Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 7
Оросын засгийн газарт эмэгтэйчүүдийг түлхүү ажиллуулахыг уриалжээ
Уншсан 11378 vote 0 2009.03.08 03:48:39Засгийн газрын гол албан тушаалд эмэгтэйчүүд түлхүү ажиллах хэрэгтэй гэж Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгджээ.
«Би саяхан Испанийн Засгийн газрын удирдлагуудтай уулзсан. Оросын Засгийн газарт эмэгтэйчүүдийн тоо цөөхөн байна гэж тэд намайг Оросын төрийн тэргүүний хувиар шүүмжилсэн. Энэ үед би тэдэнд юу ч хэлж чадаагүй» гэж Медведев хэлсэн байна. Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн тохиолдуулан Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Засгийн газар, удирдах байгууллагуудад эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх уриалга гаргажээ.
Оросын одоогийн Засгийн газарт Сангийн сайд Элвира Набиуллиана, Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд Татяна Голикова гэсэн ердөө хоёр л эмэгтэй алба хашдаг аж.