Moderator: mgl_300
Эрэгтэй бэлгэвч Бэлгэвч нь маш нимгэн, уян резинэн материалаар хийгдсэн, хавьтлын өмнө эрэгтэй хүн хөвчирсөн бэлэг эрхтэндээ углаж, эмэгтэйг жирэмслүүлэхээс хамгаалах зорилгоор хэрэглэдэг хэрэгсэл юм. Бэлгэвчийг мөн бэлгийн замын халдвар, ХДХВ/ДОХ авах ба халдвар тараахаас сэргийлэх зорилгоор хэрэглэдэг. Хэрхэн хамгаалдаг вэ? Бэлгийн хавьтлын үед эрэгтэйн шодойноос ялгарсан үрийн шингэнийг бэлгэвчинд хуримтлуулж, үтрээнд оруулахгүй саатуулснаар жирэмслэхээс хамгаалахаас гадна үрийн шингэнд байгаа бэлгийн замаар халдах өвчний нянг эмэгтэйд дамжуулж халдаах, эсвэл өөрөө эмэгтэйгээс халдвар авахаас хамгаалдаг. Үр дүн: Бэлгэвч нь 86-97%-ийн үр дүнтэй. Бэлгэвчийг тогтмол биш хэрэглэдэг 100 эмэгтэй тутмаас 14 нь хэрэглээний эхний жилд жирэмслэх магадлалтай. Харин тогтмол, зөв хэрэглэвэл 100 эмэгтэй тутмаас 3 нь хэрэглээний эхний жилд жирэмслэх магадлалтай. Бэлгэвчийг зөв хэрэглэсэн тохиолдолд ДОХ, заг хүйтэн, тэмбүү, хламид, трихомониаз зэрэг өвчний халдвараас 80-90% хүртэл хамгаална. Зарим тохиолдолд гадна бэлэг эрхтний цэврүүтэл, үү болон вирусын гаралтай бусад өвчнөөс хамгаална. Давуу талууд:
Сул талууд:
Хэрэглэж болохгүй тохиолдол:
Хэрэглэх арга: /Аюулгүй секс ба бэлгэвч сэдэвт хичээлийн хэсэгт/ Бэлгэвчийг гэмтэж, урагдахаас яаж сэргийлэх вэ?
Эмэгтэй бэлгэвч Эмэгтэй хүний бэлгийн их уруулд тааруулж, бэлгийн хавьталд орохын өмнө үтрээнд хийж хэрэглэнэ. Хэрхэн хамгаалдаг вэ? Бэлгийн хавьтлын үед эрэгтэйн шодойноос ялгарсан үрийн шингэнийг бэлгэвчинд хуримтлуулж, үтрээнд оруулахгүй саатуулснаар жирэмслэхээс хамгаалахаас гадна үтрээний шүүрэлд байгаа бэлгийн замаар халдах өвчний нянг эрэгтэйд дамжуулж халдаах, эсвэл өөрөө эрэгтэйгээс халдвар авахаас хамгаалдаг. Үр дүн: 79-95 хувийн найдвартай. Дунджаар 21 хувийн эрсдэлтэй. Давуу талууд:
Сул талууд:
Хэрэглэх арга: Бэлгийн хавьталд орохын өмнө бэлгэвчийг доорх зааврын дагуу өөрөө үтрээндээ хийнэ. Үүнд. Уутыг болгоомжтой нээнэ. Бэлгэвчийн битүү хэсгийн дотор цагиргийг олно. Дотоод цагиргийг 2 талаас нь чимхэж барина. Үтрээ рүү чимхэж барьсан дотоод цагиргийг хийнэ. Хуруугаа үтрээ рүү хийж цагиргийг дээш нь түлхэнэ. Энэ үед гаднах цагираг нь үтрээний гадна үлдэнэ. Бэлгийн хавьтлын үед эрэгтэйн шодойг гадна цагиргийн дундуур оруулна. | |||||
|