Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

9 хориотой үг

Уншсан 18099 vote 0 2008.07.17 09:21:52

Бүсгүйчүүд илэн далангүй байх гэж бодож санасан зүйлээ хайртдаа шууд хэлдэг. Гэвч үүнээс үүсэх үр дагаварын талаар огтхон ч боддоггүй нь харамсалтай. Энгийн хэрнээ таагүй сэтгэгдэл төрүүлдэг үгс байдаг аж. Хайртдаа хэлж болохгүй дараах есөн үгийг толилуулж байна.
1. “Чи хуучин найзтай минь адилгүй /адилхан/ юм”. Энэ үг түүнд уур бухимдал төрүүлнэ. Таны хувьд “хуучин” гэгдэх боловч түүнд үргэлж “өрсөлдөгч” нь байдаг. Эрчүүдийн сэтгэхүйд хайртай бүсгүйгээ “өмчлөх” хүсэл бат бөх суусан байдаг тул урьдын хэнийг ч “хүчтэй өрсөлдөгч” гэж боддог. Тиймээс түүний байр суурийг эзлэж явсан хүний талаар дурсаж, өөртэй нь харьцуулахад илүүтэй дургүйцдэг аж. Хэрэв та энэ үгийг байнга хэлдэг бол түүнд “Хуучин найз нь сэтгэл зүрхэнд нь одоо ч байдаг учир ингэж харьцуулдаг юм байна” гэсэн бодол төрөх вий.
2. “Эгч (дүү) маань зовж байна” гэж хайртай хүндээ хэзээ ч битгий ярь. Ядарч яваа садан төрлийнхнийхөө тухай цухуйлгаж ч болохгүй. Ийм зүйлийг сонссон залуу танаас болгоомжилж холдоход хүрдэг. Гэр бүл болчихсон хойноо “Дугуй дугуйгаар таарчихсан юмнууд...” гэх мэт үгсийг хэзээ нэгэн цагт хэрүүл маргаан болох үед сонсох л болно.
3. “Чамгүйгээр би амьдарч чадахгүй”. Та энэ үгийг хэлснээр түүнд хайртайгаа илэрхийлж байна гэж бодож байгаа бол хамгийн том эндүүрэл. Учир нь энэ үг түүнийг “Надад ухаангүй дурласан болохоор яасан ч яах вэ” гэж бодоход хүргэнэ. Тиймээс түүнд ингэж бодох боломж бүү олго. Харин чамайг алдчих вий гэсэн айдсыг түүнд байнга мэдрүүлж бай.
4. “Хонгор минь, чи надад хайртай юу? Чи одоо юуны тухай бодож байна?”. Орон дотроо хайртай хүнээсээ энэ асуултыг ярианы сэдэв болгож асуух хэрэггүй. Мэдээж та “тийм”, “чиний тухай” гэсэн хариулт сонсохыг хүсч байгаа. Харин хариулт сонссоныхоо дараа “худал” хэлээгүй байгаа гэсэн бодолд автана. Үнэндээ тэд үргэлж худал хэлдэг. Эрчүүд сексийн дараа тэр дороо унтаагүй л бол ямар нэгэн зүйлийн талаар бодох дургүй байдаг тул таны асуултанд шууд хариулдаг. Харин та энэ асуултыг үнэн сэтгэлээсээ тавьсан бол тэдний хувьд утгагүй асуулт тул бухимдахад хүргэдэг.
5. “Олон ангит кино үзээд төрсөн сэтгэгдлээ” битгий ярь. Энэ тухай яримаар санагдаад хорхойсоод байвал найз бүсгүй, эсвэл хөрштэйгээ ярьж болно шүү дээ. Эрчүүд олон ангит кинонд дургүй байдаг. Мөн бодит амьдралын талаар сонссон, уншсан зүйлээр маргаж болохгүй. Таны оюуны чадвар хэдий чинээ их байна төдий чинээ дургүйцэл нь нэмэгддэг. Эмэгтэйчүүд тэднээс оюун ухааны хувьд сул дорой байх ёстой гэж үздэгтэй холбоотой.
6. “Дэмий зүйлд мөнгө үрээд” гэсэн үгийг хэзээ ч хэлж болохгүй. Харин ч үнэн сэтгэлээсээ баярлах хэрэгтэй. Ихэнх бүсгүйчүүд “Зүгээр л мөнгийг нь өгчихсөн бол би өөрөө сонголт хийгээд хэрэгцээтэй зүйлээ авахгүй юу” гэж боддог нь нууц биш. Эрчүүдэд бэлэг сонгох явдал маш их дарамт авчирдаг. Хэрэв санаачлагаараа бэлэг сонгон авсан бол та түүний хувьд эрхэм хүн гэсэн үг. “Дэмий зүйлд мөнгө үрлээ” гэхийн оронд үнэн сэтгэлээсээ талархаж байхгүй бол магадгүй дараагийн бэлэг өөр бүсгүйд очих вий.
7. “Ээж чинь бид хоёрыг салгах гэж хичээж байна”. Энэ үнэн байсан ч бүх зүйл сайхан байгаа мэт дүр үзүүл. Тухайн хүн ямар ч бай түүний ээж нь болохоор хадмынхаа талаар сайн зүйлийг л ярьж бай. Энэ "алтан дүрмийг" баримтлахгүй бол та хоёр насан туршдаа дайтах болно. Энэ дайнд ялагч байдаггүйг санаарай. Ээжийг нь өчүүхэн төдий л муулбал үр дүн нь муугаар эргэнэ. Үнэнийг өгүүлж байсан ч ярих тусам тэр таныг үзэн ядна. Хадамтайгаа та сайн харилцаатай байснаар гэр бүлд тайван уур амьсгал бий болдог гэдгийг санаж яв.
8. "Чи үнэхээр дорой юм". Ямар ч тохиолдолд энэ үг түүнийг гомдооно. Хэрвээ найз тань “секс”-дээ тааруу бол энэ үгийг сонсоод бүр ч их шаналдаг. Эр хүн гэсэн утгаараа тэдний дотор “өөртөө итгэлтэй, бардам зан” нуугдаж байдаг. Тиймээс түүнд энэ үгийг хэлэхийн оронд болохгүй байгаа зүйлийнхээ талаар ярилцаад үз.
9. “Би чамайг хуурсан”. Энэ үгийг үнэхээр таарч тохирохгүй, салмаар санагдсан үедээ л хэлээрэй. Хэрэв нөхөр тань таныг нууц амрагтайг мэдээгүй, мөн та түүнийгээ гэртээ авч ирдэггүй бол энэ үгийг хэлэхээсээ өмнө эхлээд сэтгэл доторхоо сонсоод үз. Жинхэнэ хайр уу, эсвэл түр зуурын шохоорхол уу? Хоромхон зуурын шохоорхол байгаад, та энэ үгийг уурын мунхагаас хэлчихжээ гэж бодьё. Тэр таныг уучилсан ч цаашдаа сэтгэлд нь хар толбо үлддэг. Зүтгэж босгосон амьдралаа нураах сайхан гэж үү.
/Ням гариг/

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/527080/e4c/trackback

profile

Ээж минь

2011.05.19 21:25:06
*.199.211.130

profile

Ээж минь

2011.05.19 21:25:17
*.199.211.130

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210078
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238615
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365807
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364436
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523160
42276 Үнэгүй Интернет ,Хямд компьютер [1] photo 2008-07-05 18485
42275 jiremsen emegtei heden sartaidaa seks hiij boloh bolohgvi ve ? [3] erhem_setgel 2010-03-28 18438
42274 ~~~ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ~~~ file [10] ***Энxзaяa*** 2009-12-19 18376
42273 arisan gutal-1 leather shoes 2011-10-24 18346
42272 Баярын ширээн дээрээ тансаг амттан жимсээ тавихдаа ийм маягаар file ***12-р***сар 2013-12-16 18342
42271 abort bolon ur zulbuulah em [7] jiriin l negen 2009-06-10 18290
42270 jiremsen eejuuddeee^^ file [9] manuka 2009-12-17 18256
42269 ~Хамгаас хайртай ханьдаа~ Уралдаан [23] ***Энxзaяa*** 2010-01-26 18202
42268 http://aztai.com Delhiin haanaash Mongoliin Tv -g shuud uzeh bolomjtoi bolloo [3] [14] america 2008-10-16 18197
42267 goo saihan... [1] [3] yanaghan 2008-08-11 18139
42266 조심하세요~~~~~~~~~~ [1] llltodalll 2008-07-04 18111
42265 Unen ug [9] rabbit99 2010-06-23 18109
» 9 хориотой үг [2] 행복해 2008-07-17 18099
42263 Бүсгүйчүүд Ээжүүд чат____чат ***Энxзaяa*** 2008-09-01 18088
42262 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ 이주&#48 2008-07-08 17932
42261 Emegtei xvn saixan xaragdax bytsxan nuuts,Nvvr budalt. [2] beschke_love 2009-08-26 17870
42260 Goo Maral Alangua ehees uvlugduj irsen Mongol hee ugalzaar chimeglej goyoson tsamts, daashinzaa avaarai Mongolooroo goyotsogooyo utas: 010-9319-2589; 010-7408-1106 email muunuu2012@yahoo.com file [1] muuujguuu 2011-12-13 17846
42259 Хүүxдийн хоолний жор. [5] ***Энxзaяa*** 2010-01-21 17779
42258 Үнэгүй Интернет ,Хямд компьютер [2] komputer 2008-07-07 17770
42257 Та бүхэн яарагтун [3] canta klays 2008-07-04 17766
42256 huuhdiin ner [6] j and s 2010-02-10 17693
42255 Хөхний тухай [3] 행복해 2008-07-17 17645
42254 HAMGAAS HAIRTAI OHINDOO. file [16] amiinaa_m 2010-12-10 17605
42253 Мисс Ариунцэцэг - ийн зурагнуудаас [2] Маралгоо 2010-05-20 17602
42252 СОЛОНГОСТ БАЙДАГ ОХИД БҮСГҮЙЧҮҮД БҮГД БОЛГООМЖИЛ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-16 17489
42251 Сексийн үед эмэгтэй хүн бүхэн дур тавьж чаддаггүй. Яагаад? [2] 행복해 2008-07-17 17461
42250 Хулмас арилгадаг хоёр арга бий Ээж минь 2011-01-26 17457
42249 Бүсгүйчүүд Ээжүүд чат____чат [1] ***Энxзaяa*** 2008-08-29 17389
42248 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН sekv_boy 2011-10-14 17302
42247 arisan gutal-2 [3] leather shoes 2011-10-25 17242
42246 Сарын тэмдэгийн хуанли [2] ukiko 2010-03-06 17199
42245 cekc ba hair durlal [1] ismiraldo 2009-01-29 16801
42244 hi busguichuudee tahia yaj sharah we [1] hench heregte 2012-01-09 16774
42243 uuruuruu tursun exchuudee tuslaachee [10] bnbn 2008-07-28 16530
42242 Улаан өнгийн дотуур хувцас сэрэл хөдөлгөдөг үү [2] 행복해 2008-07-17 16398
42241 Тийм ээ, би бол эмэгтэй хүн! [4] ГооБүсгүй 2011-07-21 16251
42240 НАПОЛЕОН ТОРТ ХИЙХ АРГА [2] ЗАЯА 2010-04-22 16240
42239 eejuudees yum asuuh gesen yum [4] mgld 2010-12-13 16007
42238 Хөлийн эврийг яаж арилгах вэ? file [1] MAKE-UP 2011-01-11 15991
42237 Аарцаг нурууны гажилт түүнээс үүсэх өвчинүүд Ээж минь 2011-01-21 15761
42236 unsh [2] ismiraldo 2008-08-27 15680
42235 tembuu edgex uu [6] mogol 2013-01-06 15670
42234 turaah deglem!!! [4] [3] dmb2145 2008-12-06 15560
42233 bvsgvichvvdee hanidaa tahiani mahtai amttai shol hiij ogoh gesen yumaa jornoosoo huvaaltsaaj [4] erhem_setgel 2010-03-06 15550
42232 MEDEHHUN BAIBAL HELJ OGCH TUSLAASH [12] JANLAV 2008-06-27 15492
배너신청
자생병원

배너신청