Moderator: mgl_300
외국인이주노동자인권을위한모임- Хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү.
Уншсан 1600 vote 0 2015.05.27 11:02:30Гадаад ажилчдын хүний эрхийн төв
Гадаад ажилчдын төв нь ажилчдын цалин, ажлаас гарах мөнгөө авч чадаагүй болон дутуу бодогдсон, ажлын байр солилт, ажил хийж байгаад гэмтэх, визны асуудал болон визгүй хүмүүсийг гадаад ажилчдыг дэмжих эрүүл мэндийн төвөөс явуулж буй эрүүл мэндийн даатгалд хамруулаж,хамтарч ажиллаж байгаа эмнэлэгүүдтэй холбон эмчилгээ авахад нь туслах, мөн үнэгүй зөвлөгөө өгч байна.
Манай төв нь бүх үйл ажиллагаагаа үнэгүй явуулдаг болно.
Явуулж буй арга хэмжээнүүд нь :
1. Долоо хоног бүрийн бүтэн сайнд үдээс өмнө 11 цагт солонгос хэлний анхан шатны Topik -т бэлтгэх сургалт
2. Номын сан - Нэг удаа2-р ном зээлүүлнэ.
3. Сард 2-р удаа Монголчуудын клубын уулзалтыг хийж хамтдаа нөхөрлөх цагийг бас гаргаж байна.
Ажлын цаг :
Даваа - Баасан гаригт10:00 цаг - 18:00 цаг
Ням гаригт 11:00 цаг -18:00 цаг
Амралтын өдөр :
Мягмар болон Бямба гаригт амрана.
Холбогдох утас :
02-3785-0422 / 02-795-5504
Байрлал :
Метро 4-р шугам Сүгдэибгү буудал, 6-р гарц буудлаас 2-р минут алхаад орно.