Долоо хоногийн эрчимтэй өлсгөлөн. (Энэ аргыг эмч нар боловсруулсан тул эрvvл мэндийн гаж нөлөөгvй) Энэ аргыг сар болгон туршиж vзэж болно. Эхний туршилтын дvнд 10 кг баттай турна гэдгийг баталж байна. Харин дараачийн удаагийнхаас 3-4 кг турах болно.
1 өдөр: 1 лонх цэвэр усыг 6 хэсэг болгон хувааж хэрэглэх. 2 өдөр: Өдрийн турш 0.8 л сvv. 20-21 цагийн хооронд нэг алим. 3 өдөр: Өдрийн турш 1 лонх цэвэр ус. 4 өдөр: Ногооны өдөр. Салат (литрийн саваар) шинэхэн байцаа, лууван, бvх төрлийн ногоонуудыг 1 том халбага наран цэцгийн тостой холиод 3 порци болгон хуваана. Энэ өдөр 2 стакан ус, эсвэл 2 стакан саахаргvй цай ууж болно. 5 өдөр: Өдрийн турш 0.8 л сvv. 6 өдөр: Өглөөний хоол: чанасан өндөг, хагас аяга цай. Өдрийн 11 цагт ногооны шөл (төмс, лууван, байцаа, гээд юу ч байж болно). Өдрийн хоолонд 100 гр vхрийн мах (100 гр гэдэг нь баримжаагаар 4 чvдэнзний хайрцаг гэсэн vг) мөн 100 гр даршилсан вандуй. Їд дунд нэг алим. Оройн хоолонд алим. Оройн 9 цагт нэг алим. 7 өдөр: 100 гр тараг эсвэл 2 стакан сvv. Оройдоо зөвхөн 1 аяга сахаргvй цай л ууж болно. Энэ хоолны дэглэмийн сайн тал нь гэвэл хямд төсөр ба 10 кг найдвартай турна. Энэ нь мөн сэтгэлийн тэнхээ ихтэй хvмvvсийн дэглэм юм. Тус хоолны дэглэмийг долоо хоногийн Даваа гаригаас эхэлбэл зvгээр (хорогдож байгаа сарнаар эхэлбэл бvр ч сайн). Эхний 3 хоногт толгой маш ихээр өвдөх магадлалтай. Аль болох их унтахыг хичээгээрэй. Гэхдээ хөл дээрээ зогсож байгаад өлсөх юм бол vр дvн нь бvр ч илvv байх болно. Жаахан сэтгэлийн тэнхээ, тэгээд л та гуалиг сайхан биетэй аз жаргалтай нэгэн болно. Илvvдэл жингийнхээ эсрэг тэмцэлд тань амжилт хvсье.
Биеэ хэвэнд нь оруулцгаая. Өвөл гээд баахан хvнд хувцсаар өөрийгөө дарж, хавар гээд салхинд vсээ алдчихгvйн тулд ум хумгvй өөрийгөө багалж байсаар бие галбирынхаа талаар ттаг мартчихсан мэт санагдаж байна. Їнэхээр ч зуны урин дулаан цаг ирж удаан хадгалсан хувцаснуудаа өмсөх гэтэл бие галбир маань өмнөхөөсөө хамаагvй муудсаныг та лав анзаарсан биз. Ядаж байхад бvсэлхий, гэдэс гээд хамгийн хэцvv газруудаар шvv. Та бvv санаа зов. “Өвлийн жин”, “зуны жин” гэдэг ойлголтууд байдаг ба манайх шиг уур амьсгалтай газар бол тэдгээрийн зөрvv нь 5 кгд ч хvрэх боломжтой. Эдгээр илvvдэл жинг бид зуслан явахаасаа урьдаж арилгах хэрэгтэй. Илvvдэл жингээ хянахад биеийн хvчний ажлын хэмжээ, удмын онцлог, хооллолт ба амьдралын хэв маягийн онцлог зэрэг зvйлсvvд их нөлөөлнө. Эрчvvд эмэгтэйчvvдийг бодвол илvv хурдан турдаг боловч эмэгтэйчvvд илvv тэвчээртэй ба санаандаа төгс нийцсэн бие галбиртай болохоос нааш сэтгэл амардаггvй. Бид таньд хоёр сарын курс санал болгож байна-Төгс төгөлдөрт хvрэх гурван алхам.
Нэгдүгээр алхам Хавар хоолны дэглэм сахих нь тийм ч тохиромжтой биш. Гадаа хvйтэн байдаг ба таны бие организм чинь хязгаарлагдмал тэжээлийн бодисонд дасаагvй байгаа. Їvгээр ч барахгvй бvхэл хаврын турш витамин заавал уух ёстой шvv. Хоолноос бид тэртэй тэргvй хангалттай витамин ба тэжээлийн бодис авч чаддаггvй, харин хавар тэдгээр нь их хэрэг болдог. Хавар бид өөр замаар явна-фитнес. Фитнес гэдэг vг монгол хэлний vгийн санд байдаггvй боловч энэ vгний утгыг мэдэггvй хvн бараг байдаггvй байх. Фитнес гэдэг бол эрvvл аж төрөх хэлбэр ба дасгал гэсэн vг. Харин дасгал гэдэг бол маш өргөн утгатай. Гимнастик, сунгалт, аэробика, усанд сэлэх, морь унах, гvйх, явган аялал, бvжиг гээд хөдөлж хийдэг бvх л юм орно. Долоо хоногт 3-4 өдөрт 15-30 минутыг дасгалд зориулж байхыг зөвлөж байна. Маш бага хэмжээний дасгал ч гэсэн калори шатаахад эергээр нөлөөлдөг. Оргvйгээр охинтой нь дээр гэдгийг санаж байгаа биз дээ. Илvv жин ихтэй, бvр маш ихтэй бөгөөд хөдлөхөд хvндрэлтэй хvмvvс болон “гимнастик” гэдэг vгийг нь хvртэл vзэн яддаг хvмvvст ариа зөөлөн дасгалуудыг санал болгож байна. Ажлын байран дээрээ, дуртай буйдан дээрээ хэвтээд телевизор vзэж, уншиж, оёж, утсаар ярьж байхдаа та хөл гарны дасгал хийж болно шvv дээ. Ажил төрлийн найзууд чинь харна гэж битгий санаа зов. Ажил дээрээ дасгал хийх нь одоо моодонд ороод байгаа. Ажил төрөл гээд таньд дасгал хийх ямар ч хvч vлддэггvй бол янз бvрийн хvч тамир оруулагч ургамалын хандуудыг уух хэрэгтэй. Уусны дараа таньд өөрийн эрхгvй хөдлөх хvсэл төрөх болно. Бие организм маань хөдөлгөөнөөр байнга дутаж байдаг. Харин бид л нэг бол зав, нэг бол хvсэл, аль эсвэл хvч байхгvй, заримдаа бvр зvгээр л залхуугаасаа болж энэ хэрэгцээгээ тэр болгон хангаад байдаггvй. Удаан хугацаагаар хөдөлгөөнгvй байсан хvн бие хөшчихөж гэж их гомдолдог. Ийм тохиолдолд нурууны болон хvзvvний массаж хийлгээрэй. Дасгалаа гэнэт огцом их хийж эхэлж болохгvй. Хамаг бие чинь хөндvvр болох болно. Хэрэв ийм юм аль хэдийн болсон бол дасгалаа 1-2 өдрөөр завсарлаарай. Өдөр болгон биедээ хэт их ачаалал өгөхөөс зайлсхий, биеийн эсэндээ нөхөн vржих боломж өгөх хэрэгтэй. Мөн дасгалуудынхаа хооронд удаан завсарлаж болохгvй. Зарцуулж байгаа хvч хөдөлмөрөөс хамааралгvйгээр ямар ч дасгал калорийн зарцуулалтыг ихэсгэж болно. Дасгалтайгаа хамт бодолтой хооллох юм бол дунд зэргийн ачааллалтай дасгал ч (явган зугаалах зэрэг) жингээ хасч тогтвортой барихад хангалттай байж болно. Дасгал нь бvх насныханд шаардлагатай. Нас тогтсон хvмvvст бол биеийн хvчний дасгалууд нь бvр ч их хэрэгтэй. Сайн сунгалт, арай хvчтэй шvрмэс болон яс нь нас нэмэгдэхэд гарч ирдэг олон таагvй асуудлуудыг хөнгөлж өгдөг: амьсгал, цусны эргэлт, хоол боловсруулах эрхтэнvvдийг сайжруулж, vе мөчний өвчин бий болохоос сэргийлдэг. Биеийн хvчний дасгалууд нь стрессийн эсрэг маш сайн эм юм. Бяцхан зугаалга, хөнгөхөн дасгал шиг их тайвшруулдаг зvйл бараг байхгvй. Саунд орж илvvдэл усаа алдсаны дунд жин хаяж болох боловч их хэмжээгээр хөлөрсний дараа бие организмаа хэвийн байлгахын тулд тохирох усыг нь нөхөн олгож байх хэрэгтэй. Гимнастикт сайн тvлхэц болох зvйл бол янз бvрийн туулгах эмнvvд байна. Мөн тураах тос болон массаж (массаж бол хөдөлгөөнгvй дасгал) нь маш их vр дvнтэй. (Ер нь бол эдгээр нь гимнастиктай хамт л vр дvнгээ өгдөг юм). Гимнастик нь заавал хоолны хязгаарлалттай хамт байх ёстой. Хэрэв та байнга зарцуулж байгаагаасаа их калори хэрэглэж байвал ямар ч vр дvн байхгvй. Биеийн хvчний ажил таны юм идэх хvслийг нэмэгдvvлнэ гэж бvv ай. Учир нь юм идэх хvсэл маш удаан хугацааны турш дасгал сургуулилалт хийсний дvнд л нэмэгддэг.
Хоёрдугаар алхам Ингээд та бараг хоёр долоо хоног дасгал хийж байгаа биз дээ. Таньд хөдөлж, амьсгалж, ажиллахад тань хялбар болж хоол боловсруулах эрхтэнгvvд чинь мэдэгдэхvйц сайжирсан байгаа биз дээ. Биеэ цаашид ч гэсэн сайтар хөдөлгөсөөр бай. Гэхдээ энэ удаад бид бас нэгэн гэнэтийн бэлэг барина. Энэ бол цэвэрлэх. Хавар, зуны цагт цэвэрлэх курс эмчилгээ заавал хийлгээрэй. Энэ нь таны биеийн байдлыг эрс сайжруулж, таныг энерги-ээр дvvрэн болгож, өөх хайлуулах процессийг тvргэсгэж таны бие организмыг дараачийн алхамд бэлдэх болно. Гурав дугаар сарын сvvлийн хагас энэ vйл явдалд яг тохирох цаг. Бие организмаа цэвэрлэх арга маш олон байна. Монголчууд бидэнд хамгийн сайн танил болсон арга гэвэл гvvний саам юм. Мөн өөр маш олон арга бий ба та тэднээс дуртайгаа сонгож болно. Хаврын улиралд энэ эмчилгээгээ 1-3 долоо хоног vргэлжлvvл. Ямар ч арга сонгож авсан бай өдөрт 2-оос доошгvй литр ус уух ёстой шvv.
Гуравдугаар алхам Харин одоо дасгал хийсэн чигээрээ хоолны дэглэм барьж эхэл. Орой унтахаасаа өмнө юм бvv ид. Нойр чинь ер хvрэхгvй бол тайвшруулагч өвс хэрэглэж болно. Жишээ нь зөрөг цэцэг, балжингарам, гаа, валериана зэрэг. Их хэмжээний В төрлийн витаминууд мөн тайвшруулах vйлчилгээтэй. Тайвшруулагч өвс В төрлийн витамин нийлэх юм бол vр дvн нь бvр ч их. Аз жаргал гэдэг бол ганц тэмцэл ч биш бас ялалт гэж Маркс хэлсэн юм. Та хэрэв энэ бvгдийг хийж чадах юм бол орой болгон дvvрэн ходоодтой биш дvvрэн сэтгэл ханамжтай унтахаар хэвтэх болно. Чиний биеийн галбирт тохирсон стиль.
-Өргөн, бvдvvн мөр- Өргөн мөр, том цээжтэй бие галбир. Ийм бие галбиртай эмэгтэйчvvд ихэвчлэн том цээжин биеэ дарж, гуалиг урт хөлөө тодотгож өгөхийг хvсдэг. Эдгээр эмэгтэйчvvд V-маягийн захтай цамц сонговол зохино. Дээгvvрээ бараан, харин доогуураа арай гэгээтэй өнгө сонговол илvvдэхгvй байх. Мөн богино банзал, нарийн өмд джинс гоё харагдах болно. Учир нь гоолиг сайхан хөл чинь жаахан бvдvvн цээжин биенээс чинь анхаарлыг холдуулах болно. Дээгvvр оноотой урт нарийхан юбка таньд маш гоё харагдах болно. Биеийнхээ дээд хэсгээр босоо, доод хэсгээр хэвтээ зураастай хувцас өмсөж бай. Хамгийн гол нь урт сайхан хөлөө тодотгож өгөх юм. Яаж ч байсан доороосоо урт, хаалттай хувцас өмсөж болохгvй. Энэ нь нилэнхvйдээ бvдvvн мэт харагдуулах болно.
-Бvх биеэрээ мариалаг- Мярайлаг, уян налархай, дугараг мөртэй бvсгvйчvvдэд зуйван хэлбэртэй том энгэр зохино. Таны зорилго бол богино бэлхvvс болон хөндлөн зурагтай бvх төрлийн зvйлээс зайлсхийх юм. Таны хувьд харин ч эсэргээрээ биеэ урт нарийхан болгож харагдуулах хэрэгтэй. Ингэхийн тулд урт босоо зураас, шугам, хээтэй бvхнийг өмсөх хэрэгтэй. Таньд сул унжсан тунгалаг, эсвэл хагас тунгалаг хөнгөн материалтай нэлээд илэн далангvй энгэртэй цамц маш сайхан зохино гэдэгт итгэлтэй байна. Гvн, гурвалжин хэлбэртэй зах ч гэсэн сайхан зохино. Хvзvv, мөрийг чинь чимэх vнэт эдлэл ч гэсэн илvvдэхгvй байх. Таны биеэнд хөнгөн, намирсан материалтай бөөн бөөн давхараараа өлмий хvртэл чинь чөлөөтэй унжсан хувцас хэрэгтэй. Янз бvрийн чимэглэлтэй өмд, доогуур суудалтай өмд, эсвэл даашинз өмсөхдөө босоо урт зурааснуудын талаар бvv мартаарай. Өмдний чинь хоёр талд хоёр нарийхан кант, эсвэл голоор нь нэг кант, даашинз бол бvхэлдээ зураас зэргээр хослуулж өмсөөрөй. Хэрэв таны хувцас чинь өмд цамцнаас тогтож байвал дээд хэсгээрээ заавал зураастай цамц сонгож аваарай. Энэ нь таны биеийг илvv урт болгож харагдуулах болно.
-Мярайлаг, налархай Гоёмсог өгзөг болон нарийхан гэдэсний хослол. Нэлээд нарийхан бэлхvvс ба нарийхан мөр. Энэ нь уян налархайгийн шинж ба амархан эрvvл удам төрvvлэхийн шинж. Магадгvй та нэлээд өргөн биений доод хэсгээ нарийхан дээд хэсэгтэйгээ зохицуулахыг хvсч байгаа байх. Тэгвэл таньд зориулсан хэдэн мэх: Цамц, футболка, пиджак, даашинзны алин дээр ч заавал мөр хийж өмс. Энэ нь арай өргөн мөртэй мэт харагдуулах болно. Таньд гvн V маягийн энгэр их зохидог юм байна. Мөн ийм хэлбэрийн зах, ийм хэлбэрийн энгэрээс авахуулаад гэдэс хvртэл хээ ч гэсэн сайхан зохино. (Хиймэл мөртэйгээ хамт бvр ч сайхан харагдана) Жижиг хуниас, тийм ч том биш захыг зөвлөж байна. Ийм галбиртай бvсгvйчvvдэд дээгvvрээ бариун байж байгаад доошлох тусмаа бага багаар өргөн болдог даашинз тун сайхан зохидог юм. Ер нь даашинз бидний биед маш сайхан зохидог. Гэхдээ нам бэлхvvс, хөндлөн зураг, бичээс, хээтэй загварын ямар ч зvйлийг бvv хэрэглээрэй.
-Өндөр гуалиг Та өөрийгөө урт, туранхай гэж бодон жаахан таргалж биендээ галбир оруулахыг хvсдэг vv? Тэгвэл таньд жаахан санаа хэлж өгч болох л юм: Та дугараг хэлбэрийн V-маягийн энгэр сонгож байгаарай. Мөн бэлхvvсний шулууныг дээгvvр харагдуулахын тулд жижиг цамц, свитер, пиджак, желет өмсөөрэй. Ийм дээгvvр хувцастай байхад таны өмд чинь заавал доогуур суудалтай байх ёстой. Джинсэн өмдөө ташаан дээгvvрээ тавьж өмс. Энэ нь таны өгзөгийг том, бэлхvvсийг чинь нарийхан болгож харагдуулна. Ийм Джинс ба богино цамц хоёр бол яг таньд тохирсон хувцас юм. Та өөртөө янз бvрийн эрээвэр хураавар, тод өнгийн хээ угалз, зурагтай даашинз авахаар завдсан бол тvр азна хий. Таны өндөр, галбирийг харгалзан vзвэл ийм тод өнгийн хээ угалз нь таны биеийг харьцаагvй ба мурий харагдуулах болно. Иймд дан өнгийн, жигд шулуун хээтэй даавуун даашинзыг илvvд vзсэн нь дээр болов уу. Мөн дээд доод хувцас чинь өөр өөр өнгөтэй байх хэрэгтэй гэдэг бол нэлээд чухал зvйл шvv. Албаны хувцаснаас таньд богино юбкатай хослол их зохино. Зун ч гэсэн богино шорт өмсвөл урт хөлийг чинь арай богино болгож харагдуулах болно.
-Элсэн цаг шиг гуалиг бие Та маш гоё биетэй юм. Өгзөг болон бэлхvvсний төгс харьцаа. Энэ бол маш том гадаад vзэмж ба таньд маш олон төрлийн хувцаснаас сонголт хийх боломжийг олгож байгаа юм. Та бараг бvх төрлийн хувцасыг өмсөж болно гэдэгтээ бvv эргэлзээрэй. Гэхдээ хэдэн зөвөлгөө өгөхөд бас л илvvдэхгvй байх. Таны дээд болон доод хувцас чинь нэг өнгийнх байвал өөр өөр байснаасаа хамаагvй дээр харагдах болно. Мөн янз янзын чимэглэлтэй бvснvvд таны гуалиг сайхан бэлхvvсийг улам ч тодотгож өгөх болно.
|