Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Enduurel (hoshin uguulleg)

Уншсан 21577 vote 0 2008.08.26 16:06:57
Хавсарга тавьсан хаврын нэг өдөр говийн нэгэн айлын гадаа гандуу улаан дээл хөөргөж өмсөөд, орос цэргийн танкны хар малгай толгойдоо хазгай тохон, бакaлаа гармошиглаж угласан тавь гаран насны, өндөр, туранхай нутгийн эр бор мориноос буулаа. Энэ эрийг агсам Балдан гэнэ. Агсам Балдан зартай атмаан явсан бөгөөд одоо ч архи уухаараа агсан тавилгүй айлаас гарна гэсэн ёсгүй. Нохой боргохыг тоолгүй утаа суунагласан гэр лүү шууд алхсан Балдан

-Үгүй чи нусаа битгий татаад бай, сайн нийгээд арчаач гэж Хандмаа авгай зээ охиноо загнаж байхад босго давж таарав. Гэрт зуухан дээр цай буцлан, цаана нь санчигны үс нь цайрсан, хар хөх өнгийн даавуун тэрлэгтэй Хандмаа, есөн насны хоёр салаа гэзэгтэй шар зээ охинтойгоо ширээн дээрх дэлгэсэн сонин дээр банш чимхэн тавина. Гэрийн хойморт Сүхбаатар, Ленин хоёр гар барилцаж буй жаазтай зургийг налуу өлгөж, доор нь модон авдар дээр байрлах эвхдэг толины баруун, зүүн жигүүрийн буланд Цэдэнбал, Брежнев нарын жижиг зургуудыг тус бүр хавчуулсан нь улс төрийн өндөр мэдлэгтэй айл болохыг харуулна. Галын баруун талд төмөр цагаан орон дээр үстэй дээл нөмөрсөн нэлээн урт залуу хөлөө нугалан, нуруугаа харуулан унтахыг хараад Балдан “Хотоос ирсэн хүү нь мөн байна” гэж бодон олзтой яваадаа баясав. Мөн цагаан орны урд хэлд арай ороогүй ач хүү нь адсаган дээр алаг бөмбөгөөр зугаацан их л томоотой сууна.

Нэг нутаг усанд өдий хүртэл амьдарсан Балдан, Хандмаа хоёр мэнд мэдэхдээ ёс, сүр ч болсонгүй. Хар багаасаа л Балданд дээрэлхүүлж, үс гэзэгнээсээ татуулж, мөн улаан булангийн харанхуй мухарт буландуулж явснаас ч тэр үү Хандмаа гуай Балданг харахлаараа л дуу намсдагаа өөрөө ч анзаардаггүй. Ноднин өвгөнийг нь нас барахад Балдан сайн тусалж, хот хөдөөтэй хэл ам авалцуулсан учир эднийд ирэхдээ нүүр бардам тэрээр хэзээ язааны аятай угаалтуурын хажуунаас намхан сандал авч галын зүүн талын модон орны өмнө тавьж суугаад малгайгаа өвдгөн дээрээ, гаансаа гутлын түрүүнээс, дугуй төмөр хайрцагтай тамхиа өврөөсөө гарган тамхи татахаар зэхэхдээ үг унагасангүй. Харин шүдэнз зурч тамхиа асаан сайтар уушиглаад утаагаа жавьжаараа үүд рүү аажуу үлээн гаргангаа
-Бага хүү чинь ирээ юү хө гэж асуулаа. Балданг эрүүл гэдгийг дууных нь өнгөнөөс баттай мэдсэн Хандмаа
-Өчигдөр шөнө явуулын машинаар ирлээ гээд баншаа боргилон дэвэрч буй цай руу хийв. Мэдье гэснээ мэдсэн Балдан, өвдгөн дээрээ тохсон хөлстэй хар малгайгаа авч хойдох орныхоо дэрний хажууд тавьчихаад, дээлийнхээ энгэрийг задгайлан аажуу тайван тамхиа татаж дуусгав. Гадаа зэврүү хүйтэнг ч хэлэх үү, дулаан гэрт ингээд л суугаад байвал тэрээр суугаад л байх аж. Шороон шуурга гэнэт гэр шавхуурдах, соосгор охин нусаа огцом татах, Хандмаа хаяа цайгаа самрах, ач нь амандаа бувтнах, залуу хүү сонсогдох төдий хурхирах сэтгэлд нь таатай хөг үүсгэж бүдэг бадаг дурсамжинд Балдан автан зүүрмэглэж эхлэв...

Соосгор охин банштай цай өмнө нь барин
-Та цай уу гэхэд Балдан нүдээ нээж, хоолойгоо засангаа аягыг аажуу аваад, эсрэг талд орон дээр суун банштай цай ууж буй хотоос ирсэн хүүг харснаа
- Аа гөөмөн, хүйтэй өвөл боллоо шүү гэж огт хамаагүй шахам зүйл хэлэв.
-Тиймээ гэж Хандмаа үгийг нь дагуулав хариулав. Гэнэт одоо л сэрэв үү гэмээр огцом тод дуугаар Балдан
-За дүү хүү хот газрын сонин юу байна, сансарт хүн ниссэн үү гэж Хандмаагийн хүүгээс мэдэмхийрэн асуулаа. Агсам Балданг таньдаг залуу
-Сар гаруйн өмнө нисчихсэн ээ гээд илүү юу ч хэлсэнгүй. Балдан ч дахиж юм ч асуусангүй, халуун цайгаа ширээн дээр тавингаа сандлаа ойртуулав. Бүгд л шор шорхийтэл уур савссан халуун цай оочин банш идэж, хөлс нь бурзайн, улаа бутран сууцгаана.

Банштай цай ууцгаасны дараа Балдан гаансаа сорон дуугүй сууж, хотын залуу үстэй дээлээ нөмрөн эргээд хэвтэж, зээ охин нь дүүгээ унтуулахаар Балдангийн арын орон дээр бүүвэйлж байв. Хандмаа ишиг, хурганы нэмнээ оёхоор том нүдний шилээ зүүсний дараа
-Хүү сая хотоос авчирсан юм. Чигтэйхэн сэнгэсэн эд бай лээ, та амсаад үз дээ гээд төмөр цагаан орны доороос бор шилтэй юм гаргахад Балдан ийм л жамтай мэт
-Өө за гээд лонхыг авгайгаар онгойлгууж, банштай цай уусан аягаа дээлнийхээ дотуур хормойгоор арчаад өөдөөс нь сарвайн дүүргүүлж авснаа “Хатуу бөглөөтэй, хатуу л эд байх даа” гэж дотроо таан ядам хуруугаа дүрэн дээш гурав нясалж духандаа хүргээд, Хандмаа чамтай өөр ярих зүйлгүй гэсэн аятай тооно өөд харч утаа баагиулан эрхэмсэг суув. “Энэ зөнөгийн дүвчигнэж байгааг” гэж бодсон Хандмаа түүнд юм хэлсэн ч үгүй, тоосон ч үгүй, зөнд нь орхив. Гадаа шороо шуурсаар л...

Хандмаа ишиг, хурганы нэмнээ оёж, хүү нь түрүүчийн адил яльгүй хурхиран, харин зээ охин нь дүүгээ унтуулах гэж байгаад өөрөө ч унтчихжээ. Балдан хамар шахруулсан хотын идээг ганцаар хүртэхдээ улам л намба үзүүлж хаяа хоолойгоо засан лаглайн сууна. Лонхтой архи нь хөнгөрөхөд агсан тавилгүй бол нэрэнд муу гэж үздэг Балдан “Нутгийн ахыг хүндэлдэггүй чи юу юм бэ... муу ижийгээ өрөвдөхгүй” гэх мэт үгс дотроо бэлдэв. Уг нь ч агснаараа алдартай түүнд бол агсан тавих үгс ганц, хоёр хундагын дараа урсаад л ороод ирдэг юмсан. Гэтэл өнөөдөр шил шахам архи ганцаар гударчихаад байхад нэг л үг олширдоггүй. Элдвийг ийнхүү бодож суусан Балдан-огцом босож багана өшиглөөд авав. Золтой л хуруугаа хатгачихаагүй юм оёж суусан Хандмаа цочиж
-Та чинь яаж байнаа гэж гайхан асуув.
-Агсан тавьж байна
-Үгүй эрүүл л явах шиг байсан шүү дээ. Эрүүлдээ агсан тавьдаг болоо юу даа
-Эрүүл орж ирсэн, одоо бол согтож байна. Яасан задарсан тархи вэ, энэ. Нутгийн ахтайгаа золгох ч үгүй хэмээн аяганд үлдсэнээ хөнтөрчихөөд үүдний хажуу дахь дөчийн бидон руу аягаа чулуудан хагалж, унтаж байсан ач хүүг цочоон сэрээж баруун хаяа руу давшлав. Хамаг учрыг түргэн ухаарсан Хандмаа түүний урдуур орон ачынхаа уйлаантай зэрэгцэн
-Таны уусан чинь архи биш ундаа. Хүү сая хотоос хоёр авдрыг авчирсан байна лээ. Сансар гэдэг жимсны ундаа, худлаа гэвэл тэр хар! Mанай ач ууж байна гэлээ. Нээрээ эргээд хартал шар охин дүүгээ аргадан аманд нь өөрийнх нь ёс төртэй амсаж суусан лонхтой зүйлийг хийж байв. Гэв гэнэт архи биш ундаа гэсэн баталгаа үнэмшилтэй санагдахад Балдан
-Даанч тийм байх аа, нэг л агсарч болмооргүй байсан юм гэж үг алдснаа Хандмаагийн гайхшрал доог болох янзтайг нүүрнийх нь байдлаас мэдэрч, хотын хүү тоглож
-Балдан гуай, та яаж байна хэмээн хэлэх шиг болоход Балдан нүүрээ буруулан
-Ундаа уулгана гэнээ гэж нэг заналтай зандарчихаад баруун баганыг нь бас нэг өшиглөн танкны малгайгаа ч авалгүй гэрээс гарав. Гадаа гараад Балдан сүүдрээ харан мориныхоо зүг явахдаа албаар зүүн баруун тийш нэг найган үзсэнээ толгойгоо сэгсэрч шүлсээ нэг хүчтэй хаяад улам хурдан, том том цааш алхлаа...

Балдан танкны хар малгайгаа эргэж ирж авсангүй. Залуугаасаа салаагүй хар малгай нь гэрт гадаа, энд тэнд үзэгдсээр адаг сүүлд нь эзнээ хүлээсэн мэт малын саравчнаас өлгөгдөн салхи, бороонд цохиулан, шороо шуурганд савчин сэмэрсээр, нэг мэдэхэд салхинд туугдан алга болжээ.

www.biirbeh.com
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/667695/3a9/trackback

profile

эди хугда

2012.12.03 17:35:42
*.199.167.59

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210451
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238686
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365897
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364575
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523335
42321 청식 buyu astamiin talaar [4] SteelIron 2011-03-05 25566
42320 bayariin zuush salat yaj hiih ve [2] ezengui aral 2009-12-30 24449
42319 Монгол бүсгүйн порно бичлэг яагаад устгагдах болсон бэ? [6] Tengerlegbvsgvi 2010-03-17 24049
42318 elge avgaid [5] ssainaa 2010-06-28 24036
42317 menge 3000 aar tyyne, shivees hiine.viz sungana,(gereenii,c-3angilal)010-9821-3721 minee147 2011-10-02 23962
42316 zagas herhen goe sharah be zubluuch [1] anar od 2009-09-10 23949
42315 Shuleg ***Энxзaяa*** 2008-08-24 23855
42314 ЖИЛ БА ОРД Ээж минь 2011-01-20 23784
42313 3 охин хамтлагийн Ану -гийн зургуудаас [2] Маралгоо 2010-06-21 23653
42312 hi hurdan turah arga bna uu? [12] [2] svjon_0220 2010-04-05 23591
42311 belgiin zamiin xaldvart uwchin [5] sulpumaa 2010-01-30 23537
42310 Яаж аарц хийх [3] Маралгоо 2009-08-26 23098
42309 ♣♣**“Өөрийгөө хайрлаж яваарай”**♣♣ [2] 아야야 2008-07-09 23037
42308 Үйжонбү хотын гадаад иргэдийн төвөөр үйлчлүүлнэ үү 070-8679-7204 UFC-Харилцан туслан хамтдаа 2013-02-19 23026
42307 Mongol undestnii huvtsas ,deeliig solongosiin zagvariinhan sonirhoj bna. file moncorltd 2010-12-24 22494
42306 Нярай хүүхдийн хамар битүүрээд байвал Мишээл 2010-02-02 22406
42305 БИ СЭКС ХИЙХ ҮҮ ???БОЛИХ УУ ??? ХҮСЭЭД БАЙНА ..ЯАХ УУ ?? [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-08-27 22156
42304 yaj jingee hasah we? [10] ariuka0211 2010-01-18 22149
42303 Иммигрэйшний Гадаадын иргэдэд зөвлөгөө өгөх төв [1] sterling 2008-08-31 22070
42302 ali odor untbal jiremsen boloh be? [10] 반지 2010-02-23 21775
42301 turuh duhuud irehleer yaaj uvddug we? [9] tuul_0724 2009-11-30 21755
42300 Амьдрал бэлэглэe залуусаа file [1] Levi`s 2009-05-26 21646
» Enduurel (hoshin uguulleg) [1] jaalhuu 2008-08-26 21577
42298 hoolnii jor [1] [1] eonvn 2008-12-23 21483
42297 Бүсгүйчүүд Ээжүүд чат____чат ***Энxзaяa*** 2008-08-27 21463
42296 ХҮҮХЭД НОГООНООР БААХ [11] bolor2 2008-12-18 21411
42295 Huuhed shiregleh arga [2] Маралгоо 2009-05-19 20552
42294 ~Хамгаас хайртай ханьдаа~ Уралдаанд [45] МАРАЛГОО 2010-01-31 20525
42293 Д.Төмөртогоо: Шээс “экологийн цэвэр бүтээгдэхүүн file mbmmbm 2010-01-14 20353
42292 Christian Doir, Chanal, Burberry, Kenzo, Dune, Polo sport, Eternity, SK free, GIORGIO ARMANI ANN SUI LANCOME honey.honey 2012-03-23 20246
42291 САРЫН ТЭМДЭГ ....ЖИРЭМСЛЭЛТ.... [2] ЗАЯА 2010-04-25 19943
42290 turaah dasgal hiigeed uzeerei [6] goch 2010-04-11 19809
42289 Hoolnii jor [4] kisu 2009-04-01 19809
42288 Hatsariin ulaan yaj arilgah we? [2] ireedui99 2010-01-06 19718
42287 Бүсгүй та эр нөхрөө хэн болохыг нь мэдэх үү [2] 행복해 2008-07-17 19649
42286 Бүсгүйчүүд Ээжүүд чат____чат ***Энxзaяa*** 2008-08-30 19501
42285 GAR URLAL [1] [2] sots 2010-01-07 19499
42284 AGAGAG-d alag salat hiih arga [5] bawka 2009-06-27 19339
42283 ХЯМД ГАР УТАС КАРТ КОМПьЮТЕР NOTEBOOK ҮНЭГҮЙ ИНТЕРНЕТ,TV ХЭРЭГТЭЙ БОЛ БИДЭНД ХАНДАНА УУ!!!!!........... УРАМШУУЛАЛТАЙ.................... [4] MGL ãèøvví 2008-06-27 19097
42282 ____Xүүxдээ гэж хөөрхөн Шүү___ [11] ***Энxзaяa*** 2008-07-07 18912
42281 Фото модель Мөнхжаргал -ын зургуудаас [2] Маралгоо 2010-05-20 18800
42280 sariin temdeg irsen udruur mergeldeg zurhaig oruulaad uguuch [1] u12345 2010-04-19 18671
42279 Баярын ширээний амтат зууш file [2] ***12-р***сар 2013-12-16 18629
42278 Нийт хууль бусаар амьдарч буй монгол иргэдэд анхааруулах нь !! [2] anuuka 2011-02-22 18535
42277 Хүүхнүүдийн заавал мэдэх таван зүйл буюу эрчүүдийн амьдралын мөчлөгүүд [2] 행복해 2008-07-17 18507
배너신청
자생병원

배너신청