Moderator: mgl_300
Хөлийн тавхай, ялангуяа өлмий, хурууны завсар эвэр бий болж хөндүүрлэн өвдөх нь элбэг тохиолддог. Хөлийн эврийг арилгахын тулд саван содын бүлээн уусмалд (1 литр усанд 1-2 цайны халбага сод хийж) хөлөө 30-40 минут хугацаатай дүрж дэвтээгээд дараа нь эвэршсэн хэсэгт түүхий төмс юмуу зуун настыг нимгэн зүсч тавина. Үүнийг хэдэн өдөр давтан тавихад эвэр цайна. Дараа нь саван содын уусмалаар хөлөө угаахад эвэр сайтар дэвтэж зөөлөрнө. Энэ үед түүнийг сахлын хутгаар цус гаргалгүйгээр, болгоомжтой өөлж авна. Хэрвээ эвэршсэн хэсгийг бүрэн авсан бол суурин дээр нь ялимгүй жижиг хонхор үлдэнэ. Үүнээс гадна арьсны давхрааг уусгах үйлчилгээтэй резорцин тавьж зөөлрүүлж цэвэрлэж болно.
Хөлийн эврийг арилгасны дараа дахин эвэр үүсэхээс хамгаалж, тэжээлийн түс түрхэх, ер нь орой бүр хөлөө бүлээн усаар угаах нь хөлийн ядаргаа гаргах, цэвэрлэх, цусны эргэлтийг сайжруулахад сайн нөлөөлнө. Мөн сүүлийн үед гадаад орнуудаас эвэр хайлуулагч бодистой наалтуур байдаг. Үүнийг эвэр дээрээ нааж хэдэн хоног байлган эврээ зөөлрүүлсэний дараа сахлын хутгаар болгоомжтой өөлж авна. Ер нь эвэр үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд гутлаа өөрийнхөө хөлд тохируулан авч өмсөх явдал чухал. |
Энгийн хөлний арчилгаа,ойлголт
Эмэгтэйчүүд бидний хөл маш олон шалтгаанаас үүдэж өсгий эвэшиж ширүүсэх,өвөл дирко өмшөд хуурайшиж арьс гуужих асуудалууд гардаг
~ Эмэгтэй та яаж ч арчилаад хөлийн өсгий эвэршээд байгаа бол таны сав муутайг хөл чинь таньд хэлж өгч буй хэрэг
~ Эмэгтэй та таныг сайхан алхуулдаг өндөр өсгийтийг тогтмол хэрэглэх нь муу бөгөөд энэ нь шалтгаангүй уурлах уцаарлах стрэсст хүртэл оруулдаг байна Иймээс та хайртай өндөр өсгийтөөс хааяа татгалзах хэрэгтэй
~ Хөл таны эрүүл мэндийг илэрхийлдэг Хөлний улнаас дамжин толгой хүртэл дамжих цусны эргэлтийн замыг та хүчээр хаах хэрэггүй
Иймд та ялангуяа өвлийн улиралд хөлөө өдөр тутам нүүрээ арчилдаг шиг хөлөө ч бас арчилах хэрэгтэй
7 хоногт 2~3 удаа хөлөө бүлээн усанд дэвтээгээд үрэгчээр үрсэний дараа тос болон ойл-оор массаж хийж гялгар уут углан бариу биш оймс углаад унтвал маргааш өглөө таны хөл хүүхдийнх мэт болсон байна
Мөн хөлд таарсан эвтэйхэн гуталыг сонгож авахдаа хосоор нь өмсөөд 5~10-аад минут дэлгүүрт алхах хэрэгтэй
Таны хөл эрүүл явах үндэс
hehe yasan egduutei huurhun hul ve