Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Enduurel (hoshin uguulleg)

Уншсан 21577 vote 0 2008.08.26 16:06:57
Хавсарга тавьсан хаврын нэг өдөр говийн нэгэн айлын гадаа гандуу улаан дээл хөөргөж өмсөөд, орос цэргийн танкны хар малгай толгойдоо хазгай тохон, бакaлаа гармошиглаж угласан тавь гаран насны, өндөр, туранхай нутгийн эр бор мориноос буулаа. Энэ эрийг агсам Балдан гэнэ. Агсам Балдан зартай атмаан явсан бөгөөд одоо ч архи уухаараа агсан тавилгүй айлаас гарна гэсэн ёсгүй. Нохой боргохыг тоолгүй утаа суунагласан гэр лүү шууд алхсан Балдан

-Үгүй чи нусаа битгий татаад бай, сайн нийгээд арчаач гэж Хандмаа авгай зээ охиноо загнаж байхад босго давж таарав. Гэрт зуухан дээр цай буцлан, цаана нь санчигны үс нь цайрсан, хар хөх өнгийн даавуун тэрлэгтэй Хандмаа, есөн насны хоёр салаа гэзэгтэй шар зээ охинтойгоо ширээн дээрх дэлгэсэн сонин дээр банш чимхэн тавина. Гэрийн хойморт Сүхбаатар, Ленин хоёр гар барилцаж буй жаазтай зургийг налуу өлгөж, доор нь модон авдар дээр байрлах эвхдэг толины баруун, зүүн жигүүрийн буланд Цэдэнбал, Брежнев нарын жижиг зургуудыг тус бүр хавчуулсан нь улс төрийн өндөр мэдлэгтэй айл болохыг харуулна. Галын баруун талд төмөр цагаан орон дээр үстэй дээл нөмөрсөн нэлээн урт залуу хөлөө нугалан, нуруугаа харуулан унтахыг хараад Балдан “Хотоос ирсэн хүү нь мөн байна” гэж бодон олзтой яваадаа баясав. Мөн цагаан орны урд хэлд арай ороогүй ач хүү нь адсаган дээр алаг бөмбөгөөр зугаацан их л томоотой сууна.

Нэг нутаг усанд өдий хүртэл амьдарсан Балдан, Хандмаа хоёр мэнд мэдэхдээ ёс, сүр ч болсонгүй. Хар багаасаа л Балданд дээрэлхүүлж, үс гэзэгнээсээ татуулж, мөн улаан булангийн харанхуй мухарт буландуулж явснаас ч тэр үү Хандмаа гуай Балданг харахлаараа л дуу намсдагаа өөрөө ч анзаардаггүй. Ноднин өвгөнийг нь нас барахад Балдан сайн тусалж, хот хөдөөтэй хэл ам авалцуулсан учир эднийд ирэхдээ нүүр бардам тэрээр хэзээ язааны аятай угаалтуурын хажуунаас намхан сандал авч галын зүүн талын модон орны өмнө тавьж суугаад малгайгаа өвдгөн дээрээ, гаансаа гутлын түрүүнээс, дугуй төмөр хайрцагтай тамхиа өврөөсөө гарган тамхи татахаар зэхэхдээ үг унагасангүй. Харин шүдэнз зурч тамхиа асаан сайтар уушиглаад утаагаа жавьжаараа үүд рүү аажуу үлээн гаргангаа
-Бага хүү чинь ирээ юү хө гэж асуулаа. Балданг эрүүл гэдгийг дууных нь өнгөнөөс баттай мэдсэн Хандмаа
-Өчигдөр шөнө явуулын машинаар ирлээ гээд баншаа боргилон дэвэрч буй цай руу хийв. Мэдье гэснээ мэдсэн Балдан, өвдгөн дээрээ тохсон хөлстэй хар малгайгаа авч хойдох орныхоо дэрний хажууд тавьчихаад, дээлийнхээ энгэрийг задгайлан аажуу тайван тамхиа татаж дуусгав. Гадаа зэврүү хүйтэнг ч хэлэх үү, дулаан гэрт ингээд л суугаад байвал тэрээр суугаад л байх аж. Шороон шуурга гэнэт гэр шавхуурдах, соосгор охин нусаа огцом татах, Хандмаа хаяа цайгаа самрах, ач нь амандаа бувтнах, залуу хүү сонсогдох төдий хурхирах сэтгэлд нь таатай хөг үүсгэж бүдэг бадаг дурсамжинд Балдан автан зүүрмэглэж эхлэв...

Соосгор охин банштай цай өмнө нь барин
-Та цай уу гэхэд Балдан нүдээ нээж, хоолойгоо засангаа аягыг аажуу аваад, эсрэг талд орон дээр суун банштай цай ууж буй хотоос ирсэн хүүг харснаа
- Аа гөөмөн, хүйтэй өвөл боллоо шүү гэж огт хамаагүй шахам зүйл хэлэв.
-Тиймээ гэж Хандмаа үгийг нь дагуулав хариулав. Гэнэт одоо л сэрэв үү гэмээр огцом тод дуугаар Балдан
-За дүү хүү хот газрын сонин юу байна, сансарт хүн ниссэн үү гэж Хандмаагийн хүүгээс мэдэмхийрэн асуулаа. Агсам Балданг таньдаг залуу
-Сар гаруйн өмнө нисчихсэн ээ гээд илүү юу ч хэлсэнгүй. Балдан ч дахиж юм ч асуусангүй, халуун цайгаа ширээн дээр тавингаа сандлаа ойртуулав. Бүгд л шор шорхийтэл уур савссан халуун цай оочин банш идэж, хөлс нь бурзайн, улаа бутран сууцгаана.

Банштай цай ууцгаасны дараа Балдан гаансаа сорон дуугүй сууж, хотын залуу үстэй дээлээ нөмрөн эргээд хэвтэж, зээ охин нь дүүгээ унтуулахаар Балдангийн арын орон дээр бүүвэйлж байв. Хандмаа ишиг, хурганы нэмнээ оёхоор том нүдний шилээ зүүсний дараа
-Хүү сая хотоос авчирсан юм. Чигтэйхэн сэнгэсэн эд бай лээ, та амсаад үз дээ гээд төмөр цагаан орны доороос бор шилтэй юм гаргахад Балдан ийм л жамтай мэт
-Өө за гээд лонхыг авгайгаар онгойлгууж, банштай цай уусан аягаа дээлнийхээ дотуур хормойгоор арчаад өөдөөс нь сарвайн дүүргүүлж авснаа “Хатуу бөглөөтэй, хатуу л эд байх даа” гэж дотроо таан ядам хуруугаа дүрэн дээш гурав нясалж духандаа хүргээд, Хандмаа чамтай өөр ярих зүйлгүй гэсэн аятай тооно өөд харч утаа баагиулан эрхэмсэг суув. “Энэ зөнөгийн дүвчигнэж байгааг” гэж бодсон Хандмаа түүнд юм хэлсэн ч үгүй, тоосон ч үгүй, зөнд нь орхив. Гадаа шороо шуурсаар л...

Хандмаа ишиг, хурганы нэмнээ оёж, хүү нь түрүүчийн адил яльгүй хурхиран, харин зээ охин нь дүүгээ унтуулах гэж байгаад өөрөө ч унтчихжээ. Балдан хамар шахруулсан хотын идээг ганцаар хүртэхдээ улам л намба үзүүлж хаяа хоолойгоо засан лаглайн сууна. Лонхтой архи нь хөнгөрөхөд агсан тавилгүй бол нэрэнд муу гэж үздэг Балдан “Нутгийн ахыг хүндэлдэггүй чи юу юм бэ... муу ижийгээ өрөвдөхгүй” гэх мэт үгс дотроо бэлдэв. Уг нь ч агснаараа алдартай түүнд бол агсан тавих үгс ганц, хоёр хундагын дараа урсаад л ороод ирдэг юмсан. Гэтэл өнөөдөр шил шахам архи ганцаар гударчихаад байхад нэг л үг олширдоггүй. Элдвийг ийнхүү бодож суусан Балдан-огцом босож багана өшиглөөд авав. Золтой л хуруугаа хатгачихаагүй юм оёж суусан Хандмаа цочиж
-Та чинь яаж байнаа гэж гайхан асуув.
-Агсан тавьж байна
-Үгүй эрүүл л явах шиг байсан шүү дээ. Эрүүлдээ агсан тавьдаг болоо юу даа
-Эрүүл орж ирсэн, одоо бол согтож байна. Яасан задарсан тархи вэ, энэ. Нутгийн ахтайгаа золгох ч үгүй хэмээн аяганд үлдсэнээ хөнтөрчихөөд үүдний хажуу дахь дөчийн бидон руу аягаа чулуудан хагалж, унтаж байсан ач хүүг цочоон сэрээж баруун хаяа руу давшлав. Хамаг учрыг түргэн ухаарсан Хандмаа түүний урдуур орон ачынхаа уйлаантай зэрэгцэн
-Таны уусан чинь архи биш ундаа. Хүү сая хотоос хоёр авдрыг авчирсан байна лээ. Сансар гэдэг жимсны ундаа, худлаа гэвэл тэр хар! Mанай ач ууж байна гэлээ. Нээрээ эргээд хартал шар охин дүүгээ аргадан аманд нь өөрийнх нь ёс төртэй амсаж суусан лонхтой зүйлийг хийж байв. Гэв гэнэт архи биш ундаа гэсэн баталгаа үнэмшилтэй санагдахад Балдан
-Даанч тийм байх аа, нэг л агсарч болмооргүй байсан юм гэж үг алдснаа Хандмаагийн гайхшрал доог болох янзтайг нүүрнийх нь байдлаас мэдэрч, хотын хүү тоглож
-Балдан гуай, та яаж байна хэмээн хэлэх шиг болоход Балдан нүүрээ буруулан
-Ундаа уулгана гэнээ гэж нэг заналтай зандарчихаад баруун баганыг нь бас нэг өшиглөн танкны малгайгаа ч авалгүй гэрээс гарав. Гадаа гараад Балдан сүүдрээ харан мориныхоо зүг явахдаа албаар зүүн баруун тийш нэг найган үзсэнээ толгойгоо сэгсэрч шүлсээ нэг хүчтэй хаяад улам хурдан, том том цааш алхлаа...

Балдан танкны хар малгайгаа эргэж ирж авсангүй. Залуугаасаа салаагүй хар малгай нь гэрт гадаа, энд тэнд үзэгдсээр адаг сүүлд нь эзнээ хүлээсэн мэт малын саравчнаас өлгөгдөн салхи, бороонд цохиулан, шороо шуурганд савчин сэмэрсээр, нэг мэдэхэд салхинд туугдан алга болжээ.

www.biirbeh.com
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/667695/3a0/trackback

profile

эди хугда

2012.12.03 17:35:42
*.199.167.59

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210469
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365902
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523350
111 Үнэгүй Интернет ,Хямд компьютер [2] komputer 2008-07-07 17770
110 Goo Maral Alangua ehees uvlugduj irsen Mongol hee ugalzaar chimeglej goyoson tsamts, daashinzaa avaarai Mongolooroo goyotsogooyo utas: 010-9319-2589; 010-7408-1106 email muunuu2012@yahoo.com file [1] muuujguuu 2011-12-13 17847
109 Emegtei xvn saixan xaragdax bytsxan nuuts,Nvvr budalt. [2] beschke_love 2009-08-26 17871
108 Хүүxдийн хоолний жор. [5] ***Энxзaяa*** 2010-01-21 17899
107 HAMGAAS HAIRTAI OHINDOO. file [16] amiinaa_m 2010-12-10 17920
106 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ 이주&#48 2008-07-08 17932
105 huuhdiin ner [6] j and s 2010-02-10 18061
104 Бүсгүйчүүд Ээжүүд чат____чат ***Энxзaяa*** 2008-09-01 18088
103 9 хориотой үг [2] 행복해 2008-07-17 18099
102 Unen ug [9] rabbit99 2010-06-23 18109
101 조심하세요~~~~~~~~~~ [1] llltodalll 2008-07-04 18111
100 goo saihan... [1] [3] yanaghan 2008-08-11 18139
99 http://aztai.com Delhiin haanaash Mongoliin Tv -g shuud uzeh bolomjtoi bolloo [3] [14] america 2008-10-16 18198
98 ~Хамгаас хайртай ханьдаа~ Уралдаан [23] ***Энxзaяa*** 2010-01-26 18202
97 jiremsen eejuuddeee^^ file [9] manuka 2009-12-17 18266
96 arisan gutal-1 leather shoes 2011-10-24 18346
95 ~~~ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ~~~ file [10] ***Энxзaяa*** 2009-12-19 18376
94 Баярын ширээн дээрээ тансаг амттан жимсээ тавихдаа ийм маягаар file ***12-р***сар 2013-12-16 18395
93 abort bolon ur zulbuulah em [7] jiriin l negen 2009-06-10 18476
92 Үнэгүй Интернет ,Хямд компьютер [1] photo 2008-07-05 18485
91 jiremsen emegtei heden sartaidaa seks hiij boloh bolohgvi ve ? [3] erhem_setgel 2010-03-28 18501
90 Хүүхнүүдийн заавал мэдэх таван зүйл буюу эрчүүдийн амьдралын мөчлөгүүд [2] 행복해 2008-07-17 18507
89 Нийт хууль бусаар амьдарч буй монгол иргэдэд анхааруулах нь !! [2] anuuka 2011-02-22 18535
88 Баярын ширээний амтат зууш file [2] ***12-р***сар 2013-12-16 18631
87 sariin temdeg irsen udruur mergeldeg zurhaig oruulaad uguuch [1] u12345 2010-04-19 18677
86 Фото модель Мөнхжаргал -ын зургуудаас [2] Маралгоо 2010-05-20 18800
85 ____Xүүxдээ гэж хөөрхөн Шүү___ [11] ***Энxзaяa*** 2008-07-07 18912
84 ХЯМД ГАР УТАС КАРТ КОМПьЮТЕР NOTEBOOK ҮНЭГҮЙ ИНТЕРНЕТ,TV ХЭРЭГТЭЙ БОЛ БИДЭНД ХАНДАНА УУ!!!!!........... УРАМШУУЛАЛТАЙ.................... [4] MGL ãèøvví 2008-06-27 19097
83 AGAGAG-d alag salat hiih arga [5] bawka 2009-06-27 19340
82 GAR URLAL [1] [2] sots 2010-01-07 19499
81 Бүсгүйчүүд Ээжүүд чат____чат ***Энxзaяa*** 2008-08-30 19501
80 Бүсгүй та эр нөхрөө хэн болохыг нь мэдэх үү [2] 행복해 2008-07-17 19649
79 Hatsariin ulaan yaj arilgah we? [2] ireedui99 2010-01-06 19719
78 Hoolnii jor [4] kisu 2009-04-01 19809
77 turaah dasgal hiigeed uzeerei [6] goch 2010-04-11 19809
76 САРЫН ТЭМДЭГ ....ЖИРЭМСЛЭЛТ.... [2] ЗАЯА 2010-04-25 19943
75 Christian Doir, Chanal, Burberry, Kenzo, Dune, Polo sport, Eternity, SK free, GIORGIO ARMANI ANN SUI LANCOME honey.honey 2012-03-23 20246
74 Д.Төмөртогоо: Шээс “экологийн цэвэр бүтээгдэхүүн file mbmmbm 2010-01-14 20357
73 ~Хамгаас хайртай ханьдаа~ Уралдаанд [45] МАРАЛГОО 2010-01-31 20525
72 Huuhed shiregleh arga [2] Маралгоо 2009-05-19 20566
71 ХҮҮХЭД НОГООНООР БААХ [11] bolor2 2008-12-18 21421
70 Бүсгүйчүүд Ээжүүд чат____чат ***Энxзaяa*** 2008-08-27 21463
69 hoolnii jor [1] [1] eonvn 2008-12-23 21483
» Enduurel (hoshin uguulleg) [1] jaalhuu 2008-08-26 21577
67 Амьдрал бэлэглэe залуусаа file [1] Levi`s 2009-05-26 21646
배너신청
자생병원

배너신청