Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 

 
zurhai_6585487.jpg




 

Хонь
Маш сайн бодож байж гаргах шийдвэр буюу нэг үгээр хэлэхэд 2 салаа замын эхэнд ирэх нь. Шийдвэртэй алхам хийхээсээ өмнө эхлээд өөрөө өөрийнхөөрөө байх цаг хугацааг өөртөө гаргаж чиний хувьд хамгийн сайн гэсэн нэгийг нь эргэлт буцалтгүй сонгоорой. Бас энэ сард ямар нэг амлалтанд амархан итгэх хэрэггүй. Энэ сард карьерийн хувьд гялалзах боломжоо өөрийн болгох нь. Тиймээс тултал нь ашигла. Энэ сард бие даасан тоглолт хийснээр амжилттай ирээдүйнхээ төлөө шинэ төлөвлөгөө гаргах эхлэлээ тавих болно. Ойрын ирээдүйд ямар нэг том зүйл болж магадгүй тул энэ сард хэтэрхий ихийг зарцуулахаас зайлсхийгээрэй. Эерэг байснаараа өөртөө илүүг олж, ихийг бүтээнэ гэдэгтээ итгэл төгс байх хэрэгтэй шүү. Энэ сард бол хаа нэг тийшээ явахгүй. Гэхдээ санаа зоволтгүй дараагийн хэдэн сард мөрөөдлийнхөө амралтыг биелүүлэх тэр газар руугаа явах болно. Харин бүх юмаа хамаад ганцхан зүйлээс хамааралтай болгочихсон ба тэр л бүтэлүйтвэл бүгд үгүй болох юм биш биз. Төлөвлөгөөтэй байх хэрэгтэй шүү. Гэр бүл найзуудаас чинь нилээд хэмжээний тусламж хэрэгтэй болох боловч ганцаараа байх хэрэгтэй цаг хугацаа айсуй. Бусдын дэмжлэгт талархалтай хандах хэрэгтэй боловч төвөгтэй санагдвал эелдгээр татгалзаарай.Оюун санаагаа цэвэрлэж, тухтай амрах чимээгүй тайван газар чамд хэрэгтэй болох нь дээ.

Үхэр
Хайртай хүнтэйгээ муудалцаж болзошгүй. Асуудлыг гүнзгийрүүлэлгүй аль болох хурдан шийдэх нь чухал. Хайртай хүнээ өөрийнхөө хажуугаас холдуулах хэрэггүй. Ямар нэгэн асуудалд орохоос сэргийл. Бусдын асуудалд оролцох хэрэггүй. Өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдэг. Сарын сүүлээр таны оролцоогүйгээр бүх зүйл сайхан болох болно. Мөнгөний асуудал үүсч болзошгүй. Бусдаас мөнгө зээлэх хэрэггүй. Өөр өөр бодолтой хүмүүсийн санаа, зөвлөгөөг сонс. Хэрэг болох цаг ирнэ. Ганцаараа ч бай, хайрттайгаа ч бай энэ сард заавал аялалд яваарай. Энэ аялал чамд гайхалтай амар амгаланг авчрах болно. Гэртээ буцаж ирээд бүх асуудлаа төвөггүйхэн шийднэ. Асуудал үүсэж болзошгүй хэдий ч сандрах хэрэггүй. Энэ сард чамаас тэвчээр шаардах зүйл хэд хэд гарах болно. тэвчээр чамд их зүйлийг сургах болно. Юуг ч зөв хийж чадахгүй байгаа юм шиг сэтгэгдэл төрж мэднэ. Сэтгэлээр унах хэрэггүй ээ. Энэ сард чамд ашигтай боломж заавал ирэх болно. Хайр сэтгэлийн асуудал чамайг нэг их зовоохгүй. Харин ажилдаа өмнөхөөсөө илүү анхаарал тавих хэрэгтэйг анхаараарай. Хэн нэгэнтэй маргалдах нь зөвхөн сөрөг үр дүнг л авчрах болно. Сэтгэлийн хөөрөлд автан шийдвэр гаргахаас болгоомжлоорой.

Ихэр
Ямар ч харилцаанд муудах, сайдах зүйл мундахгүй олон гардаг. Магадгүй энэ сард чи хайртай хүмүүстээ гомдож, тэдэндээ уурлаж магадгүй. Гэхдээ л чи сарын төгсгөлд амьдралын чинь өсөлт уналтын алинд ч чамтай хамт байж чадах цөөн хэдэн хүмүүс байгаа гэдгийг ухаарах болно. Зөв хүмүүстээ талархалтай хандаарай. Алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрснөөр чи сул дорой болохгүй, харин ч ингэснээр чи хамтран ажиллагсдаасаа хүндлэл хүлээх болно. Хүсч байгаа өөрчлөлтөө хийхээс бүү ай, чамайг өөрийнхөө хувьд чухал гэж үздэг хүмүүс чиний сонголтыг эерэгээр хүлээж авах болно. Яг одоо тулгараад байгаа санхүүгийн асуудлаасаа гарахын тулд чиний хийж чадах зүйл цөөхөн байна. Гэхдээ чамд туслахад хэзээд бэлэн хүмүүс байгаа, нэр төрөө залгиад тусламж хүс. Чамин эдлэлд нүдээ унагаж, түрийвчээ уудлахаасаа өмнө дахин нэг удаа бодож үз. Чамд яг үнэндээ тийм ч хэрэгтэй биш биз дээ? Олон хүмүүс чамайг шүүж, шүүмжилж байгаа мэт мэдрэгдэж магадгүй. Чиний хувийн амьдрал бусдад огт хамаагүй гэдгийг санаж үл тоомсорлоорой. Чухал үзэл бодлоо зөвхөн ойр дотны итгэл даасан хүмүүстэйгээ л хуваалц. Сарын 26-наас эхлээд нөхцөл байдал арай зөөлөрч эхэлнэ. Ажил болон хайр дурлалын амьдралд чинь өөрчлөлт орохыг чи мэдэрнэ. Эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцаа эерэг тийшээгээ шийдэгдэнэ. Хүмүүс ирж л байдаг, явж л байдаг, гэхдээ цөөн хэдэн хүмүүс л чиний дэргэд үргэлж байх болно.

Мэлхий
Чи энэ сард хүмүүсийн учрыг олох гэж их хичээх хэрэгтэй болно. Чамд тусална гэж найдаж байсан хүмүүс чамд сайнаас илүү мууг авчирч ч мэднэ. Хайр дурлалынхаа амьдралд хэнээ ч зөвлөгөө авалгүй өөрийнхөөрөө шийд. Зөн совингоо дагах нь хамгийн зөв сонголт. Хүн болгонд өөрийн гэсэн өвөрмөц авъяас, чадвар бий. Чамд ч гэсэн. Энэ 12 дугаар сарын турш өөрийгөө ямар онцгой хүн болохоо санаж, хамгийн сайн чаддаг зүйлээрээ оролдоорой. Үзэл бодолдоо тууштай зогс. Өөрт хэрэгцээгүй зүйлээ худалдаж авах гэж шунах хэрэггүй, хэрэгцээгүй зардлынхаа тооцоог хараад дараа нь харамсах болно. Шинэ он гарахаас өмнө өр ширээ дарж, болвол хадгаламж нээлгээд аваарай. Хүмүүс чамд аяллын санал тавьсан ч, нэг их хүсэхгүй байвал өөрийгөө хүчлэх хэрэггүй. Ганцаараа байж бодол санаагаа цэгцлэвэл илүү үр дүнтэй байх болно. 12 дугаар сарын 6-ны үед чамайг эргэлзүүлсэн олон асуултууд гарч ирнэ. 21-нээс хойш асуудал эерэгээр шийдэгдэнэ.

Арслан
Энэ сард зорилгоо биелүүлж чадахгүй л болов уу. Хэдий хичээсэн ч гэсэн үхсэн морийг давхиулах гэж ташуурдахтай л ижил байх болно. Толгойгоо унжуулж явахын оронд шийдвэрээ эртхэн гаргасан цагт чинь л шинэ зүйл чамайг угтах болно. Гэхдээ энэ сард биш шүү. Чиний хэлэх үгийг хэн ч сонсохгүй байгаа юм шиг сэтгэлээр унамаар төвөгтэй байдал дундаас чи өөрийгөө олох болно. Чиний хийж чадах хамгийн сайн зүйл бол нам гүм байж шаргуу ажиллах. Тэгээд ганцаараа ажиллана шүү. Удалгүй чи сайн үр дүнд хүрч амжилт өөрөө ирэх болно. Чи орлогынхоо төлөө шаргуу ажилласан яаж зарцуулах нь тэр чигтээ чиний л хэрэг. Гэхдээ сарын турш хэн нэгний өрөвдмөөр худлаа түүхэнд итгэх хэрэггүй. Чамд шийдэх хэрэгтэй өөрийн чинь асуудлууд бас байгаа шүү дээ. Дотны найзуудтайгаа бяцхан аялалд явах нь. Гэхдээ бүгдийг сайн төлөвлөсөн үү? Ахин нэг шалгаад үзээрэй. Шүүмжлэлээс айх хэрэггүй. Энэ чинь чиний цаг тийм болохоор хэрхэн хөгжилдөхөө сонгох эрх чамд бий шүү дээ. Энэ сар чамд хэн нэгэнд буулт хийх эсвэл зүгээр л зөнгөөр нь орхиж сурахыг заах болно. Сонголт чинийх боловч бусдыг өөрийнхөө төлөө хүсээгүй шийдвэрээ гаргахыг битгий шахаарай.

Охин
Хайр дурлалаа илүү их цэцэглүүлэхийн тулд анхаарал хандуулах цаг чинь болжээ. Ингэхдээ өөрийгөө биш хайртай хүндээ илүү их анхаарал хандуулах хэрэгтэйг санаарай. Энэ нь та хоёрын харилцааг сайжруулж, илүү сонирхолтой болгоход тустай. Хэрвээ харилцаандаа илүү их анхаарал хандуулж чадвал өмнө нь үл ойлголцол гараад байсан харилцааг шийдвэрлэхэд дөхөм болно. Хэдий чамд олон чухал ажил байсан ч одоо тэр бүглийгээ хойш тавьж хайртай хүмүүстээ цаг гаргах болжээ. Зарим нэг хүмүүм чамайг ажилдаа илүү их анхаарал хандуулах юм хэмээн гомдоллож эхэлсэн байж магадгүй юм. Хэрэв чи ажлаа өөрчилөхөөр шийдсэн бол магадгүй энэ зөв шийдвэр байж болох юм. Санхүүгийн хувьд хямралд орчихсон уу? Хэдий мөнгө амьдралд үнэхээр хэрэгтэй ч амьдралд шаардагдах бүхий л зүйлийг авч болохгүй гэдгийг санаарай. Бүх хүнд л ийм зүйл тохиолддог. Тиймээс гомдоллохоо боль. Энэ сард өөрийгөө гадаад болон дотоод талаас нь өөрчилхөд зориулвал тааламжтай. Чи гэр бүл гэдэг өөрийнхөө жижигхээн орон зайг түр мартсан болотой. Одоо дээш харж хэвтээд өөрийн хийсэн бүтээсэн зүйлээ эргэцүүлэн бодох цаг иржээ. Тиймээс ажлаасаа түр хөндийрч, найз нөхөд болон, хайртай гэр бүлийнхэнтэйгээ цагийг илүү их өнгөрөөгөөрэй.

Жинлүүр
Энэ сард жинлүүрийн ордныхон багахан асуудалдтай тулгарч магадгүй. Учир нь өөрийгөө болон хайртай хүнээ буруу зүг тийш хөтлөх магадлалтай байна. Тиймээс өөрийгөө хянаж, аливаа үг үйлдэлдээ бодлоготой хандаарай. Ажил мэргэжлийн хувьд бүх зүйл бүтэмжтэй байна. Бараг чиний гар оролцоогүй байхад л бүх зүйл аясаар чинь бүтэх болно. Амжилт өөрөө чам дээр хөвөн ирэх болно. Тэр болтол анхааралтай отож, амжилтыг атгахдаа бэлдэн суугаарай. Санхүүгийн байдал чинь тийм сайн байхгүй ч санаа зовоосон асуудлууд гарахгүй. Хэрэв асуудал тулгарвал санаа зовох хэрэггүй, хүн болгонд л тохиолддог зүйл. Энэ сард аялахад тохиромжтой. Зарим нэг санаа зовоосон зүйлийг байгалийн сайханд гарч бодож тунгаавал илүү үр дүнтэй байх болно. Хайр дурлалын харилцааг ч сайжруулах боломжтой. Өөрийн хүсэл сонирхлоо сонс. Хүслээ хойшлуулах хэрэггүй. Энэ сард ажил амьдралаа зохицуулах хэрэгтэй. Гэр бүлийнхэндээ цаг гарга. Хэдий чи хамгийн сайнаараа хичээж байгаа мэт боловч үүнээс ч илүү тэдэнд анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг санаарай.

Хилэнц
Ганцаардлаасаа болж энэ сард эмч дээр очих хэрэг гарч магадгүй байна шүү. Энэ сарыг бодол оюунаа цэгцлэхэд зориулаарай. Мөн үнэхээр сайхан хайр дурлалыг хүсэх юм бол ирэх жил буюу дараагийн сар хүсэл чинь биелэх болно. Өөрөөр хэлбэл энэ сарыг өөрийгөө бэлдэхдээ зориулаарай. Хариуцсан ажил хэргээ амжилттай дуусгахын тулд шаргуу хөдөлмөрлө. Янз бүрийн шалтгаанаар хойш суух хэрэггүй. Эрт орой хэзээ нэгэн цагт чи л үүнийг хийх ёстой гэдгээ сана. Үүсээд байсан санхүүгийн асуудал хялбархан шийдэгдэнэ. Гэхдээ ямар нэг их хэмжээний мөнгөн тусламж орж ирнэ гэсэн үг биш юм. Асуудлыг шийдвэрлэгдэх хэмжээнд гэдгийг санаарай. Өдөр тутмын амьдралаас түр ч гэсэн завсарлага авч энэ сард аялахыг санал болгож байна. Үүний дүнд чи сайхан амралт, санаанд оромгүй тайвшралыг олох болно. Хэн нэгэнтэй ярилцаж цагийг зугаатай өнгөрүүлнэ гэдэг бол чиний хуьд хамгийн сайхан таашаал байх болно. Мөн энэ сард найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ илүү их цагийг өнгөрүүлэхэд анхаарлаа хандуулаарай.

Нум
Хайрттайгаа муудалцсан ч дараа нь буцаад эвлэрэх нь үнэн юм даа! Зөвхөн сайхан зүйлийг төсөөлөн мөрөөд, тэгвэл өдөр ирэх тусам харилцаа чинь сайжрах болно. Сарын дундуур чамайг гайхшруулсан гэнэтийн бяцхан үйл явдлуудад бэлтгэлтэй байгаарай. Бүх зүйл чам дээр төвлөрөхөө больсоноос хойш, одоо ажил хэргийн тал дээр жаахан амрах цаг болжээ. Чиний сэтгэлийг зовоож байсан зарим нэг асуудал хичнээн жижигхэн байсныг чи ухаарах болно. Бусад хүмүүстэй ачааллаасаа хуваалц, тэгвэл чи илүү тайван, амгалан ажлаа хийж чадна. Чи өнөөдрийн өндөрлөгтөө хүрэхийн тулд маш их хичээл зүтгэл гаргаснаа мэдэж байгаа. Харин одоо оюун санаагаа чөлөөлж, хөдөлмөрийнхөө үр шимийг шимэх цаг чинь иржээ. Чамд амжилтаа тэмдэглэх олон шалтгаан бий. Аливаа шийдвэрийг гаргахдаа олноосоо асуу. Хоёр толгой, нэг толгойноос дээр. Гэр бүлийнхээ гишүүдэд бууж өгснөөр чи илүү аз жаргалтай болох болно. 12 дугаар сарын 18-наас эхлээд чи ажилдаа биш гэр бүлийхэн болон хайртдаа анхаарал хандуулж эхэлнэ. 12 дугаар сарын 23 хайрттайгаа эвлэрэхэд хамгийн тохиромжтой үе байх болно. Хамтдаа романтик оройн зоог барьж, од гаригсийн тааламжтай нөхцөл байдлыг ашиглаад аваарай. Энэ үед асуудлаа шийдэж чадвал, 2013 ондоо сэтгэл амар орох болно.

Матар
Заримдаа чи хайр дурлалын асуудалд хэт их анхаарлаа хандуулж, үүнээсээ болж өөрийгөө шаналгаж мэднэ. Магадгүй чи асуудлыг хэт эмзэг хүлээж аваад байгаа байх. Зүгээр хөнгөнөөр сэтгэ. Хэрэв чи багахан хичээл зүтгэл гаргаж чадвал асуудал чинь тийм ч хэцүү биш болохыг ойлгоно. Матрын ордныхон энэ сард өөрийн сонголтондоо ихээхэн анхаарад хандуулах хэрэгтэй. Чи бодол санаагаа ажлын хамт олондоо ний нуугүй бүгдийг ярих нь тийм ч зөв алхам биш. Хэдий чи нээлттэй хүн ч гэлээ энэ цаг нь биш гэдгийг санаарай. Амин хувийн асуудлаа ажил хэрэгтэйгээ хутгах хэрэггүй. Ямар нэг зүйл авахаар төлөвлөсөн бол мөнгөө цааш нь далд хий. Санаа амар байж хэт туйлшрах хэрэггүй. Тэвчээртэй байж, өөрийн тэмүүлсэн зүйлдээ хүрэхийн тулд улам их хичээгээрэй. Багахан хэмжээний аялал зугаалга зохион байгуулахад тохиромжтой. Аз жаргалтай дурсамжуудын чинь нэг байх болно. Хэн ч үүнийг санаачлахгүй байна гэж хойш суухын оронд өөрөө зохион байгуулж болох юм. Бусдыг шүүмжилж болох ч зөвлөгөө өгч байгаа мэтээр ханд. Тэгвэл илүү үр дүнтэй байх болно. Энэ сар бол бүхэлдээ бүхнийг сайн хийхийн төлөө хичээх сар юм. Өөрийн хүүхэд болон дүүдээ хэтэрхий хатуу хандах хэрэггүй.

Хумх
Хайртай хүнтэйгээ зан төлөвийн ялгаанаас шалтгаалаад хагарал үүсэж болзошгүй. Бүр энэ харилцаа та хоёрт тустай юу гэж бодогдож ч мэднэ. Тиймээс нам гүм, чимээгүй орчинд сууж байгаад хоорондоо тайван ярилцаж, асуудлыг шийдэх нь хамгийн ухаалаг алхам болно. Чиний сэдсэн санаачлагыг хэн ч үл ойшоож буй мэт мэдрэмж хурдацтай өсөж мэдэх нь. Ухаан санаандаа байгаа гайхалтай санаагаа дахин тунгааж, бусдад гаргахдаа практикт үндэслэн ярь. Шинэ санаа бүхнээ хэрэгжүүлэхийн тулд чамаас арай бодитой байхыг од эрхэс шаардаж байна. Том сэтгэх ёстой ч гэсэн газарт хөлөө сайтар тавьсан эсэхээ шалгаарай. Аялах цаг зөндөө олдоно. Гэхдээ яг одоо байгаа цаг үедээ гэртэйгээ аль болох ойрхон байж чухал шийдвэрүүдээ гаргах хэрэгтэй.Энэ сард төлөвлөсөн зүйлүүд чинь бүтэлгүйтэх эрсдэлтэй. Гэхдээ энэ нь амжилттай болохгүй гэсэн үг биш бөгөөд зөвхөн хүн бүгд чам шиг сэтгэдэггүй гэдгийг л харуулж байгаа юм. Тиймээс өөрийнхөө бодол, юманд хандах хандлагыг бага зэрэг өөрчлөн, бодитоор сэтгэж байхыг од эрхэс сануулж байна.Чиний гаргасан шийдвэрүүд ажлынхан болон гэрийнхэнд чинь таалагдахгүй, тэд үл тоох хандлагаар хандаж мэдэх тул арга барилаа сайжруулаарай. Сарын сүүлч гэхэд байдал тогтворжиж, чиний санал санаачлагууд дэмжигдэж эхлэнэ. Харин яг тэр үеэр чамд шинэ хүмүүстэй уулзаж, том төлөвлөгөө гаргах таатай үе ирнэ гэдгийг дуулгая. Он солигдох мөч ирж байгаа болохоор ч бус 2013 он тэр чигтээ чамайг ивээх бололтой.

Загас

12 сар бүхэлдээ хайрын сар байх болно. Эсрэг хүйснийхээ хүнээс сайхан зан чанаруудыг нь чи дорхноо мэдэрч, харилцааг хурдан гүнзгийрүүлнэ. Та хоёрын харилцаа цэцэг шиг л дэлбээлнэ. Хэрвээ ганц бие бол чамд тохирох хүн удахгүй ирнэ. Учир нь тэр аль хэдийн замдаа гарчихаж. Харин ажил мэргэжлийн хувьд тийм ч таатай сар бус. Яагаад гэвэл хүн бүхэн чамтай адилхан боддоггүй. Бодол санаагаа одоохондоо дотроо нууж, таатай үе ирэхийг хүлээ. Мөнгөндөө санаа зовж сандрах шиг дэмий зүйл энэ сард үгүй. Харин цаг хугацаа, тэвчээр хоёр л ирээдүйд төлөвлөсөн зүйлсэд чинь тохирох найз юм шүү. Чиний байгалиас өгөгдсөн сайхан сэтгэлийг чинь өөрсөддөө ашиглах гээд байдаг хүмүүст битгий олзлуулаарай. Хол явснаас гэртээ үлдэж энэ сарыг өнгөрөөх нь илүү ашигтай. Чиний бодол санааг эзэмдээд байгаа сайхан санаануудаа хэзээ биелүүлэх гэж санааширч суугаа бол дараа л хий. Гэр бүл болон найзууд чинь чамайг хамт байж, цагийн өнгөрөөсөнд баярлах болно. Хэдий тайван тогтуун сар ч гэлээ нэлээдгүй бүтээмжтэй үе ирж байна. Гялалзсан ажлын амжилт, мөнгөнөөс ч илүү сэтгэл татах, чухал зүйлс байгааг олж нээх болно. Ингэснээр амьдралд чинь шинээр хэн нэгэн гайхалтай хүн орж ирэх “бонус” чамд очно гэсэн үг. 2013 он амьдралд чинь цэнгэг агаар, эрч хүчийг авчрах болно.
profile
Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6828405/ac3/trackback

profile

***12-р***сар

2012.12.16 12:09:53
*.199.157.24

 
<script type="text/javascript">displayMultimedia("files/attach/images/164/256/218/004/OTGONGEREL%20-%20Harts.swf", "23","18", { "autostart" : false, "wmode" : "transparent" });</script>

uguulleg-150x150.jpg

profile

***12-р***сар

2012.12.16 11:38:50
*.199.157.24

 
<script type="text/javascript">displayMultimedia("files/attach/images/164/256/218/004/OTGONGEREL%20-%20Harts.swf", "23","18", { "autostart" : false, "wmode" : "transparent" });</script>

uguulleg-150x150.jpg

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
38631 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew2 2012-12-06 801
38630 Нүдний Лазер эмчилгээ 12 сар дуустал 50% хямдралтай! Khos vansemberuu Hospital 2012-12-06 723
38629 40 ИНЧ, 27 ИНЧИЙН САМСОНГИЙН СМАРТ TV ЯАРАЛТАЙ ЗАРНА Унаагаар үйлчлэнэ. 2012-12-06 760
38628 ene unen bolwuu Хонгорзул 2012-12-06 936
38627 Гадаад ажилчдын хүний эрхийн төвөөр та үйлчлүүлнэ үү. Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2012-12-06 813
38626 Бүсгүйчүүдээ шинэ жилийн үдэшлэгтээ толигор цэвэрхэн арьстай оролцоцгооё!Алтан утас болон лазер эмчилгээ хямдарлаа Гоо үзэмж 2012-12-06 867
38625 BANKNII BATALGAA OCHIJ GARGANA. HP; 010 5786 2797 MONGOL_BANK 2012-12-06 805
38624 жирэмсэн эхэд гэрээр хийчих ажил бнуу Админ 2012-12-06 884
38623 eejyyd jiremsen ehchyydee tuslaach [3] smile12 2012-12-06 1219
38622 humuusee solongosd eleg shiljuulen suulgah mes zasaliin talaar asuuya. [2] sanata 2012-12-05 1699
38621 Нүдний Лазер эмчилгээ 12 сар дуустал хямдралтай! Khos vansemberuu Hospital 2012-12-05 929
38620 ****3D HUMSUG KONTUR SHIVJ SORMUUS SUULGANA **** lady_2012 2012-12-05 919
38619 Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгө авах хүсэлтийг ингэж гаргаарай эди хугда 2012-12-05 3291
38618 V line, TR line,Алтан утас,филлер,ботокс болон бүх төрлийн гоо сайхны мэс заслыг чанарын өндөр түвшинд osknps 2012-12-05 1258
38617 ХИЙМЭЛ ШҮД ХЯМДРАЛТАЙ ХИЙЖ БАЙНА shudnii emneleg 2012-12-05 1042
38616 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew2 2012-12-04 931
38615 mongold niitiin bair zarna bairlal saitai mgl_clobal 2012-12-04 1004
38614 mgl.d gazar zarna bairlal saitai mgl_clobal 2012-12-04 791
38613 hi busguichuud ee [2] buuvein duu 2012-12-04 1044
38612 40 ИНЧ, 27ИНЧИЙН САМСОНГИЙН СМАРТ ТV 1,500-Д ЗАРНА Унаагаар үйлчлэнэ. 2012-12-04 803
38611 Нүдний Лазер эмчилгээ 12 сар дуустал хямдрал! Khos vansemberuu Hospital 2012-12-04 875
38610 tseverhen hereglesen huuhdiin tereg zarna file az21 2012-12-03 733
» Арванхоёрдугаар сарын зурхай file [2] эди хугда 2012-12-03 1263
38608 MONGOL RUU BARILGA,UUL UURHAIN TONOG TUHUURUMJ, SELBEG HEREGSEL NIILUULNE. [1] Aussie 2012-12-03 3406
38607 GYONGGI DO,POCHEON, SUNURI-D MONGOL BAR YARALTAI ZARNA. HARILTSAH UTAS: 010-4037-6087 file Aussie 2012-12-03 998
38606 Eртөнц таны бодсоноос ТОД! (Hүдний хараа тэгэлдэг ЛА3EРИЙН эмчилгээ) Khos vansemberuu Hospital 2012-12-03 779
38605 ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСАЛ ХЯМДАРСАН ШҮҮ БҮСГҮЙЧҮҮДЭЭ ЯАРААРАЙ Гоо үзэмж 2012-12-03 992
38604 EM AJIL BNA 너는내운명 2012-12-03 808
38603 ***************3D HUMSUG KONTUR SHIVJ SORMUUS SUULGANA************ lady_2012 2012-12-02 825
38602 SeoulBox~Application [2] SeoulBox 2012-12-02 1016
38601 Hi eej naraa asuuh yum bnaa kor.salhin tsetseg S;UM 2012-12-02 1196
38600 busguichuude goo shni set ?? [8] [1] hosbolor 2012-12-02 1326
38599 gmarketaas baraa avah gesiimaa [1] BMW boss 2012-12-02 880
38598 baritsaalan zeeleh talaar asuuya [1] 02020202 2012-12-02 1087
38597 Muuguntsur ??? [4] xairtai9 2012-12-02 2303
38596 АНСАН ХОТЫН ГАДААД ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ОРЧУУЛГА, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2012-12-02 783
38595 Гадаад ажилчдын хүний эрхийн төвөөр та үйлчлүүлнэ үү. Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2012-12-02 824
38594 Eртөнц таны бодсоноос ТОД! (Hүдний хараа тэгэлдэг ЛА3EРИЙН эмчилгээ) Khos vansemberuu Hospital 2012-12-02 804
38593 asuuya eejuudee... zol_1 2012-12-01 887
38592 humeesee chihnii hengreg sain nuhdug emneleg medeh hun bn helj tuslaach [2] pokkop 2012-12-01 1360
38591 kargo asuuh gesiin bytshan vr 2012-12-01 1270
38590 ~BUTEN-BIENII MAS-J~ jina_hj 2012-12-01 1732
38589 ♥♥♥ERUUL ARISIIG BELEGLENE♥♥♥ tsonkh 2012-12-01 1071
38588 ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСАЛ ХЯМДАРСАН ШҮҮ БҮСГҮЙЧҮҮДЭЭ ЯАРААРАЙ Гоо үзэмж 2012-12-01 1074
38587 yaraltai dahin asuuya? zuwluuch [1] hatsar goo ohid 2012-11-30 1108
배너신청
자생병원

배너신청