Moderator: mgl_300
Bvsgvichvvddee herhen nvvrniihee arisiig tsairuulah zovolgoo.
Уншсан 10940 vote 0 2009.09.03 16:43:59Бэлэн болсон холимогоо хөргөгчинд хадгалах хэрэгтэй. Нүүрэндээ түрхсэний дараа арван минут болоод хүйтэвтэр хатуулаг багатай усаар угаана. Маскаа тавьж дуусаад шууд гадаа гарч болохгүйг анхааруулья. Тиймээс оройн цагаар хэрэглэвэл тохиромжтой.
Үүнээс гадна арьсаа цэвэр, цагаан болгохын тулд дараах зөвлөмжийг дагаарай.
• 7 хоногт нэг удаа цагаан хоолны өдөртэй байж хэвших
• Хоол идсэний дараа алим эсвэл лийр тогтмол идэж байх
• Өргөст хэмхийг өдрийн хоолон дээр байнга хэрэглэх
• Бага үдэд нэг аяга тараг уух /Унтахын өмнө биш/
• Өтгөн хатдаг бол түүнийгээ хурдан эмчлэх
• Гэдсээ угаах аргыг сард нэг удаа гэрийн нөхцөлд хийх
• Архаг хууч өвчнөө эмчлүүлэх
• Витаминаар баялаг хэмжээгээр их биш чанартай хоол идэх
• Сүү цагаан идээг өдөр болгон хоолондоо хэрэглэж байх
• Нүүрээ орой өглөөд сүүн шингэнээр тогтмол цэвэрлэж байх
• 7 хоногт нэг удаа өргөст хэмхээр маск тавьж байх
• Хангалттай сайн унтаж амрах, сэтгэл санаагаар өөдрөг байх
Зөвхөн гоо сайхны талаасаа бус зөв хооллолт, ажил амралтаа зөв зохицуулах нь хүртэл таны арьсны өнгөнд нөлөөлөх болно.