Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 4

sleeplibrary-main_thumb.jpgБидний ихэнхийн бодол төсөөлөлд олон зүйлсийг хийх төлөвлөгөө байдаг боловч залхууралдаа бууж өгөн гар бариад ирээдүйн ололт, амжилтаас нүүр буруулдаг. Дараа нь сэтгэл дундуурхан өөрийгөө шүүмжлэн шаналдаг шүү дээ. Яг одоо та энэ байдлаа даван туулмаар байна уу? Хэрхэн гэдгийг мэдэхгүй бол анхаарлаа хандуул!
Алхам 1.
Яагаад залхуурч аливаа зүйлсийг хойшлуулж байгаагаа бод. Шалгалтандаа унахаасаа айж байна уу? Биеээ дайчлахаас эмээж байна уу?Жижиг зүйлсүүдээс эхэлвэл ажиллаж эхэлэхэд бэлэн байна уу? Та амархан сэтгэл санаагаар унадаг уу? гээд л залхуурах, хойшлуулах шалтгаанаа бод.
Алхам 2.
Хүнд хэцүү төсөл, ажил, хичээлээ жижиг амархан хэсгүүдэд хуваа. Хэсэг бүрийг тус тусад нь чанартай хийвэл нийт ажил тань үр дүнтэй болж байгаа хэрэг юм.
Алхам 3.
Өөрийн гүйцэтгэлдээ хугацаа тогтоон өг. Жишээ нь нэг хуудас мэдээллийг тэдэн минутын дотор уншиж дуусгана гэх мэт.
Алхам 4.
Удаан хугацаагаар өөрийгөө залхаан суухаас татгалз. 1-2 цаг тасралтгүй сурч хичээллэ, ингэж хичээллэж дуусаад өөртөө амрах цаг гарга. Үүний дараа дахин эрч хүчтэйгээр сууж эхлэж болно.
Алхам 5.
Аливаа хүнд хэцүү төсөл, даалгаврынхаа амархан хэсгээс эхэл. Эхлэл нь хүнд санагдвал арай хялбар дундахь хэсгээс нь ажиллаж эхлэх гэх мэт. Зөв хариулт, шийдлийг олох бүрдээ өөрийгөө урамшуул.
Алхам 6.
Найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ эсвэл хамтран ажиллагсадтайгаа мөрий тавь. Тодорхой хугацаанд хийх төслөө, эсвэл ажлаа хийж дуусгана гэж мөрий тавь. Ийм маягаар өөртэй хариуцлага бий болгож бас та хожиж өөртөө ашиг унагаж болно. Хэн бүхэн мөрийнд хожих дуртай байдаг.
Алхам 7.
Төвлөрөх орчинг өөртөө бий болго телевизороо унтрааж, утасныхаа дууг хааж, радио хөгжим гээд таньд саад болох зүйлсээс чөлөөлөгд. Тэгээд төвлөр, хий амархан байх болно.
Алхам 8.
Хийх зүйлсүүдээ жагсаан бичиж болно. Хийж дууссаныхаа дараа жагсаалтын өмнө тэмдэг тавиж болно. Энэ нь их кайфтай байдгийг дашрамд хэлье та үүнийшг туршаад үзээрэй гүйцэтгэж дууссан жагсаалтаа та сэтгэл бахдан харахад ч бас сайхан шүү!


Зөвлөгөө: Бидний төсөөлөл бодол хамгаас хүчтэй байдаг учир та чадна, болно, бүтнэ гэсэн төсөөлөлүүдээр өөрийгөө дүүргээрэй. Энэ нь эргээд таньд уулын чинээтэй бэрхшээлийг ирмэх төдийд хийх хүчийг хайрлана. Эерэгээр төсөөлөн бодоцгооё! Good Luck

 

  Минийх гэж бардам хэлэх монголоо.  Үгүйлж яваарай анд миньУртын дууны уянгалаг шуранхай.  Унтах нойронд чинь эгшиглэхийн цагт.  Унаган нутаг монголоо чи.  Өөртэйгээ хамт гэж баяралаж сэрээрэй Хүний газар нэрээ хуглахгүй. Хүний сайнтай нь нөхөрлөөрөй.Өвөг нэрний чинь цаана. Онгон тансаг монголын минь нэр бий                                                
tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1248233/60d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
4 Эмэгтэйчүүд аюулгүй байдалдаа анхаараарай !!! [1] Manaach01 2009-02-13 13437
» Хэрхэн залхуурлаас салах вэ? (Tsoohon heden hvnd) deanna 2009-02-07 13834
2 Та хүнд баярын мэнд хүргэж чаддаг болов уу? deanna 2009-02-07 12486
1 Хоолны дэглэмд бэлдэх 10 зөвлөгөө (Amjilt Zalusaa**) deanna 2009-02-07 13418
배너신청
자생병원

배너신청