Moderator: mgl_300
Энэ нь бусад гоо сайхны бvтээгдэхvvнийг бодвол хадгалах хугацаа нь арай илvv, хоёроос гурван жил байдаг. Эдгээрт шингэн крем, зовхины тени, шахмал пудр, хацар єнгєлєгч багтдаг. Хэрвээ эдгээр хуурай бvтээгдэхvvнийг хэрэглэх явцад бєєгнєрч, хуйлрах шинж тэмдэг илэрч эхэлбэл шууд хаях хэрэгтэй. Нvд, уруул хvрээлэгч харандаа Нvд, уруул хvрээлэгч харандааг тогтмол vзvvрлэж хэрэглэх юм бол хоёроос доошгvй жилийн хугацаанд vvргээ гvйцэтгэнэ. Уруул будагч, єнгєлєгчийг хоёр жил хэрэглэж болно. Эдгээрийг жил хагасаас хоёр жилийн хугацаанд хэрэглэж болно. Тэдгээрийн чанарыг" муудахаас хамгаалдаг бодис, будагч бодис, тос масло зэрэг нь хадгалах хугацааг нь уртасгаж єгдєг. Арьс vрэвсч эхлэх, эсвэл халдвар авах анхны шинж тэмдэг илрэх юм бол арьсны халдвар авсан тэр хэсэгт оо энгэсэг тvрхэхгvй байх хэрэгтэй. Жишээлбэл, уруул дээр юм гарвал уруулын будаг, уруул хvрээлэгч харандаагаа тvр зуур хэрэглэхгvй байж, халдвар тархахаас сэргийлээрэй. Бас нэг зvйлийг нэмж хэлэхэд хvний хэрэглэдэг гоо сайхны бvтээгдэхvvнийг хэзээ ч хэрэглэж болохгvй, єерийнхийгєє ч хvнд хэрэглvvлэх хэрэггvй. Хэрвээ таны хэрэглэж байгаа гоо сайхны бvтээгдэхvvний тань єнгє, vнэр нь єєрчлєгдєх ч юм уу, ямар нэг єєрчлєлт гарах нь анзаарагдвал тэдгээрийг дахин хэрэглэхгvй байхыг зєвлєе.