Moderator: mgl_300
◆ Гадаад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах шуурхай төв1577-1366 нь
Солонгост амьдарч буй гадаад эмэгтэйчүүдийн гэр бүлийн дарамт,бэлгийн хүчирхийлэл зэрэг бусад тулгамдсан асуудалд орсон тохиолдолд 24 цагаар яаралтай тусламж өгөх, эрхийг нь хамгаалах зорилгоор 2006оны 11 сараас эхлэн ажиллаж байна.
◆ Үйл ажиллагаа.
∎ Хүчирхийлэлд өртөж хохирсон эмэгтэйчүүдэд төрөлх хэлээр нь зөвлөгөө өгөх
- 365 өдөр утасаар зөвлгөө өгөх : 1577-1366
- 8 н орны хэлээр зөвлгөө :
(Вьетнам, Хятад, Англи, Филипин , Орос, Монгол, Тайланд, Камбужи)
∎ Утасаар болон биечлэн ярилцаж тулгамдсан асуудлыг шийдэх
∎ Солонгосын амьдралд дасан зохицох ахуйн зөвлгөө
∎ Оршин суух асуудал болон хууль эрх зүйн зөвлгөө
∎ Яаралтай хүнд үед тусламж үзүүлэх тусгай багууллагуудад холбож өгөх.
- Яаралтай үед түр саатах байраар хангах
- Гэр бүл болон бэлгийн хүчирхийлэл, биеийг нь хүчээр үнэлүүлэх зэрэг асуудалд өртсөн эмэгтэйг хамгаалах зохих байгууллагад холбох
- Эмнэлэг, хууль, прокурор, цагдаагын байгууллагуудад холбох
( мөрдөн байцаах болон шүүхээр заргалдах) зэрэгт дээрхи байгууллагад холбон шуурхай тусламж үзүүлэх
∎ Гэрбүл,хамаатан садан,түр саатах байр,шүүх,зөвлгөө өгөх төв зэрэгүүдэд орчуулга шаардлагатай бол орчуулгын үйлчилгээ үзүүлэх.
◆ Үйл ажиллагааны уялдаа.
∎ Эмэгтэйчүүдийн яам нь Солонгост оршин суугч гадаад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төвд итгэмжлэл өгч гүйцэтгүүлнэ.