Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 1
Батлан хамгаалахын сайд зэвсэгт хүчний шилдэг 88 эмэгтэй цэргийн албан хаагчдад хүндэтгэл үзүүллээ

Удахгүй болох Зэвсэгт хүчний 88 жилийн ойн баярыг угтаж Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб хамтран олон талт төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд уг ажлын хүрээнд өнөөдөр БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд Зэвсэгт хүчний 88 жилийн ойн баярын хүрээнд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний шилдэг 88 эмэгтэй цэргийн албан хаагчдад хүндэтгэл үзүүллээ.

Эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт эмэгтэй цэргийн албан хаагчдын оруулж буй үнэтэй хувь нэмэр, гүйцэтгэж байгаа үүрэг, биеийн болоод сэтгэл санааны асар их ачааллыг даван туулж ирсэн их энэрэл, хайр, хатан тэвчээрийг тодотгон харуулах, цэргийн албан хаагч эмэгтэйчүүдээ дээдлэн хүндэтгэх, тэдний үйл хэргийг сурталчлах зорилготой уг арга хэмжээнд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний анги, байгууллагуудаас ажил үйлсээрээ шалгарсан 88 эмэгтэй цэргийн албан хаагч оролцсоны дотор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, хошууч О.Гүндэгмаа оролцсон юм.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд Зэвсэгт хүчинд алба хааж буй нийт эмэгтэй цэргийн албан хаагчдад хандан үг хэлж, баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Дашрамд дурдахад улс орныг батлан хамгаалах үйл хэрэгт Зэвсэгт хүчний эмэгтэй цэргийн албан хаагчдын оруулж буй хувь нэмэр асар их бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний 20 гаруй хувийг эмэгтэй цэрийн албан хаагчид бүрдүүлдэг ба тэдгээр нь холбоо, ар тал, эмнэлэгийн салбарт голчлон ажилладаг байна. Мөн түүнчлэн Зэвсэгт хүчний эмэгтэй цэргийн албан хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхитэй оролцсоор ирсэн бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний эмэгтэй цэргийн албан хаагчдаас хамгийн анх удаа 2007 онд Баруун Сахарт НҮБ-ын мандат дор цэргийн ажиглагчаар хошууч Н.Нямжаргал үүрэг гүйцэтгэж байсан бол түүнээс хойш Баруун Сахар, Сьерра-Леонд нийт 12 эмэгтэй цэргийн албан хаагч үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна. Одоогийн байдлаар Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 эмэгтэй цэргийн албан хаагч эмнэлэг, холбооны чиглэлээр Сьерра-Леонд, 1 эмэгтэй цэргийн албан хаагч Баруун Сахарт НҮБ-ын ажиглагчаар үүрэг гүйцэтгэж байна.

  Минийх гэж бардам хэлэх монголоо.  Үгүйлж яваарай анд миньУртын дууны уянгалаг шуранхай.  Унтах нойронд чинь эгшиглэхийн цагт.  Унаган нутаг монголоо чи.  Өөртэйгээ хамт гэж баяралаж сэрээрэй Хүний газар нэрээ хуглахгүй. Хүний сайнтай нь нөхөрлөөрөй.Өвөг нэрний чинь цаана. Онгон тансаг монголын минь нэр бий                                                
tag
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
» Батлан хамгаалахын сайд зэвсэгт хүчний шилдэг 88 эмэгтэй цэргийн албан хаагчдад хүндэтгэл үзүүллээ [1] Manaach01 2009-03-08 10034
배너신청
자생병원

배너신청