Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Анхны жирэмслэлт

Уншсан 11318 vote 0 2009.05.10 13:35:27
 Эмэгтэй хүний амьдралын хамгийн сайхан бас хамгийн хүнд үеийн нэг нь анхны жирэмслэлт байдаг. Жирэмсний үед бие физиологийн болон сэтгэл зүйн олон өөрчлөлт гардаг. Тэр тусмаа анхны  жирэмслэлтийн үед энэ бүхэн бүгд шинэлэг зүйл байдаг тул бие болон сэтгэл зүйн ихээхэн ачаалалд ордог байна. Энэ бүх өөрчлөлтийн талаар зөв тодорхой мэдлэгтэй байх нь ирээдүйн ээжид ихээхэн тустай байх болно.  

Жирэмсний эхний шинж тэмдгүүд нь хүн бүрт харилцан адилгүй илэрч болох ч нийтлэг шинжүүд бий. Тухайлбал: сэтгэл санаа тогтворгүй, эмзэг болохын зэрэгцээ хөх томорч хөндүүрлэнэ. Дотор муухайран, өтгөн хаагдаж, шээс ойр ойр хүрдэг болно.  

Харин цус алдах, шээх үед өвдөлт мэдрэх, гэдэс орчим өвдөх, толгой өвдөх, турж жин хасах байдал илэрсэн тохиолдолд нэн даруй эмчид хандах шаардлагатай. Өөрийгөө болон ирээдүйн хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс бие организмд гарах бага зэргийн өөрчлөлтийг хүртэл ажиж, эмчилгээний хамгийн зөв аюулгүй аргыг сонгож байх хэрэгтэй.
Жирэмсний үед илэрдэг ихэнх өөрчлөлтүүд нь дааврын үйл явцтай  холбоотой юм. Үүнээс гадна хүүхдийн өсөлт бойжилттой холбоотойгоор эмэгтэй хүний сав ердийн хэмжээнээс бараг мянга дахин томордгоос сав орчмын бусад эрхтнүүд, нурууны булчингуудад багагүй даралт, ачаалал ирж бие галбирт өөрчлөлт гарч эхэлнэ.
Жирэмсэн  үед зөвхөн бие физиологийн хувьд төдийгүй сэтгэл санаанд ч өөрчлөлт гарна. Ирээдүйн ээж болох эмэгтэйн биед дааврын түвшин нэмэгдснээс үүдэн илүү цочромтгой болж амархан сэтгэлээр унах ч сэтгэл догдлол нь хувь хүний  онцлогтой холбоотой.

Анхны жирэмслэлтийн үед төрдөг айдсаас салах арга

Жирэмслээд сар ч болоогүй байхад олон асуудалд санаа зовж эхэлдэг. Гарах хүүхэд тань хэнтэй адилхан байх бол? Шоколад идвэл хүүхэд харшилтай болчих болов уу гэхчилэн идэх уух, унтах, явахтай холбоотой болно, боллохгүй гэсэн олон асуудал үүсч, стресст орж эхэлдэг. Анхны  жирэмслэлтийн үед юунд ихэвчлэн санаа зовдог юм бол ?

1. Хүүхэд эрүүл бус төрөх болов уу

Төрөх хүртэлх есөн сарын хугацаанд энэ талаар эмэгтэй хүн илүүтэй санаа зовнидог. Эмч болон ойр дотны  бусад хүмүүсээс авсан элдэв сөрөг мэдээллийг эрүүл саруул ухаанаар ялгаж салгаж хүлээн ав.

2. Юу хийх хэрэгтэй вэ?

Жирэмслэхээс өмнө та “Би залуу тул яасан ч яахав” гэсэн бодолтой амьдардаг байсан  бол харин одоо таны амьдралын хэмнэлд ихээхэн өөрчлөлт гарч, аливаа зүйлд илүү буйртай, болгоомжтой байхыг шаардана.  Үүнээс гадна төрөх хугацаа ойртсон үед туршлагагүйгээс болж гэртээ төрөхгүйн тулд танил эмч, туршлагатай найз нарынхаа утсыг тэмдэглэж авах, гэртээ ганцаар байхгүй байх гээд урьдчилсан арга хэмжээг заавал авсан байх хэрэгтэй.

3. Төрөхөөс айх

Анхны төрөгчид, төрөхөөс илүү их эмээдэг. Тэгвэл энэ айдаст автахын хэрэггүй.  Учир нь төрөх үед эмэгтэй хүний цусанд  “аз жаргалын” даавар эндорфин их хэмжээгээр ялгардаг тул хүүхэд гарах агшинд өвдөлтийг  мэдэрдэггүй байна. Хэрэв ямар нэг хүндрэл гарвал эмч нар хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэхгүй хэсэг газрын мэдээ алдуулалт хийдэг юм. Юутай ч шинээр мэндэлсэн бяцхан үрээ харсан тэр мөчөөс эхлэн эмэгтэй хүн өмнөх бүх таагүй  зүйл, өвдөлтөө мартдаг юм.

4. Урьдын дур булаам дүр төрхөө алдана

Энэ бодол нь хувиа хийчээх үзэлтэй ямар ч холбоогүй. Зарим эмэгтэйчүүд төрснөөр өөрийн гуалиг төрхөө алдана гэж үздэг ч, хэсэг хугацааны дараа багахан хүч гаргахад түүнийг эргүүлээд олж болно. Гол нь айх бус харин тэмцэх хэрэгтэй. 

5. Нөхөр эцэг байхад бэлэн бус байгаа

Анхны хүүхэдтэй болох үед эр хүний айдас эмэгтэй хүнийхээс эрс өөр байдаг. Бяцхан бас эмзэг “үл таних” хүнээс бус харин өрхийн тэргүүн болж буйдаа, өөрт ирж буй үүрэг хариуцлага, өөрөөсөө илүү айдаг. Энэ бүхнийг давч гарахад, өөртөө итгэлтэй байхад нь таны  тусламж хэрэгтэй. Түүнийг сайн эцэг байна гэдэгт итгэлтэй байдгаа ил тод хэлж байгаарай. 

Харин эмэгтэйчүүд, нөхрийнхөө урьдын халамж, урьдын секс байхгүй болчих вий хэмээн эмээдэг. Ийм тохиолдлоос зайлсхийхийн тулд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үүсгэхийг байнга хичээж байх хэрэгтэй.

Анхны жирэмслэлтийн үед:

Жирэмсний хордлогын үед дасгал хийх, ургамлын ханд уух, хоол ундаа зохицуулах хэрэгтэй байдаг. Зарим үед В6 аминдэмийг хэрэглэхэд хордлогоос гарахад тустай байдаг юм.

Жирэмсэн үедээ амархан ядарч, сульдаад байвал энэ нь таны бие организм амрах хэрэгтэйг сануулсан хэрэг. Энэ үед та хөнгөн дасгал хийж, аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэ. Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан йогийн дасгал хийж, явган явах нь ихээхэн тустай. Мөн жирэмсний амралтаа эрт авах эсвэл ажлын цагаа богиносгох хэрэгтэй.

Заримдаа шөрмөс татах үе тохиолддог.  Энэ үед нь магни болон кальцийн нэмэлт бэлдмэл хэрэглэх хэрэгтэй. Мөн кофейн бага хэрэглэ.

Жирэмсний үед долоо хоног тутамд 230- 460 грамм жин нэмдэг нь есөн сарын хугацаанд нийтдээ 11 кг болно гэсэн үг. Үүнд санаа зоволгүй аминдэм, эрдэс баялгаар баялаг чанартай хоол хүнс идэж байх шаардлагатай.

Мөн жирэмсэн үед гэдэс орчмын арьс сунах тул Е аминдэм хэрэглэж, гэдэсний орчим тос түрхэн зөөлөн иллэг хийж арчилах хэрэгтэй. Энэ төрсний  дараа гэдэс орчмын арьсанд язралт үүсэхээс сэргийлдэг юм.

 

 by Энхчимэг

www.mongolhuuhed.com 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1672354/f1d/trackback

profile

ELGEMSUU

2009.05.10 15:10:31
*.5.101.162

Busgui hund burhnaas ogson  nandin  asar ih huvi zaya hishig buyan l gej oilgodog yum sh dee ih az jargal gaihamshig  ur huuhed ail gert az jargaliin uudiig belegledeg tavilantai emoticon
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210463
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
4251 Жирэмсний хугацаа [1] 사랑 ХАЙР 2009-05-10 1537
4250 Чиний секс IQ-г тэнгэрт тултал өсгөе [2] 사랑 ХАЙР 2009-05-10 1668
4249 Мөрөөр нь мөшгие 사랑 ХАЙР 2009-05-10 1344
4248 elgemsvv gees ahiad yum asuuh gesen yumaa [5] 김유진 2009-05-10 1464
4247 hi [1] 김유진 2009-05-10 1002
4246 yahoo mesenjeriig [4] hurd123 2009-05-10 1353
4245 ELGEMSUUD [3] sss sss 2009-05-10 1533
4244 asuuy. yazraltiin tos [5] pujina 2009-05-10 2027
4243 tuslaach bvsgvichvvdeee [2] 11976 2009-05-10 1256
4242 TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [3] sormuusmaa 2009-05-10 1296
4241 hvnii buhomoor torvol yah be?helj ogooch [7] bi bol sexy 2009-05-10 1346
4240 EMEGTEICHUUDIIN EMCH UZEJ BNA [1] sormuusmaa 2009-05-10 1264
» Анхны жирэмслэлт [1] bolor2 2009-05-10 11318
4238 Жирэмсэн үедээ өөрийгөө ажиглаарай. [1] bolor2 2009-05-10 1143
4237 eejuudee yaaraltai asuuh yum bna? [11] Zaki8 2009-05-10 1367
4236 ZURXAI [2] anaraa87 2009-05-10 9204
4235 VISA [1] so-sa 2009-05-10 1009
4234 elgemsvv bolon bolor2oos yum asuuy [2] 김유진 2009-05-10 1136
4233 hi busguichuudee. [2] anuujin01 2009-05-10 1136
4232 hi eejuudee turshlagaasaa huvaaltsaach [4] jihodu 2009-05-09 1375
4231 maralgood [1] bondogor 2009-05-09 1003
4230 yum asuuy eejvvdee? [5] 김유진 2009-05-09 1458
4229 asuult bnaa [5] j and s 2009-05-09 1286
4228 pambakiin huselteer [2] mbm 2009-05-09 2567
4227 Үнэртэй усныхаа үнэрийг хадгалах 7 арга 사랑 ХАЙР 2009-05-09 1338
4226 2009 Хавар/Зуны хамгийн моодны аксессориуд 사랑 ХАЙР 2009-05-09 3559
4225 Батганаас яаж салах вэ? [1] 사랑 ХАЙР 2009-05-09 1378
4224 СҮЛЖЭЭС моод болжээ 사랑 ХАЙР 2009-05-09 2181
4223 EMEGTEICHUUDIIN EMCH UZEJ BNA [2] sormuusmaa 2009-05-09 1492
4222 Үнэгүй шоунд очиж азтан болооорой [3] 20092009 2009-05-09 1074
4221 Maralgoo -s [5] pudu 2009-05-09 1263
4220 Sarnai-aas ? [2] 098 2009-05-09 1223
4219 ZURXAI [1] anaraa87 2009-05-09 788
4218 busguichuudee asuuh zuil bn [5] zulsarnai 2009-05-09 1146
4217 Gerleltiin mongo ? [2] 098 2009-05-09 999
4216 Bolor2oos asuuh yum bna [3] sar_nai 2009-05-09 1630
4215 eejuudees asuuya [2] coolgirl 2009-05-09 1026
4214 Ahiad asuuh yum bna [3] sar_nai 2009-05-09 1371
4213 hi busguichuud ee [2] badlady 2009-05-09 1095
4212 helj ogooch [1] legnets 2009-05-08 1212
4211 www.huuhed.bblog.mn bolor2 2009-05-08 810
4210 HI EEJVVDEESEE ASUUH ZVIL BNA. [5] turka0921 2009-05-08 1692
4209 Bolor 2oos asuuya? [7] Маралгоо 2009-05-08 1136
4208 Жирэмсний үед гарах өөрчлөлтүүд жирэмсэн бүсгүйчүүддээ хэрэг болох болуу гээд 사랑 ХАЙР 2009-05-08 5778
4207 bi jiremsen 32 doloo honogtoi helj ogch tuslaach [4] mgl_86 2009-05-08 3129
배너신청
자생병원

배너신청