофе нь vр зулбах магадлалыг хоёр дахин, ихэсгэдэг юм байна.

Хэрэв та кофенд vнэхээр дуртай бол нэг єдєрт хэрэглэж байгаа кофены хэмжээ 200 миллиграмаас хэтрэхгvй байх ёстой гэнэ. Єєрєєр хэлбэл энэ хэмжээ нь 283 грамм кофе 700 грамм цай єдєрт ууж болно гэсэн vг. Кофе нь урагт хэрхэн нєлєєлдєг талаар судалгааг АНУ-д хоёр жилийн турш олон нийтийн Kaiser Permanente сангийн уриан дор Де Кун Ли удирдагчтай Америкийн эрдэмтэд хийсэн байна. Калифорнийн Оакланд хотын эмнэлэгт эрдэмтэд 1060 жирэмсэн эхчvvдийг ажиглалтандаа авсан. Санал асуулгын аргаартэд 264 эмэгтэй огтхон ч кофе хэрэглээгvй, 635 эмэгтэй єдєрт хоёр аяга кофе уудаг байсан, 164 нь зєвшєєрєгдсєн хэмжээнээс илvv хэрэглэсэн гэдгийг мэджээ. Ажиглалтанд оролцсон жирэмсэн эмэгтэйчvvдийн 172 нь ямар нэгэн байдлаар vр зулбасан байжээ.

Эрдэмтдийн хийсэн судалгаа нь нэгдvгээр бvлгийн эмэгтэйчvvдийн. 12.5 хувь, хоёрдугаар бvлгийн эмэгтэйчvvдийн 24.5 хувь нь хvvхдээ тээж чадаагvй бол сvvлийн бvлгийн хоёр эмэгтэй тутмын нэг нь хvvхдээ алдсан гэдгийг харуулжээ. Ли эмчийн vзэж байгаагаар хэрэв эмэгтэй кофе уухаа больж чадахгvй бол ядахдаа хэрэглэдэг хэмжээгээ багасгах хэрэгтэй гэнэ. Єнєєг хvртэл эрдэмтэд кофе урагт муугаар нєлєєлдєг талаар ярьсаар ирсэн. Гэвч албан ёсоор зєвшєєрсєн хэмжзэ нь єдєр 453 миллиграмм байсан билээ. Гэвч Ли эрдэмтний хийсэн судалгааны vр дvнг vгvйсгэх эрдэмтэд ч бас байна.

Колумбиягийн их сургуулийн Анагаах ухааны тєвийн эмэгтэйчvvдийн эмч доктор Каролин Вестхоф vр зулбалтыг зєвхєн кофетэй холбож тайлбарлаж болохгvй гэж vзэж байгаа юм байна. "Хромсомын буруу хєгжил, гээд олон тєрлийн шалтгаан бий. Санал асуулга тиим найдвартай судалгааны арга бишээ, гэвч vр дvн нь жирэмсэн эмэгтэйчvvдийг сайн л айлгаж єгсєн байна" гэж тэрбээр хэлжээ.

ЭРЧVVД БА ЭРVVЛ МЭНД

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/723484/71b/trackback

profile

эди хугда

2012.11.06 18:43:40
*.199.132.35

сумогийн
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청