Шарсан хаш
Шпагети
-Шар буурцгийн хатаасан уураг 50-80 гр
-Давсалсан мөөг 10-15 гр
-Амтат улаан чинжүү 20-30 гр
-Цоохор майлз /навчгүй/ 1ш
-Ургамлын тос 2-3 х.х
Амтлагч:
-Кетчуп 1х.х
-Мaгги цуу тохируулах
-Давс тохируулах
-Элсан чихэр тохируулах
-Хоёр төрлийн соустай хийж болно./улаан болон цагаан сүмс/.
Хийх арга:
- Гоймонг буцалж буй усанд чанаад шүүж гаргасны дараа оливийн тос нэмж хутгаад бэлтгэсэн сүмсээр амтлана.
Улаан сүмс бэлтгэх арга:
- Улаан лоолийн оройн хэсгийг чагтлан зүсэж халуун усанд 1-2 минут орчим шазлаад хальсыг хуулна. Хальсалсан улаан лооль, бөөрөнхий сонгиныг жижиг хэрчинэ.
- Дэвтээсэн шар буурцгийн уургийг жижиглэн хэрчинэ. Цоохор майлзыг жижиг хэрчээд хамт хуурна.
- Ургамлын тос хийж халаасан хайруулын тавганд хэрчсэн сонгино, улаан лоолийг хуураад улаан лоолийн нухаш, кетчуп, мaгги цуугаар амтлана.
- Дээр нь хэрчиж бэлтгэсэн уураг, мөөг, давс, элсэн чихэр, ус нэмж 5-10 мин зөөлөн галаар жигнэж болгоно. Сүмсийг гаргахын өмнө өндөггүй майонез, нунтаг перцээр амтлана.
- Чанаж амталсан гоймонг таваглаж дээр нь бэлтгэсэн сүмс хийгээд яншуй, амтат чинжүү болон дуртай ногоогоор чимэглэнэ.
<script type="text/javascript">if (window['tickAboveFold']) {window['tickAboveFold'](document.getElementById("latency-4341298505787172607")); } </script>
Цагаан хоол
Орц: шинэ мөөг -100г, Дүпү200г, Далайн байцаа 50-80г, Шар буурцгийн нухаш 50г, Гүнжидийн тос 1х.х
Амтлагч: Давс,элсэн чихэр,мөөгний амтлагч тохируулах
Хийх арга:
Шинэ мөөгийг угааж хэрчээд шарна. (Хатаасан мөөг бол урьдчилан дэвтээнэ).
Далайн байцааг угаагаад хэрчинэ. Дүпүг хэрчинэ.
1 литр усанд дүпү, далайн байцаа хийж чанаж шөл гаргана.
Шар буурцгийн нухшийг 1 аяга усанд хийж уусгаад шөлөнд нэмж буцалгана.
Мөөгийг тусад нь шарж шөлөнд нэмээд мөөгний амтлагч, гүнждийн тос, давс, элсэн чихрээр амтлана.
Дүпүний бөөрөнцөг
- Дүпүг жижиглэн хэрчих юмуу бутлагч машинаар жижиглэнэ.
- Цагаан будааг чанах
- Шар лууван, бор мөөг, цагаан гааг хярж хэрчих юмуу үрүүлээр үрж жижиглэн тос хийж халаасан хайруулын тавганд хуурч болгоод мөөгний амтлагч, давс, элсэн чихэр, магги цуу зэргээр амтлана.
- Хуурсан ногоог хөргөсний дараа бэлтгэсэн дүпүний хольц, будаатай нэмж хутгаад нунтаг хар перец, цагаан гаагаар амтална. Шанзанд цардуул нэмж хутгаснаар хэвлэж шарах явцад задрахаас сэргийлнэ.
- Бэлтгэсэн шанзыг бөөрөнхийлж халаасан их тосонд шарна.
- Хулуу, төмсийг томхон хэрчмээр хэрчээд 15-20 минут жигнэж болгоно. Хулууны үрийг цэвэрлээд жижиг хэрчинэ. Төмсийг жижиг хэрчинэ.
- Тогоонд халаасан цөцгийн тосонд хэрчсэн сонгино хийж хуураад тусад нь тавганд гаргана.
- Хэрчсэн хулуу, төмсийг холигч машины саванд хийгээд дээр нь хүйтэн ус, цөцгийнд хутгасан карри нэмж машиныг 1-2 минут орчим ажиллуулж ногооны шингэн хольц бэлтгэнэ.
- Үүнийг саванд хийж зөөлөн гал дээр тасралтгүй хутгаж буцалгаад дээр нь цөцгийн тосонд хуурсан гурил нэмж өтгөрүүлнэ. Зутан шөлийг мөөгний амтлагч, давсаар амтлана. <script type="text/javascript">if (window['tickAboveFold']) {window['tickAboveFold'](document.getElementById("latency-8908936835711460660")); } </script>
- Бурхадын зоогийг бүлээн усанд 15-20 минут орчим дэвтээсний дараа цэвэр усаар хэд хэд зайлж усыг нь сайтар шахаж базаад жижиглэж хэрчинэ.
- Амтат ногоон, улаан, шар чинжүүг угаагаад үрнээс нь салгаж цэвэрлэсний дараа дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ.
- Тос хийж халаасан хайруулын тавагт хэрчиж бэлтгэсэн бурхадын зоог болон чинжүүг хийгээд хуурч шарна.
- Халуун ногоотой сүүмсийг бага зэрэг усаар шингэлээд хуурсан ногооны дээр нэмж хутгаад савыг таглаж бага зэрэг жигнэнэ. <script type="text/javascript">if (window['tickAboveFold']) {window['tickAboveFold'](document.getElementById("latency-1892793690640750060")); } </script>
- Шар буурцгийг угаагаад гэмтэж муудсан хэсгийг ялгаж цэвэрлэнэ.
- Цэвэрлэж угаасан 400гр шар буурцгийг 5 дахин их хэмжээтэй хүйтэн усанд хийгээд тасалгааны температурт 8-12 цаг дэвтээнэ.
- Дэвтээсэн шар буурцгийг /жин нь ойролцоогоор 800гр болно/ уснаас шүүж гаргаад хүйтэн усаар хэд хэд зайлна.
- Шар буурцгийг холигчийн /блендер/ саванд хийгээд дээр нь 3 литр орчим хүйтэн ус нэмж холигч машины хамгийн өндөр хурдаар 3 минут орчим хугацаанд бутлана.
- Ялгарсан сүүг бөс даавуун шүүлтүүрээр /бяслагны даавуун шүүлтүүр/ шүүж сүүг цэвэр саванд юүлнэ. Сүүний гарц 3 литр орчим байна.
- Бэлтгэсэн шар буурцгийн сүүг 10 мин орчим нам гал дээр хөөрүүлнэ.
- Хөөрүүлсэн шар буурцгийн сүүг 80С хэм хүртэл хөргөнө.
- Ээдүүлэх уусмалыг бэлтгэхдээ 100мл усанд 15 гр кальцийн сульфат хийж уусгаад бага зэрэг халаана. Бэлтгэсэн ээдүүлэгчийг халуун шар буурцгийн сүүнд нэмж хутгана. Ээдэм үүсч эхэлмэгц хутгалтыг зогсооно. Сүүг гүйцэд ээдүүлэх зорилгоор 10 минут орчим хөдөлгөөнгүй байлгах хэрэгтэй. Шар буурцгийн ээдмийн хэмжээ нь сүүний жингийн 0,25-0,5% байдаг.
- Ялгарсан ээдмийг бөс даавуун уутанд хийж шүүгээд шар сүүг шахаж сайн нягтруулж боогоод дүпү шахах зориулалтын саванд /монгол бяслаг хийдэгтэй адил/ хийж 15 минут орчим байлгаж шар сүүг гүйцэд шүүрүүлэн дүпүг хэлбэржүүлнэ.
- Шахсан дүпүг уутнаас нь гаргаж хутгаар хэдэн хэсэг болгож хуваагаад хүйтэн усанд сойж хөргөнө.
- Дүпүг хүйтэн усанд сойж хөргөгчид хадгалах ба өдөр бүр усыг солих шаардлагатай. <script type="text/javascript">if (window['tickAboveFold']) {window['tickAboveFold'](document.getElementById("latency-2254124559229917603")); } </script>
- 1 хоолны халбага нунтаг цагаан гаа
- 2 цайны халбага элсэн чихэр
- аяганы ¼ гүнжидын тос
- аяганы ¼ ус
- аяганы ¼ шар буурцгийн соус
- 300 гр шарсан дүпү
- Шарсан дүпүг жижиглэн гурвалжин эсвэл дөрвөлжин хэрчинэ.
- Хайруулын тавгаа халаан гүнжидын тос хийнэ
- Нунтаг цагаан гаагаа хийн хутгана.
- Дараа нь дүпү, шар буурцгийн соус, элсэн чихэр нэмнэ.
- Хэдэн минут хутгаж байгаад усаа нэмнэ.
- Бага зөөлөн галаар болгоно.
- Усгүй болтол нь 1-2 мин хутгаж байгаад гаргана.
Эрүүл хүнс таны өөртөө барьж буй бэлэг
Махгүй бууз
Орц:
гурил- 200гр
лууван- 50гр
төмс- 50гр
шар буурцагны мах -50гр
ургамлын тос- 50гр
Амтлагч:
сонгино- 10гр
вегетал амтлагч буюу өөрийн дуртай хоол амтлагч
жан (шар буурцагийн сүүмс)
Бэлтгэх арга:
Энэ маш энгийн та гэртээ яаж бууз хийдэг билээ яг тэрэнтэйгээ адилхан. Махний оронд шар буурцгийг ашиглахад л болно. шар буурцагны махаа усанд хийж дэвтээгэд 10мин хийж дэвтээнэ. Дараа ни хүйтэн усаар залиж жижиглэж хэрчинэ. Амтлагчуудаа хийж хуураaд хөргөнө. Гурилаа бүлээн усанд шингэвтэр зуурна. луувангаа үрж бэлдээд тосонд хуурна. төмсийг чанаад нухашлаад хөргөнө. сонгиноо жижиг хэрчиж бэлтгэнэ.
Хийх арга:
Сонгинотой лууван, бэлдсэн шар буурцгийн мах, төмсөө холиж холицоо бэлдэнэ. гурилаа жижиг таслаад буузаа чимхээд жигнэнэ. Ингээд л бэлэн болчихно. та ширээгээ оорийн дуртай зуушний хамт чимэглэн засаад л өөрийн хийсэн гайхалтай хоолийг амтархаад үзээрэй! *-*
шараад идвэл бүр ч амттай!!!!!
Төмс таван ширхэг, мөөг - 300 г, ургамлын тос хоолны гурван халбага, сармис нэг хумс, жижиглэсэн хатаасан талх хоолны нэг халбага, давс
Бэлтгэх арга:
Бэлтгэх хугацаа нэг цаг, зургаан хүний порцоор
1. Хайрахад зориулж сармисаа нимгэн хэрчинэ.
2. Төмсөө нимгэн дугуй хэлбэртэй зүснэ.
3. Төмсөн дээрээ нимгэн зүссэн мөөгөө тавьж, давс цацан тосолно.
4. Дээр нь хатаасан талхны нунтгаа цацаж, 180 °С хэм халаасан шарах шүүгээнд хийж 40 – 50 минут хэртэй болгоно.
5. Таваглаж өгөхийн өмнө нунтаг ногоо цацаж өгөөрэй.
Төмсний жигнэмэг хүүхдүүдэд их таалагддаг юм. Бэлтгэх хугацаа нэг цаг.
Орц:
Зургаан хүний порцоор. Нэг кг төмс, 200 мл сүү, 100 г цөцгий, гурван ширхэг төмс, 400 г бууцай, хоолны хоёр халбага улаан лоолийн нухаш, хоолны нэг халбага сахар.
Бэлтгэх арга:
Төмсөө хальстай нь чанаад цэвэрлэнэ. Дараа нь сүү, цөцгийтэйгээ холин нухаш болгоно. Түүнийгээ гурван хэсэг болгон хуваана.
Бууцайгаа буцалсан усанд хоёр минут хэртэй байлгаад авч, жижиглээд нэг хэсэг төмсний нухаштайгаа холино. Нөгөө хэсэг нухашаа улаан лоолийн нухаш, сахартай холино.
Шарах шүүгээгээ 180 С хэм халааж, төмсний нухашаа хэлбэрт оруулан тавьж 8 – 10 минут болгосны дараа таваглаж өгөөрэй.
Орц: Шинэхэн төмс нэг кг, шинэхэн сармис нэг толгой, гаа, “экстра виржин" оливын тос 2/3 стакан, том далайн давс, хар перец бэлтгээрэй.
Бэлтгэх арга:
Төмсөө сойзоор үр. Харин хальсалж болохгүй. Дараа нь 170 °С хэм халаасан шарах шүүгээнд хийж цаг хэртэй байлга.
Гааны навчийг мөчрөөс нь салгаад үрүүлээр үрж, цэвэрлэсэн сармисны хумсны хамт холигчид ургамлын тостой нэгэн төрлийн зуурмаг болгоно. Харин навчийг нь жижиглэж хэрчээрэй.
Бэлэн болсон төмсөө халуунаар нь дөрөв хуваагаад тосонд дүрж давс болон амтлагчид хийж хутгана. Таван минут хэртэй байлгасны дараа гааныхаа жижиглэсэн навчаас цацаж, халуун, бүлээнээр нь өгөөрэй.
Цагаан хоол таны гэрт
Орц
Хулуу 800-1000г
Төмс 200г
Бөөрөнхий сонгино 1ш
Шинэ цөцгий 120г
Карри 2х.х
Цөцгийн тос 10-15 г
Ус аяга
Амтлагч
Цөцгийн тос 5-10г
Гурил 2-3 х.х.
Мөөгний амтлагч 1/2х.х.
Давс тохируулах
Хийх арга:
АМТАТ ЧИНЖҮҮТЭЙ БУРХАДЫН ЗООГ
Бурхадын зоог /хатаасан шар буурцгийн уураг/100 гр, амтат ногоон чинжүү 1/2ш, амтат улаан чинжүү 1ш, амтат шар чинжүү 1ш.
Амтлагч:
Халуун ногоотой сүүмс 2х.х, бага зэрэг ус.
Хийх дараалал:
НОГООТОЙ МАНТУУН БУУЗ
Орц:
Улаан буудайн дээд гурил 3 аяга, хүнсний сод 1ц.х., бөөрөнхий байцаа 1/4, бор мөөг 3ш, шахмал дүпү 3ш, лууван 1/2ш, цагаан гаа 1 хэрчим
Амтлагч:
ус 1 аяга, давс, гүнждийн тос, перец.
Бэлтгэх арга:
1. Гурилд хүнсний сод, давс хийж холиод ус нэмж зуурмаг бэлтгэнэ. Гурилан зуурмагийг хэсэг зуур амраасний дараа жигд хэмжээтэй таслан хуваагаад захыг нь нимгэвтэр элдэнэ.
2. Байцаа, цагаан гааг хярж хэрчинэ. Бор мөөгийг усанд дэвтээж зөөлрүүлээд жижиглэж хэрчинэ. Лууван, шахмал дүпүг жижиглэж хэрчинэ.
3. Байцаанд бага зэрэг давс нэмж 50 минут орчим тавьж давслаад шүүснээс нь салгаж шүүж авна. Хайруулын тавагт бага зэрэг тос хийж халаагаад бор мөөгийг хуурна. Лууван, шахмал дүпүг дээр нь нэмээд үргэлжлүүлэн хуурч болгоно.
4. 3-т бэлтгэсэн ногоонуудыг хольж, дээр нь давс, гүнждийн тос, перец, хэрчсэн цагаан гаа нэмж амтлаад шанз бэлтгэнэ.
5.Шанзыг 1-д бэлтгэсэн зуурмагийн голд тавьж амсрыг чимхээд жигнүүрт тавьж 10-15 минут жигнэж болгоно.
ГЭРИЙН НӨХЦӨЛД ДҮПҮ ХИЙХ АРГА
ОРЦ:
- Шар буурцаг /бүтэн үрт/ 400гр
- Кальцийн сульфат 15 гр
ХИЙХ ДАРААЛАЛ:
Соустай шарсан дүпү
Арга:
www.hool.mn