Тачаангуй эмэгтэй ямар дvр тєрхтэй байдаг юм бол оо. Бvсгvй та єєрийнхєє ямар эмэгтэй болохыг мэдмээр байна уу. Энэ тун хялбар.
Тачаангуй тєрхтэй эмэгтэйд байгалиас хайрласан хилэн зєєлєн арьс, хонхортой хацар, хvvхдийнх шиг булцгар гар, эх хvний єргєн ташаа, нарийн бэлхvvс, бумбагар хєх гээд дур булаам бие галбираас гадна єдєєнгvй дvр тєрх, авир зан, харц, хувцас зэргээр бусдаас ялгардаг. Тачаангуй, дур булаам эмэгтэй байхыг хvсэхгvй хэн байх билээ.-Биеийнхээ арьсыг туяарсан, нvд булаам харагдуулахын тулд зориулалтын гель, крем, тосыг хэрэглэ. Хєх цээжин биеэ ил гаргах хувцас хамгийн тохиромжтой. Тиймээс ил цухуйх хэсэгтээ нунтаг гялтганууртай тосноос бага зэргийг тvрхэнэ. Энэ тохиолдолд таны арьс сайхан болҗ дур булаам болох эхний алхам бvрэлдлээ гэсэн vг.
-Хурц тод єнгийн даашинзыг зоригтой сонгон ємс. Тэгэхдээ оройн vдэшлэг цэнгvvнд улаан єнгийн даашинз таныг бусдаас онцгой харагдуулна. Ийм даашинз ємссєн vед тэд олны нvднээс нуугдана гэж санахын ч хэрэггvй. Харин ч бvр эрчvvдийн тєдийгvй эмэгтэйчvvдийн харцыг соронз мэт л татна. Харин даашинзаа хєнгєн нимгэн эд бvсээр хийвэл хамгийн тохиромжтой.
-Хэрвээ та час улаан даашинзаас ямар нэгэн байдлаар татгалзаж байгаа бол маргад ногоон, vзмэн ягаан, усан цэнхэр, гvн хєх єнгийг сонгоорой. Та тачаангуй дур тєрхтэй харагдая л гэж бодож байвал тод єнгийн сонголт хамгийн зєв шvv. Тас хар нvдний шил зvvж бай. Харин дугуй царайтай хатагтай нар гvн харлуулалттай, хар хvрээтэй нvдний шил илvv нууцлаг, дур булаам харагдуулдаг юм.
-Нугалаа, хуниас, салбагар хормойтой банзал, бошинзыг бас ємсч бай. Ийм хувцас таны явдал хєдєлгєєнийг илvv донж маягтай харагдуулахаас гадна, бие галбирын тань хотгор гvдгэрийг улам тодруулж харагдуулна. Энэ нь таныг чєлєєтэй илэн далангvй харагдуулахын зэрэгцээ хэтэрхий бvдvvлэг задгай гэх ойлголтоос зайлсхийлгэхэд тустай байх болно.
-Харин єєрийнхєє гоёлыг сонгохдоо том том бєєрєнхий шилэн сондор зvгээр юм. Яагаад гэхээр таны нvцгэн энгэр цээжийг гайхалтай чимэглэж єгнє. Харин vнэт чулуунаас сувд хамгийн тачаангуй, эрхэмсэг харагдуулдаг.
-Бэлхvvсээ тодруулж, нарийн харагдуулахын тулд єргєн бvс танд хэрэгтэй. Гэхдээ єргєн бvс нь нарийн богино банзал, энгийн шулуун даашинзад маш сайхан зохицдог. Vvгээрээ эмэгтэй хvний "гитар" шиг биеийг улам тодотгож харуудцгаараа давуу юм.