Би жирийн дунд сургуулийн багш эмэгтэй. Одоо 24 нас хүрч байна. Ганц бие. Саяхан найзуудтайгаа пабд сууж байгаад гарч явтал /бид олуулаа сууж байгаад 2-лаа бусдаасаа салаад явж байсан юм/ араас нэг залуу хүрээд ирлээ. Танилцая, чи надад таалагдсан, араас чинь дагаад гараад ирлээ эрээ цээргүй, аймшиггүй ярьсан. Харахад царай зүс бие хаа сайтай гоё залуу байсан. Бид 2-г хоргоож, хорьж зогссоор байгаад миний утсыг авсан. Залгаж шалгаж үзэж байгаад авсан. Бид 2 уурлаад хөөж чадаагүй, бас их юм ярьж чадаагүй. Нээх уран цэцэн үгтэй, бүдүүлэг ч юм шиг үгүй ч юм шиг тийм л залуу байсан. Тэгээд удалгүй мэссэнжирддэг болсон, утсаар байнга залгадаг болсон. 2 сарын турш харьцсан. Анх төрсөн сэтгэгдлээ би хэлсэн. Халчихсан байсан болохоороо тэгж аймшиггүй заавал танилцана гэж дайрсан байхаа, тэрнээс би өөрөө өөртөө боловсролтой мэдлэгтэй, өөрийнхөөрөө амьдарч яваа жирийн залуу гэж хэлсэн. Тэгээд бид уулздаг болсон. Тэр ажилтай би амарчихсан байсан. Ажлаа тараад шууд над дээр ирдэг. Том бизнесийн байгууллагын менежер ажилтай, цалин орлого сайтай мундаг залуу санагдсан. Бид одоо 1 сарны турш уулзаж байна. Надад бүсгүй байхгүй ээ би ганц бие, бас ажил төрлийн эсвэл зам зуурын бүсгүйчүүдтэй орооцолдохыг хүсдэггүй, нуугаад яахав тэр бүхнийг үзчихсэн, одоо өөр зорилготой, амьдралын хань болох бүсгүйтэйгээ учирахыг хүсэж байгаа, тэр нь чи ч юм билүү цаг хугацаа харуулах биз, би бол надад таалагддаг, гадаад төрхөөрөө ч ааш ариншингаараа ч чам шиг л бүсгүйтэй танилцах юмсан гэж бодож явдаг байсан, тэр хүнээ олчихсон гэж одоо бодоод байгаа ш дээ.
Бид 2-н хувьд удаан хугацаа өнгөрөөгүй ч бага зэрэг бие биенээ мэддэг болсон байх. Ялангуяа би бол чамайг сайн мэдэж байна, ирээдүйд гарах ааш авирыг чинь хүртэл мэдэж байна, тиймээс би чам дээр ирдэг, чи яг л над шиг зан төрхтэй, хүнд тохирох хүн гэж тэр хэлдэг юм. Их шулуухан, уран цэцэн яриатай, их том зорилготой залуу надаас 4 ах. Би хүн хуурахгүй надад чамаас өөр эмэгтэй байхгүй гэдэг. Би итгэдэг л дээ. Харин сүүлийн үед тэр надаас секс хүсэх болсон. Би одоогоор татгалзаж байгаа. Орой болгон ирээд намайг бас өөрийгөө зовоож энхрийлж таалж байгаад явчдаг. Намайг шууд барьж аваад үнсээд таалаад байдаг. Би яаж ч чададгүй. Унтаж болно биз дээ. Би чинийхээр шийднэ. Чи үгүй болоогүй байна гэж үзвэл би хүлээж байх болноо гэдэг. Гэхдээ орой болгон ирээл, юу нь босчихсон байгаа нь мэдрэгдээ л, бас сексгүй гүрийж байгаагаа яриад байгаа энэ үед миний гарах гарц улам л хомс болоод байна. Удахгүй тийм харилцаанд яалт байхгүй орох гээд байна. Яах вэ гэж бодож байна. Татгалзаад байгаад байх уу. Тэр надад маш их таалагддаг. Миний өмнө учирч байсан залуусаас шал өөр. Би өмнө 2 залуутай үерхэж байсан. 2ула л уйтгар, гуниг хайран цаг хугацаа болоод өнгөрсөн. Би энэ залуутайгаа суух юмсан гэж боддог. Намайг албан ёсоор найз бүсгүй минь болооч гэж гуйгаагүй байгаа. Бас тэр байр суурьтай, мэдлэг боловсролтой, бизнес сэтгэлгээ сайтай хүн. Гэтэл би жирийн багш эмэгтэй. Ялгаа их байдаг. Яагаад намайг гээд байна, өөр мундаг цалинтай, ажилтай эмэгтэйчүүд байгаа шүү дээ гэх мэт их юм бодож байнаа.
ЭХЛЭЭД САЙН СУДЛА ТУРШ ХЭН БЭ ГЭДГИЙГ НЬ ТАНЬЖ МЭД >..ӨӨРТЭЙГӨӨ ДОТОР ХҮНТЭЙГЭЭ ЯРИЛЦ...ТЭР ХҮН ЧАМД Л МАШ ИХ ХАЙРТАЙ БАЙХ ЁСТОЙ ...ЧИ ЯАХАВ ХЭД УУЛЗААД ДАСНА Л БИЗ ...СЭКС ТҮҮНТЭЙ АРГАГҮЙН ЭРХЭНД ХИЙЧИХЛЭЭ ГЭЖ БОДОХОД ЧИ ӨӨРИЙН ҮНЭ ЦЭНЭЭ АЛДСАН ГЭЖ ӨӨРТӨӨ ХАРАМСАЖ БОЛОХГҮЙ ..ХЭДИЙ ХОСЫН НАНДИН ХАРЬЦАА Ч МУУХАЙ ЗҮЙЛ БИШ ШҮҮ ДЭЭ ЧИ СЭТГЭЛИЙН ТААШААЛ АВСАН Л БОЛ ӨӨРТӨӨ БАЯРЛАХ ХЭРЭГТЭЙ ..ГЭХДЭЭ АЮУЛГҮЙ ТАЛАА БАС БОДОЛЦОНО ....ХАРИН ХҮЧЭЭР ОРОХГҮЙ ХҮЧЭЭР ХИЙДЭГ ЗҮЙЛ БИШ