Moderator: mgl_300
Үсийг арчлах арга
Сайхан үстэй болохын тулд үсний угаалтаас эхэлнэ. Ер нь хэд хоноод үсээ угаах ёстой вэ? Урьд нь үсийг байнга угаах нь муу учир энэ нь амархан хуурайшуулдаг гэдэг байсан. Гэвч энэ үзэл хуучиржээ. Та үсээ байнга угаах нь таны тааллын хэрэг. Учир нь үсээ хэсэг хугацаанд угаахгүй болохоор үс тослогжиж өөртөө янз бүрийн хир буртгийг соронзон адил татаж авдаг. Тийм учраас хотод амьдарч буй хүмүүс хөдөөг бодвол үсээ ойр ойрхон угаасан нь дээр. Учир нь хөдөөний агаар тоосжилт багатай цэвэр байдаг. Мөн таны дараагийн нэг асуулт бол ямар шампунь сонгож авах вэ? гэвэл эхлээд өөрийнхөө үсийг тодорхойлоод дараа нь түүнд тохирсон шампунийг сонгож авах нь чухал. Нэг зүйлийг зориуд хэлэхэд үсийг шүршүүрний дор зогсож угаавал шампунь ашиглалт нь хаягдалгүй үр дүнтэй байдаг. Ер нь үсээ хоёроос гурав шампундвал тохиромжтой. Хэр зэрэг их шампунь хэрэглэх нь таны үсний урттай холбоотой. Угаасны дараа үсээ чанга арчиж болохгүй. Харин эцэст нь толгойндоо хурууны өндгөөр массаж хийвэл зохимжтой. Ер нь үсийг байхуу цайгаар угаавал унадаггүй.