Moderator: mgl_300
Алмаз буюу Доржпалам (Diamond)
Чулууны хаан хэмээн нэрлэгдэх энэ биет маань хамгийн хатуу, хамгийн үнэтэй, хамгийн олон хүн дурладаг гээд “хамгийн” гэх тодорхойлолтуудыг хамдаг гэхэд болно. Өнгөний хувьд тунгалаг буюу өнгөгүй, шар, цэнхэр, ягаан, бор, ногоон, хар гэх төрлүүд бий. Сарнилт нь байгалийн өнгөгүй тунгалаг чулуун дотроос хамгийн өндөр үзүүлэлттэй эрдэс юм. Плеохроизм байхгүй бөгөөд дотроо Анар, Перидот, Циркон, Корунд зэрэг үлдэц агуулж болно. Хамгийн анхны синтетик (хиймлээр гаргаж авсан) алмазыг 1953 онд ASEA компани амжилттай гарган авч 1970 оноос синтетик алмаазыг зэргээр ангилах болжээ. 1988 онд хамгийн том синтетик алмаазыг Англид гарган авсан бөгөөд 14 карат байсан байна.
1 карат нь = 0.2 грамм
Дэлхийн алмазны зах зээл дээр маш олон компани байдаг бөгөөд жилд Хятад улсад хамгийн их алмаз борлуулагддаг. Дэлхий дээр Африк улс мөн хамгийн ихээр алмаз нийлүүлдэг бөгөөд одоогийн байдлаар 41 орд газраас барагцаалбал 350 сая каратыг олборлон нийлүүлдэг байна. Мөн Орос, Австрали, Канад, Хятад удаалж буй аж. 4 сард төрөгсдийн чулуу бөгөөд манай орноос текникийн алмаз Увс аймгийн Цагаан хайрхан сумаас нөөц тодорхойгүй орд газар олдсон.
Хар Алмаз
Бадмаараг (Ruby)
Дэлхий дээрх өнгөт үнэт чулуун дотроос хамгийн үнэтэйд тооцогддог хоёрхон чулуу байдаг нь Бадмаараг, Индраанил хоёр юм. Улаан өнгөтэй учраас хайрын чулуу хэмээн нэрлэгдэх нь ч бий. Тунгалаг болон хагас тунгалаг байх энэ эрдэс плеохроизмыг өөртөө агуулсан байдаг. Аль газар нутгаас олдсоноороо өнгө үзэмжийн тал дээр өөр өөр харагддаг. Тайланд, Шри ланка, Вьетнам, Хятад, Танзани зэрэг улсаас олборлодог байна. Мөн 9 сард төрсөн хүмүүсийн чулуу юм.
Индраанил (Sapphire)
Индраанил бол Бадмаарагтай шинж чанараараа төстэй ба цэнхэр өнгөтэй бөгөөд энэ хоёр чулууг маань Корундум эрдэс гэдэг байна. Мөн л Тайланд, Шри Ланка, Танзани, Энэтхэг, Автрали, Америк, Хятад зэрэг улсаас олддог. Синтетик хэлбэрээр их гарган авдаг байна. Мөн 9 сард төрсөн хүмүүсийн чулуу юм. Манай орноос Архангай аймгийн Тариат сум, Дорноговиос урагш олдсон байна.
Маргад (Emerald)
Ногоон өнгийн эрдэс дотроос хамгийн чухал үнэтэйд тооцогддог. Муурны нүд (Cat’s eye), Asteria, Trapiche хэмээн гурван төрөлд ангилдаг. Бразил, Колумб, Австрали, Энэтхэг, Пакистан зэрэг улсуудад олборлодог. Манай хойд хөршид маань 1830 онд анх илрүүлсэн ба чанарын хувьд сайн байдаг байна. 5 сард төрөгсдын чулуу юм.
Биндэрьяа (Chrysoberyl)
Шар ногоон, ногоон саарал, бор, зэрэг өнгөтэй элбэг тохиолдох ба муурны нүд хэлбэрээр их байна. Плеохроизм маш сайн энэ эрдэс дээр ажиглагддаг. Манай орноос ихээр илэрдэг ба хараахан олборлодоггүй бөгөөд орд газруудыг нууцын зэрэглэлд хамааруулдаг байна.
Кварц буюу Цахиржин (Quartz)
Өнгөгүй, үзмэн ягаан, шар, ягаан элбэг байх ба бор, саарал, хар цөөхөн тохиолдоно. Энэ эрдэс бүлэгт Болор (Rock crystal), Нил эрдэнэ (Amуthest), Утаат болор (Smoke quartz), Рутил кварц (Rutilated quartz), Ягаан болор (Rose quartz) зэрэг ордог. Монголд бол охид хүүхнүүд болор их зүүдэг юм шиг санагдсан. Мөн дэлгүүрт ихэвчлэн болор харагдаж байсан ба үнэ нь боломжийн бас харагдах байдал үзэмж талаасаа тохиромжтой учраас хүмүүс сонгодог байх. Манайд Налайхын уурхайгаас болор олборлож байсан түүх бий. Дорнод аймгийн Баян-Уул сум, Өвөрхангай аймгийн Богд сумаас тус тус Ягаан болорын нөөц нь тодорхойгүй орд олдсон.
Болор
Нил эрдэнэ
Утаат болор
Ягаан болор
Усан биндэрьяа (Aquamarine)
Цайвар цэнхэр өнгөтэй ба хөх тэнгэрийг санагдуулам уг чулуу тайвшралыг авчирдаг хэмээдэг. Зарим тохиолдолд Индраанилтай андуурагдах нь элбэг. 3 сард төрөгсдийн чулуу юм. Дундговь аймгаас олдсон.
Халтмар буюу Турмалин (Tourmaline)
18 зуунд анх хүн төрөлхтөнд мэдэгдэж эхэлсэн. 17 зуунд Бразилаас Европ руу ногоон Турмалин явуулахад “Бразил маргад” хэмээн нэрийдэж байсан. Эрдсийн ургалт болон өнгөний найрлага нь гайхам сонирхолтой. Шри ланк, Итали, Америк зэрэг улс орнуудаас олборлодог. Дундговь аймгийн Хулд сумаас тодорхой бус нөөцтэй орд газар илэрсэн.
Циркон (Zircon)
Дэлхий дээрхи хамгийн хөгшин эрдэст тооцогддог. Нэгэн цирконы насыг хэмжихэд 4 тэрбум 300 сая жилийн настай байжээ. Бас хүмүүсийг хамгийн ихээр энэ эрдэс чулуулгаар хуурдаг юм. Ногоон өнгөтэйг нь Маргад, Цэнхэрийг Индраанил гэх мэтээр хүмүүст үнэ хүргэн зарах нь элбэг. Бүх төрлийн өнгө байдаг гэж хэлэхэд бараг болно. Дээд зэрэглэлийн Циркон, доод зэрэглэлийнх хэмээн хоёр ангилах бөгөөд дээд зэрэглэлд нь ихэвчлэн гүн шар, бор, гүн улаан, цэнхэр, алтан шаргал, өнгөнүүд орох ба гол нийлүүлэгч нь Тайланд юм. Доод зэрэглэлийн цирконыг Шри ланкагаас нийлүүлдэг бөгөөд саарал, цагаан, цайвар өнгөнүүд зонхилдог.
Молор (Topaz)
Топаз гэж Бразилд байх нэгэн арлын нэр бөгөөд 11 сард төрсөн хүмүүсийн чулуу аж. Мөн гэрлэсний 16 жилийн ойн дээр уг чулуутай бөгж солилцдог ёс бий. Бас л маш олон төрлийн өнгө байх ба дотроо үлдэц ихээр агуулж байдаг юм. Дэлхийд Америк, Орос, Шри Ланк, Өвөрмонгол зэрэг улс орноос олборлодог. Манайхаас бас л их хэмжээгээр илэрдэг ч олборлож эхлэх болоогүй л байна
Тураах бэлдмэл BIOS LIFE SLIM 30% SALE
Таныг Амеркийн нэгдсэн улсын 100% ын хөрөнгө оруулалттай 106 жилийн түүхтэй, дэлхийн шилдэг Эрдэмтэн Доктор, Профессоруудын бүтээсэн бүх төрлийн өвчнийг анагааж эмчилэж эрүүлжүүлэх компани-д урьж байна. Танд чихрийн шижин, даралт ихдэх, багадах, нойргүйдэл, үе мөч өвдөх, бэлгийн сулрал - хөрөлт, ганцаардах, цэвэршилт, сарын тэмдэг хугацаанаас өмнө зогссон, үр тогтохгүй зовиур, стресс, элэг ходооодны үрэвсэл өөрчлөлт, хэт таргалалт, хөгширөлт, ядаргаа, шөрмөс татах, цагаан мах гарах, сэтгэл санаа тогтворгүй байх, юм аа амархан мартдаг болох, зүрх өвдөх, харшил, өтгөн хатах, хоол шингэхгүй байх, хараа муудах зэрэг зовиур таныг ноёрхож байвал бидэнд яаралтай хандана уу...... Бид таны зовиурыг арилгахад туслан насан туршийн залуу, эрүүл амьдралыг бэлэглэх болно.
Тураах бэлдмэлийн танилцуулга
Витамин минерал нөхнө
Нэмэлт тэжээл өгнө
Арьсанд дутагдасан тэжээл өгнө
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний үйл ажиллагаанд нөлөөлнө
Дархлааг тогтооно
Гормоны балансийг зохицуулна
Хоол идсэний дараа нойрмоглохгүй сэргэг болгоно
Нойрыг уртасгана
Хавдараас сэргийлнэ
Зүрхний өвчнөөс сэргийлнэ
Чихрийн өвчний айдсийг арилгана
Муу холестринийг багасгана
Сайн холестринийг өндөрсгөнө
Триглицерид муу өөхлөлтийг багасгана
Хомоцистэйн түвшинг багасгана (цусан дахь хэрэггүй амин хүчил өөх тос, холестиролын хэмжээг багасгана)
Цусан дахь чихэрлэгийг багасгана
Хоол их идэх хэмжээг багасгана
Хоол их идэх дур багасгана
Биений өөхлөлтийг багасгана
Дахин өөхлөлтөөс хамгаалж зогсооно
Vнэ:185.900> 130.000W зарагдаж эхэллээ.
Бvсгvйчvvдээ яааравчилаарай
Утас:010-6254-5499
taalagdalaaaaaaaaaaa