Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Эхчүүд та бүхэндээ таны нялх үрийн бие физиологийн онцлог, хүүхдээ өсгөхөд тань тустай боловуу гэж англи дээр байдаг вэб сайтнаас хүүхдийн асаргаа арчилгааны талаар орчуулж байгаа материалаасаа хуваалцаж байна. та бүхэн санаа оноогоо нэмэрлээрэй. коммент бичээрэй. хэрэгтэй гэвэл үргэлжлүүлэх болно.
<meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=utf-8"><meta name="ProgId" content="Word.Document"><meta name="Generator" content="Microsoft Word 12"><meta name="Originator" content="Microsoft Word 12">
<style>
</style>
<meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=utf-8"><meta name="ProgId" content="Word.Document"><meta name="Generator" content="Microsoft Word 12"><meta name="Originator" content="Microsoft Word 12">
хүүхдийг хөхөөр
хооллохын ашиг тус нь:
Хүүхдийг хөхөөрөө хооллох нь хүүхдийн бүхий л
эрхтэнд сайн нөлөө үзүүлнэ. Үүнд:
- Уураг тархи: Хөхөөрөө
хооллосон хүүхдийн IQ өндөр байдаг. Эхийн сүүн дэх холестрол болон тос нь мэдрэлийн эд эсийг
төлжүүлж өгдөг юм.
- Нүд: Эхийн
сүүгээр бойжиж байгаа хүүхдийн хараа нь илүү сайн байдаг.
- Чих: Хөхөөр бойжиход хүүхэд чихний ямар нэгэн өвчлөлд
бага өртдөг.
- Ам: хөхөө
хөхөж байхад хүүхдийн нүүрний булчин хөгжиж байдаг юм. Эхийн сүүний амтан
дах нарийн өөрчлөлтүүд нь цаашид төрөл бүрийн хоол идэхэд бэлтгэж өгдөг.
- Амьсгалын
зам:
судалгаанаас үзэхэд хөхөөрөө хооллож байгаа хүүхэд амьсгалын замын
халдвар, хатгалгаа, ханийд томуунд
бага өртдөг байна.
- Зүрх
судасны үйл ажиллагаа: хөхөөр
хооллосон хүүхэд том болохоороо холестролын хэмжээ багасах магадлалтай
байдгийг судалгаагаар тогтоосон.
- Хоол
боловсруулах систем: хөхөөр хооллосон хүүхэд шингэн алдах бага байдаг. 6 сар
түүнээс дээш эхийн сүү хөхөх нь хоолны ямар нэгэн харшилд өртөх
магадлалыг багасгадаг
- Дархлааны
систем: Хөхөөр
хоолосон хүүхэд вакцинд хариу үйлдэл илүү сайн үзүүлдэг. Эхийн сүү хүүхдийн
дархлааг өсгөхөд нь тусалдаг ба хүүхэд үеийн хавдартай байх магадлалыг
багасгаж өгдөг.
- Бөөр: давс, уураг багатай эхийн сүү нь хүүхдийн бөөрөнд
ачаалал бага өгдөг.
- Олгой: хөхөөр хооллосон хүүхэд олгойны хурц үрэвсэлд
өртөх нь харьцангуй бага байдаг.
- Шээсний
зам: Шээсний
замын халдвар бага байдаг.
- Үе мөч: хөхөөр
хооллоход үе мөчний өвчин бага тохиолддог.
- Арьс: хөхөөр
хооллосон хүүхэд арьсны харшил бага тусна.
- Өсөлт: хөхөөр
хооллосон хүүхэд яваандаа хэт таргалалтад бага өртдөг.
- Гэдэс дотор: Түгжрэл болох нь бага байдаг ба
хөхөөр хооллосон хүүхдийн баас үнэр багатай байдаг.
Ер нь хүүхдээ хөхөөр хооллож байхад хэд хүрсэн ч болно шүү дээ. Хамгийн гол нь та ажил төрөлтэй, хүүхдээ хөхүүлэх цаг зав чинь багасаад ирвэл болино биз. 2 нас хүртэл нь хөхүүлчихвэл зүгээр. Хажуугаар нь нэмэлт хоол тэжээл мэдээж хэрэгтэй болно. хүүхдээ хөхүүлэх боломжтой, хөхөнд чинь сүү байгаа л бол хөхүүлж байхад гэмгүй.