Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
 

emoticon“Эмэгтэй хvн өөрийгөө л хайрлаж явах хэрэгтэй. Бусад хvмvvс чамайг хэчнээн хайрладаг байлаа ч тэр нь vvрдийнх биш гэдгийг хэзээ ч мартаж болохгvй. Өдий наслахдаа vvнийг л мэдээгvй явсан хvн дээ, би” хэмээн бvсгvй шvvрс алдаж сууна. Овортой харагдах тvvний насыг царайд нь илрэх гуниг гутрал улам л нэмнэ.

Дээгий цэл залуухан байхдаа хvнтэй гэрлэж гурван хvvхдийн ээж болжээ. Оюутан байхдаа Улсын Багшийн дээд сургуульд суралцдаг годгор шар залуутай танилцаад, vерхэж явсан vед нь тvvнд жигvvр ургасан юм шиг санагдаж байжээ. Бригадын улаан буланд орой бvр болдог vдэшлэгт тэд хөтлөлцөн очино. Дээгий ч сайхан охин байжээ. Тvvнд хөл алдан гvйх залуус олон байсан ч ухаалаг, нийтэч шар залуу л тvvнийг соронзтой юм шиг татаж байж. Намрын ажил дуусч, оюутнууд сургуульдаа буцсаны дараа Улсын багшийн дээд сургуулийг Монгол Улсын их сургуультай холбосон нэгэн жим зурайв.

Удалгvй төр өөрчлөгдөж, зах зээлийн нийгэмд шилжихэд дөнгөж сургууль төгсч байсан тэдэнд хvнд тусчээ. Хоёул ажилгvй, гэтэл хоёр хvvхэд тэжээх ёстой байдаг. Ингээд л хvмvvсийн жишгээр “гахай” vvрээд ганзгын наймаанд шогшиж эхлэв. Дээгий ч гараа хумхиж суусангvй. Хоёр хvvхдээ ээж, аав дээрээ орхиод нөхөртэйгөө хамт наймаанд явж, Дэнжийн мянгын зах дээр зогсож Эрээнээс дарсан бараагаа зарах болов. Ингэж байтал ангийн арьсаар малгай, шуба хийж Орост аваачин зарвал илvv ашигтайг мэдэж хөх зvv хөндлөн барьж vзээгvй Дээгий оёдолчин болох нь тэр. Оёсон зvйлээ хойд хөршид аваачиж зараад эргэж ирэхдээ орос чихэр авчирч бөөндөнө.

Одоо тэд хэд хэдэн дэлгvvртэй болжээ. Овоо хэдэн төгрөг хураасных, гэрийн ажилд биеэ хуваах гэж тvvртээд яахав гэж ярилцаад гэрийн vйлчлэгч авав. Залуу хvн vг даахгvй, ажил хийж сураагvй гээд Дээгий өөрөө vеийн эмэгтэйг гэрийн vйлчлэгчээр сонгов. Намбалаг, нvдэнд дулаахан тэр эмэгтэй Дээгийгийн төдийгvй хvvхдvvдийнх нь сэтгэлд нийцсэн байна. Нөхөр нь тухайн vед “Чи өөрөө л мэдээд ажилд ав. Хоол сайн хийдэг байвал л болно” гэж байжээ.

Гэрийн vйлчлэгчтэй болсноос хойш оройд гэртээ ирэхэд хоол унд бэлэн, гэр цэвэрхэн, цаанаа л сэтгэл амар байдаг болов. Дээгий vvнд урамшин, ахиухан цалин өгч завтай vедээ аминчхан яриа өрнvvлдэг болов. Ингэсээр нэг л мэдэхэд гэрийн vйлчлэгчээ найз нөхдийнхөө нэг мэт бодох болжээ. Тvvнтэй өрнvvлдэг яриа нь илvv нээлттэй болж нууцаа ч хуваалцах болов. Өөрийг нь найзынхаа адил vзлээ гээд гэрийн vйлчлэгч нь ажил vvргээ цалгардууна гэж vгvй. �vнд нь Дээгий баярлана.

Жилийн өмнө ажилчдынхаа зул сарын баяраар Оюунааг урьжээ. Тэр энэ vдэш маш сайхан харагдаж байв. Цээж, нуруугаа ил гарган богинохон улаан даашинз өмссөн Оюунаа Дээгийгийн дэргэд охин нь юм шиг харагдана. �е чацуу хэрнээ угийн залуу харагддаг Оюунаа энэ vдэш улам л залуужжээ. Дээгий тvvнийг хараад атаархах сэтгэл төрөв. Баярт уригдсан найз эрчvvд нь бvгд л Оюунаад нvд унагаж, нууцаар харц шидэх аж. Нөхөр нь хvртэл гэрийн vйлчлэгчээ сэм сэмхэн хараад байгааг Дээгий анзаарлаа.

Баярын дараа Дээгий дэлгvvр хэсэж Оюунаагийн өмсдөг шиг хувцас цуглуулав. Өөрийг нь сонжиж гайхан харах худалдагч охидод “дvvдээ авч байгаа юм” гэж тайлбарлаж байлаа. Гэртээ ирээд авсан хувцсаа өмсч vзэхэд өөрт нь огт зохисонгvй. Өөрийнхөө таргалж, хөгширснийг мэдээд Дээгий сэтгэлээр унаж хэсэг уйлжээ. Эрчvvдийг хуйлруулж явсан урьдын Дээгий биш болжээ. Гялалзсан хар нvднийх нь цог унтраад зовхи нь унжиж.

Энэ vед гэрийн vйлчлэгчийнх нь хэлж байсан vг, өгч байсан зөвлөгөө санаанд нь ороход галзуурах шахав. Оюунаа тvvнд гоо сайханд орж, vснийхээ засалтыг өөрчил, хоолны дэглэм барь гэж зөвлөхөд “Над шиг хөгшин авгайг хэчнээн тордоод нэмэргvй. Хvvхэд нохойн доог болох байлгvй” гээд тоодоггvй байж.

Энэ тухай Дээгий “Тэр vед л би өөрийгөө эмэгтэй хvн гэдгээ мэдэрсэн. Өмнө нь би сайхан гэр бvлтэй, юугаар ч дутахгvй амьдарч байна гэж боддог байлаа. Гэтэл андуурсан байж. Нөхөр маань Оюунааг ширтээд байгааг мэдсэн тэр мөчид л би өөрийгөө ямар байдалд байгааг ойлгосон. Амьдралд нухлуулаад ийм болчихсон гэж өөрийгөө зөвтгөж vзсэн ч миний арчаагvйгээс болсон гэдгийг сvvлд ухаарсан юм. Оюунаа ч борог амьдралд нухлагдаж, хар ажил хийж vзсэн. Гэрийн vйлчлэгч хийж яваа хvн биеэ сайхан авч явах ёстой болоод л энэ байх гэж бодож байсан ч тэр өмнө нь ийм ажил хийж байгаагvй юм билээ. Тэгэхээр ийм сайхан байгаа нь тvvний арчаатайнх. Харамсалтай нь нөхрөө тvvнд vvрд алдсаныхаа дараа л би vvнийг ойлгосон” гэв.

Зул сарын баяраас хойш Дээгий гоо сайхандаа анхаардаг болжээ. Гэсэн ч энэ нь нөхрөө тогтооход хэрэг болсонгvй, оройтсон байж. Том хvvгээ зуны амралтаар нь Бээжинд хятад хэлний курст суулгахаар сургуульд нь аваачиж өгөөд ирэхэд нөхөр нь эзгvй байв. Утас нь холбогдсонгvй. Бага хvvгээ эцэг эхдээ орхиод хөдөө явсан аж. Энэ нь Дээгийг Бээжин явсан өдөртэй хугацааны хувьд таарч байсанд сэтгэлд нь хар бууж гэрийн vйлчлэгчээ сураглавал хvv нь “Аав Оюунаа эгчийг долоо хоног ирэхгvй гэж хэлсэн” гэжээ. Дээгий Бээжинд долоо хононо гээд явсан ч очсон газарт нь цаг агаар тааруу байснаас тэрбээр товлосон хугацаанаасаа өмнө буцаж ирсэн аж.

Дээгий нөхрөө хаачсаныг мэдэж чадаагvй тул өөрийгөө хvчлэн тайвшруулаад ухаан сийлжээ. Хадмууддаа ОХУ-аас бараагаа татахаар явлаа гэж хэлээд хvvгээ авч, хvvхдийн зусланд явуулаад өөрөө нөхрөө отов. Дээгийгийн таамаглал vнэн байжээ. Нөхөр нь Оюунаатай хамт ирэв. “�гvй л байгаасай” гэсэн горьдлого нь талаар өнгөрч нөхөртөө гомдох, vзэн ядах сэтгэл төрөв. Сайхан амьдралын төлөө хамтдаа зvтгэж залуу нас, гоо сайхнаа золиослосныг нөхөр нь эс хайхарсанд Дээгий маш их гомдож байлаа. Даанч тvvний нулимс туулсан амьдралынх нь алдааг цэвэрлэж чадсангvй.

Гэрлэлтээ цуцлуулж өмч хөрөнгөө хуваах болоход нөхөр нь Дээгийд ганцхан дэлгvvр өгөв. Хуруу хумсаа баран байж хуримтлуулсан хөрөнгөнд нь зvгээр л эзэн болох гэж буй гэрийн vйлчлэгчээ vзэн ядаж шvvхээр заргалдсан ч vр дvнд хvрсэнгvй. Нөхөр нь тvvнд хоёр өрөө байрны мөнгө л нэмж өгчээ.  <daum.netees >

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/499816/e29/trackback

profile

ELGEMSUU

2008.07.09 22:33:22
*.35.114.197

BUSGUI  HUN OORIIGOO  L HAIRLAH HEREGTEI.HEN NAMAIG  HAIRLAH BOL,BUSAD NAMAIG HAIRLAH YOSTOI  GEED  BUSDAD  DAATGAH  UCHIRGUI.emoticon
profile

эди хугда

2012.12.03 16:57:12
*.199.167.59

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
156 hamar hedeer undurcgudug ve helj uguuch emch naraa [1] gambir 2008-07-13 8171
155 eGK-d [2] ari_ariuna 2008-07-12 10598
154 BUSGUICHUUD TA BUHNIIG NAADAM PARTY-D URIJ BAINA. *^^* [1] Anirgui 2008-07-12 3892
153 111222-d [2] eGk 2008-07-12 4346
152 egch naraas? [4] 조미경 2008-07-12 5441
151 asuuh zuil bna [3] am tsangav 2008-07-12 6039
150 Asuuh zuil bna. Helj ugch tus bolooch. [1] chikory111 2008-07-12 5124
149 emch naraas..... [2] nadri 2008-07-11 4338
148 Hi,eejuudee asuuh zuil baina. [2] gerelgerel 2008-07-11 5145
147 yah ve? humuusee [2] Klady 2008-07-11 6007
146 Hi naizuudaa [3] Klady 2008-07-11 5072
145 zovlooch [6] duugee 2008-07-11 12838
144 ANSAN- 2008 MONGOL NAADAMD TAVTAI MORILNO UU file [2] pitty1 2008-07-10 5772
143 orchuulaid uguuch [2] kaamaa 2008-07-10 4694
142 emegteichuud bolon eejuudee zovlooch [7] 111222 2008-07-10 8029
141 eejuudees asuuh yum bnaa [2] MGL22 2008-07-10 5197
140 so hvntei ger byl bolson yma [12] `bombogor` 2008-07-10 8124
139 Turah sonirholtoi bol... [2] 140876 2008-07-10 7596
138 bvsgvicnvvdee tuslaach [2] 1207zaya 2008-07-10 4988
137 hi medeh hvn baiwal hariulj uguch [4] hi yu hij bna 2008-07-10 4995
136 hi naizuudaa [1] narukaa 2008-07-10 4008
135 huuhdiin tsetserlegiin talaar [5] ngn81 2008-07-10 5928
134 Ongotsond tereg avch yavbal boloh boluu? [2] Æàãàð 2008-07-10 4575
133 kkk [2] jaalhuu 2008-07-09 4698
» ♣♣**“Өөрийгөө хайрлаж яваарай”**♣♣ [2] 아야야 2008-07-09 23037
131 eejuudees asuuh ni [4] gereltugs 2008-07-09 13341
130 eejuudee zovlooch! [4] eGk 2008-07-09 5002
129 mongol butsah gesen yum [2] chikory111 2008-07-09 5748
128 helj ogch tuslaach [5] dooz 2008-07-09 6297
127 helj ogch tus boloochee eejvvdee [2] tuulaihvv 2008-07-09 7121
126 hamar [3] mishil 2008-07-09 5256
125 НААДАМ 이주&#48 2008-07-09 5551
124 chih oyulah talaar [2] mgls 2008-07-09 4941
123 heleed ogooch [2] sarro 2008-07-09 4535
122 Angli helnii surgalt [1] Zayagiin 2008-07-08 8242
121 shud hiilegmeer bna [3] tsdeegii 2008-07-08 5579
120 suux zuil b.a [1] xuleelt 2008-07-08 6100
119 bichigiin orchuulga okokok 2008-07-08 4390
118 surguulid??? [1] 조미경 2008-07-08 4687
117 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ 이주&#48 2008-07-08 17932
116 suwond [2] 조미경 2008-07-08 5233
115 bnbn-d [2] ooooops 2008-07-08 4974
114 hi eejvvdee helj uguuch [1] hi yu hij bna 2008-07-08 5807
113 solongosdon miatiin biletiin kassiin utasiig helj ugch tuslaach [2] chikory111 2008-07-08 5488
112 6 sartai hyyhed butsaamaar ba [1] mglbvsgvi 2008-07-08 4731
배너신청
자생병원

배너신청