Moderator: mgl_300
ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ
Ансан хотын вонгуг хороонд “ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ” үйл ажиллагаа явуулж байна. Уг байгууллагын байранд “Эрүүл мэндийн төв”, “Киоб” банк, “Цагаач иргэдийг дэмжих орчуулгын төв” байрлаж буй бөгөөд гадаад иргэдэд иж бүрэн, цогц үйлчилгээ үзүүлэхэд зорилго нь оршино.
Гадаад иргэдэд үйлчлэх төв : сургалт болон бусад олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгууллана. Одоогоор солонгос хэл, компьютерийн сургалт хичээллэж байгаа.
Эрүүл мэндийн төв : дотор, ардын эмнэлэг, шүд. Бүх үйлчилгээ үнэ төлбөргүй. Ажлын өдрүүдэд 9-18цаг, бямба гаригт 2-5цаг, ням гаригт 3-6цаг хүртэл ажиллана.
Киоб банк : амралтгүй үйл ажиллагаа явуулах ба мөнгөн гуйвуулга болон бусад үйлчилгээ явуулна.
Цагаач иргэдийг дэмжих орчуулгын төв : зөвлөгөө/цалин хөлс, ажлын байр солих гэх мэт/, орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Үйлчилгээ үнэ төлбөргүй. Даваа гаригт амрана. Мягмар, пүрэв, баасан гаригуудад 10-19цаг, бямба 13-19цаг, ням 14-19цаг хүртэл ажиллана. Утас : 1644-7111 /монгол хэлээр 4/төлбөргүй утас.
Хаяг : Ансан гадаад иргэдэд үйлчлэх төв
Ансан буудал /4-р шугам 453 –р буудал /
Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.