Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Сайн байцгаануу ээж болон удахгүй төрөх гэж буй бүсгүйчүүдээ би одоо 4 сарын эхээр төрөх юм.Гэтэл аарцагны ясаар их өвдөөд байдаг болчихлоо. Сууж байгаад босох,хэвтэж байгаад босох,удаан алхаад болих зэрэгт алхаж чадахгүй болтол өвдөөд байна.Шөнө ч ялгаагүй эргэж хөрвөөхөөр өвдөөд хэцүү байнаа.Хүү дээрээ ингээгүй юмсан энэ юуных вэ?
Жирэмсний хоёр дахь гурван сард: 14 дахь долоо хоногоос эхлэн хvvхэд бvрэн бvрэлдэж дуусах ба ихэсээсээ тэжээл авч эхэлдэг. Vлдсэн хугцаанд тэр єсєж, бие дааж амьдрах чадвартай болтлоо хєгжинє. 16 дахь долоо хоногоос хvvхдэд хvзvv vvссэн байх бєгєєд толгой нь биедээ тохироогvй том хэвээр байна. Хуруу нь єєрийн гэсэн давтагдашгvй хээтэй болсон байна. Жирэмслэлтийн хоёр дахь гурван сарын хугацаанд эмэгтэйн биеийн байдал нь хєнгєн, хvч тэнхээгээр дvvрэн байх болно. Арьсан дахь будагч бодисын хэмжээ нэмэгдсэнээс мэнгэ, сэвх улам харлаж тодорно. Хєх хэвийн хэмжээндээ байж болно. Томорсныг нь дараагийн долоо хоногуудад мэдрэх болно. Эмэгтэйн бэлхvvс єргєсєж, хэвлий овойж жирэмсэн гэдэг нь гаднаас харахад мэдэгдэж эхэлнэ. Таатай мэдрэмж нэмэгдэж, сэтгэл хангалуун байх болно. Хєхний толгой болон эргэн тойрны нєсєєт хэсэг, хэвлийн гол шугам улам харалж тодорно. Тєрсний дараа эдгээр єєрчлєлт удахгvй хэвэндээ орно. Хvvхэд томрохын зэрэгцээ хоолны дуршил нэмэгдэнэ. Жирийн vед ємсдєг хувцас хэт барьж, илvv чєлєєтэй, єргєн хувцас шаардагдаж эхэлнэ. Хvvхэд чинь хэвлийд хєдєлж буйг мэдрэх болно. Хєхний нєсєєт хэсэг харлаж, хєх огцом томорно. Биеийн жин долоо хоногт 0,5 кг-аар нэмэгдэнэ. Дараах хэдэн долоо хоногт хvvхэд хамгийн ихээр єсєж томрох ба жин ч хамгийн хурдтай нэмэгдэнэ. Жирэмсний сvvлчийн гурван сард: 28 долоо хоногтой хvvхдийн нvд аниастай байна. Харин энэ vеэс нvдээ нээж харж эхэлдэг. Мєн чимээ сонсож эхэлдэг ба чанга хєгжим сонсоод сэрж дуурайдаг боловч заримдаа ээжийгээ унтаж байхад нь єшиглєх тийчигнэх зэргээр хєдєлгєєн нь ширvvсдэгтал бий. 32 долоо хоногтойгоос эхлээд ураг толгойгоороо доош харан байрлаж гарах хvртлээ энэ байдлаа хадгалдаг. 40 долоо хоногтой хvvхэд тєрєхєд бэлэн болдог. 24 дэх долоо хоног нь жирэмсэн эхэд хамгийн тааламжтай долоо хоног байдаг. Тэрээр сайхан харагдах ба бие ч хєнгєн байна. Урьд нь жин тєдийлєн нэмэгдээгvй байсан бол одоо жин огцом нэмэгдэх нь арьсны єєхлєг хэсэг илvv их ус хуримтлуулсантай холбоотой. Vvнээс болж эмэгтэйн нvvр хєєнгє харагдаж болно. Хєхний товч нь томбойж эхэлнэ. Хэвлий улам томорно. Хvvхэд томорч эхэлсэнээр дотор эрхтнvvд шахалдаж амьсгаадах, цангах зэрэг шинж илэрдэг болно. Сайн унтаж амрах хэрэгтэй. Нойр дутуу байснаас, мєн биеийн жин хэт нэмэгдсэнээс хєдєлгєєндєє тvvртэж ядарч болох юм. Маралаа хөөрхөн маамуутай болоорой бас төрөх дөхсөн юм чинь аль болох ком дээр бага суухыг зөвлье
ХҮҮХЭД ГЭДСЭН ДОТРОО ЗОГЬСУУЛДАГ ЮМ БИЛЭЭ. МИНИЙ ОХИН ТЭГЖ ЗОГЬСУУЛДАГ БАЙСАН ЮМ МАНАЙ ЭМЭЭ БАЙНГА ХҮЙТЭН ЮМ УУСНААС ТЭГДЭГ ЮМ АМАА ЦАНГАВАЛ БҮЛЭЭН ЮМ УУЖ БАЙ ГЭДЭГ БАЙСАН. ТӨРӨӨД Ч ЖААХАН Л ДААРВАЛ ЗОГЬСУУЛААД БАЙДАГ ЮМ. АЛЬ БОЛОХООР ХҮЙТЭН ЮМ УУХГҮЙ ГЭДСЭЭРЭЭ ДААРАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ЮМ БИЛЭЭ