Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Үзэсгэлэнт сайхан царайгаар нь Монгол өөрөө гоёж байдаг Өөдөсхөн жоохон үрдээ Бурхан шүтээн нь болж байдаг Үхэвч үрдээ хорогдох тэнүүлч сүнс Үрийн бодолд мөнхөд орших амьд шүтээн Сүүн цагаан сэтгэлд нь Уулс хүртэл бөхийиж байдаг Сэвгүй цагаахан царайнд нь Эрчүүд сөхөрч байдаг Бүсгүй хүн бүлээн нулимс Бүтэн хайр хүссэн өр нулимс Амиа хувааж амь төрүүлсэн ертөнцийн үргэлжлэл Алагхан үрдээ ая оруулсан өрөөлийн тасархай Энгэрийг нь дагаж сүү урссан Сүүг нь дагаж хайр урссан Эрчүүлийн хорвоог илж урссан Эргээд сүлж урсах сүүн гол минь Ариун бүхний эхлэл бурхан зураг минь Амь даасан хүн заяа минь Тэнгэрлэг бүхний дээд бүсгүй сэтгэл минь Тэвчээр хатуужлын туйл ижий тэнгэр минь Ганцхан гүнд нь гал байдаг Гарынх нь илчинд нар байдаг Бүсгүй заяа түшсэн эрчүүл уяхан байдаг Бүсгүй хүнтэй учир дэлхий бүтэн байдаг Сэтгэл зүрхээрээ онгодын сахиус илгээсэн Бүсгүй минь та тэнгэрийн хүн Санахын төдийд нулимс мэлтрэм хайрын тэнгэр Бүсгүй минь та бурхaны хүн Тэнгэр газрын хооронд нар болон гэрэлтэж Тэнгисийн шуургыг ч номхотгон гоо үзэсгэлэнгээрээ дагуулж Тэрлэгэн дотроо өлгийдөн бүүвэйн дуу аялаж Тэсгим хүйтнийг ч бүлээцүүлэн хайрандаа уяруулсан бүсгүйчүүд минь ээ Үлгэрийн юм шиг гайхамшигыг та нар минь л бүтээдэг Үүрийн таван жингээр ч нойроо хугаслан үрээн гэдэг Үйтэн хуараар гоёсон бүсгүй заяат Монгол охид минь Үргэлж та нарынхаа халуухан хайранд чинь шатаж явдаг юмаа Бүсгүй аалиараа бидний сэтгэлийг уярааж Бүүвэйн дуугаараа орчлонгийн хатууг зөөллөж Бүрэнхий үдшээр ч гэрэл цацруулан ирэх Бүсгүйчүүд минь та нар энгэр газрын цэцэгсээ Энгүй их хайрандаа өлгийдөн өсгөж Элбэрэлт их ачлалдаа багтаан нялхруулагч Эгэл гоо үзэсгэлэнт талын Монголын бүсгүйчүүд минь Энэрэлт бурхан ч гэсэн та нарын минь өмнө сөгддөгөө Цацрах нарны туяанд гоо үзэсгэлэнг харуулж Цайны дээжээ өргөн орон дэлхийдээ залбирч Цаг нарыг ч умартан биднийхээ төлөө бүхнээ зориулсан Цайлган сэтгэлт бүсгүйчүүд минь та нар бүгд бурхадаа Бүсгүй минь та ихэмсэг бай Бүр дээшээ эрхэмсэг орш Бүрэг зандаа бүү хүлүүл Бүдэрч унасан ч бардам бай Бүлээн нулимсаа бага урсга Бүтэлгүй дурлалдаа бүү гунигла Бүсгүй заяандаа бяцxан тайвшир Талын жавар шиг сэхүүн бай Тангад ном шиг битүү бай Тааж баршгүй оньсого мэт бай Тансаг баян танхил бай Тавилан заяандаа эзэн бай Бүсгүй минь та ихэмсэг бай Элгээ тэвэрч бодол уралдуулж Эмзэг сэтгэлдээ бүү гашил Ямар ч vед эрхэмсэг бай Ядуу хоосон , баян ч бай Яадгаа алдсан тарган ч бай Ясан хэдрэг шиг туранхай ч бай Ялгаа байхгүй ихэмсэг бай Яг одоо дураараа аашил Янхан гэж дуудсан ч бүү цоч Ялгуун бөгөөд тэнгэрлиг орш Янаг болоод тачаангуй дурла Ямагт харц дээгүүр алх Яадаг ч бай өөрийнхөөрөө үлд Уулга алдхад чинь Эрчvvд сөхөрмөөр Уян наалинхай эрхэмсэг бай Уруул давсан vгэнд чинь хотолоороо уярхаар Уянгалаг болоод тэнгэрлэг орш Урд чинь би өвдөг сөхрөе Унаган биеэрээ харцыг минь булаа