Moderator: mgl_300
"Азийн хамгийн дур булаам цагаан хоолтон-2009" шалгаруулалтад Ази тивийнхэн санаал өгч эцсийн дүн гарлаа. "PETA ASIA PACIFIC.COM" сайтаар бүтэн сарын турш үргэлжилсэн энэ санал асуулгын эцэст Монголын дуучин Номинжин тун цөөхөн хэдхэн хүний саналын зөрүүгээр Тайваний кино жүжигчин, дуучин Барби Шу-гийн дараа орж, хоёрдугаар байр эзэлсэн аж. Номинжин харин поп урлагийн супер од Фэй Уонг, урьд нь модель байсан Холливудын жүжигчин гоо эмэгтэй Магги Кю, Натали Портман, дуучин Лёона Луис нарыг ардаа орхижээ.
Мах үйлдвэрлэхийн төлөө мал амьтдыг хэрхэн хэрцгийгээр хороож буйг ойлгож ухаармагцаа л цагаан хоолтон болсон дуучин Номинжин өнгөрсөн жил салатны навчин даашинд өмсөн "ПИТА"-гийн цагаан хоолны сурталчилгаанд зургаа авахуулсан юм. Тэрээр "Амьтад яг л бидэн шиг сэтгэл, мэдрэлтэй, бас амьд явахыг хүсч байдаг. Цагаан хоол идэх нь зөвхөн амьтны амь хэлтрүүлээд зогсохгүй өөрсдийг маань ч бас аварна" хэмээн өгүүлжээ. Цагаан хоолтон хүмүүс зүрхний өвчин, чихрийн шижин болон үхлийн аюулт бусад олон өвчний эрсдлийг багасгаж чаддаг. Хүний өөрийнх нь эрүүл мэндэд ч тэр, амьтад, байгаль орчинд ч тэр, илэрхий их ач тустай гэнэ.
Д.Догсмаа