Moderator: mgl_300
-Сvvг тагтай саванд хєєрvvлж хєєсийг сайн самарвал бvх ашигтай витамин нь хадгалагдана.
-Сvvг тvлэхгvй хєєрvvлье гэвэл саваа хvйтэн усаар зайлах хэрэгтэй.
-Хєргєгч байхгvй бол (зуслан дээр) тvмпэнд хийсэн хvйтэн усанд сvvтэй саваа тавьж, бvтээсэн алчуурын vзvvрийг нь усандаа дvрж vлдээвэл сvv удаан хадгалагдана. Харин усаа єдєрт 2-3 удаа солино.
-Сvvг багаар балгаж яаралгvй уувал сайн шингэнэ.
-Сvvтэй усанд загас чанавал мах нь илvv амттай болдог.
-Бэхний толбыг тэр дор нь сvvгээр цэвэрлэвэл амархан єнгє орно.
-Нvvр арчлах тосны оронд сvvг хэрэглэж болно.
-Єргєст хэмх хэт гашуун бол чихэртэй сvvнд дvрээд хэрэглэ.
-Шєлтэй хоол, сvмсэнд хийх цєцгийд сvv хийвэл шєл ээдэхгvй.
-Тvvхий сvvнд хийсэн мах хоёр хоногтоо муудахгvй.
-Vхрийн элгийг сvvнд дvрээд шарвал зєєлєн болдог.
Давс
-Халуун тосонд чимх давс хийвэл усчихгvй.
-Сонгино, загас цэвэрлэхэд гарт vнэр нь шингэдэг. Давстай усаар угаа. Ємнє нь гараа давсаар vрчихвэл vнэр шингэх ч vгvй.
-Хоолны vнэр дарагдахгvй бол халуун ширмэн дээр чимх давс цац
-Хутгыг давсалсан усанд хагас цаг баривал ир сайн авна.
-Аяганы єнгєр давстай усанд амархан арилна. Мєн шилэн сав суулгыг давстай усаар угаасны дараа цэвэр усаар зайлбал илvv єнгє орно.
-Хайруулын тавгийг шинээр нь тосолж халаагаад давсаар vрвэл хоол тvлэгдэж наалдах нь багасна.
-Утлагатай хиамыг шорвог усанд дvрж аваад сэрvvн газар хадгалбал хєгцєрч муудах нь багасна.
-Єндєгний хальс цавтай байвал давстай усанд чана. Хагарахгvй.
-Хатаасан мєєгийг давстай сvvнд хэдэн цаг дэвтээхэд шинэхэн мэт болдог
Үнээний сүү.
Үнээний сүү найрлагандаа казеины уураг их хэмжээгээр агуулсан хэрнээ нүүрс ус хэтэрхий бага байдаг. Тиймээс үнээний сүүг их уувал ходоод гэдэсний үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг.
Ямааны сүү. Энэ сүүний гайхамшигт чанар бараг домог болон мөнхөрчээ. Эрт дээр үед эмч нар ямааны сүүгээр хумхаа өвчин, бөөр, мэдрэлийн өвчнийг эмчилдэг байсан гэнэ. Харин саяхны судалгаагаар ямааны сүүнд анагаах ухаанд хэрэглэгддэг нойрны эмтэй төстэй бүтэцтэй бодис илэрсэн байна. Тиймээс ямааны сүү нь тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг гэж ойлгож болно. Ямааны сүү таргалуулдаггүй гэнэ. Гэвч гайхамшигт ундаанд ч бас сул тал бий. Нэгдүгээрт, ямааны сүү өвөрмөц үнэр, тааламжгүй амттай. Хоёрдугаарт, ямааны сүүг хөөрүүлж уухгүй бол эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлж болзошгүй.
Гүүний саам.
Гүүний сүү буюу саам ямааны сүүнээс ч илүү ашигтай. Гүүний саамаар хийсэн айраг нь амттай хэрнээ эрүүл мэндэд тустай. Монголчууд эрт дээр үеэс айрагны эмчилгээний чанарыг мэддэг байсан. Айргаар ханиалга, мэдрэлийн гаралтай өвчин гээд бараг бүх төрлийн өвчин эмгэгийг анагаадаг байжээ. Айраг ууснаар хүний нойр хэвийн байдалдаа орж, гэдэсний үйл ажиллагаа, артерын даралт тогтворждог байна