Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Нярай хvvхдийн хvйг нь эдгэсний дараа усанд оруулах ёстой. Хvvхдийг усанд оруулах нь биеийг нь цэвэрлэхээс гадна сэргээх vйлчилгээ vзvvлдэг. Харин та хvvхдээ хөхvvлээд шууд унтуулахаар цагийг нь тохируулж усанд оруулаарай. Ер нь оройн 21 цагийн vед хvvхдийг усанд оруулах нь сайн байдаг байна. Нярай хvvхдийг усанд оруулахдаа заавал усыг буцалгасан байх шаардлагатай.
Эцэг эхчvvд ихэвчлэн хар цайнд оруулдаг нь тун зөв арга юм. Харин зарим эцэг эхчvvд нярай хvvхдийг шөлөнд оруулах ёстой гэж vздэг. Энэ нь буруу бөгөөд хvvхдийг зөвхөн эмчилгээний журмаар шөлөнд оруулах ёстой. Хvvхдийг усанд угаах vед байрны дулаан 22 хэмээс доошгvй, усны дулаан 37-37,5 хэм байх ёстой. Хvvхдээ усанд оруулахдаа хvvхдийн биеийг арчих зөөлөн алчуур, биеийг нь ороож боох том алчуур бэлтгэнэ. Хvvхдийнхээ дагз нурууг зvvн гар дээрээ байрлуулаад бөгс хөлийг баруун гараараа барина. Эхлээд хөлийг дараа нь биеийг нь усанд дvрнэ.
Толгой хэнхдэг нь уснаас ил байна. Хvvхдээ усанд оруулахаасаа өмнө чихийг нь ургамлын тосонд дvрж тосыг нь сайтар шахсан хөвөнгөөр бөглөх хэрэгтэй. Энэ нь хvvхдийн чихэнд ус орохоос сэргийлдэг. Толгой цээжийг зvvн гар дээрээ байлгасан хэвээр баруун гараараа толгой хvзvv бие, гар хөлийг савандан зөөлөн угаана. Нvдэнд нь савангийн хөөс оруулахгvйн тулд духнаас дагз тийш илж саванг арилгана. Ийнхvv угааж дуусаад хvvхдийнхээ дээрээс 36 хэмийн халуун ус гоожуулан зайлаад бэлтгэсэн том алчуураараа биеийг ороон авна. Ороож авсан алчуураараа биеийг илсэн байдлаар арчаад дахин цэвэр алчуураараа хуурай болтол нь арчина. Дараа нь бvх биеийг нь шингэц сайтай хvvхдийн шингэн тосоор тослоод нугалаасны хэсгvvдэд хуурай цацлага хийж хувцаслана. Дашрамд дурьдахад, таны хvvхдийн хувцас хуурай, бас зөөлөн байх ёстой. Янз бvрийн vнэр шингээгээгvй байх ёстойг бас анхаарна биз дээ.
                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1843348/035/trackback

profile

TS:ELGEMSUU

2009.06.21 19:53:08
*.5.101.162

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210469
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365902
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523350
배너신청
자생병원

배너신청