Moderator: mgl_300
Хүнийг амьдралд хандаж байгаа байдал, дадал зуршлаас нь ажиглан тухайн хүнийг таних маш олон арга бий. Бүр мөнгөө хэрхэн хадгалдгаар нь ч таньж болох аж.
Түрүүвч
Чи мөнгөнд дуртай, мөнгө ч бас чамд дуртай. Мөнгө чиний бичиг баримттай хамт байдаг. Чи түрүүвчиндээ байгаа мөнгөөрөө үнэлэгдэнэ гэсэн зарчмыг баримталдаг байх талтай.
Үнэтэй түрүүвч
Санхүү сайтайгаа харуулах дуртай бол үнэтэй түрүүвч аваад бай. Хэзээ нэгэн цагт мөнгө ч мөн чамайг үнэлэх болно.
Зээлийн карт
Чи шинэлэг бүгдийг үнэлдэг дэвшилттэй хүн юм. Мөнгө чиний хувьд баян чинээлгийн билэгдэл байдаг.
Хямдхан түрүүвч
Чи мөнгийг бодож саналгүйгээр үрдэг. Нөгөө талаас маргаашийг боддоггүй сэтгэл тайван хүн бололтой. Гэхдээ нэг онцлог нь чамд хэрэгцээтэй цагт мөнгө байдаг.
Халаасандаа эсвэл шүүгээндээ
Чи мөнгөө халаас, ном, дэвтэрнийхээ завсар, нууж болох боломжтой бүх газруудад хийдэг үү. Тэгвэл энэ нь чиний ядуурлаас айдаг айдсыг харуулна. Энэ айдсаа орхих хэрэгтэй. Санаа санаагаа дагадаг гэдэгчлэн үнэхээр ядуурчих ч юм билүү.
Базаад л хаа хамаагүй хийчихдэг
Чиний хувьд мөнгөө хийх зориулалтын газар байхгүй. Мөнгөө базаж аваад л цүнхэндээ чихчихдэг. Энэ нь чамд мөнгө дутагдаж байдгийг илэрхийлнэ. Гэхдээ мөнгөтэй байхын тулд түүнд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй шүү дээ.
Валютаар хадгалдаг
Чиний түрүүвчинд гадна дотны нийлээд хэдэн валют байдаг уу. Энэ нь чиний маргаашдаа итгэх итгэл байхгүй байгааг илэрхийлнэ. Учир нь мөнгөний ханш унахад та валютад итгэлтэй байдаг.