Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Candles, Love and passion a good combination

Нийт эмэгтэйчүүдийн 30% нь л сексийн үеэр дур ханахыг мэдэрдэг байна. Бусдынх нь хувьд бол энэ нь тийм ч олон тохиолддоггүй зүйл юм. Шалтгаан нь туршлага дутсанаас, эрчүүдийн мэдрэмж муугаас эсвэл хэтэрхий чанга хүмүүжлээс болдог гэж бодоцгоож байна уу?

Тэгвэл үнэн хэрэгтээ огт тийм биш. Асуудал зөвхөн бүсгүйчүүд бидэнд өөрсдөд маань байдаг байх нь. Бүр тодруулбал сексийн хөгжлийн коэффицент буюу секс IQ хангалттай өндөр биш байгаагаас болдог гэнэ. Энэ асуудлыг бүр мөсөн шийдэхийн тулд өөрийгөө эрс өөрчлөх шаардлагатай болно. Харин энэ өөрчлөлтөө чиний секс IQ өнөөдөр яг ямар байгааг хэл өгч чадах энэхүү тестээс эхэлж болох юм.

1. Өөрийн сексийн амьдралаа найз бүсгүйчүүдийнхтэйгээ харьцуулангаа чи:
а/ Тэдэнд атаархана. Учир нь чиний сексийн амьдралд ойрд ямар ч гайхамшигт зүйл тохиолдоогүй
б/ Гайхмаар зүйл алга. Чиний сексийн амьдрал бусдынхтай адил учир
в/ Тэднийг өрөвдөнө. Тэдний сексийн амьдрал чинийхийг гүйцэхээргүй сайхан биш нь лавтай.
г/ Харьцуулах зүйл алга. Учир нь чамд сексийн хос байхгүй

2. Чамд сексийн хосдоо хэзээ ч хэлэхгүй өөрийн сексийн нууц бий юу?
а/ Байхгүй, хэзээ ч байгаагүй
б/ Тийм, хэдэн зүйл байсан юм байна.
в/ Заримдаа зарим нэг зүйлийн талаар дуугуй байх үе гардаг.
г/ Би үргэлж л ямар нэг зүйл нууж явдаг.

3. Чи юунд илүү хүч зардаг вэ: албан тушаал дэвшихийн төлөө юү, эсвэл сексийн амьдралаа сайхан байлгахад уу?
а/ Мэдээж сексэд илүү. Би үргэлж л, тэр ч байтугай ажил дээрээ ч сексийн тухай бодож байдаг.
б/ Бараг л тэнцүү дээ. Сайхан секс гэдэг бол миний хувьд албан тушаал дээрээ өсөхтэй л адил
в/ Ажлын дараа надад сексийн тухай бодох ч тэнхэл байдаггүй.
г/ Би аль болохоор их ажиллаж сексийн талаар бодож санаагаар унахгүй байхыг хичээдэг.

4. Чинийхээр гайхалтай секс нь их хайртайн илрэл үү?
а/ Үгүй, ямар ч уялдаа холбоогүй
б/ Мэдээж тохиолдлын хүнтэй секс хийснээс хайртай хүнтэйгээ хийхэд хамаагүй илүү тааламжтай байдаг.
в/ Мэдээж, гарцаагүй тийм.

5. Чи гэрлэж ч магадгүй эсвэл удаан хугацаагаар холбоотой байхаар төлөвлөж байгаа залуутайгаа анхны болзоонд очихоор болжээ. Чи түүнтэй анхны оройгоо л секс хийх үү?
а/ Үгүй, эхлээд түүний тухай аль болохоор их зүйл мэдэхийг хичээнэ.
б/ Магадгүй юм. Би дөнгөж танилцсан эрчүүдтэй секс хийх тохиолдол ч гарч байсан.
в/ Бараг л тэгэх байх даа. Хэрвээ тэр надад таалагдвал, би үүнийг хойшлуулахгүй байх нь дээр гэж бодож байна.

6. Чи хайр дурлалыг бие мах бодиороо татагдаж байгаагаас ялгаж чадна.
а/ Энэ тухай хэзээ ч бодож байгаагүй
б/ Тийм, надад ямар нэг сэтгэлээрээ татагдах юмгүй секс л таалагддаг.
в/ Тийм, сексийн хостойгоо сэтгэл санааны харьцаа тогтоохыг хичээдэг.
г/ Миний хувьд хайр дурлал, бие мах бодиор татагдах гэдэг ойлголтууд бол салгаж авч үзэж болохгүй зүйлс.

7. Надад эрчүүдийн гадаад төрх чухал!!!!!!!!!!!!
а/ Надад таалагдсан л бол эрчүүдэд анхны харцаараа л дурладаг.
б/ Тийм ээ, таарсан болгонтойгоо нэг оронд орж чадахгүй
в/ Үгүй надад өөр өөр төрлийн эрчүүд таалагддаг
г/ Заримдаа би маш хурдан дурладаг. Учир нь эрчүүдийн гадаад төрхийг үнэлж ч амждаггүй

8. Сексийн анхны бүтэлгүйтэл нь бэлгийн хөрөлттэй болгодог гэж чи бодож байна уу?
а/ Дараа дараагийнх нь секс илүү амжилттай болбол мэдээж үгүй
б/ Тийм, гэхдээ туршлагатай сексийн хос энэ асуудлыг чинь шийдэж чадна.
в/ Анхны бүтэлгүйтлээ бодоод байвал бэлгийн хөрөлттэй болоход заавал нөлөөлнө.
г/ Яг л үнэхээр тийм байдаг

9. Чи хэр олон удаа секс хийдэг вэ?
а/ Жилд хэдэн удаа
б/ Сард хэдэн удаа
в/ 7 хоногт хэдэн удаа
г/ Бараг л өдөр бүр

10. Чи хэдийгээр өөрөө ядарсан, хүсэхгүй байсан ч зөвхөн сексийн хосоо сайхан байлгахын тулд секс хийхийг зөвшөөрөх үү?
а/ Үгүй
Б/ Тийм тохиолдол гаргаж болох л юм.
в/ Бараг л тийм байх даа
г/ Мэдээж өөр яана гэж

ХАРИУ НЬ

Одоо бүх авсан оноогоо нийлүүлээд дээр нь 17-г нэмээд гарсан тоог нь 45-д хуваа. Дараа нь 100- аар үржүүл. Ингээд чи өөрийнхөө секс IQ-г мэдэж авлаа.

Чиний секс IQ 80 болон түүнээс дээш бол:
Ор хөнжлийн асуудалд чинь ямар ч асуудал, хаалттай сэдэв алга. Чи сексээс юү хүсэж байгаагаа гайхалтай сайн мэддэг бөгөөд өөрийн хүслээ сексийн хосдоо хэлэхээс огтхон ч ичдэггүй юм байна. Чи эрчүүдийн дунд нэр хүндтэй бөгөөд чиний хамтрагч чинь чамайг сексийн бурхан гэж үздэг. Чи эхний ээлжинд өөрийн хувийн сонирхлоо тавьдаг хэдий ч түүнд өөрийгөө нээж аль эртнээс нууцхан мөрөөдөж байсан шинэ зүйл туршиж үзэхэд нь туслахад хэзээд бэлэн байдаг. Нэг үгээр хэлэхэд чи энэ чигээрээ үргэлжлүүл.

Чиний секс IQ 70-79 хүртэл бол:
Хэдий чиний сексийн амьдрал чамд таалагддаг ч чи түүнийг арай илүү сонирхолтой болгохыг хүсдэг юм байна. Харамсалтай нь чамд өөрийн сексийн талаарх мөрөөдлөө хэрэгжүүлэх зориг дутаж байна. Чи цэцэрлэгт солиотой мэт секс хийсэн эсвэл үдэшлэг дээр ухаан алдам сайхан тайчигч залуутай танилцсан найз бүсгүйдээ дотроо атаархдаг ч өөрөө бол хэзээ ч ийм “гавъяа” байгуулж чадахгүй. Чи өөрийгөө илэрхий доогуур үнэлдэг. Магадгүй чи өөрийн хүслээсээ илүү хамтрагчийнхаа хүсэл сонирхлыг дуртайяа биелүүлдэг байх. Энэ бүгдийг өөрчлөх цаг болжээ.

Чиний секс IQ 70-аас доош бол
Өөрийн секс IQ-г нэмэгдүүлэх цаг аль хэдийнэ болсон байна. Энэ тал дээр хэрэг явдал тийм ч сайн биш байна. Чиний сексийн амьдрал бүрхэг байхад ч түүнийг өөрчилж мэдрэмжийг нэмэгдүүлэх талаар чи юу ч хийхгүй байна. Магадгүй чи аз жаргалтай байхад сайхан ажил төрөл, мөн тогтмол спорт заал явдаг байхад л хангалттай гэж боддог байх. Тэгвэл сайхан секс эрүүл мэндэд биеийн тамирын дасгал амин дэм, цэвэр агаараас дутахгүй хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй. Иймээс эхлээд ажил эсвэл хундага дарс уух гэж найз бүсгүйчүүддээ зориулдаг цагаасаа илүү их цагийг сексийн амьдралдаа зарцуул..

Чи тестийн хариунд сэтгэл дундуур байна уу?
Санаагаар битгий уна. Секс IQ-н түвшнөө өөрчлөх бүрэн боломжтой. Тэгээд ч голдуу уламжлалт IQ-г нэмэгдүүлдэг тэр аргыг хэрэглэдэг.

1. Аль болохоор их дасгал хий
Өөрийн амьдралын нэн түрүүнд хийх зүйлийн жагсаалтандаа сексийг оруул. Гэхдээ ингэлээ гээд олдсон чөлөөт цаг бүрээ ор хөнжилдөө өнгөрөөх шаардлагагүй /энэ нь тийм хориглохоор зүйл биш л дээ/ . Камасутра уншиж, өөрийн биеийг судал, хамгийн их өдөөсөн дотуур хувцас худалдаж ав. Нэг үгээр хэлэхэд сексийн дасгалын хөтөлбөрөө өөрийн үзэмжээр л гарга. Гол нь аль болохоор ойр ойрхон секс хий. Харин өөрт таалагдахгүй зүйлээ битгий хийгээрэй.

2. Дүгнэлт гаргаж сур
Санаа авчихмаар асуултууд өөртөө ойр ойрхон тавьж бай. Чамд ямар эрчүүд таалагддаг эсэх? Чиний найз залуугийн сексийн арга барилын юу нь чамд таалагддаг, таалагдахгүй байна эсвэл эсрэгээр юу нь илүү таашаал өгдөг гээд л…
Ямар эротик мөрөөдлүүд чамд илүү их төрдөг? Тэдгээрийг амьдрал дээр хэрэгжүүлж үзэх талаар нухацтай бодож байсан уу? үгүй бол яагаад? Магадгүй чи сексийнхээ талаараа өдрийн тэмдэглэл хөтлөх хэрэгтэй ч байж магадгүй. Түүндээ өөрийн сексийн амьдралд гарч буй бүх зүйлийг бич. Танилцалт, уулзалт, туршилт, амжилт, бүтэлгүйтэл гээд л… Тэмдэглэл чинь чамд өөрийгөө илүү сайн ойлгоход чинь туслана.

3. Сэтгэлээ аль болох бага хямраа
Сэтгэл судлаачид IQ-н түвшин нь тухайн шалгагдаж байгаа хүний сэтгэл санааны байдлаас шалтгаалдаг гэж хэлдэг. Хэрвээ тестээр IQ-г чинь тогтоож байх тэр үед түгшсэн, гутарсан, сэтгэл зовиносон байдалтай байсан бол чиний IQ шууд л 10-15 хүртэл заалтаар буурдаг. Сексийн IQ –н хувьд ч бас адил. Сэтгэл санааны гутранга байдлаасаа гар. Үргэлж ийм унжгар байвал чамд сексийн амьдралаа дээшлүүлэх хүсэл чадал төрөх л болов уу даа?

4. Хооллолтондоо анхаар
Өөх тостой зүйлний хойноос битгий хөөцөлд харин хоолондоо сексийн хүслийг төрүүлдэг загас, далайн бүтээгдэхүүнүүд, жүрж гэх мэт хүнсийг их хэрэглэ. Мөн эротик хоолны жорыг олж авбал бүр зүгээр. Хааяа өөртөө зориулан хөнгөн, сэрэл төрүүлэх оройн хоол бэлдэж бай.

profile Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай
гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай
гэхдээ тэнэглэж биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1674374/55e/trackback

profile

ELGEMSUU

2009.05.10 22:53:17
*.200.74.91

Dur hanadaggui olon shaltgaan bii er ni huuhed gargasnii daraa bolon er ni 30 dohoh ues ene gaihamshgiig iluutei mederdeg boloi bolnoo

DEVSHILT_TRADE

2009.05.11 17:28:15
*.101.75.224

nemeed bodoh onoo ni haana bgaa yum bee?
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210463
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
4251 Жирэмсний хугацаа [1] 사랑 ХАЙР 2009-05-10 1537
» Чиний секс IQ-г тэнгэрт тултал өсгөе [2] 사랑 ХАЙР 2009-05-10 1668
4249 Мөрөөр нь мөшгие 사랑 ХАЙР 2009-05-10 1344
4248 elgemsvv gees ahiad yum asuuh gesen yumaa [5] 김유진 2009-05-10 1464
4247 hi [1] 김유진 2009-05-10 1002
4246 yahoo mesenjeriig [4] hurd123 2009-05-10 1353
4245 ELGEMSUUD [3] sss sss 2009-05-10 1533
4244 asuuy. yazraltiin tos [5] pujina 2009-05-10 2027
4243 tuslaach bvsgvichvvdeee [2] 11976 2009-05-10 1256
4242 TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [3] sormuusmaa 2009-05-10 1296
4241 hvnii buhomoor torvol yah be?helj ogooch [7] bi bol sexy 2009-05-10 1346
4240 EMEGTEICHUUDIIN EMCH UZEJ BNA [1] sormuusmaa 2009-05-10 1264
4239 Анхны жирэмслэлт [1] bolor2 2009-05-10 11318
4238 Жирэмсэн үедээ өөрийгөө ажиглаарай. [1] bolor2 2009-05-10 1143
4237 eejuudee yaaraltai asuuh yum bna? [11] Zaki8 2009-05-10 1367
4236 ZURXAI [2] anaraa87 2009-05-10 9204
4235 VISA [1] so-sa 2009-05-10 1009
4234 elgemsvv bolon bolor2oos yum asuuy [2] 김유진 2009-05-10 1136
4233 hi busguichuudee. [2] anuujin01 2009-05-10 1136
4232 hi eejuudee turshlagaasaa huvaaltsaach [4] jihodu 2009-05-09 1375
4231 maralgood [1] bondogor 2009-05-09 1003
4230 yum asuuy eejvvdee? [5] 김유진 2009-05-09 1458
4229 asuult bnaa [5] j and s 2009-05-09 1286
4228 pambakiin huselteer [2] mbm 2009-05-09 2567
4227 Үнэртэй усныхаа үнэрийг хадгалах 7 арга 사랑 ХАЙР 2009-05-09 1338
4226 2009 Хавар/Зуны хамгийн моодны аксессориуд 사랑 ХАЙР 2009-05-09 3559
4225 Батганаас яаж салах вэ? [1] 사랑 ХАЙР 2009-05-09 1378
4224 СҮЛЖЭЭС моод болжээ 사랑 ХАЙР 2009-05-09 2181
4223 EMEGTEICHUUDIIN EMCH UZEJ BNA [2] sormuusmaa 2009-05-09 1492
4222 Үнэгүй шоунд очиж азтан болооорой [3] 20092009 2009-05-09 1074
4221 Maralgoo -s [5] pudu 2009-05-09 1263
4220 Sarnai-aas ? [2] 098 2009-05-09 1223
4219 ZURXAI [1] anaraa87 2009-05-09 788
4218 busguichuudee asuuh zuil bn [5] zulsarnai 2009-05-09 1146
4217 Gerleltiin mongo ? [2] 098 2009-05-09 999
4216 Bolor2oos asuuh yum bna [3] sar_nai 2009-05-09 1630
4215 eejuudees asuuya [2] coolgirl 2009-05-09 1026
4214 Ahiad asuuh yum bna [3] sar_nai 2009-05-09 1371
4213 hi busguichuud ee [2] badlady 2009-05-09 1095
4212 helj ogooch [1] legnets 2009-05-08 1212
4211 www.huuhed.bblog.mn bolor2 2009-05-08 810
4210 HI EEJVVDEESEE ASUUH ZVIL BNA. [5] turka0921 2009-05-08 1692
4209 Bolor 2oos asuuya? [7] Маралгоо 2009-05-08 1136
4208 Жирэмсний үед гарах өөрчлөлтүүд жирэмсэн бүсгүйчүүддээ хэрэг болох болуу гээд 사랑 ХАЙР 2009-05-08 5778
4207 bi jiremsen 32 doloo honogtoi helj ogch tuslaach [4] mgl_86 2009-05-08 3129
배너신청
자생병원

배너신청