Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

TSEWER MONGOL

Уншсан 1312 vote 0 2009.06.09 13:02:50
 

Бүтэн гурван сарын турш “UBS” телевизээр явагдсан  “Universe best songs” уралдааны “Гала” тоглолт явагдаж ялагч нь тодорсон билээ. Тус уралдааны ялагч Ч.Цэлмүүнтэй ярилцлаа.

-”Universe best songs” уралдааны ялагч болсонд тань баяр хүргэе. Өөрийгөө танилцуулахгүй юу, аль сургуульд ямар мэргэжлээр  суралцдаг вэ?

-Баярлалаа. “MIU” сургуулийн био технологийн хоёрдугаар дамжааны оюутан. Ам бүл тавуулаа. Аав, ээж, ах, дүүтэйгээ амьдардаг. Аав, ээж маань эмч хүмүүс. Би дунд сургуульд байх даа зураг зурдаг байсан. Нэлээн хэдэн зургийн үзэсгэлэн гаргасан. Сургуулийнхаа сагсан бөмбөгийн багийн ахлагч байлаа. Дуулж хөгжимдөнө. Мөн монгол бүжиг, R&B break dance хийдэг байсан.

-Танай удамд урлагийн хүн байдаг уу?

Аав маань залуудаа дуулдаг, гитар, бөмбөр, төгөлдөр хуур тоглодог байсан гэдэг. Аав болон Б.Наранзун ах, бас нэг ах гурвуул хамтлагтай байсан. “Мишээл” гэдэг дууг нь хүмүүс их сонсдог.

-Энэ уралдаанд ямар зорилготой оролцов?

-Ийм уралдаан явагдахыг мэдээгүй байсан. Би Солонгост дадлага хийж байгаад ирсэн чинь уралдааны бүртгэлийн сүүлчийн өдөр таарсан юм. Найз Энхүүш маань “Оролцоод үз” гэж ятгаад бүртгүүлсэн. Ямар нэгэн зорилго тавиагүй. Бүртгүүлсний маргааш оролцогчдыг студид цуглуулахад 400 гаруй хүн ирсэн. Тэр олон хүнийг хараад л сүрдэж, айсан шүү. Шат ахих тусам зориг орж өөртөө илүү итгэх, итгэл төрсөн.

-Бага байхдаа дуулдаг байсан уу?

-Гурван настай байхдаа “Ямаха” төгөлдөр хуурын сургуульд нэг хэсэг явж байлаа. Төгөлдөр хуур, бөмбөр тоглож сурсан. Тэр үе л урлагт ойртох, ойр байх эхлэл болсон байх.  Дараа нь “Эрэл” дунд сургуульд ороод хоор дууны хоёрдугаар хоолой хийдэг болсон. Одоо төгөлдөр хуур, бөмбөр тоглохоо больсон. Харин морин хуур сонирхон тоглож байгаа.

-Урлагийн чиглэлээр мэргэжил эзэмших бодол байгаагүй юу?

-Урлагаар тууштай явж, хүмүүсийн сэтгэлд  хүрсэн, ямар ч цаг үед мөнх байх уран бүтээл хийхийг хичээнэ. Дуулах, хөгжим тоглох бол миний хобби, урлагийн мэргэжил эзэмшихгүйгээр сонирхлынхоо дагуу өөрийгөө хөгжүүлэх боломж бий.

Надад бага боловч дуулах авьяас байгаа бол монголынхоо урлагт тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулах юмсан гэсэн мөрөөдөл байсан.

Энэ мөрөөдөлдөө хүрэх гараагаа амжилттай эхэлсэндээ баяртай байна.

Амьдралынхаа өмнө дуулах гэсэн ганцхан зорилго тавиад явбал миний хувьд багадна. Хүмүүсийн сэтгэлд хүрсэн, мартагдашгүй сайхан дуу дуулж чадахгүй бол хэдэн жилийн дараа мартагдаад л өнгөрнө.

-”Universe best songs” уралдааны сүүлчийн шатанд шалгарч үлдэхэд тань үзэгчид өөрийг тань түрүүлэх байх гэж ярилцаж  байсан. Үүнийг дуулсан уу?

-Тийм үү. Манай шилдэг 25 өөлхийн аргагүй жигд, авьяаслаг залуус байсан. Намайг дэмжсэн үзэгчиддээ их баярлалаа. Шагнал гардуулах үед намайг уйлсангүй, сэтгэл нь хөдөлж хөөрч, баярласангүй гэж яриад байсан. Яг тэр мөчид үнэндээ би түрүүлсэн гэдэгтээ итгээгүй. Яагаад гэхээр эхний өдрийн тоглолт дээр санасан хэмжээндээ дуулсан. Харин хоёр дахь өдөр хөгжимчин буруу нотноос “ля”-гаас эхлэх байсныг “фа”-гаас  эхлээд би өнгө алдаж дуулсан юм. Тэгээд л миний дуу тэр чигтээ өөр болоод явчихсан. Тайзны ард ороод өөрийн эрхгүй асгартлаа уйлсан.  За би ч шалгарч чадахгүй юм байна гэж өөрийгөө тайвшруулсан. Тэрнээс болоод сэтгэлээр унасан байлаа. Шагнал гардуулахын өмнө хөтлөгч үзэгчдээс “Та нар хэн гэж бодож байна” гэж асуусан. Үзэгчид бүгд Цэлмүүн гэж хашгирахад бас л итгээгүй. Шагнал авсан хэрнээ нэг л итгэж чадахгүй байсан шүү. Тэмцээн дууссан гэхээр нэг л сонин санагдсан. Баяртай, бас хөнгөн гунигтай ч юм шиг. Яагаад гэхээр бид өдөр бүхэн уулзаж хамт байгаад хоорондоо их дассан. Одоо бусад 24 нөхдөө үгүйлж л байна.

-Хамтарч уран бүтээл хийх талаар хоорондоо ярилцав уу?

-”UBS” телевизтэй хамтарч уран сайхны кино хийнэ гэсэн. Бусад зүйлийг ярих цаг арай л болоогүй байна. Бүгд л их том давааны цаана гарсан болохоор одоо сэтгэл амарч тайвширсан байгаа. Найзууд маань амарч сэргээлт аваад дараагийн ажилдаа орох байх. Өнөөдөр бид уулзана, энэ үеэр магадгүй юу хийхээ ярилцах болов уу.

-Өөрийнхөө дууны цомгийг гаргах уу. Студи, продакшнаас хамтран ажиллах санал тавьж байна уу?

-Хүмүүс надаас олон зүйлийг хүсч, хүлээж байгаа байх. Тэдний сэтгэлд хүрсэн чанартай, өвөрмөц дуу гаргах бодол бий.

Харин ямар нэг  студи, продакшны нөмөр нөөлөг дор явахыг хүсэхгүй байна. Би ямар нэгэн зүйлд баригдахгүйгээр эрх чөлөөтэйгөөр уран бүтээл хиймээр байна. Ер нь бодлоготой хандана. Сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргахгүй. Дуучин Т.Ариунаа эгч шиг хэнд ч захирагдахгүй хүссэн уран бүтээлээ хиймээр байна.

-”Universe best songs” уралдаанд ихэвчлэн ямар хэлээр дуулсан бэ?

-Бүх шатанд англи хэлээр дуулсан. Миний бодлоор англи хэлээр дуулахад дууны утга санаа, аялгуу хоёр их гоё таарч нийлдэг юм шиг санагддаг. Надад хамгийн ойр нь англи хэл байсан. Манай аав, ээж, дүү бид хоёрыг бага байхаас англи хэлээр гэртээ байнга яриулж өсгөсөн юм. Монгол хэлнийхээ хэмжээнд англи хэлийг эзэмшсэн. Тийм учраас л англи хэл дээр дуу сонгосон. Эхний шатанд Celine Dion,  хоёрдугаар шатанд Christina Aguilera, гуравдугаар шатанд Alicia Keys, дөрөвдүгээр шатанд ахиад Christina Aguilera, гала тоглолтод “Америкын шүтээн”-ий ялагч Kelly Clarkson нарын дууг дуулсан.

-Гадаадад амьдарч байсан юм уу. Аав, ээж тань монгол хүмүүс үү?

-Үгүй, үгүй монголдоо амьдарч байсан. Зарим хүн намайг эрлийз гэж  яриад байх шиг байсан. Дашрамд хэлэхэд, би эрлийз биш ээ, цэвэр монгол.

-”Гала” тоглолтод шалгарч үлдсэн 24-ийн хэнтэй нь илүү ойр дотно байв?

-Бүгдтэй нь дотно харилцаатай байсан даа. Илүү ойр дотно гэвэл Хулан, Эрдэнэтүлхүүр нар. Хулан маань тэр болгонд  байдаггүй өвөрмөц хоолойтой.

Хулангийн ганц хоолойны өнгө, дуулах чадвар ч биш. Түүний хувь хүний төлөвшил нь бусад оролцогчдоос эрс ялгарч байсан нь таалагдсан учраас дотно найзууд болсон. Эрэгтэйчүүдээс Тэмүүжин ах их дажгүй санагдаж байлаа. Тэмүүжин ах ноён нуруутай, намбалаг санагдсан. Хүчтэй өрсөлдөгч нарын нэг нь Тэмүүжин ах байв. Гала концерт дээр маш нүсэр гоё тоглолт хийсэн. Би Тэмүүжин ахыг дэмжиж байсан болохоор түрүүлэх байх гэж бодож байсан.

-”Universe best songs” уралдааны явцад шантрах, няцах үе гарч байсан уу?

-Тийм үе байсан. Тэмцээний хугацаа их урт байлаа. Тэмцээнээс гарна гээд “UBS”-ээс  уйлаад гарч явж байсан. Буруугаа ойлгоод эхэлсэн ажлаа дуусгах нь зөв гээд буцаж очсон юм.

-Энэ тэмцээн өөрийн чинь амьдралд ямар өөрчлөлт гаргасан бэ?

-Өөрийн хүчинд итгэх итгэлийг энэ тэмцээн өглөө. Шинэ боломж, бололцоог амьдралд минь нээн өгч байна. Өөр үүд хаалга нээгдлээ. Өмнө нь би тайзан дээр гараад хөгжимгүй, ганцхан микрофонтой дуулж үзэх юмсан. Миний хоолойны чадал ямар хэмжээнд байгаа бол. Хүмүүсийн зүрх сэтгэлд хүртэл дуулж үзэхсэн гэж мөрөөддөг байсан. Одоо тэр мөрөөдөлдөө бага багаар ойртож байгаадаа баяртай байна.

-Өөрийнхөө дуулах авьяасыг хэзээнээс илүү ихээр мэдэрсэн бэ?

-Багаасаа дуулж эхэлсэн. Дууны уралдаанд орж байгаагүй ч гадаад, дотоодын олон концертод оролцож байлаа. Хүмүүс чамд авьяас, хоолой байна. Дуучин болно шүү гэж хэлдэг  байсан. Хааяа  өөрийгөө дуучин болж чадна шүү гэж сэтгэлээ зоригжуулахаас хэтэрдэггүй байв. Тэрнээс биш  чадалтай хоолой надад байгаа гэж хэзээ ч бардаж яваагүй. Дуучин болох боломж надад байсан. Дуучин болох гэж “B” продакшнд хүртэл орж байлаа. Түүнээс гараад “Solo” студид хэсэг явсан. Дуучин болох цаг нь болоогүй байсан юм байлгүй.

-”B” продакшнд хэр удав. Тийш ээ орох саналыг хэн тавьсан бэ?

-Нэг их удаагүй ээ. “B” продакшнд орох саналыг дуучин Эгшиглэн надад тавьсан юм. Хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурахын өмнө гарсан.  Хүмүүс харьцааны соёлтой, найрсаг дотно харьцаатай хамт олонтой  ажиллахыг   хүсдэг. Тэгээд ч дуучин Д.Болд миний нэрийг өөрчилнө гэсэнд аав үүнийг зөвшөөрөөгүй.

-Өөрийгөө ямар зан чанартай гэж боддог вэ?

-Их романтик хүн байх. Миний хувьд аливааг мэдэрч, урсгалыг дагах биш, сөрж явахыг боддог. Зарчим ч байж, аль болох өөрийгөө дарж, даруу байхыг хичээдэг.

-Өөрийгөө дарж даруу байх нь авьяас чадвар, нөөц боломжоо хаах юм биш үү?

-Мэдээж би өөрийгөө тодорхой хэмжээнд үнэлдэг. Өөртөө их хайртай. Гэхдээ бусдыг дорд үзэж өөрийгөө дөвийлгөх, гайхуулах шаардлага надад байхгүй. Авьяас надад үнэхээр байгаа бол гайхуулах шаардлагагүйгээр гараад ирэх байх. “Эзэн хичээвэл, заяа хичээнэ гэсэн үг” байдаг. Би явах ёстой замаараа явж, чадах юм аа хийх нь зөв байх.

Магадгүй “Universe best songs” уралдаанд ялагч болоогүй бол би урдын хэвийн амьдралдаа дассан, нөгөө л нэг хуучин Цэлмүүн байх байсан. “UBS”-ийн энэ уралдаан намайг илүү хурцалж өглөө.

-Загвар өмсдөг үү. Миссийн тэмцээнд оролцож байсан гэж дуулсан юм байна үнэн үү?

-Загвар өмсдөггүй ээ. “Оюутны мисс 2008” тэмцээнд орж түрүүлж байсан. Манай сургуулийн дээд курсын эгч ороод үз гэж  санал болгоод орж үзсэн юм. Тэр тэмцээнд түрүүлсэн болохоор дэлхийн оюутны миссийн тэмцээнд оролцох байсан.  Хичээл, шалгалт, шүүлэг гээд явж чадаагүй.

-Ер нь тэмцээн, уралдаанд од, азтай юм биш үү. Эсвэл өөрт чинь их нуугдмал авьяас чадвар байна уу?

-. Өөрийгөө нээх, авьяас чадвараа сорих гэж л ордог.

“Universe best songs”–ийн шүүгч нар чамд материал байна гэдэг. Тэр их чухал үг. Үнэхээр надад нөөц байгаа бол түүндээ хүрч хөдөлмөрлөх нь чухал байх.

 

HOLIIN UULIIN OROIG HARJ AMIDARSNAAS
HUL DOORH CHULUUGAA HARJ AMIDAR
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1790803/06f/trackback

profile

ELGEMSUU

2009.06.09 13:15:09
*.124.124.37

tsaashid ulam ihiig hiigeerei amjilt husie

HEKUNE

2009.06.09 13:51:45
*.33.72.161

Tselmuun, goe l ner bna shdee, duuchin Bold yahaaraa hunii ner uurchildug hun beeeeeeeeemoticon
profile

edelweis_9

2009.06.09 14:26:23
*.140.190.119

mongol gej helmeergui torhtei busgui baina
profile

jaalhuu

2009.06.09 16:16:48
*.74.20.92

Yostoi haraagui sonsoogui medeegui duulaagui unerleegui yum bna.....Sorry...
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
4926 Шилэн оймс сонгохдоо чанарын тэмдгийг нь анзаараарай 사랑 ХАЙР 2009-06-10 895
4925 Та, би, бид ийм л байж дээ... зайлуул гэж... [4] 사랑 ХАЙР 2009-06-10 1412
4924 Солонгос хэлний авиа, үсэг, унших дасгал [1] 사랑 ХАЙР 2009-06-10 5467
4923 Солонгос хэл сурахад тустай сайтууд [1] 사랑 ХАЙР 2009-06-10 3091
4922 Дуучин Номинжин азийн дур булаам цагаан хоолтны хоёрт орлоо Маралгоо 2009-06-10 1005
4921 Butsah gesiin zoblooch busguichuudee [1] snower 2009-06-10 698
4920 OGLOONII MEND ELGEMSUU 2009-06-10 796
4919 elgemsuudee bayarlalaa saihan zovolgoo ogsond [2] namjil 2009-06-09 733
4918 eejuudee ta nar uhriin mah?? [2] manuka 2009-06-09 755
4917 solongos huuhed mongol yvah viz haana daruulj avah ve? [1] ariun_setgel 2009-06-09 841
4916 elgemsuugees asuuh zuil bnaa helj ogch tuslaach [1] namjil 2009-06-09 1036
4915 todorhoi hariulj ogooch [1] mer_ser 2009-06-09 581
4914 helj ogooch yaraltai [1] gana_ts 2009-06-09 774
4913 yum asuuya [1] mishil 2009-06-09 707
4912 Bvsgvichvvdee zovlooch [4] hvch 2009-06-09 884
4911 asuuyaa [3] aisui666 2009-06-09 798
4910 pampersiig so-goor yu gedeg yum be? [4] snicky 2009-06-09 852
4909 hi [1] coolgirl 2009-06-09 496
4908 *** Cексийн дайснууд юу байдаг вэ *** mgldevuchik 2009-06-09 755
4907 Үсээ эрүүл байлгах энгийн арга замууд mgldevuchik 2009-06-09 1225
4906 SEXY DUR TURH hairtaaa 2009-06-09 1230
4905 COGTUU, DUUCHIN BUSGUI [1] hairtaaa 2009-06-09 1178
4904 end torson eejvvdee tuslaach. [4] xyrs 2009-06-09 903
» TSEWER MONGOL [4] hairtaaa 2009-06-09 1312
4902 so hel vnegvi zaadag gazar bnuu helj uguuch [3] spy J 2009-06-09 779
4901 Бvсгvй та тачаангуй дур булаам харагдахын тулд [1] 사랑 ХАЙР 2009-06-09 825
4900 Хэрэв хүүхнүүд энэ дэлхий дээр бүгдийг захирдаг байсан бол иймэрхүү байх байсан бол уу... ккк [4] 사랑 ХАЙР 2009-06-09 839
4899 Хэрэгтэй ч юм бил үү... [1] 사랑 ХАЙР 2009-06-09 3793
4898 Сонирхоод үзээрэй [2] 사랑 ХАЙР 2009-06-09 2917
4897 7 морь хайж олоорой [6] 사랑 ХАЙР 2009-06-09 994
4896 hi [3] sambuuganaa 2009-06-09 615
4895 ohiduudaaaaaaaaa [1] magic88 2009-06-09 649
4894 ODORIIN MEND EEJUUDEE,,,,,,, [1] magic88 2009-06-09 592
4893 ODORIIN MEND EEJUUDEE,,,,,,, [1] magic88 2009-06-09 584
4892 kajisantai oirhon emneleg baidag boluu helj uguuch emegtei chuud [1] cdkeycrack 2009-06-09 687
4891 ASUUH YUM BNAA TUSLAARAI. [8] bs.mask 2009-06-08 1049
4890 zovolgoo ogch tuslaach busguichuud ee [3] namjil 2009-06-08 1242
4889 SOLONGOSIIN BARAND IIMERHUU........ [1] ELGEMSUU 2009-06-08 769
4888 CHI HAIRTAI ZALUUGAA HAIRLAJ CHADDAG UU?? ELGEMSUU 2009-06-08 600
4887 UNENDEE SONIRHOLTOI L YUM [2] ELGEMSUU 2009-06-08 739
4886 TUSLAARAI [2] suren9 2009-06-08 1511
4885 gereenii viziig end sungah bolomjtoi bolson uu [4] snicky 2009-06-08 905
4884 Erhem deed oyunt humuun tanaa~~~~ vege 2009-06-08 801
4883 Таны нас ба секс [1] mgldevuchika 2009-06-08 852
4882 Тэр чамд ухаангүй дурласныг мэдэх 10 шинж mgldevuchika 2009-06-08 2276
배너신청
자생병원

배너신청