Нарт дэлхий ганцxан адил
Намайг төрүүлсэн нь ганц л та билээ
Xүн хэлсэн юм шиг
Xүүгээ өвдсөнийг хэдийн мэдчихдэг
Xүйн холбоотой ганцxан л миний ЭЭЖИЙ
Удам залгах үр минь гэж
Ухаарал хайрладаг ээжий минь
Учирлаж хэлсэн үгэнд тань
Уярч хайлмаар болох юм ЭЭЖЭЭ
Сайхан ээжийнхээ үнэрийг санахад
Санасан сэтгэлийг минь зүүд үргэлж ойртуулдаг
Сэтгэлийн цацлаа өргөн наминчлаад
Сахиусан тэнгэртээ залбирч суунуудаа ЭЭЖЭЭ
Замбуулин хорвоогийн жамаар
Заяа төөрөгтэй эвлэрч суунуудаа ЭЭЖИЙ минь...