Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

pambakiin huselteer

Уншсан 2567 vote 0 2009.05.09 16:42:52

Д.ЦЭЦЭРЛЭГ: Охиныхоо талаарх элдэв хэл аманд эмзэглэж л явна

Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч, СУИС-ийн багш Д.Цэцэрлэг гэхээр түүнийг танихгүй хүн гэж бараг байхгүй гэхэд хилсдэхгүй болов уу? Сүүлийн үед үзэгчидтэйгээ зөвхөн дуугаараа л уулзах болсон түүнтэй уран бүтээл хийгээд амьдралынх нь талаар уулзаж ярилцсан юм. 17.30 цагт уулзахаар тохирсон бидиий болзоо тогтсон цагаасаа нэлээд хойшилсон юм. Тэрбээр “уран бүтээлийн тоглолт хийх гээд байгаа юмаа” хэмээн болзооноосоо хоцорсон шалтгаанаа бидэнд тайлбарлаад уучлалт хүссэнээр ярилцлагаа эхэллээ.
-Та сая тоглолт хийх гэж байгаа гэсэн. Тоглолтынхоо нууцыг манай уншигчдад задлаач. Болно биз дээ?
-  Бололгүй яахав. Энэ жил Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн хөгжмийн зохиолч М.Булган, бас олон сайхан дуутай хормейстр Б.Алтантуул багш хоёртойгоо хамтраад зөвхөн шилдэг дуунуудаасаа бүрдсэн уран бүтээлийн хамтарсан тоглолтоо энэ сарын 28-нд хийх гэж байна даа. Бэлтгэл ажлаа бараг эхэлчихээд байгаа. Одоо ч гэсэн ажлаа ярих гээд бид гурав сууж байна. Яахав сүүлийн үед уран бүтээлчид хамтарсан гоглолтоо хийж байгаа хэдий ч хамтын уран бүтээл гэж бараг гарахгүй байгаа шүү дээ. Тэр тусмаа эмэгтэй уран бүтээлчид байхгүй байх аа, бараг бид гурав анхных болж байгаа гэж хэлж болно. Хамгийн гол нь бид эмэгтэй уран бүтээлчдийн бүтээл гэж ямар зүйл байдаг, ямар хүмүүс вэ гэдгийг ард түмэндээ таниулах зорилготой. Энэ тсглолтдоо бид хамгийн шилдэг дуунуудаа оруулна. Найруулагчаар нь Н.Цэрэндолгор багш ажиллаж байгаа. Манай н.Цэрэндолгор багш чинь энэ хөгжмийн томчуулын тухайлбал, Б.Шарав, Н.Жанцанноров нарын багш шүү дээ.
-Тоглолтын санаачлагыг анх хэн гаргасан юм бэ?
-  Би гаргасан юм. Гэхдээ би энэ санааг аль эрт бодож явсан юм. Одоо л гаргаж ирж байгаа минь энэ. Манай Алтантуул багшийн п гэхэд” Хүж дэлхий амгалан байг”, “Эмч хүн жаргалын дээд” гээд л олон сайхан дуу бий. Энэ дуунууд чинь манай ард түмэнд хит болчихсон дуу шүү дээ. Би энэ хоёр багштай хамтарсан тоглолтоо хийх гэж үнэндээ гурван жил гаруй бодсон юм. Хэдийгээр бодож явсан зүйл маань оройтсон ч гэсэн энэ жил их цаг үеэ олоод байгаа гэж бодож байна. Энэ санаагаа нөгөө хоёртоо хэлсэн чинь “болох юм болов уу” гээд байдаг, би ч болно болно гээд л зүтгэж байна. 5 дугаар сарын 28-ны өдөр гэдэг сонгуулийн дараа болохоор цаг үе нь жаахан тийм ч гэлээ өнөөдөр бид гуравын уран бүтээлийг хүн сонирхох байх аа гэж бодож байна. Бид гурав ямар байнга тоглолт хийгээд байдаг биш. Нөгөө талаар бид гурвын хамтын бүтээл гэдэг утгаараа их өвөрмөц тоглолт болно.
-Энэ тоглолтоос өөр ямар уран бүтээл туурвиж байгаа вэ? Шинээр хэр олон дуу төрүүлээд байна?
-Уг нь би энэ жил өөрөө тайлан тоглолтоо хийе гээд төлөвлөчихсөн байсан юм. Тэгсэн нөгөө эдийн засгийн хямрал гээч зүйл болоод бас дээрээс нь сонгууль давхцаад хойшлуулаад ирэх намар болгосон. Хамгийн сүүлд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан “Улаанбаатар чуулга”-ын дуучин Ганзориг гэж их сайхан дуулдаг хүүд ” Монгол бүсгүй” гэж нэг дуу өгсөн. Энэ дууны нэг онцлог нь ардын дууны өнгө аястай болсон юм. Өөрөө ч энэ дуугаа тоогоод байгаа шүү. Бас дуучин Чулуунбаатарт би олон жил нэг дуу хийж өгье гэж бодож явсаар байгаад энэ жил “Эр хүн шиг эр хүн дээ” гэдэг дуу хийж өгсөн. Үнэндээ сүүлийн үед дуучид, уран бүтээлчдийн хүрээ өргөсч байгаа. Бас “Түвшинбаяртай яваарай” гэж нэг дуу хийсэн юм. Гэтэл знэ дууг минь хүмүүс олимпийн аварга Түвшинбаярыг хэлээд байна гэж ойлгоод байгаа юм. Уг нь тийм биш. Яагаав Адарсүрэн гуайн “Амартүвшин” гээд дуутай ижил ерөөлийн л дуу байгаа юм. “Холын тэнгэр аав”-ыг зохиодог Н.Батжаргалын шүлгээр хийсэн дуу. Дуучин Г.Эрдэнэтунгалаг дуулсан. Энэ эдийн засгийн хямрал чинь үнэнийг хэлэхэд бидэнд нөлөөлөөд байна аа. Уран бүтээл гарлаа гэхэд түүндээ клип хийлгэх боломж байхгүй болчихлоо. Өмнө нь найз нөхөд таньдаг мэддэг хүндээ хэлээд дэмжиж тэтгүүлээд хийлгэдэг байсан бол одоо ийм зүйл байхгүй болоод байна.
-Ингэхэд та голдуу нөхрийнхөө шүлгэнд ая хийдэг. Өөр яруу найрагчдын шүлгэнд ая хийх юмсан гэдэг бодол байдаг уу? Ер нь яруу найрагчид танд аль хэр олон шүлэг өгч, та түүнд нь аядан хийсэн бэ?
-Надад янз бүрийн шүлэг ирдэг л дээ. Яг үнэнийг хэлэхэд би одооноос шүлгийн сонголтоо их сайн хийе гэж бодож байгаа. Сүүлийн үед шүлэг ч тэр, ая нь ч тэр нэг л ижил хэвийн болчихлоо. Олон янзын дуу төрж байгаа хэрнээ нэг л дуу сонсоод байгаа юм шиг. Тийм болохоор энэ бүхэнд цензур хиймээр байна. Яг дээр үед байсан шиг тийм л цензур  хэрэгтэй   байна.
Тэгэхгүй бол өнөөдөр хэн дуртай нь шүлэг зохиож дуу хийж байна. Зөвхөн нөхрийнхөө шүлгэнд биш, үнэхээр гайгүй шүлэг  байвал би авдаг шүү дээ. “Болор цом”-ын эзэн Ц.Бавуудоржтой хамтраад зургаан дуу хийсэн. Бас Еэгийн Чулуун гэж хүний хэд хэдэн шүлгэнд дуу хийсэн. Энэ хүнийг хэн ч мэддэггүй юм. Гэтэл энэ хүн мундаг мундаг шүлгүүдтэй. Би дээр хэлсэн шүү дээ. Надад янз бүрийн шүлэг ирнэ ээ. Зарим нь ч гайгүй, зарим нь бүр ямар ч авцалдаагүй гээч. Тийм шүлгийг нь би “Уучлаарай таны энэ шүлгэнд аялгуу орж ирэхгүй байна аа” гээд үнэнийг хэлээд явуулчихдаг. Үг өөрөө аялгуугаа дууддаг болохоор сайхан шүлэг байх юм бол аялгуу аяндаа өөрөө урсаад л ороод ирнэ шүү. Их сайхан. Тэгэхээр дууны үг бол анхдагч байгаа биз. Би мундаг хөгжмийн зохиолч биш л дээ. Гэхдээ үг гэдэг их сайн сонголтыг шаарддаг юм.
- Та ер нь захиалгаар хэр олон дуу хийдэг вэ?
-Мэдээж хэрэг хүний амьдрал юм болохоор байлгүй яахав. Захиалгын дуу гэдэг хүний эндээс/цээжээ заав/ оргилж гарсан дуу шиг хэзээ ч болдоггүй л байхгүй юу. Захиалгын дуу гэдэг захиалгын л дуу байдаг. Яагаад гэхээр цаанаас нь хүн захиалчихсан учраас. Шүлэг нь ч мөн ялгаагүй. Онгод дуудсан шүлэг бол үнэхээр өөр. Гэхдээ надад захиалгын хэрнээ сайн болсон дуу бий шүү. Сайн гэдэг нь ард түмэн тоож дуулаад тэдэнд хүрчихсэн дуугаа хэлээд байгаа юм шүү. Түүнээс бус би мундагтаа биш ээ. Шүлэг муу байвал муу л дуу төрнө. Шүлэг сайн байвал захиалгын дуу ч гэсэн сайн байж бас болно.
-Бас таны дууг голдуу охин чинь дуулдаг шүү дээ? Ер нь та охиндоо зориулж дуугаа бичдэг үү?
-Үгүй шүү дээ. Үнэндээ би гайгүй дуу хийхээр л манай охин булаагаад авчихдаг юм./инээв/ Булаагаад авчихдаг гэдэг нь “би наад дууг чинь дуулъя гэдэг байхгүй юу”, тэгэхээр нь үгүй гэж хэлж чаддаггүй. Нөгөө талаар яалтгүй л Эрдэнэтунгалагийн дуулсан дуу олонд хүрчихээд байдаг юм. Би дуугаа хийгээд гэртээ сууж байх үед Эрдэнэтунгалаг тэндээс “Ээжээ наад дуугаа дахиад тоглооч” гэнэ. Тэгээд дахиж тоглуулж сонсчихоод л “би авна аа” гээд авчихдаг. Дуучин Батсайхантай хамтран дуулсан дуэт дуунууд бол үнэхээр тэр хоёрт зориулж хийсэн дуу байгаа юм. Бас “Хайрлаарай” дууг Ц.Бавуудорж “Эрдэнэтунгалагт өгөөрэй” гэж хэлсэн. Тийм болохоор өөрт нь тааруулж хийсэн дуу байгаа юм. Мань хүн чинь өөрөө гайгүй шүлэг олоод “Ээжээ энэ шүлэгт надад зориулаад ая хийгээд өгөөч” гэдэг. Эсвэл “ээжээ энэ дуу чинь надад таарах юм байна аа” гээд зөвлөж байгаад бас авдаг. Энэ нь нэг талаар сайн ч гэлээ нөгөө талаараа их өрөөсгөл байгаа юм. Яагаад гэхээр би нэг уран бүтээлийн тайлан тоглолт хийе гэхээр дандаа Эрдэнэтунгалагийн дуу болчих гээд байдаг. Тийм болохоор сүүлийн үед би “За хүү минь одоо хоёулаа больё, чи өөр уран бүтээлчээс дуугаа ав” гээд байгаа. Гэхдээ цуг байсаар байгаад дасчихдаг юм уу хаашаа юм “Та хоёрын хийсэн дууг л дуулмаар байна” гэдэг юм. Өчнөөн олон уран бүтээлчид охинд маань санал тавьж байгаа хэрнээ ингээд байдаг. Гэхдээ өөр уран бүтээл хийх байх аа.
-Та ч нэлээд сайн шүүмжлэгч, зөвлөгч биз дээ?
- Тэгэлгүй яахав. Ер нь Эрдэнэтунгалаг сүүлийн үед миний цөөхөн дууг дуулсан шүү.
-Сая хамгийн сүүлд Эрдэнэтунгалаг Энэтхэгийн Таж махалд очиж клип хийлгэсэн байсан?
-Энэ дуу чинь Л.Гаваасүрэнгийн шүлэг, Т.Сэр-Одын ая байгаа юм. ” Ижий минь бодогдоно” нэртэй. Энэ дуу их олон жил болж байгаад төрж байгаа дуу. Дөрвөн жилийн өмнө Т.Сзр-Одын ээж нь нас бараад энэ дууг зохиосон юм. Бараг ээжийгээ оршуулж ирээд л энэ дууг бичсэн.Их гоё дуу даа. Мань хүн их олон жил хадгалж байгаад одоо гаргаж ирж байгаа. Өнгөрсөн жил охин бид хоёр Энэтхэг явахдаа клип хийлгэсэн юм. Тэгсэн чинь дарж дарж л одоо гаргаж байна шүү дээ. Энэ дуучдад чинь бас нэг бодол байдаг юм шиг байна аа, Би л охиноо дуугаа гаргасангүй гээд үглээд байсан чинь сая нэг юм гаргаж байна.
- Ингэхэд танд чөлөөт цаг гэж гардаг юм уу?
-Гардаггүй дээ. Ёстой хэцүү. Зарим хүмүүсийн уурыг хүргэдэг байх. Та дандаа л завгүй гэж байх юм гэдэг. Би чинь хичээлээ заана, энэ ажлаа хийнэ, хажуугаар нь уран бүтээлээ хийнэ, ач зээ нараа харна гээд зав ерөөсөө гарахгүй юм байна шүү дээ. Үнэндээ манай зээ чинь бараг эмээгүй өсч байгаа юм. Орой намайг очихоор л эмээгээ харж баясч байна шуү дээ.
-Ингэхэд та хэр сайн ээж вэ?
-Хэдийгээр үр хүүхдүүддээ цаг зав бага гаргадаг ч гэлээ сайн ээж байж чаддаг гэж өөрийгөө хэлнэ ээ. Урлагийнхан чинь цаг зав бага шүү дээ, Гэхдээ үр хүүхэддээ тавих анхаарлаа хэзээ ч орхигдуулж байгаагүй.
-Эмэгтэй хүмүүсийн хамгийн сайн амралт бол найз нартайгаар нийлээд буу халах гэдэг биз дээ?
- Надад тийм зав байхгүй ээ. Зав гаргах юм сан гэж их боддог. Хааяа нэг зав гаргаж найз нартайгаа салхинд гарч хөзөр тоглон утсаа хаагаад байж байхад л хамгийн сайн амралт болдог доо.
-Дуучин Эрдэнэтунгалагийг тойрсон хэл ам сүүлийн үед их гарах юм?
-Ер нь олны танил хүмүүс сонин хэвлэл дээр байнга л муу хэлэгдэж байдаг шүү дээ. Би үүнд ерцөө ч эмзэглэдэггүй. Яагаад гэвэл өнөөдөр Ерөнхийлөгчийг хүртэл муу хэлээд л бичээд байна. Энэ чинь ер нь манай Монголчуудын зан л байхгүй юу даа. Хүнтэй адилхан хүнийг л хүнээс гажууд болгоод байдаг юм. Олны танил хүмүүсийн л нэг зовлон юм уу даа. Бид чинь хүнгэй л адилхан хүн шүү дээ. Хүнд байдаг баяр, зовлон байж л байдаг. Гэтэл биднийг хүнээс өөр хүн мэтээр үзээд байдаг. Эх хүний хувьд энэ бүхэнд эмзэглэдэг . Хэн ч гэсэн охиноо янз бүрээр хэлүүлээд байя гэж бодохов. Үнэхээр хүнд байдаг. Гэхдээ би сэтгэлээ Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хүртэл янз бүрээр бичүүлээд байхад чинь гэж тайвшруулдаг, ард түмэн ойлгох байх даа гэж боддог. Гишгэсэн мөрөн хүртэл эргэж хардаг Өнөөдөр би нэг эрэттэй хүнтэй хамт явж байгааг харсан нэг нь нөгөө Цэцэрлэг чинь нэг хүнтэй явж байна гээд л ярьдаг. Гэтэл нөгөө хүн нь миний дүү ч байж болно, ах ч байж болно шүү дээ.
-Та бараг Монголын ганц эмэгтэй баян хуурч байх аа. Тийм болохоор та баян хуураараа дагнасан тоглолт хийе гэсэн бодол байдаг уу?
-Одоо бараг амжихгүй байх аа. Ийм хөгшин болсон хойно оо. Ер нь миний мөрөөдөл бол баян хуураар дагнасан цомог гаргах юмсан гэсэн мөрөөдөл. Үүнийгээ ямар ч байсан биелүүлнэ.
-Таниас нэг өнгөрч болохгүй нэг асуулт байна л даа. Өнөөдөр нийтийн дуучин С.Жавхлан, Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ нарыг гавьяат цол өгсөнд бухимдах, шүүмжлэх хүн олон байна?
- Ингэж болохгүй л дээ. Харин ч тэд авах ёстой юм. Өнөөдөр хүмүүс нийтийн цууг л сонсож байгаа биз цэз, хаа ч очсон тийм л байгаа. Энэ дуучид манай сургуулийн бүтээгдхүүнүүд. Эд нар л өнөөдөр нийтийн дууг хүмүүст хүргэж байна. Яагаад заавал хөгширсөн хойно нь өгөх ёстой гэж. Би бол харин ч дэмжиж байна.
Б.БОЛОРЧИМЭГ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1668832/651/trackback

profile

ELGEMSUU

2009.05.09 16:58:02
*.5.101.162

Duuchin Erdenetungalag busgui hunii zovlon ch baragdahgui yum daa anhnii  nohroosoo salaad huuhedteigee hotsorson hetsuuhen l yumsanaa daa
profile

~eri~

2009.05.09 17:10:52
*.117.250.200

Ямар орон гаран ярилцлага бэ?
(-Ер нь олны танил хүмүүс сонин хэвлэл дээр байнга л муу хэлэгдэж байдаг шүү дээ. Би үүнд ердөө ч эмзэглэдэггүй. ) гэсэн хирнээ
(Эх хүний хувьд энэ бүхэнд эмзэглэдэг .) гээд л кккккк.

Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ нарыг гавьяат цол авсныг дэмжиж байна гэнэ үү?
ёстой худлаа авчихлаа даа Цэцэрлэг багш гуай. Дэмжиж байгаа анхны хүн юм байна л даа ккккккк.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210464
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
4251 Жирэмсний хугацаа [1] 사랑 ХАЙР 2009-05-10 1537
4250 Чиний секс IQ-г тэнгэрт тултал өсгөе [2] 사랑 ХАЙР 2009-05-10 1668
4249 Мөрөөр нь мөшгие 사랑 ХАЙР 2009-05-10 1344
4248 elgemsvv gees ahiad yum asuuh gesen yumaa [5] 김유진 2009-05-10 1464
4247 hi [1] 김유진 2009-05-10 1002
4246 yahoo mesenjeriig [4] hurd123 2009-05-10 1353
4245 ELGEMSUUD [3] sss sss 2009-05-10 1533
4244 asuuy. yazraltiin tos [5] pujina 2009-05-10 2027
4243 tuslaach bvsgvichvvdeee [2] 11976 2009-05-10 1256
4242 TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [3] sormuusmaa 2009-05-10 1296
4241 hvnii buhomoor torvol yah be?helj ogooch [7] bi bol sexy 2009-05-10 1346
4240 EMEGTEICHUUDIIN EMCH UZEJ BNA [1] sormuusmaa 2009-05-10 1264
4239 Анхны жирэмслэлт [1] bolor2 2009-05-10 11318
4238 Жирэмсэн үедээ өөрийгөө ажиглаарай. [1] bolor2 2009-05-10 1143
4237 eejuudee yaaraltai asuuh yum bna? [11] Zaki8 2009-05-10 1367
4236 ZURXAI [2] anaraa87 2009-05-10 9204
4235 VISA [1] so-sa 2009-05-10 1009
4234 elgemsvv bolon bolor2oos yum asuuy [2] 김유진 2009-05-10 1136
4233 hi busguichuudee. [2] anuujin01 2009-05-10 1136
4232 hi eejuudee turshlagaasaa huvaaltsaach [4] jihodu 2009-05-09 1375
4231 maralgood [1] bondogor 2009-05-09 1003
4230 yum asuuy eejvvdee? [5] 김유진 2009-05-09 1458
4229 asuult bnaa [5] j and s 2009-05-09 1286
» pambakiin huselteer [2] mbm 2009-05-09 2567
4227 Үнэртэй усныхаа үнэрийг хадгалах 7 арга 사랑 ХАЙР 2009-05-09 1338
4226 2009 Хавар/Зуны хамгийн моодны аксессориуд 사랑 ХАЙР 2009-05-09 3559
4225 Батганаас яаж салах вэ? [1] 사랑 ХАЙР 2009-05-09 1378
4224 СҮЛЖЭЭС моод болжээ 사랑 ХАЙР 2009-05-09 2181
4223 EMEGTEICHUUDIIN EMCH UZEJ BNA [2] sormuusmaa 2009-05-09 1492
4222 Үнэгүй шоунд очиж азтан болооорой [3] 20092009 2009-05-09 1074
4221 Maralgoo -s [5] pudu 2009-05-09 1263
4220 Sarnai-aas ? [2] 098 2009-05-09 1223
4219 ZURXAI [1] anaraa87 2009-05-09 788
4218 busguichuudee asuuh zuil bn [5] zulsarnai 2009-05-09 1146
4217 Gerleltiin mongo ? [2] 098 2009-05-09 999
4216 Bolor2oos asuuh yum bna [3] sar_nai 2009-05-09 1630
4215 eejuudees asuuya [2] coolgirl 2009-05-09 1026
4214 Ahiad asuuh yum bna [3] sar_nai 2009-05-09 1371
4213 hi busguichuud ee [2] badlady 2009-05-09 1095
4212 helj ogooch [1] legnets 2009-05-08 1212
4211 www.huuhed.bblog.mn bolor2 2009-05-08 810
4210 HI EEJVVDEESEE ASUUH ZVIL BNA. [5] turka0921 2009-05-08 1692
4209 Bolor 2oos asuuya? [7] Маралгоо 2009-05-08 1136
4208 Жирэмсний үед гарах өөрчлөлтүүд жирэмсэн бүсгүйчүүддээ хэрэг болох болуу гээд 사랑 ХАЙР 2009-05-08 5778
4207 bi jiremsen 32 doloo honogtoi helj ogch tuslaach [4] mgl_86 2009-05-08 3129
배너신청
자생병원

배너신청