Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Ажил олдохгүй ховор байгаа энэ үед энд ирээд удаагүй байгаа охид бүсгүйчүүлд нэг юм анхааруулая. Надад өөрт тохиолдоогүй ч нэг танил маань ярьж байгааг сонсоод та бүхэнд сонордуулах нь зүйтэй болов уу гэж бодлоо. Танил хүүхнээ би олон жилийн өмнөөс таньдаг болсон бөгөөд хов живэнд дургүй шуналгүй ажилсаг эршүүд шударга зан нь их таалагддаг тул би хүндэлж явдаг учир худлаа яриагүй гэдэгт нь итгэлтэй байна. Найзын маань ажиллаж байсан үйлдвэр дампуураад нэг хэсэг ажил хайж баахан гүйсэн ч нэг бол баривчилгаа орсон газар, нэг бол хулхи самишил, гэвч найз маань цөхрөлтгүй ажил хайсаар . Ажилд орно гэсэн зар хүртэл тавьжээ. Тэр зарын нь дагуу нэг эр ярьж байртай хоолтой үйлдвэрийн ажил байна, шөнийн ээлжинд явна өдрийн 50000вон .2 эмэгтэй авна гэж ярижээ. Манай найз ч нэг хүүхэн олж аваад цэнхэрийн 162 р дээр яваад очиж 40-д насны нэг эр угтаж ёогт ойрхон эмэгтэйчүүдийн ажил олж өгдөг гэх бүдүүн эр хонгор дуутай махлаг эзэн авгайтай самишилд орж ажил цаг, цалингаа тохиролцож байргүй гэж сонсоод яанаа ийнээ болтол монгол эр нь хямдхан, үнэтэй 2 байр санал болгон олж өгөхөөр болж ажилд ороогүй улс яахав арай хямдыг нь сонготол байрыг нь үзүүлэхээр дагуулж явсаар хуучин муу нэг байшинд дагуулж очих замдаа өөрийнхөө сайн хүнийг гайхсаар яваа эрийн амыг дагуулан тиймээ за гэсээр очжээ. 1 өрөөнд нь байрны эзэн өвгөн, нөгөө өрөөнд нь нэг монгол ах байгаа та 2 энэ өрөөнд амьдрахгүй юу? гэж за яахав насаараа амьдрах биш түр зуур юм чинь цалин мөнгөтөй болохоороо өөр байранд ороё одоодоо болох биз гээд орохоор болж сарын 100,0 р тохирч. Нөгөө залуу нь зах зааж өгөхөөр бол 2 эмэгтэй ачаа бараагаа тавиад цуг гарцгааж гэнэ. Замдаа нөгөө эр найзад маань өөрөө таалагдаж байна хамтран амьдрая миний энь болчих найзыг чинь ахад өгчихөё гэж найз маань нөхөртөй гэдгээ хэлсэн чинь нөгөө эр өө новшын юмнууд гай болох нь одоо эндээс яв гээд хөөж эхлэж гэнэ. Замдаа хоолонд орж гэнэ мань эр пиво захиалж , нөгөө 2 нь ууж чаддаггүй ээ хэлсээр байтал 3 л пиво авч ганцаараа ууж согтож тэгээд байранд нь ирээд орон дээр гараад хэвтчихэж гэнээ. Манай ах бид 2-н энь нь болохгүй юм бол яв гээд хөөгөөд байхаар найз маань чиний эзэмшил орон бишээ адилхан монгол улсууд байж нэгийгээ ингэж болохгүй тус болох гүй бол ийм юм яриад хэрэггүй гэтэл бүүр агсан тавиад байхаар нь аргаа бараад юмаа аваад буцах болж тэгээд нөгөө самишилаар нь орж эзэн авгайгаас байртай ажил байна уу гэж асуутал байна, өнөө орой ажиллаад үз болох байх гэхээр тэр ажилд нь 18,40 с явж нилээн хол 30 гаруй минут яваад хуванцарын үйлдвэрт очиж өглөө8,30 хүртэл ажиллаж энд нь 4-5 филиппин,14-15 хятад 4-5 солонгос байсан гэсэн Ажил бууж эзнийг нь ирэхээр байртай уу? гэтэл манайх яагааны хүн байрлуулдаггүй гэхээр буцаж самишилийн эзэгтэйд ирээд байргүй тул ажиллаж чадахгүй нь арбайтны мөнгөө авьяа гэтэл та 2 амархан ажил хийж чадаагүй байж мөнгө гэлээ гээд 25,25 өгчихөөд авбал ав үгүй бол цагдаа дуудлаа гэсэн байна. Иймэрхүү байдал байгаа тул 1-р шугамны р162 -н самишилийн авгай болон тэдний гар хөл болсон монгол эрчүүдээс болгоомжлоорой бүсгүйчүүдээ, мөн иймэрхүү газар, хүмүүсийг мэдэж байвал нэг нэгэндээ хэл дуулгаж тусалцгаая хүүхнүүдээ. Хэн нэгэн маань иймэрхүү хүнд барьцаалагдаж зовох вий гэсэндээ үнэнийг бичлээ. Тэр монгол эрэгтэйгийн нэр утасыг бичмээр л байна. Гэхдээ найз хүүхэн маань хатуу хэлсэн гэсэн. одоо дахиж ийм юм энд тохиолдвол нэр ус иргэний үнэмлэхийн дугаар бүх юмыг чинь нэг харахдаа л цээжлээд авсан тэгэхээр нэтээр цацна шүү гэж хэлсэн байна лээ